Thursday, October 25, 2007

Бас л ....

Бас л Жигжидсүрэн гуайн ярилцлагыг уншаад төрсөн бодол. Үнэхээр ухаантай сайхан хүн байна лээ, нэгийг уншаад ,нөгөөх эргэцүүлхээр үг бүр нь өөрийн гэсэн олон талтай. Би яадагч байсан маш их мөнгөтэй болох хэрэгтэй , зүгээр нэг хэрэгтэй ч бус маш их хэрэгтэй юм байна гэж бодсон. Би өөрөө хэдийгээр эрдэм шинжилгээний ажил хийгээд нэг зүйлийг улайран судлаад байж чадахгүй, эсвэл урлагын сайхан бүтээл бүтээж, яруу найраг зохиогоод, уран зураг зураад сууж чадахгүй байж магадгүй ч хэрвээ би мөнгөтэй болох юм бол чаддаг хүнд нь хийх боломж нөхцлийг олгох боломжтой болох юм шиг санагдсан. Тэдэнд талхны мөнгийг бодож нервтэлгүй, дуртай юмаа хийгээд хүнд хүртээгээд байхад нь мөнгө л хэрэгтэй. Өнөөдөр бид хичнээн сайхан зүйлийг хэрэглээний хямд төсөр эд зүйлтэй нэгэн зэрэгт үнэлж, түүгээр өөрсдийн сул дорой хүсэл, мөрөөдлөө бачимдан хэрэгжүүлхээр улайрч байцгаадаг юм бэ?Эрдэмтэн мэргэдийн судалгаа , шинжилгээний ажлууд, үрлагын үнэт бүтээлүүд, тэр дундаа сонгодог урлаг, ардын урлаг,морин хуур, кино эднийг бүгдийг нь хэрэглээтэй холбож ойлгох ямар ч арга байхгүй. Сэтгүүлчийн та юунд итгэдэг вэ? гэдэг асуултад тэрээр "Оюуны чадавхид итгэдэг.Монгол орны ирээдүйг оюуны чадавхи аварна гэдэгт итгэдэг.Нийгмийн бүх давхаргаас адил хэмжээний оюуны чадвар шаардаж болохгүй л дээ" гэж хариулсан байсан. Би заавал баяжина, тэгээд давраад би тэдгээр үнэт хүмүүсийн оюун санааны гайхамшигт бүтээлийг хийхэд нь тусалж ивээн тэтгэдэг болно. Зорилгоо ингээд тодорхойлчихмоор санагджийна. Гэхдээ л "Хүний хэлж ярьж байгаа бус хийж байгаа үйлдэл нь бодол санааны илрэл байдаг" гэсэн үг байх л юм. Үзэж тарчих юмсан.

ардчилал бидэнд юу авчирав.

МУУГЗ Жигжидсүрэн найруулагчийн Гялбаа-д өгсөн ярилцлагыг уншив. "Ардчилал бидэнд сэтгэхүйн эрх чөлөөг авчирав" . гэжээ. Сэтгэхүйн эрх чөлөөндөө бахардаад уначихгүй, бүдрээд өндийж чадахгүй, гарц олж чадалгүй галзуурчихгүй бол үүнээс үнэтэй, үүнээс сайхан юм гэж юу байхав дээ.

Wednesday, October 24, 2007

Brand Mono - YOU

Хувцасны брэнд энэ тэр гэж л мэдхээс толь бичиг мичгээс брэнд нэрийн утгыг тогтоогоогүй билээ би. Саяхан ажлын ойролцоо байх, “Найра” кафенд орж тамхиа нэрээд л сууж байтал, “Бизнес вик” сэтгүүлийн саяхны дугаар байв. Гоё зураг байж магад гээд эргүүлж байтал ”Брэнд Юү” гээд гарчигтай Майкл Дугласын дүү хүүхний бичсэн нийтлэл өгүүлэл ч юм уу нэг тиймэрхүү юм байв. Зохиогчийн эх сурвалжийг дурьдсан тул хууль зөрчөөгүй гэдэгтээ бат нот итгэж байна. Утга нь нэг иймрэхүү, чи бол өөрөө нэг брэнд шүү. Би ч энэ үгийг умшаад, өөрөөрөө аягүй бахархав. Би нээрээ брэнд юм байхдаа БТ гэдэг брэнд гого гого гэж сэтгэл дотроо мангуурав. Тэгээл за за тэгвэл байнш дээ тэ, би заримдаа хүний үгнээс зөрж, өөрийнхөөрөө зүтгэж бусдыг шантаажилдийн. Тэр мэрийг дараа нь бодохдоо их л харамсдаг байсан бөгөөд брэнд ю-г умшаад яадийн яадийн болдгүй муу, болдог л юм байшд гэж онгиров. Би брэнд юм чинь. Хэхэ.
Брэнд Ю-гээ хөгжүүлэх дараахи хэд хэдэн зөвлөгөө байна.
Develop saying- Гоё ярьж сур: Ярих чадвараа хөгжүүлэх талаар тайлбар хэрэггүй байх. Өөрийн гэсэн с энд ай-тай ярьж сурах
Write a book- Өөрөө эсвэл хүнээр өөрийнхөө тухай ном бичүүл.
Hone a distinctive look-Иймийжаа хөгжүүл, Дональд Трампын матрынх шиг үсийг хүн бүр хараад түүнийг таньдаг.
Get a cause- Юманд туйлширалгүй, break авч сурах , Анжелина Жоли Африкт очиж хүүхдүүд асардаг гэх мэт.
Encourage nicknames - Өөртөө күүл ник сонгох, хүмүүст түүгээрээ танигддаг байх гэсэн утгатай байсан байх.
Link up with better brands – Тэд заавал чиний найз байх албагүй зүгээр үгийг нь сонсох боломжтой орчныг бүрдүүлхийг хичээ.
Мimic a popular brand – Энд нэгэнт алдаршсан брэндүүдийг дуурайх. Тайра Банкс өөрийгөө некст Опра гэж хүмүүс хэлэх хүртэл түүнийг дуурйадаг. Өөр Хятадын Дональд Трамп гэгддэг нэг нөхөр гэх мэт жишээ бичсэн байсан.
Блогдох, Hi5, самбардах зэрэг насандаа хүн бүр өөрийгөө брэнд гэдгийг маш сайн мэдэрдэг гэж онцолсон байв.

Sunday, October 21, 2007

Хувцас

Түмний нэг болж яваадаа их баярлахым. Яваа биш төрсөндөө хэх. Жаахан байхдаа тэгдэг байсан, баавгайн чих тоглодог байсан. Эсгүү бол дүүгээ хараал ээж, аавынхаа авч өгсөн хувцсыг голох шилэхээ ч мэдэлгүй өмсдөг байсан, ээжийгээ би тандаа хайртай гээд тэвэрч аваад үнсэж чаддагүй тийм хүмүүжлээр хүмүүжсэн гэх зэргээр ярихад нь би бас ийм л явсиймаа гэж яруу төгөлдлөөр бодох. /Шүлгийн мөрнөөс зээлдэв./

Хувцас гэснээс хэзээ хувцасны хоббитой болсноо санахгүй байна. Уг үндсээр яривал эмэгтэй хүн болж төрснөөс авхуулсан байх л даа. Засс тэгээд ээж аавын авсан өлгийд бааж, шээж байсан би гэдэг жижиг эмэгтэй ямрымаа мэдхын. Тэрнээс хойш чинь гэвэл өөрийн өндөр мэдрэмжээс эс шалгаалан, эгчид хувцас авч өгвөл барьцаж, уурлаж, ухнатаж байж адилхан хувцас авхуулдаг болсон. Гэхдээ өсвөр насандаа өмдөн дээр формоо өмсчөөд, даарахгүй бол яадийн гэж 5 алхмийн зайд байх сургууль руугаа паараг паараг алхдаг байв. Намайг хэн харж нохойг хэн саахав гэдгийн амьд тод жишээ болж номон дотор амьдардаг, үлгэрийн эсвэл уран зохиолын гол баатар эмэгтэй торго, дурдан өмсвөл өөрөө өмссөн мэт хөөрч, сайхан залуугаар хайрлуулчихбал, дуусгахгүй бол санаа амар унтаж чадахггүй дуусгах гэж мэрийдэг байсын. Тэгээд дараа нь... Тохиролцооны дэлгүүр нэрээ өөрчилж ямар нэртэй боллоо доо. Тэндээс миний омог бардам он жилүүд эхэллээ,худлаа худлаа , түмэн янзийн эд бараа бөс даавуун дотор байх нэгэн хувцас нүдэнд минь өөрийн эрхгүй торойн тормойж, нөгөөхөө өдөржин шөнөжин бодож зүүдэлж байж, дахиад тэдэн жил тийм юм авхуулкү гэж ам хамраа өгж байж хувцас эгэлдэргэлдэг байв. Нөгөөхөө тэгээд тэдэн жилдээ яг өмссөн эсэхээ санахгүй. Энд дэн.. өөрөө цалинтай болж торойн тормойсон эд бараагаа хүний нүдний хор орчоод дараа очвол байхгүй болчихсон байна гэдэг нэрийдлээр гялс манас аваад нөгөөхө бас болоогүй салахгүй шинжтэй өмссөөр байгаад бөөсрүүлж, хуурслуулах нь халаг салдаг байв. Одоо амар болж дээ, бөөсрүүлхийн зовлонгүй хувцас өөрөө томдож момдоол.би ч өөрөө олны дунд шуудай углацан яваагаа харуулкүйг хичээсний үндсэн дээр бариу хуцас авхийг хчиээх болж бас ч гэж интернэт меттэй нөхөрлөсний үндсэн дээр гого дрэснүүдийг нүдэндээ тогтоож, адилдуу хэлбэртэй юм байвал шүүрч авч углаал, байхгүй бол мөрөөдөж явсааар оёдолчин эгчээс эндээ ийм кирматай тэндээ тийм оёотой гэж оедол эсгүүрийн анхан шатны мэдлэггүй шахуу хэрнээ тэрүүхэндээ дизайнар болох шахаж хийлгэж өмсдгын заримдаа. Гэхдээ яаж оригнол моригноолыг гүйцхын оёдол утас энд тэндээ сэмэрч тасрасаар мөн л хог дээр гардаг юм. Энд Кан Тэ Бүн, У нарыг дурдахгүй өнгөрч боломгүй гого зөвлөгөөнүүд өгжысын. Би ч дагажысын.

Багын вкус сайтай би /хаха хальт мульт онгиров/ энд тэнд ганц нэгхэн байгаа зүйлийг шүүр ч авах чадвараа тээсээр яваа билээ.

Байна ба байхгүй

Байна ба байхгүй
Байшинд суудаг байжээ
Байшин нь гэнэт нурж гэнэ
Байна хаалгаар гарч гэнэ
Байхгүй цонхоор үсэрч гэнэ
Байшинд хэн дарагдсан бэ?

Хариулт нь БА

А гэхдэ, энэ миний гол ярих гэсэн үг биш. Миний амьдралыг үзэх үзлийг энэ хэдэн хүүхэд багачуудын хөгжөөнт тоглоомын мөртүүд тодорхойлоод байгаа юм байна. Байгаа байхгүй гэдэг чинь өөрөө хоёр туйл юм аль аль нь боломжит, надад бүх юм байгаа бас бүх юм байхгүй. Энэ миний тухайн өдрийн сэтгэлийн синдромоос шалтгаалдаг. За үүнээс урган сэтгэлийн синдром гээч нэг ойлголт гарч ирж байгаа юм. Сэтгэл гэдэг бол хүнд байгаа хамгийн дээд чанар нь гэж би хувьхандаа үздэг , Сэтгэлийг яагаад тэргүүнд тавьж байна гээхлээр болболдоо хө. Сэтгэл гэдэг чинь болбаас хүний үйл хөдлөлийг ухаанаас илүүтэйгээр чимэн харуулдаг голлох хүчин зүйл юм дагуу даа. Өчдөр Морин хуурын чуулгын 15 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн концертийг үзлээ. Сайхан аялгуунууд нүд ам хамар чих гээд л хамаг эрхтэн рүү минь урсан орж,сэтгэл бас эрхтэн гэж хаа нэгтээгээс уншсан санагдана,сэтгэл рүү минь мөн л орж байх юм. Даамчиг бөртдэй паарти, нээлттэй хаалганы өдөр нарын гайгаар нойрмоглон сууж байсан. Тэр үед Улсын филармоны симфони оркестр анд нөхөддөө баяр хүргэхээр хамтран аяз тоглосон толгой муут би нэрийг нь тогтоож амжсангүй, хүмүүс бас би сонслоо гэдгээ илэрхийлэх гэж баахан шаагилдан алга ташсаар зарлагчийн микрофоны дуунаас илт давж намайг игноордов. Браво гээл ганц хашгирхад болдийн байгааз дээ. Нээх ардын намын бүгд хуралд автоматаар алга ташуулах зорилгоор суудал бөглөсөн товаришууд шиг царай гарган гарын алга зодох ямар хэрэг байдийн. /Хаха аймар бухимдлаа/. Би ч бас сонссон л байсышд. Бүтэнбаяр удирдаач гэж нэг товариш зүгээр хайр хүргээд хаячдын. Нээх хэнэггүй царай гаргаж сүр пар орж ирснээ удирдаачынхаа гайхалтай индэрт зогсонгуутаал зүгээр нээх гого бүжиглээд байдын. Би бараг нэрийн үл мэдэх нэгэн аязын дараа Бүтэнбаяр удирдаачын удирдаж байснаа , гараа нэг огцом хөдөлгөөн хийж даялаад толгой молгой нь тэрүүхэндээ шилээ шөргөөн дуусгахад нь хамгийн чангаар ганц алга ташсышд. Бусдан дээр нь аа тий тий мэддэг ая гэж найздаа томроод сууж байснаа түүний дохиурын уран яруу хөдөлгөөнийг нь нүд салгалгүй ширтэн анхааран үзэж дуусгав. Тэгээд сэнтийгээсээ буугаад алхахаараа нээх хөөрхөн гар хөлөө хайш яаш савчуулан бондого бөндөгө алхаал яваад орчхийм. Эгэл мөртлөө эрхэм хүн санагдсан даа, Бас нээрээ Дашпэлжээ гуай эрдүү цээлхэн хоолойгооро нутгийн чулуу алганд хөлрөөд нутаг минь намайг санав уу, нутгаа би санав уу даа гээл дуулхад нь иймийн учир би амьдраад л байдын байна. Ийм хүмүүс бидэнд үлгэр дуурайл болж цаашдаа алхах хүчийг өгдгийг мэдрэх шиг болсон юм. Тэнэгүүд ч бас үлгэр дуурайл болдымаа хөөрхий, тэднийг дутуу үнэлэх хэрэггүйээ, тйим зүйл ийж ярьж болкү шү гэдэг месааж илгээдэг байхгүй ю. За за лаг лаг лаг юм яриад ч яахуу. Сэтгэл гэдэг бол 35 үсгээр илэрхийлхэд үсэг нь дутмаар тийм нэг зүйл байдым шиг байна лээ. За байз концертоо үргэжлүүлхэд байшдээ тээ. Долгор гуай гарч ирээд нээх тайзыг гоёмсог харагдуулаад байсан. Би түүний дуулдаг эр хүн гэдэг дуунд дуртай, миний хоолойн цараанд тохирсон сайхан дууг амилуулсан юм ч гэхшиг. Хахаха. Хөөрхөн хөөрөх хааяадаа гөөлгий гөөлгий гэмээр л байдышү яршиг зүгээр.

Monday, October 15, 2007

Ном авий

"Ороолон" гэдэг гоё ном ганцхан умшаад байрны хүүхдэд өгсөн чинь алга болгоцон гээд өгөөгүй юм. Зүрхний гүнд хадгалагдсан учраас олж өгсөн хүнд өндөр шагналтай ч байж болно шүү. Цус сорогч Даракулагийн тухай ном юм шүү.

Монгол Эхнэр?

Зээ, Баахан баримтгүй юм ярьж байгаадаа хүлцэл өчсү. Сайн эхнэрийн 9 шинжид 1. Үйлэнд уран 2.Үгэнд мэргэн 3. Хоол сайн хийдэг 4. Ханьдаа түшигтэй, халамжтай,5. Үр хүүхдээ сайн өсгөдөг ..... гэх мэтчилэн ч билүү хэдэн шинж уншиж байснаа саналаа. Муу нь бодуул эсрэг нь юм байгааз. Бяд нөхөд чинь Азийн бусад орны бүсгүйчүүлийн азгүй тавилангүйг гайхасхийж, Со кино үзэв үү хөлийн угааж байгаа биз, эн тэр гэж хоорондоо шивэр авир хийж, ээж минь намайг япон явхад япон хүнтэй сууж болкү шүү. Ээжийнх нь найзын охин нь япон залуутай суугаад хадамдаа дарамтлуулдаг тухай, эр нөхөр нь хүүхдээ ч тэврэх ёсгүй байдаг тухай хэлж байсан /би тгд суугаагүй л дээ, тгд ч суух хүн байхгү байсан юм чинь, хадуурав./Саяхан нэг шум сонсов, үнэн эсэхийг эзэд нөхөд өөрсдөө мэдэх биз, Асашёру, Батбаяр нарын эхнэрүүд салаад нэг нь Америк яваад, нөгөө нь экс нөхрийн менежертэй суугаад Японы сонин хэвлэлүүд Монгол бүсгүйчүүдийн ханьдаа хайргүй, ханьдаа халамжгүйг шүүмжилж байгаа тухай. Батбаяр эхнэрээ эргээд ирвэл 2 хүүхдээ бодоод уучилнаа гэж хэлсэн тухай уншлаа. Тгд бодов, өнөө үед гэр бүлийн салалт элбэг байгаа, Балжинням, Дашням нартай өдрүүдэд хурим хийлээ л гэж сонсогддог. Хэдэн сарын дараа тэдгээр хуримлагчдын тэн хагас орчим /бас баримтгүй / хүнд үеэ давж чадалгүй аятайхан нь бие бие рүүгээ хатуу үг чулуудсаар , аягүй алж хядалцах шахаж, эсвэл алалцаад салж сарнидаг гэж сонсож байсан. Зарим нь ч нүд аман дээр ил байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс энэ асуудлыг хэлэлцэхдээ бүсгүйчүүд нь Монгол эрчүүд архичин, арчаагүйг нь дуудаж, эрчүүд нь янхан эн тэрээр нь дуудалцаад эв найрамдалгүй,асуудлыг шийдэх цэгт хүрэлгүй яаж илүү гарах вэ гэж муйхраар бодсоор таардаг. Хүмүүс 2 янз байдаг, мэдээж, эр эмээр хослон амьдрах хувь зохиолтой, үүн дотроо өрхийн тэргүүлэгч нь удирдаад явдаг , эм хүн нь эм хүнийхээ үүргийг гүйцэтгэдэг гэр бүл, эсвэл эхнэр нь нөхрөө зөв залж чиглүүлээд өөрөө хажуунаас нь муугаар хэлбэл холгоод, сайнаар хэлбэл хатгаад /хахаха/ жам ёсоороо амьдардаг гэр бүлүүд байдаг гэж бодож байна. Эр хүмүүс төрөлхөөсөө эм хүмүүсээс заавал илүү байдаг гэсэн онолыг би хүлээн зөвшөөрдөг. Хэдийгээр эрх тэгш, адилхан ямар ч ялгаа байхгүй гээд аль ч талбар дээр хүч үзэн эмэгтэйчүүд илүү гарлаа хүлээн зөвшөөрлөө ч ядаж л булчин нь илүү хатуу байгаам даа. /Ямар ч холбоогүй зүйсийг харьцуулсан шү./ Жишээ нь: Монгол улсад эмэгтэй хүний ажил гэж үздэг , үсчин, тогооч гэх мэт мэргэжлийг эрчүүд маш зүй ёсоор нь эзэмшсэн байдгийг өөрийн үстэй толгой, өөдөсхөн/хохо/ ходоодоороо мэдэрсэн. Эмэгтэйчүүд ерөнхийидөө 2-3 дээд сургууль өглөө үдэшгүй суралцаад явдаг хэдий ч гүйцэтгэлийн тал дээр массаараа ажилдаг. Үүнийг УИХ-ын 71 эр гишүүд болоод, албан газар пүүс компаниудын эр захирлуудын хүйс батлах байх. Эхнэр гэснээ юу бичээд унаваа. Аа гэхдээ ээжийн сургаалиар бичлэгээ дуусгая. Эр хүнийг эмэгтэй хүн л өөрөө ухаанаараа дэмжиж, залж явдаг юм шүү дээ гэж .

Хайрын тухай

Өнөөдөр нэг найз маань мессенжертээ Хайр гэж юу юм бэ гэдэг статус тавьчихаж. Хайр гэдэг чинь Ойлголцол шд найзаа гэтэл чинийхээр тийм гэжүү, минийхээр хүндлэх, итгэх энэ тэр гээд баахан юм хэллээ. Манай нэг найз саяхан найз охиндоо хаягдсан, экс герлфрэнд -Хайргүй, чиний хайр гэж юу байдаг юм, шижгийн юм энэ тэр гэж хүртэл найзыг маань хэлээд хаяад явжээ. Найзыгаа сэтгэлээр өргөх гэж бид цаад охин чинь даварсан байнаа, бүх юман дээр чи буулт хийсээр байгаад бүүр давраачихаж энэ тэр гээд баахан л сургамжлав. Зөөлөн зант найз маань бүх юмыг нь хүлээн зөвшөөрсөөр байгаад нөгөөх нь толгой дээр нь гарч суучаад , өөр авирах юм алга болхоор хаяад явж л дээ. Азгүй тахиа чинь. Ойлгож чадаагүй хохь нь. 2 эрэгтэй найз маань нийлээд салсан найз охины шинэ найз залууг Арчнаа , галуун цуваагаар явуулна энэ тэр гээд дөвчигнөхөөр нь наад охиноо л галуун цуваагаар явуулахгүй ю. Тэр залуу ямар хамаатай юм, ямар чамайг мэдэх биш гэсэн чинь . Нээрээ тийм юм тэгнээ л гэж авсан. Чадахгүй л дээ , хэд хоноод гуйгаад утастаад ,дахиад л доромжлуулах байх. өчдөр гэхдээ сайн л хэлсэн юмсан.

Зам+Том оврын автобус

Замын бөглөрөл түгжрэл их байгаад бухимдсан нэгэн блогчны тэмдэглэлийг уншаад, энд өөрийн бодлоо бичие. Юунаас эхлэх үү? Энэбиш агсан /УИХ-ын дарга/ "Мянганы зам"-ыг эхлүүлсэн гэлцдэг. Зам дагаж амьдрал явдаг. Улаанбаатар хотын зам засварын энэ зуны тендерт 7 компанид эрх олгож хотын замыг шинэчлэн сайжруулхаар 1 тэрбум?? төгрөг төсөвлөсөн. Эдгээр компаниудаас 25-р эмийн сангаас хороолол руу өгсдөг болон 5 шарын Баянхошуу руу явдаг Зүүнсалаа? -ийн зам 2-ийг засах компаниуд техник тоног төхөөрөмжийн гачигдлаас шалтгаалан зам биш там тавьсан байсан." Нарны зам " шиг аятайхан зам тавьчихдаггүй юм гэхэд хуучин байснаар нь орхисон бол дээр дурьдсан 2 зам арай л гайгүй байх байлаа. Нарны замын төслийг Монгол талаас хамтран хэрэгжүүлсэн компани өдийд лут болсон байх даа. Япончууд чинь өөрснөө юм хийдэг, дээрээс нь хүнийг бас юм хийж сургадаг улс. Нэг онигоо байдаг байхаа. Япон хүн Монголд машинаар явж байгаад толгой сэгсэрч -Энэ замыг тавьсан хүн лав шоронд орсон биз? гэж асуутал хамт явж байсан Монгол нь -Юун шорон, харин шагнал авсан гээч гэж хариулсан гэсэн. Манайхан зам тавихдаа төсөвлөсөн хөрөнгөөс нь өөртөө унагааж өргөнөөс нь ч нэг, зузаанаас нь ч бас хасдаг гэнэлээ. Гадны хөнгөлөлттэй зээл буцалтгүй тусламжийг Монголд олгохоор өгөөмөр гараа сунгахдаа нөгөө тусламж нь хэдхэн хүний кармаанд орох бус олон нийтийн зориулалттай ашигтай тустай зүйл болоосой гэдэг үүднээс биднээс санал асуудаг. Бид заримдаа оновчгүй зүйлд үр ашиггүй зарцуулдаг. Үүний тод жишээ нь саяны зун Монголд ирсэн Европын сэргээн босголт банкны төлөөлөгчид Монгол Улсын шийдвэр гаргах эрх мэдэл бүхий нэгэн хүнээс /бяд өөр хоорондоо-авгай гэж нэрлэдэг юм. / танайх манай буцалтгүй тусламжийн 10 сая? еврог Улс орондоо хэрэгтэй ямар бүтээн байгуулалт, үйл хэрэгт зарцуулах вэ гэтэл Авгай-Бяд үүнийг чинь том оврын 2000 автобум худалдан авхад зарцуулна гэжээ. ЕБ- Танайх 2000 автобус явах замтай юм уу ? гэтэл А- Өгвөл өгнө л биз, байвал байна л биз, бараг юун их юм шалгаадгийн гэж авсан гэсэн. Сүүлийн үеийн мэдээгээр уг буцалтгүй тусламж олгогдхоор болсон бөгөөд манай хэдэн гарууд ямар маркийн автобус авхаа шийдэн төсөл боловсруулж суугаа байх даа. хөөрхий. хихи. Инээдгийн учир нь өнөөдөр зөвхөн Улаанбаатарт хэдэн ширхэг автомашин, автобус, микро явж байгаа билээ. Хэдэн цаг хүртэл зам түржирч гацаж лай болдог билээ. Тэд нарыг өчүүхэн ч бодсон зүйлгүйгээр амандаа орсноо бурж суудаг .... ч гэхэв. Том оврын автобуснууд худалдаж авлаа ч гэсэн 2000 лав авахгүй. Үсрээд л 500-г худалдаж авлаа гэхэд хотоор нэг данхайтал зам түгжиж, хүн болгоны нүдэнд өртөж бяд 2000 автобус авлаа гэж өдөр, шөнө, өглөө, оройгүй зурагт , радиогоор уран донгодох гэж байгаа биз. Тэгээд сул орж ирсэн мөнгөөрөө лууван, лаагаа идацгаахийн биддэ. Гадны сайн гэж яригддаг жишээлбэл Тайваны давхар зам тавьдаг төслийг судлаад мэргэжилтэнгүүдийг урьж авчирч судалгаа, шинжилгээ хийлгэж хамтран төсөл боловсруулан хэрэгжүүлхэд ч уул нь буцалтгүй тусламжийн хөрөнгөөр ядах юмгүй санагдана. Эсвэл гэрэлтүүлэгээ шинэчлэж болмоор, сохор амьтад шиг зам дээр холын гэрлээ асаан, энд тэнд машин барих гэж зогсоо улсуудыг дайрчих шахаад өнгөрөх зовлонгүй болгоход ч хялбар. Хотоор нэг гэрэлтүүлэг хийсэн ч ер нь яадийн. гэж л бодож байна.