Tuesday, December 19, 2006

Бэлэг бэлэг бэлэг

Уул нь хичээл давтах гэж босож ирсэн боловч нэг сэдэв эхлүүлмээр санагдаад бичээд эхлэлээ. Би бэлэгний соёлгуй хүн юм гэдгээ ойрийн өдрүүдэд их мэдэрж байна. Өнөөдөр 12 сарын 20 удахгуй Крисмасийн баяр Монголд энэ баярийг нэг их өргөн тэмдэглэдэггуй учир учир шалтгааниг н мэдээд байх ч шаардлагагуй байх л даа . Ерөнхийдөө манай цагаан сар шиг баяр юм гэр булээрээ цуглаж бие биедээ бэлэг өгдөг. Сая хэд хоног ангийнхантайгаа Крисмас Кринглэ гээчийг тоглов. Монита-рхуу л юм байна.баахан бэлэг өгөлцөж авалцав. Сайхан сайхан л бэлэг авлаа. Гэхдээ хамгийн гол нь бас бэлгэндээ биш бэлгээ яаж харагдуулж байгаа нь их чухал юм шиг байна аа. Мань мэтийн ойлголтоор бол нэг их хэрэгцээтэй бөгөөд хямдхан биш юм гол юм уу гэтэл, Хямдхан, унэтэй, хэрэгтэй, хэрэггуй ямар ч байсан их гоё сав баглаа боодолтой бэлэглэх юм. Нээрээ бэлэгний цаасан уут хийхийг сурж авсан. Эхлээд А4-н цаас аваад хөндлөнгөөр бараг дундуур нь нугална. бараг дундуур нь гэж байгаа учир нь нэг талд нь 1см орчим зай үлдээнэ. Үлдээсэн 1 см-ээ бас нугалаад скочоор наана. Хайрцагныхаа хажуу талын хэмжээг бодолцож узээд хэмжээгээр нь нугална. Ө/х цаас чинь одоо 4 өнцөгтэй болноо гэсэн үг.2 Хажуу талыг дотогш нь хийж нугалаад /цаасан торны хажуу тал шиг/ ёроолыг нь 2 хажуу талыг нь бас дотогш нь хийгээд үлдсэн 2 гурвалжин хэсгийг нь зөрүүлж дээр дээрээс нь наана. тэгээд бэлгийн цаасан уут чинь бэлэн болно. Бэлэг гэснээс өнөөдөр найзтайгаа чатлав. Бид 2 залуучуудын хүмүүжлийн тухай ярилцлаа. Хүмүүжил гэдэг нь тэрний найз залуу нь бэлэг өгөхгүй мияа байна гэнээ. Утга учиргүй л надад бэлэг өг гээд нэхэх хэцүү юм яагаад мэддэггүй юм болоо гэж байна. Энд зүгээр нэг харамч зангийн талаар яриагүй бэлэг өгөх ёстой үгүйгээ ч мэддэггүй нөхдуудын талаар яриж байгааг хүлээн авна уу. Ямар сайндаа найзтайгаа дунд сургуулын хөтөлбөрт эмэгтэй хүнтэй харицах харицаа энэ тэр гэдэг хичээл байвал оруулмаар юм гэж хүртэл ярилаа. Орос сургуул төгссөн хүмүүс тийм соёл мэддэг гэнээ. Одоо залуучууд гадаад дотоод явж гахай шувууны мах их иддэг болсон юм чинь бэлэг өгж авалцах тухай мэддэг болсон байх л даа. Хумуусийн блог уншиж байхад бэлэг мэлэг авж өгөх, даах энэ тэр гэдэг шалтгаанаар найз охинтой болохоос зайлсхийдэг нөхдууд байхыг бодход бас ч бүгдээрээ бэлэг өгөх талаар мэдлэг байхгуй биш л юм шиг байна.

Sunday, December 17, 2006

ЗАЛУУЧУУД ЮУ БОДООД БАЙНА АА

Худэр гэх мэт нөхдуудийг их л хөгшин юм байх гэж бодож байтал надтай чацуу байх юмаа. яагаад дандаа хүмүүсийг өөрөөсөө ах байх ёстой гэж боддог юм болоо. Дашрамд хэлэхэд Хүдрээ баярлалаа. би чний хөрвүүлыг хэрэглэж бичдэг шуу. Монгол фонд компютэр дээрээ суулгаагуй учир......Өнөөдөр хүмүүсийн блог уншиж нэрвтэв.Одко-н бичсэн Миний ирээдуйн эхнэр янхан гэсэн бичлэг уушиг зүрхийг минь амаар гартал, сэтгэл хөдөлгөж зүрх хөөргөв. За за хөөрөх ч юу байхав дээ. Хэрвээ түүний бичлэгийг хүлээн зөвшөөрвөл би өөрийгөө, бүх найзуудаа, эгч дүү нараа бүгдийг нь янхан хэмээн хулээн зөвшөөрөөд донхойгоод сууж байснаас ялгаагуй болох гээд байна. Арай дэндүү муухайгаар харж байна. Түүнийхээр Монгол эмэгтэйчүүдийн 16-40 насныхны 82 % янхан юм байна.Одко хэрэв үүндээ итгээд явбал түүний ирээдуйн эхнэр тун азгүй нэгэн байх гээд байна. Хэрэлдэх болгондоо Янхан гэдэг үг хэрэглэнэ гээд боддоо.... Яагаад эрэгтэй хүмүүсийг хэлэх хараалын үг бага байдаг байна аа.Одоо нээрээ Монголд шинэ үйлчилгээ гарсан гэж зурагтаар ярижийнлээ. Хувийн мөрдөгч хөлслөөд найз охин / найз залуугаа тагнуулж мөрдүүлж үнэн ярьж байгаа эсэхийг нь мэдэж болох нь нээ.Сайхан мөрдөж байгаад гайгуй юм олж авсан нь дээр дээ. Хүнд итгэхээ болисон гарууд. http://odkoo.blogspot.com/2006/10/blog-post_06.html Одкогын бичлэгыг эндээс уншаарай. Ам нээвэл уушиг нээ гэж... Жаахан бураадхий. 82 % янхан юм бол тэд нар бие биетэйгээ сэксдээд байдаггуй л байлгүй. Тэгээд хэнтэй ? Нөгөө муулаад байгаа эрчүүдтэй л байлгүй дээ бодвол.Монгол эмэгтэйчүүдийн 82%-тай Монгол эрчуудын хэдэн % сэкс хийхүү? Монголын эрчууд цөөхөн юм чинь бараг 100% байхдаа. тэгэхээр л тэгж бичээд байх шаардлагагуй л байгаа юм даа.

Friday, December 15, 2006

Эрдэм сурахад хатуужил хэрэгтэй

Монголийн суут эрдэмтэн Бямбийн Рэнчин гуaйн нийтлэлийг толилуулахад таатай байна. Сүүдэр зургийн дүрс дэлгэц дээр тусч байгаагаас дутуугүй тодхоноор аль эрт өнгөрсөн цагийн юм сэтгэлд ургуулдаг, хүний сэтгэлийн дуртадгал гэж сонин юм даа. Hийслэл Улаанбаатарын олон бага, дунд, дээд сургуулийн сурагч оюутнуудийг өглөө хичээлдээ суух гэж явахыг үзэхэд гуч гаруй жилийн өмнө Лeнинградийн дорно дахины хэл бичиг судлах сургуульд суралцаж явсан минь санаанд ордог. Манай тэр сургуульд Зөвлөлтийн нэрт эрдэмтэн багшилдагсан. Тэр багш нарийн дундаас Бартолид гэдэг эрдэмтэн багш тун ч чанга, тун ч шаардлага хатуу багш байдагсан. Хичээлд нь 2 монгол мөн узбэк, азэрбадьжан, киркиз, таджик, түркмэнистан бүгд 40 өөд оюyтан монгол түрк хэл судлалийн эрдэм шинжилгээний сeминар гэдэг ангийнхан хятад, япон, пэрс хэлний ангийнхантай нийлж суудагсан. Анхны жил билээ. Багш хичээл зааж, маш намуухан дуугаар ярьдаг. Сүүлдэcийж танхимд орвол, арын суудалд суухад хүрдэг байлаа. Тэгээд "Багшаа сайн сонсогдохгүй байна" гэхэд: - Сонсоё гэвэл та нар дуулах байлгүй дээ. Би настай хүн, үүнээс өндөр дуугаар хэлж чадахгүй гэдэгсэн. Тэгээд энэ сэдвээр холбогдолтой зүйлс уншъя гэвэл, орос, англи, франц, гeрманаар тийм тийм тулгар бичгүүд бий гэдэг байлаа. Түүнийг нь сонсоод л гол нь багшийн хэлснийг гүйтзэд тэмдэглэж авах гээд л өөр өөрсдийн хэлээрээ таталдаг байж билээ. Тэгтэл 1 мэдсэн улсын шалгалт болов. Залуу хун 1 юм сонсвол тогтоох нь амархан, чихээр сонсон зүйлээ тэмдэглэж авсантайгаа нийлүүлж уншаад л орлоо. Хэлсэнийг нь хэлээд эхэлтэл багш баахан дургүйлхэж: - Та нар миний хэлснийг л давтаад хадны цуурай шиг. Би ингэж шалгалт авахгүйэ. Миний хэлсэн номуудаас үзээд, заасантай минь харицуулан, өөрийнхөө бодсон ухамсарласнаа хэлнэ үү гэсэн юм. Бид ч сандран, сургуулийнхаа номын санд хэдэн орой шөнө дөл хүртэл сууж билээ. Монгол оютнууд англи, гeрман хэл үздэг байлаа. Бусад зарим нь франц хэл үздэг тул, зарим нь герман, зарим нь франц тулгар бичгүүдээс уншин, бие биеэндээ ярьж, санал бодлоо ярилцан хэлэлцэж, энэ шалгалтыг өгч байсан. Тэгэхэд оюyтан хүн дунд сургуулийн сурагчтай адил багшийн хэлснийг тогтоогоод л явдаг бус тулгар бичгүүдийг үзэн, өөрөө юм бодож шинжилж сурдаг ёстой юм байна гэдгийг шаардлага ихтэй багшийн ачаар анхны жилээс ухаарч авсансан. Сайн сураагүй хэлээр тулгар бичгийг хэдүүлээ элбэж, толь бичиг барьцгаан, нэгнийхээ мэдэхгүйг нөгөөх нь тусалж оролдохдоо эрдэм шинжилгээний ажил хэтдээ хийх зорилготой хүнд гадаад хэл зайлшгүй хэрэгтэйг ухааран бас биe биeдээ туслалцан, хамтран ажиллах нь үр дүнтэй юм гэдгийг эхний жилээс ойлгосон билээ. Багш маань хааяa ажил ихтэй гээд хичээл 6 цохихын үеэст байрнаасаа гарч 7.00 шахахын алдад сая сургуульдаа ирдэг байв. Бусад хичээлийн адил 9 цагаас болговол яaна гэж багшаас гуйхад "Цагаа зөв ашиглах нь нас уртасгах арга юмаа. Би нас дээр гарсан хүн амьд байгаа дээрээ хийх юм их" гээд болдоггүй. Бид баахан хаширч, өглөө ийм эрт гүйлгэх гэж дээ гэж боддогсон. Нэг өдөр нөгөө монгол оюyтан бид 2 баахан оройтож багшийг ном дэвтэр бариад ангидаа орох гэж байх үеэр хүрч ирээд хаалгийг нь нээж багшийг оруулаад хойноос ни орох гэтэл, хаалгаа хаан оруулсангуй. Хойноос татаад ортол "Ангид хамгийн суулд багш нь ордог журамтай. Та багш бол энэ ном бариад хичээл заа" гээд хаалга хаан 2- р цагийн завсарлагааны сүүлээр сая ангидаа орж билээ. Яaсан ч дэндүү чанга багш вэ? гэж бодож суутал, Багш: - За би хичээлээ ургэлжлуулэхийн öмнö хэдэн үг хэлье. Би хаант засгийн үеэд энэ хотыг Петрбүрг гэж байх үеэст сургууль хийж байсан хүн. Тэр юэйин бидэнд та нарийн адил бэлэн юм байсангуй. Гэр ядуу, оюyтан öвöл цаг, хагас, бүтэн сайнаар олон давхар байшингийн оройн цас буулгаж, хэдэн мөнгө олж, бас олдвол баячуудийн дунд сургуулийн хуухдэд хичээл зааж, ганц нэг төгрөг олж сургуульдаа явдаг байсан. Та нар улсаас цалин авч, орон сууц, юy идэх, юy өмсөх билээ гэж зовохгүй ганц сайн сурахийг хөөцөлдөх бүрэн бололцоотой байхад сурахийг шамдахгүй залхуурч яж болох вэ гэж баахан үглэв. Бодоод байхад багшийн үг нээрэн өв байж билээ. Тэгээд хатуу шаардлагатай, ачит сайн багшийн биднээс шахаж шаарддаг, цагаа нарийн ашиглан, үзэх хийх юмаа цаг хугацаанд нь амжуулж үргэлж мэдлэгээ зузаан болгохыг шаардан сургасан нь надад тус болж тэр шаардлагатай чанга багш нарийнхаа ачийг үргэлж санаж явдаг. Тэдний ийм хатуу шаардлагатайн хүчээр би юм сурахийн замд орсноо хэзээ ч мартдаггуй бодож явдаг. Тэгээд манай залуучууд оютнуудаа юм сургах гэсэн хатуу шаардлагат багш нарийнхаа сургаж шаардахад энэ л багш дэндүү хатуудаж байна гэж буу залхуураасай. Залуус та нарийг эх орноо гэсэн чин сэтгэлтэй, агуу мэдлэгтэй, тэгш эрдэмтэй боловсон хучин болох ёстой гэж чин зориг барьж хичээгээсэй гэж өвгөн буурал болсон миний биe оютан байх үеэ санаж, зөвлөлтийн ачит багш нараа дурсан энэ хэдэн мөрийг эвлүүлэн бичлээ. Эртний "Монголын нууц товчоо"- д манай өвөг дээдсийн эрхэм мэргэн нэгэн үг бий: Монголун жа Андагар буй жа гэсэн энэ уг одоогийн аялгуугаар "Монголийн за андагаар буй заа" гэсэн уг. Андагаар гэж тангараг гэсэн уг. "За" гэж хэлбэл тангарагаа гэсэнтэй адил, заавал тэр зорисон амласнаа биeлүүлнэ гэсэн маш учиртай үг шүү. Хийнэ гэж амласан юмаа тэр амлсан хугацаанд нь биeлуулнэ гэдэг үг бол хувийн хариуцлага, ухамсрын өндөр тэмдэг, хийнэ гэсэн ажлаа цаг хугацаанд нь биeлүүлэхийн үндэс шүү. Анд нөхөддөө, албан газар, сургууль хаа л бол олон залуус хичээн бодоцгоож яваасай. Энэ бол соёл боловсролтой хүний эрхэм зорилго, манай шударга ардын ёс шүү гэж засгийн үес эрдэм ном сурч, эх орныхоо цэцэглэн мандахад хувь нэмрээ оруулах олон залуучуудад сэтгэлд ургасан дуртатгал, бодож санадагаа бичлээ. Эх сурвалж: "Залуучуудийн үнэн" сонин. 1958.12.26, дугаар 143

Хөнгөн сэдэв

Би жаахан Хөнгөн сэдэв-р бичихгүй бол маш хунд сэдвээр бишээд байна шуу. Сүүлийн 20 минтутанд, хөнгөн сэдэв? гэвэл ю байхаү? за байз ном хамгийн хөнгөн сэдэвтэй ном байж болох юм байна. Шэрлок Холмсын өгүүллэгууд уншиж байгаа хэдийгээр сэдэв нь хөнгөн ч үгнүүд нь мангар хунд юмаа словардсаар байтал, ... залхуутай юм. өөрийнхөө хөнгөн хийсвэр сээтэгнүүр зангын тухай л бичихээс дээ. Өнөөдөр виза сунгуулах гэж иммигрэшн очтол, юу юу гээч болвоо... дөнгөж ороод оочирлоод зогсож байтал нэг залуу ирснээ өөрөө солонгосу? эсвэл сингапораас ирсэн уу энэ тэр гэж бн? би Монголоос ирсээн гэлээ. Мсс Моргатай явж байсан учир, хөөрөөд сээтэгнээд унавал гайхах байх ухааны юм бодож зогстол нөгөөх маани чи оюутан уу би бас оюутан Италиас ирсэн мирсэн гэнээ, хархад хуний нудэнд тусхааргуй ч гэсэн Итали митали гэсэн чини эгчийн нүд сэргэж эд нар сэтгэлдээ нугэл үйлдэвшд. Мсс Моргагын хучээр нэг их юм болж өөртөө лай хураасангуй уулзалтаа өндөрлөлөө. За тэгээд орой 4 цагаас виса авах гээд очтол иммигрэшны ажилтан залуучууд ямар ч хөөрхөн юм царайгаар нь шилж оруулсан байхаа. нэг руу нь харж инээж нөгөөх рүү нь харж мишээсээр сэтгэл их өөдрөг гарч ирэв, ойрд олигтой царай зустэй эр хүн хараагуйг ч хэлэх уу өнөөдөр их өөдрөг байлаа гэж... манай Ази залуучууд эр нь их бурэг юмаа Тэр Итали залуу чи их хөөрхөн юм энээ тэрээ гэснээ Мцц Моргаг асуухаар нь манай ээж гэсэн чинь ээжтэй чини хамт хоолонд урия. эд нар гэ авж бн лээ. жишээ нь Монголд залуучууд эр нь шууд ирээд чи их хөөрхун юм ээжтэй чинь хамт хоолонд урьж болох уу энэ тэр гэж хэлэх уу? Би лав сонсоогуй сүүлийн уеййн цоглог залуус хэлж магадгуй л дээ. Гэхдээ ээжтэйгээ явж байвал их л сайндаа хараад өнгөрөх байх. Мсс Морга бид 2 өнөөдөр баахан гадуур тэнэлээ. дэлгүүрт ороод баахан юм үзээд би баахан хямдрал зарласан бараанд очиж Укай-Укай хийлээ.Укай-Укай гэдэг бол монголчилбол ухаад бай гэсэн санаа гархаар утгатай уг л дээ. яагаад гэвэл филиппинчууд хямдрал зрлаад бөөнөөр нь овоолсон бараанаас сонгохыг тэгж хэлдэг юм бн лээ. Би ч укай укай хийхэд сурмаг болхоон харуул 2-3 цамц оллоо, маш сайн чанартай мөртлөө зад хямдарсан, бас нэг гутал авсан тэр гутал бол үнэнхуу хайр хүрмээр хөөрхөн бас хайр хурмээр хямдхан байсан шүү. Эхэн уедээ мөнгөний зөрүүг мэдэхгуй баахан унэтэй юм аваад байснаа суулыын уэд укай-укайг илууд узээд байгаа. хариад хар минган хунд бэлэг тараах ёстой учир тэгэхээс өөр аргагуй л дээ. Яагаад ёстио вээ гэвэл? Би өмнө нь жапанаас буцаж ирэхдээ ямар ч бэлэг хэнд ч авчирж өгөөгүй юмаа тэгээд хун чанар хэмлээд бэлэг бэлдэж л байна. Ээжийн хувцасны размэрыг мэдэхгуй миаа байнаа. ээж гэтэл биднийхийг ямар сайн тааруулдаг билээ? ямар сайндаа мэссэжээр өмдны размэра бич гэхээр нь нэг их гуалиг амитан шиг 28-29 гээд наасан чинь 30-г авчраад тэр н яг таарж бгаа юм чинь Тэгээд мани мэт өөрийнхөө размэрыг халит мулит мэдэж байж яаж өөр хуний хувцасыг тааруулах вэ дээ. Эгч дуу 2 маани надтай бараг адилхан өмсдөг учир санаа зовох шаардлагагуй. за за жинхэнэ баахан хөнгөн юм бичлээ. санаа ч амарлаа нойр ч хүрж байна. уул нь энд 5 ам болоод байх юм гэтэл постлохоор шал өөр цаг заагаад байх юм .

Уур ба Минимаксын хоол

Одоо жаахан зөв л бичээд сурчихвал блог бичих бол удийн будаа болох гээд байна. за ю бичхэү ,жаахан хүн муулья хүн муулах юу байхав. блог бичигч нөхдуудын талаар бага зэрэг төсөөлөл зураглаадхий. Барбаяраас эхлэнээ, яагаад гэвэл блог нь их таалагддаг юм, тэгээд ч блогоос нь Монголын өсвөр үеййнхний сэтгэл зүйг хархад урамтай гэж байгаа.Хоорхий Монголд төрсөндөө өөрийгөө голох нь ч зөв л дөө. Монголд төрснөөрөө бахархах боломж одоогийн бидэнд олдохгуй байгаа юм чинь, яагаад гэвэл заримдаа буур ичнэ жишээ нь; Өдөр болгон л Чингис гэж яридаг нөхдүүдээс ичнэ.гэснээс энэ талбай дээр жагсдаг нөхдууд юны тулд үхэн хатан зогсоод байдаг юм бол, нэг бодлын манай монгол амар ч юм шиг бугд хоорондоо маш ойрхон харилцаатай. Талбай дээр жагсаж өлсөж байгаад саарал ордноос мөнгө авчихна. Ер нь их сайхан үлгэр дуурайл үзүүлж байгаа юм даа. Би эр нь асар их мөнгө шаардлагатай уэд талбай дээр очоод өлснөө. За жаахан төсөөлөөдхий, талбай дээр очоод өлсөөд сууж байя, ойрхон хоолны газрууд харагдаад, гэхдээ өлсөж байгаа учир тэсээд л суугаад байвал намайг хэн нэгэн эр нь тоох болоү уу ? Тоохгуй яагаад гэүэл чи ганцаараа тэгээд тоолгохын тулд олон хун цуглуулах хэрэгтэй, жишээ нь Баасан хумуусээ яж цуглуулдаг бол? Баасанд цуглуулхын тулд Прэсэнтшн таүйх хэрэг гарна тэгээд сайн бэлдэж байгаад прэсэтэшн таүйж итгуулээд, дараа жагсааж байгаад талбай руу явдаг байхдаа.сайхан хадуурж байна аа. за байз өөрөөр яаж Монголд монго олж болох бол гэснээс би багадаа ор дэрний хэрэгсэл оёдог компани байгуулна гэж боддог байлаа. яагаад ч тэгж бодсон юм унтаж байсан орны маани хэрэгсэл бөөстсөн байсан юм болов уу? Хичнээн их дэмийрлээ ч бухимдал гарахгуй байнаааа. Нийх уур хурээд байх юм угтаа бол ямар ч шалтгаангуй л юм байна. жаахан бодоодхий. Бясалгал хийж сурах юмсан 5 хоногын курст сууна даа гэж бодсоор байтал энд ирцэн байх юмаа. Бясалгал гэснээс манай нэг күүл найзтайгаа бид 2 хоолонд орхоор боловоо, за тэгээд би ажил дээр нь очоод хамт гария гэсэн чинь чатлаад суугаад байлаа 11т очсон би 1 цаг болж байхад гэнэт тэвчээр алдраад хоолонд орох юм уу үгүй юу? орохгуй бол би яүлаа шүү гээд л аваад хаялаа. гэтэл найз маань хууэ чи яарч байсан юм бол эртхэн хэлэхгуй яасан юм бэ? чамайг завтай суугаад байна гэж ойлгосон гэж байна. би ч яахаү нэгэнт уурныхаа мотороо асаасан хүн энэ тэруугээр өө сэв хайгаад уурламар аядаад хамт хоол идхээр гарлаа даа. манай хун корэа хоол иднэ гэнээ, би тэрний ордог корэа хоолны газарт дургуй дээрээс нь уур хөдөлсөн байсан учир корэа хоолонд ормооргуй байна Минимах орно гээд л аваад явлаа. манай хун орж узээгуй байсан учир жаахан дургуйТэгээд ороод би ч дуртай гуляашаа захиаллаа манай хун Минимаксын доторхи засалтыг нь хараад их дурамжхан байнаа, Юун ч сонин хүнүүс ордог юм юн ч их уддаг юм гээд л үглэж байна би ч яахав дуртай газраа түрэмгийлээд аваад ирснээс хойш бага зэрэг уужрах аядаад сууж байлаа, тэгээд хоолоо захиалтал алдарт рэсторан маань хоолоо захиалсан дариуд хийж уйлчилдэг тул удаад л байлаа. манай найзын уур нь их хүрж байгаа шинжтэй надад үг хаяд л үйлчлэгшийг нэг дуудаж бүлтэгнүүлээд л ... ядаж байхад тэр үэд би яг ид тамхичин өөдөөс нь тамхи татаад мангарлаад байсан чинь нөгөөх маани зайлуул тэвчээр алдаа бизээ . за ашгуй нэг юм хоол ирлээ, хоол ч ярих юмгуй сайхан байсан. тэгээд хоолны дараа 2юулаа овоо сайхан ааштай болчихсон дээрээс н 2 юулаа бие биенийхээ уурыг мэдэрсэн учир дараа хамтдаа бясалгалд явж уураа багасгах тухай тохиролцож билээ. даанч биелүүлээгуй л байна. уур гэснээс би нээрээ ягаад гэнэт шалтгаангуй уур хурдэг байнаа, сонин юм шүү, уур хурмээр юманд за байдаг л юм гэж бодож чаддаг мөртлөө гэнэт л нэрв хөдлөөд явчдаг юм. Бясалгалд сууж л гайгүй болгодог байхдаа. Моргагын гэр булийн тухай нэг завандаа бичнээ. мартахгуй бичих юм шүү. Уянгаагаа нэг дурсчихлаа хэхэ, надархуу хааяа уурлачихдаг л болхоос гоё хүн шүү.

Юу л биччихэв дээ

заримдаа өөрийн хийсэн ичгүүртэй үйлдлийг бодож уур хурээд, заримдаа өөр хүмүүсын амьдралыг бодож уур хүрээд заримдаа монгол орны хувь заяа өрөвдөлтэй санагдаад байх юм.Альнаас нь ч хамаагуй эхлэж бичиэ. саяхан миний дотны найз ганц найз маани миний төлөө санаа тавьж намайг нөхөртэй болох болсон одооноос гайгуй хун олж аваад суу гэнээ. өөрөө айлын авгай болоод аль хэдийн 2 хүүхдийн ээж болсон. Тэгээд би хэллээ, миний амьдрал надад одоо л яг таалагдаж байна. энэ чигээрээ л амьдармаар байна гэтэл тэрний бодлоор би их буруу бодож байгаа бололтой. за тэр ч яхав уул ни бид 2 3 жилийн өмнө өдөр бүр уулздаг байхад их л адилхан сэтгэдэг байсан ч юм шиг, мэдээж би гадагшаа яваад дараа нь ирэхэд тэр гадагшаа яваад тэгээд л уулзаагуй удчихлаа. гэснээс нэг уг санаанд орж байна. хүмүүс өөр хунийг өөрчлөгдсөн байна гэж боддог ч үнэндээ өөрөө л өөрчлөгдсөн байдаг. гэсэн утгатай . нээрээ л тийм юм. Хунтэй сууна гэснээс ер нь яагаад хунтэй суух ёстой юм бол оо? гол хэрэгцээ нь ю юм бэ? хажуудаа ханитай байх гэж уу? ор зүгээр л уу? ханийг өөр юмаар хялбархаан орлуулж болмоор байхад юунд хумуус үхэн хатан зытгэнэ вэ? Миний сонссоноор дуурэн жаргалтай амьдардаг гэр бул ер н бол байхгуй,Яг одоогийн байдлаар миний гэрлэсэн найзуудын ихэнхи нь л нөхөр н яаж хаагуур, араар нь тависан эсвэл яаж хэрэлдсэн энэ тэр гээд үнэн лайтай юм яриж байгаа юм чини.Мундаг асар тэвчээртэй байж байж гэр бүлийн амьдралд орох хэрэгтэй,гэхдээ миний хувид энэ бол бутэшгуй санаа юм /гэхдээ яахав тамхинаас гартал тэвчиж узсэн л дээ, гэхдээ л ерөнхийдөө тэвчээр муутай/ гай болоод нэг муухай ааштай, хараалч хэруулч зодоонч хар юмтай суучихвал яхуу? За хэхэ аз болоод асар даруухан мундаг толгойтой гартай суучвал яхуу? гэхдээ л ер нь бол санаанд таарсан хүн амар олдохгуйээ хөгшрөх тусам өөрийгөө мундагт тооцсоор байгаад хажуудаа хүн тогтоохгуй байх. за тэгээд өөрийгөө асар мундагт тооцоод явж байхад миний сэтгэлд арайх гэж нийцсэн баагийгийн сэтгэлд би нийtsэхгуй тэгээд л будаа болно доо хөөрхий.

Thursday, December 14, 2006

НЭРЭЛТ

Өнөөдөржингөө ч юмуу өчигдөржингөө ч юм уу баахан нэрлээ. гэж. Юу нэрсэн бэ гэвэл Монгол архи биш, Орос тамхи биш гэсэн. За өчигдрөөс эхлэе.Хятад-Америкын эрлийз Адэлине гэдэг зохиолчын Хятадын Үнсгэлжин гэдэг номыг 5 цагийн дотор уншиж дуусгалаа. Гэхдээ энэ бас л нэрэлт биш л дээ. Нэг сумаар 2 туулай буудсан үйл явдал миний амьдралд болсон . 1-рт Англи хэл дээр анх удаа ийм хурдан хугацаанд ном уншиж дууслаа. Харин нөгөөх н бас англи хэл дээр ном уншаад асгартал уйлсан. Ямар өрөвдөлтэй амьдрал байсан бэ? Зохиогч нь зөвшөөрвөл Монгол хэл рүү буулганаа. Аль хэдийн захиа бичээд амжсан шүү. зохиолчид нь. Одоо толгой өвдөж байхыг бодход овоо жинтэй уйлсан болтой юм. Бас нэг нэрэлт тохиолдлоо, даяармонгол дээрх Уранзулын ээждээ бичсэн захидалыг уншлаа. хаягыг нь копидоод тавичиэ. орж болох байх . компьютрийн наад захийн мэдлэггүй хүн болхоор ядаргаатай юм зүгээр.http://www.dayarmongol.com/Уранзулын бичлэгтэй холбогдуулан өөрийн бодлоо бичмээр санагдлаа. Диваажингын тухай төсөөлөл ямар байдаг талаар... Диваажин дэлхийтэй юугаараа адилхан бас юугаараа ялгаатай юм бол? Тэнд олон өөр улс үндэстэн байдаг уу?Тэнд хүмүүс нэг хэлээр ярьдаг уу? Эсвэл бид нар шиг хэл сурах гэж гадаадын диваажинд очих үгүй бол, амидралынхаа хэсэг хугацааг номон дээрээс гадаад хэл сурах гэж өнгөрөөдөг үү? Тэд нар дайралдаад мэндэлдэг болов уу? Яг бидэн шиг халит зус узсэн хун байвал мэндэлчихээд, дараа н за байз энэ чинь хэн билээ? гэж боддог болов уу? тэнд хүмуус нэг нэгнээ муулдаг болов уу?Хамгийн сонирхолтой нь Дэлхий дээр таньдаг байсан хүмүүсээ таньдаг хэвээрээ л байдаг уу? Би диваажинд байгаа аавтайгаа уулзаж чадах уу? Атаархал, узэн ядалт, уур хилэн, хорсол эсрэгээр хайр дурлал, сэтгэл хөдлөл тэнд биадаг болов уу ? Мэдээж муу юм үгүй учир ДИВААЖИН байх ёстой биз.Хэрвээ диваажин дэлхийгээс зувхун муу муухайгүй орчин гэдгээрээ ялгаатай бол тэнд байгаа улсууд дахин дэлхийд ирэхийг хусдэг болоү уу? Хун ам нь хэд вэ? Диваажингын Яасан иргэн дэлхий рүү очихоор шийтгэгддэг вэ? Карма тэнд уйлчилдэг үү? гэх мэт олон асуулт хэн нэгнээс асуумаар байна. Ийм олон юм бодож кайфтай нэрээгүй удсийн байна. за за жаахан бусдын бодол санааг уншиж тархиа амраая.

Tuesday, December 12, 2006

Дуу

Би одоо дандаа л дуу дуу гэж давтсан байх юм дуунд тийм л дуртай юм байхдаа. Одоо цасан дор гэдэг дуу сонсож байна. Чаддаг байсан бол од болох гэцэн гуйж явах байсан байхдаа. сайхан дуулдаг байгаагуй н яаймаай.Хүнүүсын блог уншиж инээгээд байх их шударга бус санагдаад өөрөө инээдтэй юм бичдэг юм уу гэсэн.кэкэ. надад чини инээдтэй юм ю тохиолдлоо байз. аа. тийм инээдтэй юм бичихээ болиод нар.мн гэдэг сайтнаас уншсан нэг хуний бичлэгын тухай бодсоноо бичмээр санагдлаа. тэрний бичсэнээр эхнэр нь ядаргаатай гар юм байна л даа. Үргэлж хамт байх гээд эсвэл үргэлж өөрийнхөөрөө байх гэдэг тэгээд бас нөхрөө зоддог гэсэн байна. Бараагийн бичсэн шиг хүн хайраар дутдаг ч гэсэн, тэгэн тэгэн хайрлуулах хэрэгтэй юм болов уу.Би бол амьдралд саад болсон хүмүүсийг үзэн яддаг.Амьдралд яг ер н яаж амьдарвал амьдарсан болох вэ. Мөнгө чухал уу?за юун том том юм бичээд унаваа гэнэт хаха. Нээрээ намайг хаха гэж инээхээр найз нөхдүүд битгий ингэж эрэгтэй хүн шиг инээж бай гэдэг шд.за за ашгүй нэг юм анх удаа урт юм бичиж үзэв. цаашид гоё гоё юм бичнэээ.

Sunday, December 03, 2006

Kiyoshi Hikawa Kouhaku 2004

Zundoko haisan bolovch oldsongui