Tuesday, January 30, 2007

"Өөхөнд хулдсан егөө" А.Амарсайхан

"Өөхөнд хулдсан егөө" А.Амарсайхан гэдэг номоор шагнуулахаар болчихжээ. Эхэндээ нүдэндээ итгэсэнгүй нилээд сайн уншиж байж ойлгов. Урдах юмаа хийхээс залхуу хүрээд байсан чинь баярт мэдээ уншингуут гялс мялс хийгээд дуусгачмаар бодогдож байна. Тэгээд юуны өмнө нэг талархлын хэдэн үг теоромлоодхий,... гээд байвал яасийн. Зээ хө Эмэгтэй хүнд амьдралынх нь туршид 4 амьтан хэрэгтэй байдаг. Нэгд: мөрөн дээр нэг булга, хоёрт: гарааш дотор нэг ягуар, гуравт: орон дотор нэг бар, дөрөвт: энэ бүхний үнийг төлөх нэг илжиг...гэдэг теором маань уралдаанд түрүүлжээ...хэдийгээр дээрхи теоромоо өөрөө зохиогоогүй боловч дурьдсан шагналыг авах эрхтэй болов уу гэж найдаж байна. 2 сард харихдаа Амараа ах руу яринаа. Ийм сайхан уралдаан тэмцээн зарласан Амарсайхан ахдаа болон тэр дундаа миний бичсэн теоромыг түрүүлүүлхэд хувь нэмрээ оруулсан хамт олонд нь хязгааргүй баярласнаа илэрхийлье. Мөн уралдаанд хамтран оролцсон эрхэм нөхдөд гүн талархал өргөн барьяа. Надад үнэхээр их урам хайрлалаа шүү Та нөхөд минь.

п.с.Би чинь харин нэг шагнал аваад баймаар нөхөр байна. Сайхан сайхан үг аманд багтахгүй гарч ирээд байх чинь.

Sunday, January 28, 2007

Сэрчмаа - Чиний бодолд би байгаасай

Би ер нь дууг эм гэж боддог юм. Үг нь биш ая нь эм юм шиг санагддаг тийм дээ ч миний сонсдог дуунуудад үгийг нь огт мэдэхгүй харь хэлний дуунууд их байдаг. Гэхдээ Ричард Клайдерман мэтийн хөгжимчдийн тоглосон аязууд их сонсож чаддаггүй юм. Гэхдээ нэг аяз байдаг Т".... ямарийн ямрийн ч билээ дээ. Монголд компьютер дээр байгаа л даа. Хараад нэрийг нь бичнээ.Би нэг үгтэй аянд дуртай нөхөр шиг байгаан.Энэ дууг гурван жил сонсож байна. Гурван жил намайг эмчилж байгаа гэсэн үг.Би ч уул нь транс мранс урсгалд дургүй ээ. Гэхдээ энэ дуу их дажгүй санагдаад байдаг юм.Дашрамд дурьдахад кпипд нь тоглож буй залууг Амартүвшин гэдэг юм. Манай нөгөө ангийн залуу, рок попийнхний клипүүдэд нилээн тоглосон харагддаг. Монголын сайхан залуучуудын нэг хэв шинж болхоор тэр байх аа. Гэхдээ надад бол нөгөө ангийн залуу л харагддаг...

Saturday, January 27, 2007

Аз жаргалын тухай миний бодол

Нэгэн блогчин анд Аз жаргалын тухай бичжээ. Тэгээд би бас бичхээр сэтгэл шулуудаад орж ирж байна л даа. Би бол жаргалтай хүн. жаргалтай хүн жаргалаа харж чаддаггүй эд нар ч гэдэг билүү тийм үг байдийн. Гэхдээ би бол аз жаргалтай гэдгээ мэддэг жаргалтай хүн байгаа юм. Аз жаргалыг би их энгийн үгээр тайлбарлаж чадна. Сэтгэл дүүрэн байх. Тэгээд л болоо. Харин яавал сэтгэл дүүрэн байх вэ гэвэл бас их энгийн - байгаа юмандаа сэтгэл ханах. Харин хамгийн сүүлд байгаа юм чинь чамд эсвэл надад таалагдаж байх албатай, ёстой... Бүүр хууль. Тэрнээс маш их юм шалтгаална. За тэгээд ямар хүн өөрийгөө жаргалтай гээд онгироод байгааг нэг харуулахыг оролдоё. Би ер нь өөртөө меланхолиг хүний темперамент байгаа гэдгийг саяхнаас мэдээд байгаа. Учир нь би их өөнтөгч л дөө. Хэрийн юм таалагдахгүй ээ. ёстой л нөгөө хажиг зожиг өөрөө л хийхгүй бол санаа амардаггүй гэдэг шиг.. л.. өөр хүний хийсэн хоол сонин санагдаад ч байх шиг.Гэхдээ гуанз рестароныг тооцохгүй бас гэрийнхний хоолыг тооцохгүй. Би бас их бардам золиг шиг байгаа юм, нэг сургалтын төв байдаг юм л даа өөрийгөө хөгжүүлэх өөрийнхөө имижийг бүрдүүлнэ ч билүү тийм зорилготой. Намайг манай имиж сургалтад суугаарай энэ тэр гээд урьсан чинь надад тийм сургалт хэрэггүй бараг би ер нь их имижтэй хүн энэ тэр гэсэн бодсон явжийх шиг. Үнэн хэрэг дээрээ сургалт нь хэрэггүй биш хэтэрхий үнэтэй байсанд миний бодлын эх үндэс оршино. Тэгээд яджийхад аймар мэдэмхий. Нэг хүн нэг юм яриад эхлэнгүүт л аан тийн гээд л ярианд оролцоод явчихна. энийг муулаад байх ч хэрэггүй эд л дээ. Би чинь мэдээллээс хоцордгүй хүн байгаа юм. Азаар нээрээ ном их уншаад сурчихсан. Манай аав ээж - залуудаа шинэ ном гаруут л худалдаж авдаг байсан гэсэн.Манай гэрээс уншдаг хүүхэд нь би... Ааяа. Ном ч бас гоё эд л дээ. Нөгөө төгс төгөлдрийг эрэлхийлдэг зангаараа юм сонгохдоо ёстой мундаг аа. Хувцас хунар энээ тэрээ, чанар сайтай өнгөлөг харагдах энэ тэр гээд тал бүрээс нь харж сонгоно шүү дээ. Миний сонголтонд хүмүүс заримдаа атаархаа л байдийн. Надад бас нэг айхтар чанар байгаа хүний хийж буй үйлдэл хэлж ярьж буйг дуурайхдаа их сүрхий. Их барьцамтгай л юм даа, энэ чадаж байхад гэсэн шүү юм бодоод дуурайгаад явчихна. Сайн тал руу нь хөгжүүлвэл сайн хүн болох магадлал өндөр гэсн.За тэгээд энэ зан маань надад ач тусаа ч өгч байсан хорт могойн шүлс бас өгч байсан ч гэхшиг. Адгийн наад зах нь Их сургуульд ороод найзалсан охин маань тамхи татдаг байсан чинь тамхи татаж сурж ч байх шиг. ааяа яа яа... Надад тэгэхээр сайн хүмүүсийн хүрээлэл их хэрэгтэй.... Анхаарлын тэмдэг тавив. Аа бас нэг амьдралын философоо бичхээ мартах гэж байна. Хүний амьдрал өнгөрсөнд ямар байснаар биш одоо ямар байгаа ирээдүйд ямар байхаар хэмжигдэнэ. За тэгээд баахан өөрийгөө магтсаны эцэст жаахан муулаадхая. Заримдаа өөрийнхөө муу санааг гайхдаг юм. Бараг жинхэнээсээ өмхий үнэрттэл муу санаална шүү дээ. Хүний сэтгэл санааны байдлыг огт авч хэлэлцэхгүй. Учиргүй Дашбалбар ахын
Чамайг хайрласных нь хариуд хайрла
Чамаас сайхан хүнд ч дурлаж болох шүү дээ гэдэг мөрийг тас цээжилсэн мөртлөө өөр дээрээ жишээ хүрээд ирхэд надаас бага зэрэг намхан юм чинь ухааны юм бодоод уулзах учрах холбоотой байхаас цааргалаад байгаа тэнэг гардаа. Ёстой нөгөө аавын минь хэлдэг байснаар Толгой руугаа шаах цаг ирэх вий дээ. Хүнийг танихдаа их муу... Тийм мөртлөө хүн үнэлэх дүгнэх их дуртай энэ нь ч нэг иймэрхүү гар байна ухааны бодоод шаал буруу тийш өнхрөөд явчихна. эцэст нь хэлэхэд Номыг хавтсаар нь битгий дүгнэж бай гэдэг дуу цаад караокэд чинь байна шүү дээ. Хааяа их уурланаа айлын эрх хүүхэд шиг миний хүслээр юм болохгүй бол зүрх савлаад явчихна. Ийм муухай байж болохгүй ш дээ. Тээ. .... Дутуу ч муулчих шиг за за ер нь ингэж олон юм яриад байгаагийн учир нь Би ийм нэмэх цэнэг , хасаг цэнэгийн нэгдэл бөгөөд ийм байгаадаа л жаргалтай байдаг гэдгээ хэлэх гэсэн юм.

Анхаарал тавьсан баярлалаа. Миний унтах цаг боллоо.

Marriage D'amour

Бас нэг эм оллоо. Ричард Клэйдармэнийх юм байна. Мэдээгүй байсан юм. Төгөлдөр хуур дарж сурах юмсан.

Филиппин 1

Ам нээвэл уушиг нээ гэж Филиппины тухай жаахан бичнээ ерөөсөө. 89,468,677 хүн амын тоо нь ийм. Асар хурдацтай өсөж байгаа. Хүн амын далан хувь амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орлоготой. Ядуу ө.х. Цус асар их холилдсон дөрвөн зуун жил Испанийн дарангуйлал доор байсан. Би дөрвөн цусны хольцтой гэж ирээд л ярина шүү дээ.Тоо бичиж болохгүй байхад тоо бичих яасан дуртай юм бэ дээ. Цэвэр Филиппин царайтай хар бор хүн байвал бас нэг цайвардуу арьстай төрсөн нь хальт дээрэлхэх аятай. Ер нь ч цайвар арьстай төрсөн нэгэн нь их боломж өндөртэй юу гэсэн үг вэ гэвэл од мод болох эд нарт их шалтгаалдаг гэсэн шүү. Бас европи зүгийн хольцтойгоороо. Эрлийз, хурлийз гэдгээрээ их бахархдаг. Цаг агаар их сайхан дулаахан, эквадорын бүсийн орон учраас тэр юм биз дээ. Гучин жилийн өмнөх статистикаар бол дэлхий дээрх гурав дахь том Англиар ярьдаг орон байжээ. Гэтэл одоо хүн амынх нь жаран хувь нь англиар ярьдаг гэсэн нэртэй. Яг үнэндээ хоёрдогч хэл учраас төдий л сайн ярьдаг хүн бас цөөхөн гэж бодож байна. Тэрнийг эс өгүүлэн өөр юм ярья. өөрөө Англи хэлний мэргэжил дээшлүүлэх гэж ирчихээд муулаад ч яахуу. Яг үнэнийг хэлхэд би Монголд Англи хэл сурж л байсан л даа. Тэгээд ярьж чадахгүй миараад тэгээд энд ирээд хэл сурж байгаа юм. Энд бүх ТВ, радиогийн нэвтрүүлэг нь Англи хэл дээр явагддаг учир нь хүмүүс нь ярьж чадахгүй ч Англи хэлийг бол асар ойлгоно. Хүмүүс ер нь их найзархуу, сайхан хүмүүс ч байх л юм муухай хүмүүстэй таараагүй. Аа тийм хулгай дээрэм их гарна. .Юмны үнэ бага, хүн ам нь бага орлоготой болхоор тэгдэг байх. Зах зээлийг нь Манай орны нэгэн адил Хятадын зах зээл эзэлсэн.Ер нь дэлхийн зах зээлийг эзэлсэн юм биш үү.Энэ Хятадууд. Шашин нь ихэнхи хүмүүс нь Католик шашин шүтээд байх шиг байгаан. Шашин гэснээс энэ шашин бас их сүрхий эд юмаа. Католик шашин шүтдэг бол гэрлэхийн өмнө секс хийхийг цээрлэдэг гэнэ. Надтай чацуу найз маань надаас нэг өдөр “Хүнтэй унтаж үзсэн үү?” гэж асууж байна. Би ”Аанха” л гэлээ. Гэтэл манай найз үзээгүй юм гэнээ. Тэрийг нь сонсоод үзээгүй ч гэдэг байж уу гэж бодсоноо за за яршиг яршиг ялихгүй юманд ямааны гарз гэж нэрэлхээд ч яахав л гэж бодхийн. Гэхдээ манай өөр нэг найз гэрлэхийн өмнө секс нууцаар хийж үзсэн гэнэ лээ. Бас хөөрхөн Христ бурханаа хуураад л явдаг нөхдүүд байна лээ. Тэгээд би түрүүнд нэг хэсэг бодлоо. Манай шашнаар гэрлэхийн өмнө сексийн хатуу хориглодог байсан бол зүгээр юм даа гэж бодсон чинь бас биш юмаа. Яагаад гэвэл манай хүн амын хүйсийн харьцаа их тэнцвэргүй гэж яригдаад байгаа өнөө үед секс хориглогдлоо гэхэд хэдэн хөөрхөн залуус маань авгай авья авгай авч чадахгүй, тэгээд гомо болхоос өөр аргагүй болох байх гэсэн дүгнэлтэд хүрсэн шүү. Тэр ч утгаараа Филиппинд өнөөдөр гомочууд бас нилээд хувийг эзэлж байх шиг байна. Энд тэндгүй л туялзсан юмнууд л явах юм. Нээрээ мартсанаас манай нэг багш гомо юм байна л даа. Тэрийг нь яаж мэдсэн бэ гэтэл нэг өдөр би зурагнуудаа үзүүлээд сууж байтал дан залуусыг нь заагаад энэ яасан царай муутай залуу вэ, тэр яасан хөөрхөн залуу вэ гээд асуугаад байхаар нь мэдсэн гээлүү. За за тэртэй тэргүй их азаарны айлгүй ярьдаг нөхөр байсан юм.

Үргэлжлэл дараагийн дугаарт

п.с. Нийх гоё юм бичих гэж байсан чинь гомоноос болж мартлаа. Дашрамд хэлэхэд би Монгол хүн гэдгээ дахин нэг мэдэрлээ. Яаж мэдэрвээ гэвэл хаа нэгтээгээс Дорнын хүн Бүхлээс хэсэг рүү шилжин сэтгэдэг, Өрнийн хүн хэсгээс бүхэл рүү шилжин сэтгэдэг гэсэн ишлэл олж уншсан юм. Өөрийн бичлэгээ харсан чинь Бүхлээс хэсэг рүү шилжээд ч байгаа юм шиг санагдав. Хэхэ.

CARBONARA

Би Филиппинд байгаа гэдгээ хэлсэн билуу? За одоо хэлчихиэ. Энд одоо бараг 3 сар гаран амидарч байна. Хамгийн таалагдсан юм гэвэл даанч олон юмаа. Гэхдээ Карбонара гэж онцолсоны учир ни энэ маш сайхан амттай хоол болхоор тэр билээ. Нилээд хэд амталсаны дараагаар хийж сурмаар санагдана биз дээ. Тэгээд өнөөдөр анх удаа хийж узлээ. За тэгээд та бvхэндээ амтат хоол идvvлчих санаатай найрлага жорыг н' доор цувуул'я. Энэ паста гэдгийг хэлэх хэрэгтэй.

Найрлага:
1. Сармис -2 хумс
2. Сонгино- 4/1
3. Гахайн мах - 100 гр
4. Цөцгий- 100 гр
5. Өтгөруулсэн сүү- 1 лааз
6. Мөөгны крэм -1 лааз
7. 9-н тос бага зэрэг, масло бага зэрэг.
8. Гоймон (Итали гоймон)- дурын хэмжээгээр
9. Гурил бага зэрэг
10. Ус бас бага зэрэг.
11. Бяслаг
12 Пэрц

Бэлтгэл

1. Сармис сонгиноо жижиглэн хэрчинэ.
2. Гахайн махаа 4жин хэлбэртэй хэрчинэ.

Хийх дараалал

1. Усаа буцалгаж гоймонгоо чанана.
2. Гоймон болж байх хоорондуур тогоогоо халааж масло , 9-ийн тос зэргээ цугт нь хийж халаана.
3.Сонгино сармисаа хийж хэсэг хутгана. Дээрээс ни гахайн махаа хийж бага зэрэг шарна.
4. Өтгөрүүлсэн сүүгээ нэмнэ.Буцалтал нь хутгана.
5.Соусаа өтгөрүүлэхийн тулд гурилаа усанд бага зэрэг зуурж шингэн зуурмаг болгоод буцалж байгаа соус дээрээ нэмнэ.
6. Цөцгийгээ нэмнэ. Буцалтал нь хутгана. Энэ хоорондоо мөөгны крэмээ нэмж болно.
7. Амтлагч нь тахианы амтлаг ч шөл гэдэг байхаа хатаасан 4жин амтлагчнаас жаахныг хийнэ. Амтлагч чинь давстай учир давс хийх шаардлагагуй.
8. Гоймонгоо гаргаж нэг тавганд, карбонара соусаа нөгөө тавганд хийгээд иднэ. Хольж иднэ. Бяслагаа нэмж болно. Гаргасны дараа ч нэмж болно.
Амжилт хүсьэ.

Гадаадад байгаа нөхөддөө зориулж орцонд байгаа матэриалын Англи нэрийг бичьэ.
Дутуу орхигдуулсан зүйл байвал сануулна уу?

1. All purpose cream
2.Evaporated cream
3.Mushroom cream .... all by Nestle

Try once. Definately deliciuos.

Sunday, January 21, 2007

Hanya by Melly

Tuesday, January 16, 2007

Шүлэгчин блогчин болхоор шийдэв

Хэзээ хадгалсныг бүү мэл драфт гээд эмэйлдээ иймэрхүү шүлгүүд хадгалжээ хөөрхий. Их хүн хайрлаж байсан бололтой юм. Хаягдсан байсийн болуу бас дээрээс нь..

Хайрласаан, чамайг би хэтэрхий хайрласан
Халуун шатан, сэтгэл хєндvvртэл би чамайг хайрласан
Зvvдэлж сэрэхэд дэргtд минь байхгvй чинь тєлєє нулимv унагаж
Зvрх шимширтэл гуниг хєврvvлэн ганцхан чамайг хайрласан
Асгартал уйлаад аргадсан ч минийх болохгvй чамайг хайрлаж
Амьдралынхаа олон олон єдрvvдийг ганцхан чамаар л дутаасаан
Зєвхєн чинийх гээд уйлаад гуйсан ч дэргэд vлдэхгvй чамайг хvлээж
Зєрєє тавилангаа сєрєн зєвхєн чамайгаа л би хайрласан

Би ч бас ийм л явсан
Пvрэв, 5–р сарын 12
Залуу хос хєтлєлцєн єнгєрч, инээлдэн одно
Зам тавьж єгєєд би араас нь ширтэнэ
Аз жаргал гэдэг алга урвуулахын тєдий мэт
Амьтны энэ хоёр vр сална гэдэг ч єдий мэт
Нэгэн цагт би ийм л явсиймаа
Нэхэлгэж гайхалгvй чиний гараас хєтлєєд
Инээд хєєр цалгиан, хvзvvдэн тэвэрч
Ирээдvй болоод ганцхан чамдаа
Итгэж л явсаанАлдрайхан чамтайгаа
Амьдралыг хамт туулах юм шиг
Амраг сэтгэл уйдахгvй
Яваад л байх юм шиг андуурсаан
Алдхан хоёр гараа жигvvр мэт дэлгээд
Айсуй салхи шуурганд хацраа тавьж єгєєд
Алслан холдох чиний зvгээс гvйхдээ ч
Асгарах борооны нойтон нударгаар
Алгадуулахдаа хvртэл инээж л явсаан
Тэр бvхнээс одоо юу vлдэв?
Тэнгэрлэг биш газрын амьдралд дасаад
Тээртэй ч юм шиг дурлалынхаа далавчийг тайрч
Тэрэгний морь шиг сажилсан ертєнцийн хоногийг
Барсаар л дуусах цагт єєдєєс минь
Бас дахиад л залуу хос, єєр нэг залуу хос
Гараа хєтлєлцєн єнгєрч инээлдэн одно
Гайхахын хэрэггvй, би ч бас ийм л явсиймаа
Ц. Хулан

Дэндvv их хайртайдаа Чамтай би ханилахгvй
Дэргэд чинь єнгєє гээж Дээлэнд чинь нулимсаа шингээхгvй
Унаж боссон амьдралд Уусан байхыг чинь харахгvй
Уруулд чинь духаа наагаад Учирлаж гуйхгvй
Дэндvv хайртайдааЧамтай би ханилахгvй
Хардахын зовлон эдлvvлжХажууд чинь би гоёхгvй
Зовлон жаргалын сvvдэрт Зогдор чинь буухыг vзэхгvй
Євєрт чинь гандаж Єєрийг чинь элээхгvй
Дэндvv хайртайдааЧамтай би ханилахгvй
Зvс сайханд хууртажЗvрхээ эмтлэхийг чинь мэдэхгvй
єнчрєлийн гашуунд сэтгэлээ vйн Єр чинь сэмрэхийг тэвчихгvй
Єтлєхийн vнэнд гvйцэгдсэн Єндрєєс унахдаа євдєхийг чинь мэдэхгvй
Дэндvv хайртайдаа чамтай би ханилахгvй ээ

Tuesday, January 02, 2007

Очирбатын ДАШБАЛБАР

АМЬДДАА БИЕ БИЕЭ ХАЙРЛА.., ХҮМҮҮСЭЭ

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Аливаа сайхан бүхнээ бусдаас битгий харамла.
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх.
Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг.
Ачийг чинь тэд бас бүү мартаг.
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно
Чамд дурласан сайхан хөвгүүдийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла.
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү.
Бидний амдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг л янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг л янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог.
Бүсгүйн доголон унлимсыг асуулгүйгээр арчиж өг.
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад.
Өнөөдөр чи инээж, нөгөөдөх нь уйлдаг ч
Өөр нэгэн өдөр чи гуниж, цаадах нь дуулна,
Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла.
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй.
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном.
1980 он
Москва хот.

HAPPY NEW YEAR, STARTING POST MUST BE LIKE THIS.copied from dayarmongol.com