Monday, December 22, 2008

Kiss


Тэр миний амарч байсан амралтанд явж таарав. Түүний найз нь -"Б" энд байгаа шд гэж надад хэлэхэд нь, цайны газарт оронгуутаа түүнийг харцаараа хайж гарлаа. Ашгүй хажуугийн ширээнд сууж байна. Би харчаад, түүн лүү жижүүрийн инээмсэглэлээ илгээлээ. Жаахан азнаж байтал "Б" над руу дөхөөд ирлээ. Улиг болсон яриа...

-Юу байна?
-Юмгүй ээ, юу байна? Ажил амьдрал сайн уу?
-Сайн, сайн чинийх?
-Сайн

Би гэнэт түүний цээжинд наалдахад, надад өгүүлэшгүй сайхан мэдрэмж төрлөө. Үнэндээ энэ байдал тйим ч удаагүй боловч миний дотор өнгөрсөн бүх дурсамжууд сэдрэн гарч жаргалтай байгаагаа ойлгож байв.
Тэр надад:

- Чи АНУ-д ирээч ?
- Очноо.
- Чамайг ирэх гэсээр байтал АНУ, Африк шиг боллоо шд.
- Энэ жил яг очноо. (ингэж хэлчихээд нээрээ АНУ намайг очихоос өмнө Африк шиг болчихвол яанаа гэж бодов.)
-Би сар бүр л элчингээс асуухад чиний нэр байхгүй байх юм...

....хэдэн хором өнгөрлөө....

Түрүүгийн яриа руугаа ормоор гэнэт надад санагдаад түүнээс.

-Хүүхэд чинь том болж байна уу? гэж асуухад тэр
-Том болж байгаа
-Аан, би танай охиныг дүүтэйгээ суулганаа гэж хэлээд гээд би түүнээс холдон одлоо.
Харамсаж амжсангүй...
(Би түүний эхнэрийн талаар ерөөсөө асуудаггүй юм. Миний бардам зангаас болоод ч тэрүү, нэгэн цагт хамгийн сайн найз байсан хүнийг асуух хүсэл төрөхөө больчихсон байлаа.)
p.s. зургийн нэр Gustav Klimt - THE KISS -

Sunday, December 21, 2008

Хүслийн жагсаалт



Өчигдөр монгол ТВ-ээр гарсан "Хүслийн жагсаалт"/the bucket list/гэдэг киног үзэж баахан уйлав. Үзсэн хүмүүс нь үйл явдлыг нь мэдэж байгаа болов уу. Нэг тийм гоё сэтгэл хөдөлгөсөн уянгын кинонуудын нэг байлаа. Тэгээд өглөө ирээд нөгөө киноны талаар бичсэн нэг шүүмжийг олж уншсан чинь бас л мэргэжлийн хүмүүс өөр өнцгөөс киног үздэгийг олж мэдэв. Уг шүүмжийг уншихыг хүсвэл энд байгаа. Яг нөгөө бид нарын хоорондоо энэ клипийг хийхдээ ингэж зөндөө их ус асгаж байсан, нисэж байгааг нь харуулхын тулд доороос нь нэг хүн өргөөд өргөж байгаа хүнийг нь оруулалгүйгээр дүрсийг нь авсан, дараа нь харахад нээх гоё тансаг юм харагдаад байдаг хөшигний цаана бол шал өөр шүү дээ гэдэг шиг л шүүмжилсэн байгаа юм.
Киноны ерөнхий үйл явдал нь: - Адилхан оноштой 2 өвчтөн эмнэлгийн нэг өрөөнд хэвтэж байдаг. Тархины хорт хавдар. Нэг нь маш баян бизнесмэн Жек Николсон, нөгөөх нь 45 жил машин зассан Морган Фриман. Тэгээд 2ул 6 сар хүрэхтэй үгүйтэй нас үлдсэн гэдгээ мэдээд үлдсэн амьдралаа Жекийн хөрөнгөний тусламжтайгаар хамтдаа хөгжилтэй өнгөрөөхөөр тохиролцоно. Хийж үзээгүй, эсвэл хийхийг хүсэж явдаг зүйлсийнхээ жагсаалтыг гаргаад Хималайн нуруу, Хонгконг, Таж махал гээд аялж эхэлнэ. Хүслийн жагсаалт дуусахын хирд Морган Фриман нас барж, дараа нь Жек Николсон өнгөрөөд тэдний шарилыг Хималайн нурууны оргилд лаазалсан самрын лаазанд хийн оршуулдаг.
Шүүмж: - Асар их хөрөнгөтэй Жэк юунд өөрийн эзэмшлийн эмнэлэгт хэвтэж байж хувийн тансаг эмнэлгийн өрөөнд хэвтэлгүй өөр нэгэн өвчтөнтэй нэг өрөөг хуваалцав. Мундаг бизнесмэн хувийн өрөөнүүд захиалга ихтэй өртөг өндөр тул ашиг орлого сайтай байдаг гэдгийг мэдэхгүй байна гэж үү гэсэн байгаан. Бас нэгэн хоржоонтой санагдсан шүүмжлэл нь 6 сар хүрэхтэй үгүйтэй амьдрал үлдээд байхад хүн хүслээ гүйцээх гээд зориглох нь хэр олон бол? Ямар нэгэн арга хайгаад л гүйх биз дээ. Морган Фриман уг кинонд "Шавшанкаас оргосон нь" кинонд хэрэглэсэн шиг үйл явдлыг нь хүүрнэн өгүүлнэ. Гэтэл энд хүүрнэн өгүүлүүлчихээр мундаг дүр алга, магадгүй Жек"би баян, бусдаас өөр, найрсаг бус гэтэл энэ нэгэн сайн хүн гэнэт гарч ирээд надад хайр, энэрэл бусад агуу зүйлсийн талаар зааж өглөө" гэх байх. Гэхдээ ердөөсөө хураасан хөрөнгөө гахай шиг хаа хамаагүй тарааж байгаа Жекийн тухайд хүнээр яриулаад байх амьдрал гэж байхгүй мэт гэсэн байсан. Гэх мэтчилэн амьдралаас хол хөндий тасархай болсон тухай нь өөр олон жишээ татсан байна.
Миний бодлоор урлаг, кино гэгч нь хүний амьдралд хийж зүрхлэшгүй, эсвэл мөрөөдөж л болох зүйлсийг гаргаж харуулах боломжтой зүйл юм шиг санагддийн. Ямар ч байсан киноны шүүмжүүдийг уншиж байвал зүгээр юм байна.

Wednesday, December 10, 2008

Favourite quote

The longer I live, the more I realize the impact of attitude on life.
Attitude, to me, is more important than facts. It is more important than the past, than education, than money, than circumstances, than failures, than successes, than what other people think or say or do. It is more important than appearance, giftedness, or skill. It will make or break a company ... a church ... a home.
The remarkable thing is we have a choice every day regarding the attitude we will embrace for that day. We cannot change our past. We cannot change the fact that people will act in a certain way. We cannot change the inevitable.
The only thing we can do is play on the one string we have, and that is our attitude ... I am convinced that life is 10% what happens to me, and 90% how I react to it. And so it is with you ... we are in charge of our Attitudes.

Charles Swindoll

copied from Here at Cornell

Tuesday, December 09, 2008

Эргэн ирлээ

Удаан энэ блог дээрээ бичихгүй байж байгаад дахиад хүрээд ирлээ. Паспортоо мартсан байсан юм. Одоо энэ дээрээ бичиж байнаа.