Monday, December 22, 2008

Kiss


Тэр миний амарч байсан амралтанд явж таарав. Түүний найз нь -"Б" энд байгаа шд гэж надад хэлэхэд нь, цайны газарт оронгуутаа түүнийг харцаараа хайж гарлаа. Ашгүй хажуугийн ширээнд сууж байна. Би харчаад, түүн лүү жижүүрийн инээмсэглэлээ илгээлээ. Жаахан азнаж байтал "Б" над руу дөхөөд ирлээ. Улиг болсон яриа...

-Юу байна?
-Юмгүй ээ, юу байна? Ажил амьдрал сайн уу?
-Сайн, сайн чинийх?
-Сайн

Би гэнэт түүний цээжинд наалдахад, надад өгүүлэшгүй сайхан мэдрэмж төрлөө. Үнэндээ энэ байдал тйим ч удаагүй боловч миний дотор өнгөрсөн бүх дурсамжууд сэдрэн гарч жаргалтай байгаагаа ойлгож байв.
Тэр надад:

- Чи АНУ-д ирээч ?
- Очноо.
- Чамайг ирэх гэсээр байтал АНУ, Африк шиг боллоо шд.
- Энэ жил яг очноо. (ингэж хэлчихээд нээрээ АНУ намайг очихоос өмнө Африк шиг болчихвол яанаа гэж бодов.)
-Би сар бүр л элчингээс асуухад чиний нэр байхгүй байх юм...

....хэдэн хором өнгөрлөө....

Түрүүгийн яриа руугаа ормоор гэнэт надад санагдаад түүнээс.

-Хүүхэд чинь том болж байна уу? гэж асуухад тэр
-Том болж байгаа
-Аан, би танай охиныг дүүтэйгээ суулганаа гэж хэлээд гээд би түүнээс холдон одлоо.
Харамсаж амжсангүй...
(Би түүний эхнэрийн талаар ерөөсөө асуудаггүй юм. Миний бардам зангаас болоод ч тэрүү, нэгэн цагт хамгийн сайн найз байсан хүнийг асуух хүсэл төрөхөө больчихсон байлаа.)
p.s. зургийн нэр Gustav Klimt - THE KISS -

Sunday, December 21, 2008

Хүслийн жагсаалт



Өчигдөр монгол ТВ-ээр гарсан "Хүслийн жагсаалт"/the bucket list/гэдэг киног үзэж баахан уйлав. Үзсэн хүмүүс нь үйл явдлыг нь мэдэж байгаа болов уу. Нэг тийм гоё сэтгэл хөдөлгөсөн уянгын кинонуудын нэг байлаа. Тэгээд өглөө ирээд нөгөө киноны талаар бичсэн нэг шүүмжийг олж уншсан чинь бас л мэргэжлийн хүмүүс өөр өнцгөөс киног үздэгийг олж мэдэв. Уг шүүмжийг уншихыг хүсвэл энд байгаа. Яг нөгөө бид нарын хоорондоо энэ клипийг хийхдээ ингэж зөндөө их ус асгаж байсан, нисэж байгааг нь харуулхын тулд доороос нь нэг хүн өргөөд өргөж байгаа хүнийг нь оруулалгүйгээр дүрсийг нь авсан, дараа нь харахад нээх гоё тансаг юм харагдаад байдаг хөшигний цаана бол шал өөр шүү дээ гэдэг шиг л шүүмжилсэн байгаа юм.
Киноны ерөнхий үйл явдал нь: - Адилхан оноштой 2 өвчтөн эмнэлгийн нэг өрөөнд хэвтэж байдаг. Тархины хорт хавдар. Нэг нь маш баян бизнесмэн Жек Николсон, нөгөөх нь 45 жил машин зассан Морган Фриман. Тэгээд 2ул 6 сар хүрэхтэй үгүйтэй нас үлдсэн гэдгээ мэдээд үлдсэн амьдралаа Жекийн хөрөнгөний тусламжтайгаар хамтдаа хөгжилтэй өнгөрөөхөөр тохиролцоно. Хийж үзээгүй, эсвэл хийхийг хүсэж явдаг зүйлсийнхээ жагсаалтыг гаргаад Хималайн нуруу, Хонгконг, Таж махал гээд аялж эхэлнэ. Хүслийн жагсаалт дуусахын хирд Морган Фриман нас барж, дараа нь Жек Николсон өнгөрөөд тэдний шарилыг Хималайн нурууны оргилд лаазалсан самрын лаазанд хийн оршуулдаг.
Шүүмж: - Асар их хөрөнгөтэй Жэк юунд өөрийн эзэмшлийн эмнэлэгт хэвтэж байж хувийн тансаг эмнэлгийн өрөөнд хэвтэлгүй өөр нэгэн өвчтөнтэй нэг өрөөг хуваалцав. Мундаг бизнесмэн хувийн өрөөнүүд захиалга ихтэй өртөг өндөр тул ашиг орлого сайтай байдаг гэдгийг мэдэхгүй байна гэж үү гэсэн байгаан. Бас нэгэн хоржоонтой санагдсан шүүмжлэл нь 6 сар хүрэхтэй үгүйтэй амьдрал үлдээд байхад хүн хүслээ гүйцээх гээд зориглох нь хэр олон бол? Ямар нэгэн арга хайгаад л гүйх биз дээ. Морган Фриман уг кинонд "Шавшанкаас оргосон нь" кинонд хэрэглэсэн шиг үйл явдлыг нь хүүрнэн өгүүлнэ. Гэтэл энд хүүрнэн өгүүлүүлчихээр мундаг дүр алга, магадгүй Жек"би баян, бусдаас өөр, найрсаг бус гэтэл энэ нэгэн сайн хүн гэнэт гарч ирээд надад хайр, энэрэл бусад агуу зүйлсийн талаар зааж өглөө" гэх байх. Гэхдээ ердөөсөө хураасан хөрөнгөө гахай шиг хаа хамаагүй тарааж байгаа Жекийн тухайд хүнээр яриулаад байх амьдрал гэж байхгүй мэт гэсэн байсан. Гэх мэтчилэн амьдралаас хол хөндий тасархай болсон тухай нь өөр олон жишээ татсан байна.
Миний бодлоор урлаг, кино гэгч нь хүний амьдралд хийж зүрхлэшгүй, эсвэл мөрөөдөж л болох зүйлсийг гаргаж харуулах боломжтой зүйл юм шиг санагддийн. Ямар ч байсан киноны шүүмжүүдийг уншиж байвал зүгээр юм байна.

Wednesday, December 10, 2008

Favourite quote

The longer I live, the more I realize the impact of attitude on life.
Attitude, to me, is more important than facts. It is more important than the past, than education, than money, than circumstances, than failures, than successes, than what other people think or say or do. It is more important than appearance, giftedness, or skill. It will make or break a company ... a church ... a home.
The remarkable thing is we have a choice every day regarding the attitude we will embrace for that day. We cannot change our past. We cannot change the fact that people will act in a certain way. We cannot change the inevitable.
The only thing we can do is play on the one string we have, and that is our attitude ... I am convinced that life is 10% what happens to me, and 90% how I react to it. And so it is with you ... we are in charge of our Attitudes.

Charles Swindoll

copied from Here at Cornell

Tuesday, December 09, 2008

Эргэн ирлээ

Удаан энэ блог дээрээ бичихгүй байж байгаад дахиад хүрээд ирлээ. Паспортоо мартсан байсан юм. Одоо энэ дээрээ бичиж байнаа.

Thursday, January 10, 2008

Би ямар хүнд дургуй вэ-2

Дугаар 4. Ажлын шугамаар ирсэн 1 Солонгос уулзалтын дараа над руу орчуулагчаараа яриулж уулзах хэрэгтэй байна. Мэдээлэл авах хэрэгтэй эн тэр гэлээ. Би ч сандраад ёооё нөгөө асуусан юмыг нь мэдэхгүй явж байх вий дээ гэтэл, зүгээр зүгээр хоолооо идээгүй бол хоол идье гэлээ. Тэгээд нэг бродвэй хоолны газарт корей хоол идэж , би асуултад нь халит хариулж эдэр. Нөгөө орчуулагч нь инээд алдаастай хажууд орчуулаад нэг шар залуу. Тэгээд хоол идсэний дараа орой дахиад уулзья би маргааш өглөө Солонгос буцах юм хамт гадуур гарч өгөөч гэхээр нь – за за тэгье ч гэх шиг юм бодогдоод хамт гарсан чинь надад үнэртэй ус бэлэглэв. Гүэ авахгүй этэр гэсэн чинь ав ав гэсэн юм хэллү яалаа.Ямар ч гэсэн авсийн. Тэгээд орой нь бид иришд ороод сууж байсан чинь манай нэг найз хүүхэн таарлдаад хүүе чи солонгос хүнтэй явж байж , ямар аймар хүн ихтэ газар явдийн гэж авдийн. Тэгсэн чин миний инээд хүрээд тгд яахийн би корэй хүнтэй явжийн гээд нуугдах ёстой юм уу гэсэн чинь. Хүмүүс янз бүрээр л бодношд гэхээр боджил байг гээд нөгөө корейг Чингист нь хүргэж өгчөөд харив. Харин дараа нь нөгөө корей чинь ёстой лай болдийм даа. Нээх сайн инглиштэй биш байжийж өдөр шөнөгүй залгаад, 2 ч удаа бэлэг явуулаад байхаар нь дургуу хүрээд ажлынха нэг залуугаар Монголоор баахан загнуулаад, бэлгийг чинь бүгдий нь буцааж явуулна гэж дайржийж нэг юм таг чиг болгосон. Чин үнэнийг хэлхэд орчуулагч Монгол залууд илүү дургу хүрсэн.

Дугаар 5. Одоо бараг 10-аад жил найзлаж байгаа найз охин саяхан шинэ жилийн урдхан хошин шог үзье билет нь байна гэж утасдав. Би ч баяртайгаар хүлээн авч хошин шог үзлээ. Удаан уулзаагүй байсан болхоор бөөн хөөр болж уулзаад , хөгжилтэй инээлдсээр үзэж дуусгав. Найз охин найз залуутайгаа, бас өөр 2 найзтайгаа явж байсан. Тоглолт дуусхад найз охин маань –Чи одоо хайчхийн, харих юм уу гэлээ /Эмлэгт хэвтэхэд эргээгүй тэгээд, халит бас уулзаж сууна эн тэр гэж ярьж байсан болхоор нь гайхасхийж бас жаахан дургу хүрээд / -Хайчих ч гүй харина. Гэсэн чинь –аан , за за. Билетнийха мөнгийг өгчих- за за тэгье. Гээд гадагшаа гарах шахцалдан ургашилж байх даа. Найзын урилга биш, зүгээр нэг борлогдохгүй билетний шахаанд явснаа ойлгож шалл дургу хүрлээ. Гараад мөнгийг нь өгчихөөд үг дуугуй гэр лүгэ зүтгэсэн. Харин дара нь над ру месенжерт би найз залуудаа загнуулаад, ойлголо уучлаарай гэж бичдийн, дурак чин. Өөрөө бодож чададгү му хаашаа юм.

Би ямар хүнд дургуй вэ-1

Дугаар 1. Монгол-Тайваны төлөөлөгчийн газарт очиж нэг хүний анкет бөглөж явуулах болов. Очтол консулын газар гэсэн шилэн хаалтны цаана 2 охин зогсож байх юм. Нэг нь ирснээ эгчээ энд байхгү байгаа хүний гарын үсгийг дуурайлгаж зурж болохгүйэ. Ажент гэдэг дээр нь өөрийнхөө нэрийг бич гэлээ. Тэгээд ажент дээр нь бичхээр бүгдийг хуулчихаад байж байтал, хаяг гээд гараад ирэв. Би энэ хаяг дээр гэрийн хаяг бичих юмуу , юуны хаяг бичих вэ? гээд асуутал- 2 дох охин хүрч ирснээ над руу харж байснаа.
- Гэрийн хаяг л байдаг биз дээ. өөр ямар юмныхаа хаягийг бичих гээд байгаан гэв. Миний дургуу хүрч баахан орилмоор санагдаад.
- Зөндөө хаяг байдгиймаа. Алийг нь бичих вэ гэж асуужийн.
- Хаяг гээд наана чинь бичцэн байхад англи хэл мэдэдгүй юм уу гэж аашлав.
- Чи надтай хэрэлдэх гээд байн уу үгүй юу? Үйлчилгээний газар ажилжийж чи хүн доромжлох ямар эрхтэй юм?Чамайг хэн гэдгийн ?Бүтэн нэрээ хэл.
- Сараа.гэдэг.
- Бүтэн нэрээ гэжиЙН? /чаддаг бол дээд хүмүүсээр нь хэлүүлэх юмсан гэж бодож байсан ч сачий хүрэхгүйгээ гадарлаад дуугай болов./
- Миний бүтэн нэр.Чи өөрөө надтай хэрэлдэх гээд байна уу? Би үйлчилгээний газар ажилдаггүй. Консулын газар ажилладаг.
- Чи хүний асуултад хариулаад зогсох ёстой биз дээ. Хаяг гээд бичцэн байхаар нь ямар хаяг бичих вэ гэж асуулаа. Ийм харьцаа хэрэггү л байдаг юм даа. Гэж хэлээд хэрүүл өндөрлөв. Сайндаа ч өндөрлөсөнгүй, анкетийг нь аваачиж өгсөн хүүхдийн юмийг аягүй бол саатуулаад хаячих байх гэсэн муу санаагаар амаа хамхисан.

Дугаар 2. АНУ ЭСЯ дээр нэгэн төсөл амжилттай батлагдсантай холбогдуулан хүлээн авалтад уригдав. Хүлээн авалт явдгаараа явж, амеркчууд алдарт хоол болох гамбургур эн тэрээрээ дайлаад дажгү байв. Тэнд баахан том хүнүүсийн хажууд таних хүн ч олон биш болхоор бяцхан ганцаардасхийн, хүлээн авалт болж байсан өрөөнөөс гарч 00-ийн өрөө орох замд тавьсан байсан шилэн хоргон дахь АНУ цэргийн малгайг үзэж сонирхож байтал, нэг хүүхэн гарч ирснээ уучлаарай 00-ийн өрөө тийшээ , нааана чин зогсож зогсох хориотой ч гэнэ үү юу ч гэнэ үү.Тэгхээр нь хаана зогсохоо заалгах юм уу хаашаа юм., гээд хурдан явхын түүс болон байж байгаад гарсан чинь нөгөө хүүхэн өлгүүрт байсан миний куртикийг алга болгоцон, хааш нь ч юм дээ аьаад явцан байсан. Тэгхээр нь дотроо хүн хаана зогсохыг зааж байхын оронд, хувцас манаад зогсож байхгүй гэж уур хүрээд, ганцаараа бсн бол хэлэх байсан боловч хамтран ажилладаг ахмад хүмүүсээ бодоод амаа хамхив. Дээр 2т дурдсан гадаадын байгууллагад ажилхаараа өөрсдийгөө, тэнгэрийн умдаг атгасан мэтээр боддог Монгол хүмүүст би дургуй.

Дугаар 3. Миний өрөөнд гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга эгчтэй хамт жайка-гийн нэгэн япон эр орж ирэв. Англиар овоо яридаг юм Миний өөдөөс харж байснаа, энэ Японоор ярьдаг юм байна лээшд гээд нөгөө эгчид хэлэв. Эгч манай талын хүн юм болхоор- Тийм шд гээд маасайтал инээтэл, - Гэхдээ нөгөө ямар юмны хэлтсийн тэрнээс муу ярьдаг юм байна лээ гэв. Тэгтэл эгч ямар миний өөдөөс харж сууж байснаа намайг муулалтай нь биш, өөр яриа руу дүйвүүлээд өнгөрөв. Бас нэг удаа 2 Япон эр миний өрөөнд орж ирснээ учиргүй инээлдэж японоор Монгол хүмүүсийг муулав. Яджийхад тэр хэдэн үг нь мэддэг үг таарснуу яасан ойлгоод их л дургуй хүрч суув.

Унтах арга

Надад үхэх тэдэн шалтаг байна гдг шиг надад унтах хэдэн арга байна хэхэ. 1. Элдвийг бодож эргэж хөрвөөсөөр аяндаа унтах, маргааш өглөө нь нүд чин улайж, нойр ханаагүй шинж тэмдэг илэрнэ.
2. Элдвийг бодохгүйг хичээж, нүдээ анин албаар унтах. Хэсэг хугацаанд азнасны дараа нэг юм бас унтцан байна.
3. Ном уншиж байгаад унтах, өдрийн цагаар хэрэглэхэд тохиромжтой.Орой хэрэглэвэл унтахаасаа илүү номныхоо үргэлжлэлийг боддог муу талтай.
4. Бясалгал хийж байгаа юм шиг амьсгалаа зөвхөн мэдрэхийг хичээх, энэ арга даанч бүтэшгүйэ. Зовлонд нэрвэгдсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг.
5. Тоо тоолж унтах. Энэ арга нилээд үр дүнтэй бөгөөд амьсгалаа гүнзгий аваад, аажуухнаар тоолбол бүр хурдан унтана. Уржигдар 1600 гараад нам унтцан байсан өглөө нь тархи толгой амарчихсан, нүд мүд сэргэлэн байсан гэвч өчигдөр их ачаалалтай байсан тул хэрэглээд хэрэглээд нэмэргүй байсан.
6. Халуун сүү, банштай цай гэх мэтийг хэрэглээд хөөстэй баннанд ороод, биеэ хөрж амжихаас өмнө дулаан хөнжилдөө орж унтах, заримдаа тус болдийн.
7. Архины төрлийн умдаан хэрэглээд унтах, заримдаа үнэхээр тус болдог тархи амарсан байдаг. Гэхдээ ихэвчлэн тултал нь буюу тасартал ууж байж унтвал хурдан бөгөөд нам унтана. Гэвч маргааш нь шартах, энээ тэрээ гэсэн үр дагавартай.
8. Нойрны эм. Дажгүй. 2 удаа хэрэглэж байсан. 2ланд нь үд болтол унтаж үхрийн дуунаар сэрсэн.
9. Шөнө орой кино үзэж, мөрөөдмөөр санагдсан юмаа, эцэст нь тултал мөрөөдөж, эргүүтэж эргүүтэж унтах. Энэ аргын маргааш дугаар нэгийн адил нүд ам, муухай босож ирэх магадлалтай боловч босч ирэлгүйгээр өдөржингөө унтах буюу ажлаа таслаад унтах боломж бас үлджийн. Амралтын өдрүүдээр ихэвчлэн хэрэглэдэг, ажлын өдрүүдээр сэрчихвэл гэгэлзээд лайтай байдийн.
10. дах арга гээд дахиад зохиочихье.Ядарч унатлаа ямар ч хамаагүй аргаар сэрэнги байж байгаад, тэгээд эцэст нь сүхээр зохиулсан мэт унтах байж болох л юм. Хэзээ хэрэглэснээ санахгүй байгааг бодход хэрэглээгүй байж ч магад шиг байна.

Маргааш сайхан унтнаа.

Sunday, January 06, 2008

Хотын амар амгалан

Өчдөр, уржигдар хот маань амар амгалан байлаа. Кафе, баар, дэлгүүрт архи, согтууруулах ундаа зарахгүй.Гудамжаар машин тэрэг, хөл хөдөлгөөн багатай, хүн болгон бараг ажлаа тараад гэртээ хариад байгаа муу хаашаа юм. Эсвэл шинэ жилийн өмнөх их хөл хөдөлгөөнтэй харицуулхад хүмүүс бага байснаас надад тэгж санагдав уу? Ямар ч гэсэн Монголын уртаашаа ганц "Тэнгис" кино театрийн үзвэрийн билет олдохгүй алаан болж байна гэсэн. Тэгээд дээрээс нь цагдаа нар бараг амьдралдаа шахуу 2-хон өдөр ажлын цагаар амарч үзжийн гэж яриад байна лээ. Эрүүлжүүлэх, гэмтлийн хүлээн авах энэ тэр гээд шөнөдөө хүмүүсийн очиж үйлчлүүлэх дуртай байдаг нилээд хэдэн газрууд хүн амьтангүй шахам байсан мэдээ үзэв. Гэхдээ дандаа тийм байвал чөлөөт цаг өнгөрөөх газар нилээд нэмж нээх хэрэгтэй, ер нь энэ баарнуудыг хаагаад оронд нь өөр газрууд нээчхэж болдгүйн байхдаа, нэг ингэж аймшгийн киноны гол дүрд тоглож байгаа дээрээ. ББС-ийн мэдээн дээр Монголчуудын нилээд их хэрэглэдэг архи нь хортойн улмаас тэдэн хүн үхэв гээ бичсэн байлээ. Нилээд их хэрэглэдэг ч байх даа яахав дээ.. Уул нь гэхдээ саяны шинэ жилээр үхэл осол эндэгдлээс хамгаалах гээд талбай дээр болдог "Мөнгөн шөнө" гэдэг ёслолыг хийгээгүй, салютыг буудахыг хориглосон гэнэ лээ. За яадаг ч байсан тэгж машин тэрэг бөглөрөхгүй, бааранд утаа манан бага шиг татаж, хүн амьтан хашгичиж, гуаглахгүй байвал дажгүй л санагдсан. Их хотын секс /Sex in the city/ шиг Их хотын амар амгалан дандаа байгаасай.

Хүсэл ингэж биелдэг

Дээр нэг зурагт үзээд хэвтжийсан чинь, 25 дугаар суваг ТВ-ээр хүслээ биелүүлдэг хүмүүс ярьж байна. Ер нь бага зэрэг үндэслэлтэй . 3-хан үйлдэл хийхэд болно. 1. Хүсэх, 2. Итгэх. 3.Хүлээн авч сурах.Юу гээд тайлбарлаад байлаа даа. Нэг жишээн дээр ярий л даа. Би нэг сэтгүүл үзээд нэг богино түрийтэй мөртлөө өндөр өсгийтэй гуталтай болмоор санагдлаа. Эхлээд юуны өмнө хүсэх хэрэгтэй. За хүслээ, ийм гуталтай болхиймсан. Тэр хүслээ биелүүлцэн байна гэж төсөөлөн бодож эхлэнэ. Би нөгөө гутлаа өмсцөн явжийна. Хэхэ. Энэ үе нь итгэх үе шат юм байна л даа. Хар ухаанаар бодход төсөөлж байх үедээ хүний тархи өөрийн мэдэлгүй нөгөө хүсэл дээрээн төвлөрч хаа явсан газраа биелүүлэх арга зам эрж хайж явдаг мэт санагдсан. За тэгтэл яг төсөөлж байсан гутал нэг дэлгүүрт байхаар нь би худалдан авч хүслээ биелүүлж байгаа юм. /Тэр үед нь кирманд мөнгө байж таарна./ Хүлээн авч сурах гэдэгт нь яг мөрөөдөж байснаа олсондоо/ хийж чадсандаа өөртөө ч юм уу, өөр хэн нэгэнд ч юмуу талархах хэрэгтэй гэж байсан санагджийна.Пөөх, яг зурган дээрх шиг гутал байна шд Баярлалаа. /гэх юм уу даа одоо./Би гутал гэж ярьснаас биш тэдгээр улсууд өөр хар мянган юм ярьж байсан л даа. Осолд орж хөлгүй болсон хүн хиймэл хөл зүүгээд эрүүл хүн шиг явж сурсан, бага тушаалын ажил эрхэлдэг байсан нэг хүн энэ аргыг хэрэглэснээр мөрөөдлийн амьдралаараа амьдарч байгаа гэх мэт. Татах хүчний гайхамшиг гэж нэрлэж байна лээ. Далдын ямар нэг хүч хүслийг чинь биелүүлхийн тулд хамтдаа зүтгэдэг гэж байсан. Үнэн ч байж магадгүй.

Wednesday, January 02, 2008

Дайн л бүү болоосой

Магадгүй миний бичиж байгаа энэхүү зүйл эмзэг сэтгэлтэй хүний айдас байж болох юм. Гэхдээ би лав өнгөрөгч оноос маш их айлаа. Хувь хувьсгалд аль алинд нь. За юу ч гэсэн бага зэрэг тодруулах гээд оролдие. Хувь хүний үүднээс гэвэл бага зэрэг асуудал гарч азаар цаг тухайд нь шийдэж чадсанаар гэрэлт хорвоодоо амьдарч байна. Түүнээс юуг олж харсан бэ гэвэл Монголчууд маань эрт дээр үеэс хувьтай хүн хулгана жил үзнэ гэж зүгээр нэг толгой холбон бурж байгаагүй юм байнаа гэдгийг ойлгож авлаа. Уншиж байгаа хүмүүс юун сүржигнэдэг амьтан бэ гэж бодож ч болох л юм. Зөвхөн Монголд маань гэж батлахгүй ч гэсэн ганц миний ч хувьд биш, хулгана жил гарах дөхөж байгаа энэ үед өдөр тутамд айдас хүргэм мэдээ, үхэл хагацал, зовлон шаналал давхардан сэтгэл сэрдхийлгэж байгааг та нар сайн мэдэж байгаа. Тэгээд юу ч гэсэн энийг уншиж байгаа хүмүүст Гандан орж засал номоо сайн хийлгэж байхад илүүдэхгүй шүү гэж хэлье. Хувьсгалын тал дээр өнгөрөгч он мөн л ширүүн дориун тэмцэл, хөнжилдөө хөлөө гутамшигтайгаар жийлцсэн ОН байв. Төрийн толгойд зарим хүмүүсийн хэлдгээр ёстой гахайнууд гарч, улмаар гаарч ард түмний эрх ашгийг уландаа гишгэсэн олон тэнэг шийдвэрүүд гаргасан. УИХ-ын баталсан хууль дүрмийн тоо бага, харин суудлын солио сэлгээ гаргах санал хураалт олон байсан, мөн хотын захирагчыг бузар гүтгэлгээр сандлаас нь түлхэн унагасан зэрэг наад захын жишээг дурьдаж болно. Шинэ он гарч байхад энэ тухай ярьж байгаа учир нь энэ он сонгуулийн жил, иргэн бүр ухамсартай байж, хүний төлөө ажиллаж чадах төрийн түшээдийг ялган таньж, ходоодоороо, хямд төсөрхөн хэрэгцээгээрээ зулгуйдаж бус, нарийн шүүлтүүрээр шүүгээсэй, мэргэн ухаанаа одоо гаргах цаг болсон шүү гэдгийг сануулахын тулд билээ. Эрхэм ах Пүрэвсүрэнгийн санал болгосноор Японы Монголын төлөө сэтгэлтэй зохиолч нийтлэгч Кимура Аяакогийн "Тархины тураал"-аас иш татья. "Хятадын “Их сургаал бичиг” номын VI бvлэгт “Улс орны хувьд эд хөрөнгийн сонирхол жинхэнэ ашиг сонирхол биш, харин ёс журам бий болгох л жинхэнэ ашиг мөн” гэж бичжээ. Улс орны удирдагч эд хөрөнгийн талаар хvч чармайлт тавьж байгаа бол заавал хөгийн амьтсыг өөрийн гар хөл болгон ашигладаг. Тэгэхдээ удирдагч тэдгээр ашиглаж байгаа хvмvvсээ чадвартай гэж бодож байгаа бол тийм хөгийн амьтдаар төр, засгийн эрх бариулах ба тэгж эрх бариулбал заавал хvн зоны ч юм уу байгалийн гай гамшиг учирна» гэж бичсэн байдаг." гэж. Бид тайван сайхан нийгэмд амьдардаг бол өнөөдөр зөвхөн өөрийн ногдсон ажлаа үр бүтээлтэй сайн хийгээд тэрнийхээ үр шимийг бахархалтайгаар хүртэн жаргалаа эдлэн суух ёстой билээ. Гэвч цаг үеийн өнөөдрийн байдал бидний одоо улиглан шүлэглэх дуртай "Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ" гэдэг алдарт үгээ үлдээсэн яруу нөайрагч Дашбалбарын бичсэнчлэн улс төр надад хамаагүй гэж хойшоо суух аргагүй цаг мөн гэдгийг та бүхэн болгоох биз. Блог ертөнцөд ихэвчлэн залуучууд болон нийгмийн идэвхтэй насныхан байдгийг харгалзан, улс төр надад ямар хамаа байхав гэсэн аминчхан бодлоор битгий хандаарай, 18 нас хүрсэн тэгээд талх иддэг бол танд хамаатай шүү, өөрийн чинь санал өдөр тутам бухимдуулдаг олон сөрөг үзэгдлийг нухчин дарах маш их хүч юм шүү гэж хэлмээр байнаа. Дайн л бүү болооосой гэж нийтлэлээ нэрлэсэн, дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдгийн үлгэрээр нийгмийн энэ хямрал ямар ч хортой үр дагавар авчирч болзошгүй байгаад сэтгэл зовнисний илэрхийлэл юм шүү. Эхний өдрийн бичлэгээ 2008 ондоо та бүхэн хувь, хувьсгалдаа ихийг бүтээгээрэй гэдэг сайхан ерөөлөөр өндөрлөе.