brooch

Tuesday, August 23, 2011

1

Кино хийнэ гэдэг нь бvтэшгvй мєрєєдєл гээд хамгийн тvрvvнд хэлчихье. Социализмын vед л улсын хєрєнгє хvчээр хэдэн кино хийсэн. Тvvгээр монгол киноны тvvх дууссан.







сурталчилгаа »

Одоо хийх ч хvн байхгvй, хєрєнгє ч гарахгvй гэдэг дээр бvгд санал нэгдэх ёстой. Монголоор юу л байна гэхээр єєрсдийгєє нэг л их агуу найруулагчид гээд бодсон хvмvvс. Бодит vр дvн нь ямар гэдгийг санацгаа. Нvvр тахлах нэг ширхэг ч кино 1990 оноос хойш буюу тодруулбал “Мандухай Цэцэн хатан”-аас хойш хийгдсэнгvй. Хийгдэх ч vгvй.
Агуу найруулагч болж жvжиглэхээ больж кино хийж чаддаг улсуудын бvтээлийг яаж монгол дээрээ амилуулах вэ гэдгийг бодох цаг аль хэдийнэ болжээ. Гэтэл єнєєдєр яаж байна. Єдєр бvр кино vзvvлдэг 2-хон телевизээр жишээ татья. Хамгийн инээдтэй эмгэнэлтэй дvр зургийг ТВ5 гээч телевизээс харж болно. Єнгєрсєн амралтын єдрvvдэд “Трумэн шоу” гэдэг агуу бvтээл тус телевизээр гарлаа. Гоё кино учир vзэхээс єєр сонголт байсангvй.
Уг нь гадаад хэлээр юм ойлгодог бол монголын телевизvvдээр гарч буй киног огт vзэхгvй байсан нь дээр байдаг юм. Гэтэл ийм гоё бvтээлийг ТВ5-хан нvдэн дээр новш болгоод хаяж байх юм. Тус киноны гол дvр гэр гэгдэх зvйлээсээ гарч байхдаа нэг гэр бvл болон далматин нохойтой хижээл насны хvнтэй байнга таардаг. Таарахдаа
- Єглєєний мэнд, єнєєдєр ахиж уулзахгvй байж мэднэ, тэгэхээр єдрийн мэнд, оройн мэнд гээд давхар хэлчихье гэж байнга мэндчилдэг. Гэтэл vvнийг нь алдарт ТВ5-ыхан орчуулж дуу оруулахдаа- Єглєєний мэнд гэдгийг нь нэг муу орчуулаад араас нь таныг би харсангvй, єдрийн мэнд, оройн мэнд гэж хэлж байх жишээтэй. Уулзахгvй байж мэднэ гэдэг vгийг таныг би харсангvй гэж орчуулж байгаа хvмvvсийг яах вэ. Ийм алдааг анзаарсан хvн кино vзэх биш харин бухимдаад дуусдаг.
Гадны ийм гоё киног мєрєєрєє хулгайлаад гаргахын оронд дээрээс нь ингэж баастаж байдаг хvмvvс нь ТВ5. Ганцхан энэ єгvvлбэр ч биш. Киног тэр чигт нь утгыг нь алдуулаад самраад хаяж байгаа. “Эрэлхэг зvрх” гээд бас нэг гоё кино байдаг. Гол дvрд нь эх оронч имидж бvхий Мел Гибсон тоглодог. Тэр киноны оргил хэсэг болох Уильям Волосыг цаазлах хэсэг. Зовоохгvй цаазлахыг гуйж байгаа гvнж євчнєєр vхэх гэж байгаа хааны чихэнд юм шивнэдэг. “Таны vр удам энэ хvvгээр чинь тєгсгєл болж байна. Яагаад гэвэл миний хэвлийд Волосын vр тээгдэж байгаа” гэж хэлдэг. ТВ5-хан орчуулахдаа “Миний гэдсэнд хєєрхєн хvvхэд бойжиж байгаа. Таны удам vргэлжилнэ” гээд туучихсан. Энэ сайхан киноны зангилааг ийнхvv баллаж байгаа хэрэг. Насаараа шотландын эсрэг харгислал vйлдсэн Английн хааны бvхий л зvйл гvнж бэрийн vгээр арчигдаж байгаа хэрэг. Гэтэл ТВ5-хан тэр хааны талд орчихсон харин ч vйл хэргийг нь vргэлжvvлээд байгаа юм бус уу. Баавгайн талд байна уу, миний талд байна уу гэдэг шиг.

ТВ9

Тус телевиз хажуудаа кино албатай. Тэр албанд нь кино орчуулга, ялангуяа дуу оруулалтыг нь мэргэжлийн тvвшинд хийх гэж оролддог. Ганц нэг мэргэжлийн дуу оруулагч ч байгаа. Гэхдээ заримдаа хэтэрхий хичээгээд байна уу гэсэн сэтгэгдэл тєрдєг. Vvнийг хоёрхон жишээгээр тайлбарлая. “Загалмайлсан эцэг” хэмээх киноны тvvхэнд мєнхєрсєн нэг бvтээл байдаг. Тэр кинон дээр ТВ9-хоор бол ийм диалог явж байх юм.
- “Майкл Карлоне, чи єєх єгсєн хvнтэй єглєє босоод заргалдаад байна уу даа” гэж байх юм.
Орчуулгыг оршуулга болгож хувиргасан бас нэг vйлдэл. Сицили гаралтай мафийн нєхдvvд хоорондоо нvvдэлчин монголчууд шиг єєх тос яриад сууж байдаг юм байна шvv дээ хvмvvсээ. Тэгж их зvйр цэцэн vг оруулах гээд байгаа юм бол:
- “Майкл Корлоне, чи шпагетти єгсєн хvнтэй шал балай юмаар заргалдах гээд байгаа юмуу” гээд хэлчихгvй яасан юм дээ. Эмгэнэлт боевик киног иймхэн аргаар комеди буюу инээдмийн кино болгоод хувиргаж байгаа нь хосгvй чадвар гэмээр бахдалтай. Энэ ч яахав авьяас чадвар нь хэтрээд явчихсан юм гэж бодьё. Гэтэл ємхийрсєн загас явуулдаг нэг хэсэгт ямар учиртайг нь асуухад:
-”Сицилиэс ирсэн бэлэг юмаа” гээд тайлбарлачих жишээтэй. Уг нь сициль маягийн сvрдvvлэг гэсэн утгатай байсан юм, уг нь.
Гитлерийн амьдралын сvvлийн єдрvvдийн талаарх бас нэг кино гарсан. Тvvн дээр болохоор Геббельс нь нарийн бичгийн дарга хvvхэнд:
-”Сvvлчийн тэмээний ачаа хvнд байдаг юм шvv” гээд хэлчихэж байх жишээтэй. 20 дугаар зууны шилдэг алуурчин нацизмаа дэлгэрvvлэн сурталчилахын хажуугаар тэмээгээр айл нvvлгэж байсан болж таарч байна. Энэ мэт жишээнvvдийг дурьдаад байх юм бол сонингийн нvvрэнд багтахгvй зvйл болно. Би монголын телевизvvдээр кино vздэггvй гэж дээр хэлсэн. Vзсэн гурвынхан жишээ л гэхэд энэ. Vvнээс гадна дуу оруулагч нар нь дvрvvдээ сольж холино, надаас муу англи хэлтэй нєхєр орчуулга хийнэ, киноны нэрийг санаанаасаа зохионо гээд олон зvйл байгаа. Хvмvvсийн хvч хєдєлмєр гаргаж хийсэн урлагийн бvтээлийг битгий будаа болгооч ээ гэж эцэст нь гуйж байна.

Төгөлдөр минь ,,,,

Чи надаас илүү хүчтэй байх ёстой шүү,,,,,,,,,,
Юу Юу Юу ч болоод өннгөрчихөв ай төгөлдөр минь, би нэээрэээ мэдэх юмаар тун тааруухан нөхөр мөнөөс мөндөө,

Friday, June 10, 2011

ядарж байна.

биеийн ядаргаанаас сэтгэлийн ядаргаа илүү хүнд байдгийн байна. даахгүй уналаа.

Friday, March 18, 2011

.....

Өнөөдөр би нэг гоё хөшигний санаа оллоо. Унтлагын өрөөндөө ямар хөшигтэй байх талаар бодооод олохгүй байсын. Жальюзан гэж ярьдаг хөшиг яг тохирох юм байна. Өөр чинь юу бодож оллоо доо байз. Нээх л толгой ажилласан юм шиг санагдаад байсан шалихгүй нь шив дээ.

Аан нээрээ учиргүй өчнөөн жил хайгаад байсан ном маань удахгүй хэвлэгдэх сурагтай. Тэрнээс нь наана оросоор олоод авчихсан. Давхар орос хэл сураад авах санаатай. Санаа байвч сачий хүрэхгүй гээч л бодох юмаа. Ойрд бол нээх л их тэр ч юм энэ ч юм тэгж ч ингэж ч болохгүй байна гэж үглэж дуулсаар өөртөө хэрэгтэй юм өчүүхэн төдий ч хийхгүй байна даа. Би яагаад ийм тэвчээргүй юм бол. Ойрд хөгшин хүмүүстэй их ажиллаж байгааг хэлэхүү? Залуу насаа боломж олдсон дээр нь сайн ашиглаад авах юмсан гэсэн бодол их төрдөг боллоо. Хөгшрөөд үхэхийн алдад тэгэж ч байх минь яавдаа гэж харамсахгүй тулд. Ашиглах гэдэг нь юм сураад өөрийгөө хөгжүүлэхийг хэлж байгаа юм шүү.

Хөгшин хүмүүс бидний залуу насанд атаархаад байхад бид өөрт байгаа залуу насаа дутуу үнэлээд байгаа юм шиг байна.

Friday, January 28, 2011

Terminator said this

1. Зорилгоо үргэлж харж байх ёстой.
2. “Үгүй” гэдэг үгийг хариулт гэж хэзээ ч бүү үз.
3. Бүх хүчээ гаргаж ажилла, бүтэлгүйтлээс бүү ай.
4. Амьдралдаа сонгосон замаараа чигээрээ яв. Зам товчлох гэж бүү оролд.
5. Мэдлэг рүү байнга тэмүүлж, үргэлж суралц.
6. Өөрт тань тусалсан хүний ачийг хариулах гэж заавал хичээ.

Saturday, September 25, 2010

Миний дуртай шүлэг

Харахаас ялдам хонгор бүсгүй ээ,
Хайрын тухай битгий дуулаач!
Наалинхай хонгор аашаа дэлгэж
Надад битгий нүүр үзүүлээч!

Дэнлүү хоёр нүдэнд чинь
Дэнгийн эрвээхэй шиг шатчих гээд байна.
Дэвүүр хоёр сормосонд чинь би
Дэнжийн ногоо шиг ганхаад байна.

Харахаас ялдам хонгор бүсгүй ээ,
Хайрын тухай битгий дуулаач.
Хайран залуу насандаа би
Халих жигүүрээ шатаах хөөрхий!

Наалинхай хонгор аашаа дэлгэж
Надад битгий нүүр үзүүлээч
Насан идэр залуудаа би.
Намрын ногоо шиг гандах хөөрхий!

Дэнлүү хоёр харцтай чинь би
Дэндүү эрт тулгарч дээ хөөрхий!
Дээж найргаа гүйцээсэн сэн бол ч
Дэнгийн эрвээхэй шиг шатсан ч яамай!

Дэвүүр хоёр сормосонд чинь би
Дэндүү эрт сэвүүлж дээ хөөрхий!
Дэлгэр амьдралд ханасансан бол ч
Дэнжийн ногоо шиг гандсан ч яамай!

Б.Явуухулан 1960 он

Миний үзсэн Монгол кинонууд

Өнөөдөр 2 найзтайгаа Намрын Синдром гэдэг кино үзлээ. 3 хан хүний тоглосон бас ч хэд хэдэн хэсэгт нь инээгээд авсан хөөрхий. Нэг тийм царай муутнуудын цуглуулга ч гэмээр юм уу санагдав. Мисс мистер шалгаруулах гэж байгаа биш царай хамаагүй гэх байх л даа. Юу нь намрын синдром болчихов бөө мэд. Туслах дүрүүд нь авьяаслаг. Утга жанцан муутай үйл явдал нь явцуу кино байна. Жижиг жижиг онигоо гэмээр үзэгдлүүдээр үзэгчдийг инээлгэхийг зорьсон кино юм уу даа.Харин ганцхан хэсэг дээр л нэг юм овоо кино үзээд сууж байгаа хүн шиг яаанаа одоо яах бол гэж бодов. Тэр нь Баяраа гэдэг Аюуш-ийн хайртай залууд Бухын доозоор хээлтүүлгийн үед хэрэглэдэг бэлдмэл өгөхөд бэлдмэл нь үйлчилж буй хэсэг. Үнэн хөгжилтэй бас үнэмшилтэй. Жүжигчид нь харин туршлагатай хүмүүс тоглосын гэсэндээ өмнөөс нь ичээд бөгс улайгаад байх үзэгдэл байхгүй гоё байлаа. Бас өөр таалагдсан зүйл нь киноны дуу. Хөөрхөн үгтэй гоё дуу байна лээ. Энэ кинонд тоглосон драмын театрын жүжигчин Эрхэмбаярыг би их мундаг чадварлаг жүжигчин болно/одоо ч мөн адил гэж боддог. Бас эмэгтэйгээс Драмын театрын жүжигчин өөө нэр нь орж ирдэггүй Пүрэвсүрэнгийн нөгөөдөх нь хэхэ. Ямар нэг цэцэгтэй нэр л байсан санагдахын тэр хүүхэн их авьяаслаг сайн жүжигчин болохоор юм шиг санагддаг. Эсмэралдод тоглодог.

Дараагийн кино зун хэдэн сард үзлээ дээ. Эзэнгүй бөгж гэдэг кино. Нээх гого хэсэг санаанд ордоггүйээ. Өмнөөс нь ичсээр байгаад таарсан Шинээр гарч буй Долгор гэдэг жүжигчин хүүхэн тогложээ. Их царайлаг хүүхэн юм гэхдээ жүжиглэлт нь нэг тийм ядсан ядмаг үнэмшилгүй уйлахдаа хүртэл нүүрээ үрчийлгэхгүйгээр яааж уйлья даа гэсэн байртай. Зохиол утга санаа эд нар бол үнэн хөгжилтэй одооны 10 настай хүүхэд л арай өөр үйлдэл хийнэ дээ гэж бодмоор. Найз залуу нь покер тоглоод удсаны төлөө бөөн уур болж хаяж явах за энэ байэ болно гэж үзэхэд найз залуу нөгөө явдлаас хойш ирэхгүй алга болжээ хөөрхий. Тэгсэн чинь хүүхэн хайж байгаа ч юм байхгүй худлаа царай гаргаад л уйлаад ч байлуу яалаа. Тэгсэн нөгөө залуу нь нэг үл бүтэх аваарт ороод царай муутай болсон гэдэг шалтгаанаар найз хүүхэнтэйгээ уулзахгүй тойрч зугатаагаад сүнс шиг энд тэндээс айлгаастай. хахаха. Аминдаа нууцаар дагаж яваад зарим нэг юм хумнаас авраад байгаа бололтой. Тэгээд сүүлд нь болохоорнайз залуу нь аваарт орчоод хөдөөгийн нэг өвөөгөөр авруулаад хөдөө л байсан бололтой гарна. Хэдийдээ ч хотод ирээд найз хүүхнээ сүнс сүг шиг айлгаад дээрэмчин тонуулчнаас авраад байсын бүү мэд. Муу зохиол, муу найруулга гэдэг хичнээн сайхан хүмүүсийг онигоо болгох юм даа.

За дараагийннх нь 4 сард үзсэн Ах дүүс гэдэг бас шүүмжлэхээр зүйл байсан чгэсэн. Эдгээр үзсэн кинонуудаас хамгийн их инээсэн нь. За дараа үргэлжлүүлие.

өнөөдөр л нэг юм бичмээр бодогдов

Өөртөө нэг хямрал гэдэг үг бодож олчихоод үүрэг хариуцлагаасаа зугатааж хичнээн удаваа. Үүрэг хариуцлага ч гэж дээ хөөрхий. Надад л үүрэг хариуцлагаюм даа гэж.

Ашгүй нэг юм миний дотор байдаг би тайвширч цаашаа явах эрч хүчийг олох шиг боллоо.

Нэг блог уншиж өөрийгөө Сохор номин хэв шинжит амьдралаар амьдарч яваагаа ухаарч бажгадав. Тахиа ч болтугай болохоос доо гээл байж байна.

Одооноос эхэлж төлөвлөгөөтэй амьдарч сурахаар зүтгэхээр шийдлээ. Ганц олдох амьдрал гээл байдаг мөртлөө би гэж хүн нэг л их амьдралаас залхсан хүн хэхэхэ. Зүгээрээ болно доо. Хичээнээ.

Thursday, January 21, 2010

Залбирал

Би Д.Батбаяр, Чинагын Галсан нарын зохиолыг унших дуртай. Нэг тийм өнгөц биш гэдэг нь мэдрэгдээд байдаг юм. Зарим зохиолууд хурууны үзүүрээр би блог бичиж буй аятай л санагддаг гэтэл тэднийг бол тийм биш. Ч.Галсангийн "Аянгат цагийн тууж" гэж нэг тууж байдаг. Яг л гол дүрийн баатартай хамт ууланд бүгээд хайртай хүүхнийхээ гар дээр амиа алдаж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрдгийн. Харамсалтай нь түүний зохиол бүтээл нь ихэвчлэн Герман хэл дээр байдаг юм билээ. Соц үеийн хавчин гадуурхалтад өртсөн тэрбээр Герман улсад цагаачилж олон зохиол бүтээлээ туурвиж, бас шагнал урамшуулал ч нилээд авсан байдаг юм билээ. Монгол хэл рүү зохиол бүтээлээ орчуулж байгаа гэж байсан тэр нь хурдан дуусч би уншхийнсан. Харин Д.Батбаяр гуайн тухайд бол өөр хэрэг шүү. Мань эр Монгол хэл дээрээ зохиолоо туурвихаас гадна, бас маш өвөрмөц өөрийн гэсэн үг хэллэгтэй бичдэг санадсан. Монгол хэлний дүрмээр гээгдэх ёстой эгшгийг гээдэггүй ч гэх юм уу. Би ч нээх дүрмэндээ сайн биш л дээ. Эгшиг 7, заримдаг 9 эн тэр гэсэн юм л толгойд байх шиг байна. Хар аяндаа юм хум уншдгийн хирээр дуурайлгаад зөв бичиж сурсан юм шиг байна. Дарамын Батбаяр гуайн нилээд олон зохиол бүтээлүүд эмэгтэй хүний сэтгэлийн нандин зүйлийг илэрхийлж гаргасан байх шиг санагддаг. "Цахилж яваа гөрөөс" зохиол дээр хаягдаж байгаа эхнэрийн ад, шинээр гэрлэх гэж буй эхнэрийн яарал, айдас зэргийг маш уран тод гаргаж өгсөн байдаг. Яахав, би уг зохиолыг уншаад ийм л байдаг байх даа л гэж бодсоноос биш яг гэрлэх гэж яаран, алдчих вий гэсэн айдастай байж үзээгүй л дээ. /гэрлэх тухайд/. Харин түүний 2006 оны шилдэг уран зохиолын жагсаалтын 6-д орсон "Мементо-г бүтээхүй " гэж зохиол байдаг. Түүнийг унших үед яаж, яаж ингэж мэдэрч бичиж чадваа гээд бүүр өөрийн ойлгоогү явсан асуултын хариуг ч олсон шиг санагддаг. Нэгэн эмэгтэйн гэр бүлийн ядаргаатай амьдрал түүний дараах учралын тухай өгүүлсэн байдаг. Хүн бүрт өөр өөр санагдах нь мэдээж л дээ. Гэхдээ бараг надад маш их тайвшрал авчирч чадсан агуу зохиол байгаа юм. Бас нэг Залбирал гээд өгүүллэг байдгийн одоо санагдаж байгаа агуулга нь нэг эмэгтэй эхнэртэй залууд дурлаад өөрөөсөө өөр хүний тухай бодолгүй явж байхад нь залуугийн эхнэр нь ирээд та миний нөхөртэй битгий уулзаач, хариуд нь би таны төлөө залбирч байя гэдэг. тэгээд хүүхэн итгээд нөхөртэй нь огт уулзахгүй, харин хариуд нь нөгөө бүсгүй түүний төлөө залбирч байгааг мэдэрч байдаг тухай. Тэгээд өөрөө ч санаандгүй сүүлдээ эхнэр, нөхөр 2-ын төлөө залбирч эхэлдэг тухай гардаг. Уншхаар өөрийн эрхгүй нулимс гардаг. заримдаа тэр их гүн ухаанлаг юм бичнээ. Хайр ямар байдаг тухай, аз жаргал гэгч чухам аль болохыг. Аз жаргалын тухай. Алтан хараацай гэдэг өгүүллэг дээр бичсэн байдаг. Заримдаа би тэр гүн ухаанлаг өгүүлэгүүдийг нь ойлгодог , заримдаа огт ойлгодоггүй. Сэтгэл санаа хир байгаагаас л болдог байх. Амьдралын тухайд тунг нь л тааруулах ёстой гэдгийг маш олон удаа дурьдсан байдаг. Тэгш хэм гэдэг байхаа юм тэгш хэмтэй бол үзэсгэлэнтэй байдаг, хэрэв хүн 2 нүдгүй байсан бол ямар харагдах байсан бол гэж ирээд л....Түүнийг миний хувьд эмэгтэй хүний сэтгэл зүйч, Монголын Стефан Цвейг/танихгүй эмэгтэй захидлыг бичсэн, сэтгэл судлаач/ гэсэн ч болно. би Өлзийтөгсийн шүлгүүдэд дуртай. Харин Дарма Батбаяр гуай түүний багш юм билээ.

Thursday, January 14, 2010

Элдэв

Амиа хорлож байгаа хүмүүст заримдаа битгий л дээ гэмээр санагдахын. жилд хэдэн хүн ч гэлээ сайн дураараа өөрийгөө алдаг гэж уншсан тоог нь мартчиж. Уул нь өөртөө амьдраад сурчихвал амьдрал чинь их гоё шүү дээ. Амиа хорлогсод ихэвчлэн залуу хүмүүс байгаа нь ажиглагддаг. залуу хүмүүс ялангуяа өсьөр насны хүүхдүүд амьдралыг сайн мэддэггүй. Ө/х өөрснөө зүтгэж байж олоог?й болохоор ч юмуу, Ер нь мэдлэггүй дээ харалган бодох нь их байдаг байх. Харин хүн нас ахих тусмаа амьдралд улам хоргодоод байдаг гэж байгаа.
Ойрд Аватар, 2012 нарыг угсруулаад үзчихсэн чинь амьдралд бас их хайртай болж байна ш?ү. Гэхдээ би угийн л хайртай л даа. Бүүр бага байхаасаа л амиа хорлох алхам огт хийхгүй гэж боддог байсан юм. Бусад юмны учрыг сайн ойлгоогүй хирнээ амиа хорлох их буруу гэдгийг ойлгосон байсан. Тэгээд ер нь бодоод байхад амиа хорлох оролдлого хийгсэд ер нь их сулбагар, дорой хүмүүс байдаг байх гэж боддог. Харахад хүдэр чийрэг дориун юм шиг хирнээ сэтгэл нь тогтворгүй, эмзэг, өөртөө итгэлгүй ч юм уу тийм улсууд их дөвчигнөдөг байх. Эсвэл эрхээрээ хатсан хүссэн зүйлс л биелээд байдагт дасчихсан хүмүүс анхны, болоод дараа дараачийн цохилтуудыг үл даан өөрийгөө егүүтгэдэг байх.
Амьдралын тухай ярих гээд л амьдралаас сайн дураар татгалздаг хүмүүсийн талаар хэтэрхий шургаад орчихлоо. Амьдралд заавал ингэх ёстой тэгэх ёстой гэсэн теором байхгүй хэдий ч нийтлэг зүйлс, хүн бүхэн хүлээн зөвшөөрөхийг хүсдэг зүйлс бас олон байх юм.
Хүн бүр хангалуун амьдрахыг хүсдэг. Хүссэн, хор хөдөлгөөд байгаа бүхнийг өөрийн болгож эзэмшихийг хүсдэг. Бас эрүүл саруул байх, олон хэл мэддэг болох, эрх мэдэлтэй болох, алдар нэртэй болох гээд л туйлын олон хүслүүд зэрэгцэн оршдог. Би ч бас дээр дурьдсан зүйлүүдийг хүсдэг. Гэхдээ энэ хүслийнхээ хажуугаар хүмүүс бас бусдын хүслийг харгалзан үзэх, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байх чадвараа хэвээр нь хадгалах хэрэгтэй ч юм шиг.
Сүүлийн үед миний санаанд нилээд олон удаа орж ирж байгаа нэгэн бодол бол уул уурхайн салбар руу хүн бүр хэтэрхий шуналтай ороод байгаа нь юм. Энэ дэлхий дээр биднй үе л амьдраад дуусчих гэж байгаа биш болохоор хойч үеээ бодож, өнөөдөр биднийг эгдүүтэй хөөрхөн инээдээрээ жарааж байгаа үрсдээ идэх хоол үлдээмээр оргиод байдгийн. Бид тэдний нүдэнд хамаг байдаг юмаа бараад идэж ууж байгаа харагдвал, тэд биднээс сурж бас л хомхойлон зүтгэх болно. тэгээд дараа дараачийн хүмүүс аж амьдрахын бол. Яг нарийвчилсан тоог мэдэхгүй ч уул уурхайн салбар нь усыг маш их хэмжээгээр хэрэглэж, байгаль орчныг бас ихээр сүйтгэдэг гэдэг нь илэрхий зүйл. Хэдийгээр бусад салбар жишээ нь мал аж ахуй, мөн адил байгаль орчныг их хэмжээгээр с?йтгэдэг ч гэсэн.Хэдэн малчдыг бодвол уул уурхай салбарынхан илүү их мөнгөтэй боломжтой байдаг. Тиймээс нөхөн сэргээлтийг бодитой үр дүнтэй хийж байх л хэрэгтэй болов уу. Миний сонсоноор гацуурт компани л хамгийн сайн нөхөн сэргээлт хийдэг гэсэн. Бусдууд нь яадаг юм болдоо. хуурайшуулаад л хаячдаг байх. Тэгээд ч алтаар хоолоо олж идэж буй хүний нэгэн үе хангалуун явна түүнээс хойш 7 үе хувхай хоосон байдаг гэдэг үгтэй юм билээ. Зүгээр ч нэг алттай хүнд атаархаж хэлсэн үг биш л болов уу.
Магадгүй муугаар хэлэхийн бол уул уурхайд ажиллан /ай мийн боссууд/баяжиж байгаа гаруудаас болоод, гар хумхин суухаас өөр сонголтгүй , эсвэл хоногийн хоолгүй тарчигхан амь зууж яваа нөхдүүдийн толгойд үе үе ингэж амьдарч явахаар... гэж бодогддог байхыг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр хүмүүс их зөв л амьдарч сурмаар байгаа юм. Зөв амьдрах чинь сэтгэл хангалуун байхад л болчихно ш?ү дээ. Гэвч хүмүүсийн сэтгэл хангалуун амьдрах арга нь өөр өөр юм даа. Зарим нь материаллаг эд зүйлсээр сэтгэлээ цатгана, зарим нь зугаа цэнгэл ер нь юу эсийг хэлж барахав...... Харин минийх бол бүх ЭРХ ЧӨЛӨӨ.