Thursday, January 21, 2010

Залбирал

Би Д.Батбаяр, Чинагын Галсан нарын зохиолыг унших дуртай. Нэг тийм өнгөц биш гэдэг нь мэдрэгдээд байдаг юм. Зарим зохиолууд хурууны үзүүрээр би блог бичиж буй аятай л санагддаг гэтэл тэднийг бол тийм биш. Ч.Галсангийн "Аянгат цагийн тууж" гэж нэг тууж байдаг. Яг л гол дүрийн баатартай хамт ууланд бүгээд хайртай хүүхнийхээ гар дээр амиа алдаж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрдгийн. Харамсалтай нь түүний зохиол бүтээл нь ихэвчлэн Герман хэл дээр байдаг юм билээ. Соц үеийн хавчин гадуурхалтад өртсөн тэрбээр Герман улсад цагаачилж олон зохиол бүтээлээ туурвиж, бас шагнал урамшуулал ч нилээд авсан байдаг юм билээ. Монгол хэл рүү зохиол бүтээлээ орчуулж байгаа гэж байсан тэр нь хурдан дуусч би уншхийнсан. Харин Д.Батбаяр гуайн тухайд бол өөр хэрэг шүү. Мань эр Монгол хэл дээрээ зохиолоо туурвихаас гадна, бас маш өвөрмөц өөрийн гэсэн үг хэллэгтэй бичдэг санадсан. Монгол хэлний дүрмээр гээгдэх ёстой эгшгийг гээдэггүй ч гэх юм уу. Би ч нээх дүрмэндээ сайн биш л дээ. Эгшиг 7, заримдаг 9 эн тэр гэсэн юм л толгойд байх шиг байна. Хар аяндаа юм хум уншдгийн хирээр дуурайлгаад зөв бичиж сурсан юм шиг байна. Дарамын Батбаяр гуайн нилээд олон зохиол бүтээлүүд эмэгтэй хүний сэтгэлийн нандин зүйлийг илэрхийлж гаргасан байх шиг санагддаг. "Цахилж яваа гөрөөс" зохиол дээр хаягдаж байгаа эхнэрийн ад, шинээр гэрлэх гэж буй эхнэрийн яарал, айдас зэргийг маш уран тод гаргаж өгсөн байдаг. Яахав, би уг зохиолыг уншаад ийм л байдаг байх даа л гэж бодсоноос биш яг гэрлэх гэж яаран, алдчих вий гэсэн айдастай байж үзээгүй л дээ. /гэрлэх тухайд/. Харин түүний 2006 оны шилдэг уран зохиолын жагсаалтын 6-д орсон "Мементо-г бүтээхүй " гэж зохиол байдаг. Түүнийг унших үед яаж, яаж ингэж мэдэрч бичиж чадваа гээд бүүр өөрийн ойлгоогү явсан асуултын хариуг ч олсон шиг санагддаг. Нэгэн эмэгтэйн гэр бүлийн ядаргаатай амьдрал түүний дараах учралын тухай өгүүлсэн байдаг. Хүн бүрт өөр өөр санагдах нь мэдээж л дээ. Гэхдээ бараг надад маш их тайвшрал авчирч чадсан агуу зохиол байгаа юм. Бас нэг Залбирал гээд өгүүллэг байдгийн одоо санагдаж байгаа агуулга нь нэг эмэгтэй эхнэртэй залууд дурлаад өөрөөсөө өөр хүний тухай бодолгүй явж байхад нь залуугийн эхнэр нь ирээд та миний нөхөртэй битгий уулзаач, хариуд нь би таны төлөө залбирч байя гэдэг. тэгээд хүүхэн итгээд нөхөртэй нь огт уулзахгүй, харин хариуд нь нөгөө бүсгүй түүний төлөө залбирч байгааг мэдэрч байдаг тухай. Тэгээд өөрөө ч санаандгүй сүүлдээ эхнэр, нөхөр 2-ын төлөө залбирч эхэлдэг тухай гардаг. Уншхаар өөрийн эрхгүй нулимс гардаг. заримдаа тэр их гүн ухаанлаг юм бичнээ. Хайр ямар байдаг тухай, аз жаргал гэгч чухам аль болохыг. Аз жаргалын тухай. Алтан хараацай гэдэг өгүүллэг дээр бичсэн байдаг. Заримдаа би тэр гүн ухаанлаг өгүүлэгүүдийг нь ойлгодог , заримдаа огт ойлгодоггүй. Сэтгэл санаа хир байгаагаас л болдог байх. Амьдралын тухайд тунг нь л тааруулах ёстой гэдгийг маш олон удаа дурьдсан байдаг. Тэгш хэм гэдэг байхаа юм тэгш хэмтэй бол үзэсгэлэнтэй байдаг, хэрэв хүн 2 нүдгүй байсан бол ямар харагдах байсан бол гэж ирээд л....Түүнийг миний хувьд эмэгтэй хүний сэтгэл зүйч, Монголын Стефан Цвейг/танихгүй эмэгтэй захидлыг бичсэн, сэтгэл судлаач/ гэсэн ч болно. би Өлзийтөгсийн шүлгүүдэд дуртай. Харин Дарма Батбаяр гуай түүний багш юм билээ.

Thursday, January 14, 2010

Элдэв

Амиа хорлож байгаа хүмүүст заримдаа битгий л дээ гэмээр санагдахын. жилд хэдэн хүн ч гэлээ сайн дураараа өөрийгөө алдаг гэж уншсан тоог нь мартчиж. Уул нь өөртөө амьдраад сурчихвал амьдрал чинь их гоё шүү дээ. Амиа хорлогсод ихэвчлэн залуу хүмүүс байгаа нь ажиглагддаг. залуу хүмүүс ялангуяа өсьөр насны хүүхдүүд амьдралыг сайн мэддэггүй. Ө/х өөрснөө зүтгэж байж олоог?й болохоор ч юмуу, Ер нь мэдлэггүй дээ харалган бодох нь их байдаг байх. Харин хүн нас ахих тусмаа амьдралд улам хоргодоод байдаг гэж байгаа.
Ойрд Аватар, 2012 нарыг угсруулаад үзчихсэн чинь амьдралд бас их хайртай болж байна ш?ү. Гэхдээ би угийн л хайртай л даа. Бүүр бага байхаасаа л амиа хорлох алхам огт хийхгүй гэж боддог байсан юм. Бусад юмны учрыг сайн ойлгоогүй хирнээ амиа хорлох их буруу гэдгийг ойлгосон байсан. Тэгээд ер нь бодоод байхад амиа хорлох оролдлого хийгсэд ер нь их сулбагар, дорой хүмүүс байдаг байх гэж боддог. Харахад хүдэр чийрэг дориун юм шиг хирнээ сэтгэл нь тогтворгүй, эмзэг, өөртөө итгэлгүй ч юм уу тийм улсууд их дөвчигнөдөг байх. Эсвэл эрхээрээ хатсан хүссэн зүйлс л биелээд байдагт дасчихсан хүмүүс анхны, болоод дараа дараачийн цохилтуудыг үл даан өөрийгөө егүүтгэдэг байх.
Амьдралын тухай ярих гээд л амьдралаас сайн дураар татгалздаг хүмүүсийн талаар хэтэрхий шургаад орчихлоо. Амьдралд заавал ингэх ёстой тэгэх ёстой гэсэн теором байхгүй хэдий ч нийтлэг зүйлс, хүн бүхэн хүлээн зөвшөөрөхийг хүсдэг зүйлс бас олон байх юм.
Хүн бүр хангалуун амьдрахыг хүсдэг. Хүссэн, хор хөдөлгөөд байгаа бүхнийг өөрийн болгож эзэмшихийг хүсдэг. Бас эрүүл саруул байх, олон хэл мэддэг болох, эрх мэдэлтэй болох, алдар нэртэй болох гээд л туйлын олон хүслүүд зэрэгцэн оршдог. Би ч бас дээр дурьдсан зүйлүүдийг хүсдэг. Гэхдээ энэ хүслийнхээ хажуугаар хүмүүс бас бусдын хүслийг харгалзан үзэх, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байх чадвараа хэвээр нь хадгалах хэрэгтэй ч юм шиг.
Сүүлийн үед миний санаанд нилээд олон удаа орж ирж байгаа нэгэн бодол бол уул уурхайн салбар руу хүн бүр хэтэрхий шуналтай ороод байгаа нь юм. Энэ дэлхий дээр биднй үе л амьдраад дуусчих гэж байгаа биш болохоор хойч үеээ бодож, өнөөдөр биднийг эгдүүтэй хөөрхөн инээдээрээ жарааж байгаа үрсдээ идэх хоол үлдээмээр оргиод байдгийн. Бид тэдний нүдэнд хамаг байдаг юмаа бараад идэж ууж байгаа харагдвал, тэд биднээс сурж бас л хомхойлон зүтгэх болно. тэгээд дараа дараачийн хүмүүс аж амьдрахын бол. Яг нарийвчилсан тоог мэдэхгүй ч уул уурхайн салбар нь усыг маш их хэмжээгээр хэрэглэж, байгаль орчныг бас ихээр сүйтгэдэг гэдэг нь илэрхий зүйл. Хэдийгээр бусад салбар жишээ нь мал аж ахуй, мөн адил байгаль орчныг их хэмжээгээр с?йтгэдэг ч гэсэн.Хэдэн малчдыг бодвол уул уурхай салбарынхан илүү их мөнгөтэй боломжтой байдаг. Тиймээс нөхөн сэргээлтийг бодитой үр дүнтэй хийж байх л хэрэгтэй болов уу. Миний сонсоноор гацуурт компани л хамгийн сайн нөхөн сэргээлт хийдэг гэсэн. Бусдууд нь яадаг юм болдоо. хуурайшуулаад л хаячдаг байх. Тэгээд ч алтаар хоолоо олж идэж буй хүний нэгэн үе хангалуун явна түүнээс хойш 7 үе хувхай хоосон байдаг гэдэг үгтэй юм билээ. Зүгээр ч нэг алттай хүнд атаархаж хэлсэн үг биш л болов уу.
Магадгүй муугаар хэлэхийн бол уул уурхайд ажиллан /ай мийн боссууд/баяжиж байгаа гаруудаас болоод, гар хумхин суухаас өөр сонголтгүй , эсвэл хоногийн хоолгүй тарчигхан амь зууж яваа нөхдүүдийн толгойд үе үе ингэж амьдарч явахаар... гэж бодогддог байхыг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр хүмүүс их зөв л амьдарч сурмаар байгаа юм. Зөв амьдрах чинь сэтгэл хангалуун байхад л болчихно ш?ү дээ. Гэвч хүмүүсийн сэтгэл хангалуун амьдрах арга нь өөр өөр юм даа. Зарим нь материаллаг эд зүйлсээр сэтгэлээ цатгана, зарим нь зугаа цэнгэл ер нь юу эсийг хэлж барахав...... Харин минийх бол бүх ЭРХ ЧӨЛӨӨ.

Monday, January 04, 2010

Шинэ он гарлаа

Хэхэхэ, хүн бүр л шинэ он гарсан талаар юм бичэд байхаар нь гэнэт дуурайхаар шийдэв.
За тэгэхээр би шинэ оноо гэртээ гаргачаад гадуур гарлаа. Уул нь маш их баярлахаар гарсан боловч яаж ийж байгад намайг баахан сандраалаа энэ бурхан.

Найзуудтайгаа нэг баранд орсон боловч, боловч ч гэж уул нь зүгээр л байсан л даа эхэндээ тэгээд дунд хавьд нь гэнэт толгой өвдөж, харихийн түүс боллоо. Тэгээд гэртээ харихаар гарсан чинь 2 удаа машинууд хооронд нь мөргөлдүүлээд.4 машин юм байна шүү нийтдээ. тэгээд өвдсөн толгойтогоо хамт гэртээ ирж санаа амралаа. Зам яалт ч гүй халтиргаатай байсан л даа. Машнд мөргүүлээд үхчээгүй нь л аз боллоо. Манай нэг дүү надад -Эгээ, энэ бол танд сургамж өгсөн явдал байх гэж боджийн. ..... одоо жоохон болгоомжтой бай гэсэн үг байх гэж боджийн гэсэн. Болгоомжтой байхаас. 2010 ондоо болгоомжтой байцгаая. Хүүхдүүдээ...