Saturday, September 25, 2010

Миний дуртай шүлэг

Харахаас ялдам хонгор бүсгүй ээ,
Хайрын тухай битгий дуулаач!
Наалинхай хонгор аашаа дэлгэж
Надад битгий нүүр үзүүлээч!

Дэнлүү хоёр нүдэнд чинь
Дэнгийн эрвээхэй шиг шатчих гээд байна.
Дэвүүр хоёр сормосонд чинь би
Дэнжийн ногоо шиг ганхаад байна.

Харахаас ялдам хонгор бүсгүй ээ,
Хайрын тухай битгий дуулаач.
Хайран залуу насандаа би
Халих жигүүрээ шатаах хөөрхий!

Наалинхай хонгор аашаа дэлгэж
Надад битгий нүүр үзүүлээч
Насан идэр залуудаа би.
Намрын ногоо шиг гандах хөөрхий!

Дэнлүү хоёр харцтай чинь би
Дэндүү эрт тулгарч дээ хөөрхий!
Дээж найргаа гүйцээсэн сэн бол ч
Дэнгийн эрвээхэй шиг шатсан ч яамай!

Дэвүүр хоёр сормосонд чинь би
Дэндүү эрт сэвүүлж дээ хөөрхий!
Дэлгэр амьдралд ханасансан бол ч
Дэнжийн ногоо шиг гандсан ч яамай!

Б.Явуухулан 1960 он

Миний үзсэн Монгол кинонууд

Өнөөдөр 2 найзтайгаа Намрын Синдром гэдэг кино үзлээ. 3 хан хүний тоглосон бас ч хэд хэдэн хэсэгт нь инээгээд авсан хөөрхий. Нэг тийм царай муутнуудын цуглуулга ч гэмээр юм уу санагдав. Мисс мистер шалгаруулах гэж байгаа биш царай хамаагүй гэх байх л даа. Юу нь намрын синдром болчихов бөө мэд. Туслах дүрүүд нь авьяаслаг. Утга жанцан муутай үйл явдал нь явцуу кино байна. Жижиг жижиг онигоо гэмээр үзэгдлүүдээр үзэгчдийг инээлгэхийг зорьсон кино юм уу даа.Харин ганцхан хэсэг дээр л нэг юм овоо кино үзээд сууж байгаа хүн шиг яаанаа одоо яах бол гэж бодов. Тэр нь Баяраа гэдэг Аюуш-ийн хайртай залууд Бухын доозоор хээлтүүлгийн үед хэрэглэдэг бэлдмэл өгөхөд бэлдмэл нь үйлчилж буй хэсэг. Үнэн хөгжилтэй бас үнэмшилтэй. Жүжигчид нь харин туршлагатай хүмүүс тоглосын гэсэндээ өмнөөс нь ичээд бөгс улайгаад байх үзэгдэл байхгүй гоё байлаа. Бас өөр таалагдсан зүйл нь киноны дуу. Хөөрхөн үгтэй гоё дуу байна лээ. Энэ кинонд тоглосон драмын театрын жүжигчин Эрхэмбаярыг би их мундаг чадварлаг жүжигчин болно/одоо ч мөн адил гэж боддог. Бас эмэгтэйгээс Драмын театрын жүжигчин өөө нэр нь орж ирдэггүй Пүрэвсүрэнгийн нөгөөдөх нь хэхэ. Ямар нэг цэцэгтэй нэр л байсан санагдахын тэр хүүхэн их авьяаслаг сайн жүжигчин болохоор юм шиг санагддаг. Эсмэралдод тоглодог.

Дараагийн кино зун хэдэн сард үзлээ дээ. Эзэнгүй бөгж гэдэг кино. Нээх гого хэсэг санаанд ордоггүйээ. Өмнөөс нь ичсээр байгаад таарсан Шинээр гарч буй Долгор гэдэг жүжигчин хүүхэн тогложээ. Их царайлаг хүүхэн юм гэхдээ жүжиглэлт нь нэг тийм ядсан ядмаг үнэмшилгүй уйлахдаа хүртэл нүүрээ үрчийлгэхгүйгээр яааж уйлья даа гэсэн байртай. Зохиол утга санаа эд нар бол үнэн хөгжилтэй одооны 10 настай хүүхэд л арай өөр үйлдэл хийнэ дээ гэж бодмоор. Найз залуу нь покер тоглоод удсаны төлөө бөөн уур болж хаяж явах за энэ байэ болно гэж үзэхэд найз залуу нөгөө явдлаас хойш ирэхгүй алга болжээ хөөрхий. Тэгсэн чинь хүүхэн хайж байгаа ч юм байхгүй худлаа царай гаргаад л уйлаад ч байлуу яалаа. Тэгсэн нөгөө залуу нь нэг үл бүтэх аваарт ороод царай муутай болсон гэдэг шалтгаанаар найз хүүхэнтэйгээ уулзахгүй тойрч зугатаагаад сүнс шиг энд тэндээс айлгаастай. хахаха. Аминдаа нууцаар дагаж яваад зарим нэг юм хумнаас авраад байгаа бололтой. Тэгээд сүүлд нь болохоорнайз залуу нь аваарт орчоод хөдөөгийн нэг өвөөгөөр авруулаад хөдөө л байсан бололтой гарна. Хэдийдээ ч хотод ирээд найз хүүхнээ сүнс сүг шиг айлгаад дээрэмчин тонуулчнаас авраад байсын бүү мэд. Муу зохиол, муу найруулга гэдэг хичнээн сайхан хүмүүсийг онигоо болгох юм даа.

За дараагийннх нь 4 сард үзсэн Ах дүүс гэдэг бас шүүмжлэхээр зүйл байсан чгэсэн. Эдгээр үзсэн кинонуудаас хамгийн их инээсэн нь. За дараа үргэлжлүүлие.

өнөөдөр л нэг юм бичмээр бодогдов

Өөртөө нэг хямрал гэдэг үг бодож олчихоод үүрэг хариуцлагаасаа зугатааж хичнээн удаваа. Үүрэг хариуцлага ч гэж дээ хөөрхий. Надад л үүрэг хариуцлагаюм даа гэж.

Ашгүй нэг юм миний дотор байдаг би тайвширч цаашаа явах эрч хүчийг олох шиг боллоо.

Нэг блог уншиж өөрийгөө Сохор номин хэв шинжит амьдралаар амьдарч яваагаа ухаарч бажгадав. Тахиа ч болтугай болохоос доо гээл байж байна.

Одооноос эхэлж төлөвлөгөөтэй амьдарч сурахаар зүтгэхээр шийдлээ. Ганц олдох амьдрал гээл байдаг мөртлөө би гэж хүн нэг л их амьдралаас залхсан хүн хэхэхэ. Зүгээрээ болно доо. Хичээнээ.