Sunday, April 15, 2007

Нэргүй

Амин хувиа бодож амьдарваас
Нэг л үе яригдана
Анд нөхдөө бодож амьдарваас
Нэгэн зуунд дурсагдана
Ард түмнээ бодож амьдарваас
Зуун зуунд мөнхөрнө
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=53539&catid=133
Энэ холбоост байгаа бичлэг дээр ТВ-ийн кино албаныхан буруу орчуулга хийдэг талаар өгүүлжээ. Хүн болгон Англи хэл төгс мэдэх албагүй гэж өмөөрий дөө. Нөгөө талаар мэддэгүүдэд шоолуулхаар орчуулж байгаа бол бас хөөрхий болхийм даа. Шүүмжлэгч нөхөр... шаал хөгийн юманд санаа зовсон байх юмаа. Хэлц үгийг дүйцүүлэн орчуулсныг анзааралгүй Итали хүн тэмээ унав ч гэх шиг юм яриад өөрөө харин мэдлэг муутай нөхрүү гүй ю. Ер нь бол бид хэд Италийн хэлц үгсийн утгыг төгс ойлгохгүй ш дээ. Пицца цонхоор нисэв ч гэх юм уу хэхэ. Тэрний оронд Аманд орсон шар тос хэлээрээ түлхлээ энэ тэр гэвэл илүү ойлгож байгаа юм бишүү. Харин ч тэрхүү орчуулагчид дүйцэх үгийг оноож орчуулж байгаад талархья.

Дээрх мөртүүдийг хүний блог дээрээс хуулаад тавьсан шүү. Гоё ч үг шиг санагдаад...

Sunday, April 08, 2007

Ярилцлагын цаг

Саяхан Н.Оюун гэдэг пластик мэс засалчын өгсөн ярилцлагыг уншив. Манайхан гоо сайхны мэс засалч гэж буруу нэрлэдэг гэнээ. Гоо сайхны мэс засал гэдэг нь пластик мэс заслын нэг бяцхан хэсэг болж явдаг гэсэн байна. Би Оюун гуайг гоо сайхны мэс засал сайн хийдэг хүн гэдгээр нь л бас мэднэ. Найз нөхөд танил улсууд давхраа хийлгэх гэж байгаа тийм юмаа засуулмаар байна гэхэд Оюун эмч хамгийн мундаг нь гэсэн шд гэж зөвлөдөг санаатай. Оюун гуайд нилээд атаархав, бараг өөрийгөө химидээ сайн байгаад эмч болохгүй яавдаа гэж бодох шахлаа хэхэ. Нэг юмаар дагнаж, түүнийгээ сайтар эзэмшсэн хүн гэдэг үнэхээр атаархмаар сайхан байх юм.
Гоо сайхны мэс заслын тухайд- Хүний өөртөө итгэлгүй байдал дээр тоглодог бизнес гэж боддог. Жишээ нь: - Миний хамар сартгар байлаа гэж бодход би хамраа өндөр шулуун байсан ч болоосой гэж бодоод, бараг шулуун хамартай л болчихвол бүх юм сайхан болох гээд байгаа юм шиг санагдана. Тэгж бодож байгаад түүндээ итгэж арга зам хайж эхлэнээ дээ. Гэтэл хамрыг чинь мэс засал хийгээд сайхан өндөр шулуун болгодог гэнэ гэж сонсвол ум хумгүй харайж очоод үр дүнг нь үзэх гээд үнэ хөлсийг нь ч хайхралгүй хутганы дор очиж хэвтэнэ. Яс юман дээрээ шулуун хамартай боллоо гээд бүх зүйл хэвээрээ л байна.Дахиад нэг юм дутуу санагдаад эхлэнэ гэдэг нь туршлагаар нотлогдчоод байна...
Өчигдөр Бүдүүн мисс гэдэг кино үзлээ. Солонгос инээдмийн сүүлдээ уйлуулдаг кино байв. Нэг дуучин хүүхэн менежертээ дурлаад нөгөөх нь тоохгүй байсан чинь манай хүн өөрийгөө бүдүүнка болхоор нь тоохгүй байна гэж бодоод гоо сайхны мэс засал хийлгэж өөхөө соруулж, силикон шахуулж энэ тэр гоё хүүхэн болдог. Гэхдээ хиймлээр буюу амархан олж авсан ямар ч юм амтгүй байдаг тул түүний олж авсан амжилт нь ямар ч амтгүй нэр хүндгүй болж сүүлдээ манай хүн тэрийгээ ойлгож мэдрэн өөрийнхөөрөө байж эхлэснээр хэвийн амьдралдаа орно.
Бодоожоор, хамгийн наад захын хиймэл хумс, хиймэл үс, хиймэл сормуус зэрэг л хичнээн тээртэй байдаг билээ. Тэрэн шиг зайлшгүй хэрэгтэй бус ядаргааны зүйлийг дургуй хүрсэн үедээ аваад хаячихаж чадахгүй арьсан доороо хадгалхаар ямар байхыг төсөөлөх ч арга алга.
Оюун эмч рүүгээ эргэж орьё. Тэдний эмнэлэг гоо сайхны мэс засал өөрийн хүслээр ирж хийлгэж байгаа үйлчлүүлэгчид өндөр үнээр үйлчилдэг гэсэн. Давхраа хийхэд 400$ гэх мэт. Харин дараагийн үйлчилгээ нь пластик мэс засал буюу осол, гэмтэлд өртөж арьс, мах нөхүүлэх гэх мэтийг хийлгэхэд дундаж үнээр үйлчилдэг. Төгсгөлд нь төрөлхийн эд эрхтний гажигтай тагнай цоорхой гэх мэт хүүхдүүдэд мэс заслыг төлбөргүй хийдэг гэсэн. Уг мэс заслыг анхнаас нь сайн хийлгэхгүй бол маш олон дахисан мэс засал хийлгэх шаардлагатай болдог гэсэн шүү.

Wednesday, March 14, 2007

Амжилт хаана байдаг вэ?

Амжилттай яваа хvмvvст амжилт өөрөө ирдэг гэж бодож байна уу. Yгvй шvv. Тэд амжилтыг тэртээ өндөр дээр байхад нь зvтгэсээр байгаад хvрчихдэг юм. Харин нэгэнт амжилтанд хvрсэн хойноо тvvнийгээ алдахгvйн тулд мөн л эрчтэй хөдөлмөрлөж, тvvнийгээ бусадтай хуваалцаж, дараагийн амжилтад хvрэх сууриа болгодог. Амжилттай яваа хvмvvст нийтлэг шинжvvд байдаг. Тэдэнд яагаад амжилт ирдэгийг сонирхьё.
Амжилттай яваа хvмvvс өөрийгөө маш сайн мэддэг
Тэд өөрийнхөө юунд дуртай, юуг хийвэл амжилт олох, юуг хамгийн сайн хийж чаддаг, ямар авьяастай, тvvнийгээ хэрхэн бусдад амжилттай санал болгохоо мэддэг. Тийм ч учраас тэдний хийсэн зvйлvvд vнэхээр чанартай болдог. Тухайлбал аав нь морь маллаж, малын хашаанд амьдарч, морины өвсөн дээр унтдаг байсан нэгэн хvv одоо америкийн хамгийн баян, нэр нөлөөтэй хvний нэг болжээ. Тэр морь маш сайн сургаж чаддагийнхаа ачаар морь сонирхдог, нэр нөлөөтэй, баячуудын дотны анд нь болжээ. Мөнгөтэй хvмvvс тvvгээр морио сургуулахын тулд сарын өмнөөс захиалга өгдөг, морь худалдаж авахдаа хамт яваач гэж гуйдаг, манай эдлэн газарт амьдарч морийг минь арчлаад өгөөч гэж хvсэлт тавьдаг. Нэг ёсондоо тэр морь сургах ажлаа vнэхээр сайн хийдэг, өөрийнхөө vнэ цэнийг мэддэг, өөртөө итгэдэг, авьяас чадвараа бусадтай хуваалцдагийнхаа ачаар морины хашаанаас орд харшид амьдардаг болж чаджээ.
Амжилттай яваа хvмvvс өөртөө болон бусдад шаардлага тавьж чаддаг
Танил маань саяхан нэгэн компанийн борлуулалтын менежертэй гэрээ хийхдээ “Би энэ гэрээн дээр чинь гарын vсгээ зурж чадахгvй юм байна. Маш их алдаатай, бас гэрээний стандартаар бичээгvй байна. Дахин янзалж ир” гэж хэлэхийг би сонссон юм. Тvvнд уг нь гэрээний vг vсгийн алдаа зэрэг нь нэг их хамаагvй л дээ. Тэр тогтмол хугацаанд чанартай бараа авч л байвал болно. Гэтэл тэр тэгж хандсангvй. Амжилттай яваа хvмvvс өөртөө ч, бусдад ч шаардлага тавьж чаддаг, байх ёстой хэм хэмжээг мөрдөж, бусдаар ч мөрдvvлж чаддагийнхаа ачаар амжилтад хvрдэг.
Амжилттай яваа хvмvvс бусдад туслахдаа vргэлж дуртай байдаг Хөгшин настай болсон нэгэн эмээгийн бие нь эрс муудаж, аажмаар vхэж эхлэжээ. Тэр маш олон жилийн турш чадлынхаа хэрээр ядуучуудад тусалдаг байсан юм. Тvvнээс бурхан “Чи vхэхээс айж байна уу” гэж асуув. Эмэгтэй “Yгvй ээ. Би айхгvй байна. Гэхдээ надад одоо vхэхэд ичгэвтэр байна. Би бусдын төлөө хангалттай их сайн зvйл хийж чадсангvй шvv дээ” гэж хариулжээ. Бурхан тvvнд “Тэгвэл чи хэзээ ичгэвтэр бус боллоо гэж санагдана, тэр vедээ ирээрэй. Би чамд туслана” гэж хэлээд буцаав. Амжилттай явахыг хvсдэг хvн бvр энэ домгийг vргэлж санаж байхтун. Бусдад туслахдаа хэзээд дуртай байгаарай. Таныг цаанаас чинь аз ивээх болно.
Амжилттай хvмvvс өчvvхэн зvйлийг ч мартдаггvй
Тэд өөррvv нь залгасан хvмvvсрvv эргээд залгадаг. Тэд мэндчилгээ аваад баярлалаа гэж хэлэхээ мартдаггvй. Тэд өөрийнх нь амжилттай яваад тусладаг vйлчлэгч, манаач, тvнш, найзууддаа баяраар талархлын мэндчилгээ бичихдээ дуртай байдаг. Тэд амжилт гэдэг бол өөрийг нь сайхан амьдрахад тусладаг өчvvхэн зvйлсээс бvрддэг гэдгийг мэддэг.
Амжилттай яваа хvмvvс өөрөө өөрийгөө зоригжуулж чаддаг
Миний нэг зохиолч найз байдаг юм. Тэр миний л мэдэхийн бараг 20 жилийн турш элдэв өгvvлэл, нийтлэл, ном бичиж сонин, сэтгvvл, хэвлэлийн компаниуд руу илгээсэн. Харамсалтай нь тэдгээрийг нь огт нийтлэдэггvй байв. Тэр энэ 20 жилийн хугацаанд сэтгэлээр унаж архинд орж vзсэн, эхнэртээ хаягдсан, дахиж хэзээ ч бичихгvй гэж шийдэж байсан.Гэхдээ тэр 20 жилийн дараа “Би заавал амжилт олно, энэ хэцvv давааг харин ч нэг даваад гарна шvv” гэж өөрөө өөрийгөө зоригжуулж чадсан юм. Хэдийгээр тэр маш орой ухаарсан ч өөрөө өөрийгөө зоригжуулж, итгvvлж чадсан нь хамгийн чухал. Өнөөдөр тэр манай хотын хамгийн шилдэг нийтлэлчдийн нэг. Харин та заавал миний найз шиг 20 жил азгvйтэх шаардлагагvй шvv дээ.
Амжилттай яваа хvмvvс өөртөө хайртай байдаг
Оскар Уайлд “Өөрөө өөрийгөө хайрлах нь урт хугацааны жаргалтай амьдралын эхлэл болдог” гэж хэлж байжээ. Бусдаар өөрийгөө хайрлуулах нь эхлээд өөрөө өөрийгөө хайрлахаас эхэлнэ, өөрөө өөрийнхөө vнэ цэнийг дээшлvvлэхээс эхэлнэ.
Амжилттай яваа хvмvvс амжилтанд хамаг чадлаараа тэмvvлдэг
Тэд хэзээд хамгийн том амжилтын төлөө л тэмvvлдэг. Найзуудтайгаа мөрийтэй тоглохдоо ч, хөл бөмбөгийн тэмцээнд оролцохдоо ч, сvлжээгээр контр-страйк тоглохдоо ч, бас компанийн дэд захирлын албан тушаалд өрсөлдөхдөө ч ялагч нь байхыг тэмvvлдэг. Тэд бvхий л зvйлд ялагч болохын төлөө тэмvvлдэгийнхээ ачаар талд нь ч болов амжилт олдог.
Амжилттай яваа хvмvvсийн мөрөөдөл нь том байдаг
Хvн бvр мөрөөдөж чаддаг. Гэхдээ маш цөөхөн нь мөрөөдлөө биелvvлдэг. Учир нь тэд маш их хөдөлмөрлөдөг. Майкл Делл “Амжилтанд хvрэхийн тулд лифтэнд суух хэрэгтэй. Хэрэв лифт эвдэрсэн байвал шатаар ч болов өгс. Ямар ч л байсан тvvнд хvрэх хэрэгтэй” гэж хэлжээ. Yнэхээр ямар нэгэн өндөрлөгт хvрэхийн тулд та мөрөөдөх хэрэгтэй. Гэхдээ нэлээд том мөрөөдөх ёстой. Yvндээ хvрэхийн тулд өдөр бvр бага багаар урагшил. Нэг ч өдрийг байгаа байдалдаа өнгөрөөж болохгvй. Тэгээд ч амжилт гэдэг vгийн өмнө ажиллах гэдэг vг байдаг шvv дээ.мод харуулддаг байсан мужаан аав нь. Энэ хvмvvс оройн хоолны ширээний ард хэзээ ч Аристотель, Сократын тухай ярьж байсангvй. Гэхдээ тэд, ажил хийж, цалин авч байгаа хvн vнэнч шударга ажиллах ёстой, хариуцсан ажлаа маш сайн хийх хэрэгтэй, тvvнийхээ төлөө хариуцлага хvлээх ёстой, хамт ажилладаг хvмvvсээ хvндлэх хэрэгтэй гэдэг энгийн ёс зvйг хvvхдvvддээ сургачихсан байсан юм. Тийм ч учраас өнөөдөр хvvхдvvдийнх нь нэг нь Харвардын их сургуулийн хvндэт доктор болчихсон, миний өмнө хичээл зааж байна.
Бэрхшээлийг давж чаддаг
Амжилттай хvмvvс амьдралын бэрхшээлvvдийг сөрөн зогсож, даван туулахад байнгын хөдөлмөр нь тусалдаг гэж ярих дуртай. Тэд өмнөө зорилго тавиад, тvvнийхээ биелэлтийг байнга хянадаг. Тэд хvрсэндээ сэтгэл ханаад зогсчихдоггvй. Тэд илvv өндөрт хvрэхийн тулд зогсолтгvй, улам эрч хvчтэй, хурдтай амжилладаг. Тэд унасан ч төд удалгvй хөл дээрээ босоод, шороогоо нэг гөвчихөөд дахиад л зvтгэж, мацаж эхэлдэг. Нэгэнт л зорьсон бол тэднийг юу ч зогсоодоггvй. Шавар шалбааг, бартаа саадын дундаас ч тэд гараад л ирдэг.

Saturday, March 10, 2007

Шинэ бичлэг

өөрийгөө хараад байсан чинь муу юм болбол бушуухан шиг блог руугаа орж аваад муулж өгсөн байх юм. Сайн юм болхоор нь амиатаж ганцаараа баярлачхаа л хэхэ. Сайн юмыг дэмждэг, мууг нь тоохгүй өөгшүүлдгүй болмоор байна. Өмнөх бичлэг дээр Нэг нөхөр санал үлдээхдээ нийтээрээ муу байгаа юмыг нэг нэгээр нь бичээд муулаад нэмэргүй л болов уу гэсэн байсан. Бид яг үнэнээ хэлхэд бага багаар нь юмыг засаж сурвал их зөв юм байгаа юмаа. Саруул-Эрдэний бичсэн "Сонирхолтой хэл шинжлэл " номон дээр Монголчууд дорны хүмүүс учир дорны сэтгэхүйгээр томоос жижиг рүү боддог. Хамгийн наад захын хаяг гэхэд манайх Тэр их сургууль, тэр анги гэдэг гэж байсан. Бид нар тэгэхээр өрнийн хүмүүс болжийж л юмыг багаас нь засаж янзалж сурах юм байх даа..... Би өнөөдрийн бичлэг дээр хамт блог хөтлөдөг бас хөтлөдөггүй ч гэсэн санал бичиж үзэл бодлоо хуваалцаж байдаг бүх нөхдүүддээ талархалаа илэрхийлье. Хэдийгээр та бүгдийг уншаад тйим байна ийм байна гээд байдаггүй ч гэсэн та нарынхаа бичсэнийг уншиж кайф авч, шинэ мэдээлэл авч байдаг шүү. Барбаяр гэдэг блогчныг анх уншаад, санал үлдээх гэж байгаад блогоо нээчихэж байсан. Одоо 3 сар л болж байна . Блог хөтлөсний ач тус гэх юм бол , за эхнээс нь бичье л дээ. 1-рт: Бусад блогчдын өчнөөн төчнөөн удаан унүиж бодоод бичсэнийг уншиж, юм сурж авах, мөн хөгжиж инээх, үзэл бодлоо илэрхийлж тэрслүүдэх боломжийг ширээнээсээ босолгүйгээр олж авсан. 2-рт: Магадгүй хамгийн чухал нь байж ч болох, блог хөтлөснөөр өөрийн бодлоо цэгцэлж авсан гэхүү дээ. Яаж илэрвээ гэтэл найз нөхөд минь намайг их ойлгомжтой бараг уран илтгэгч шиг ярьдаг болсон байна гэсэн. Өөрийгөө илэрхийлэх чадвар сайжирсан гэхиймуу. Би үүнийг блог хөтөлж хүн уншихад эвтэйхэн юм бичих юмсан энэ тэр гэж бодож бас та нөхдийн бичсэн зүйлийг уншин тунгааж явсны үр дүн гэж бодож байгаа . 3-рт Нүүр нүүрээ хараагүй ч гэсэн өчнөөн төчнөөн анд нөхөдтэй болж байна. за одоогоор санаанд орж байгаа нь энэ байна. Хувь хүнийхээ хувьд өсөн дэвжихэд чухал нөлөөтэй байгаа болов уу гэж бодож байна. Та бүхний хувьд блог хөтлөх ямар ач тустай байгаа вэ? Өөрснийхөө бодлыг хуваалцаач :)

Tuesday, February 27, 2007

Бүгд уншаарай

http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=1430

Дээрхи хаяг руу орж уншаарай. Эх орон нэгтнүүдийнхээ өмнөөс бөгс/сорри/ улайлаа. Би бас иймэрхүү ажилдаа сэтгэл муутнуудын золиос болсоор яваа билээ. Хамгийн наад захын жишээ хэлхэд сая цайны цагаар нэг хоолны газарт ороод захиалаад идэх хоол байхгүй байна ш дээ. Амнаас унах гэсэн амт муутай, үнэ ихтэй хоолоо яаж санал болгож чадаж байнаа. Гэртээ өөрөө л хийж идэхгүй бол хэрэг алга. Нэг сайн тал нь хоолны дуршил "-" хэм рүү зааж би бялдаржуулах хөлөөв явах шаардлагагүй болох юм даа. Бас нэг жишээ 7 хоногийн өмнө "Цэрэнхандын үсчин" гэдэг нэртэй үсчний газар орлоо. Миний үс нилээд урт ургасан тул бага зэрэг хэлбэр оруулах санаатай ороод алмас шулмасын дүрд хувилчихаад гараад ирлээ. Тэгээд сэтгэл санаагаар унаад үсний боолттой найзлаад 7 хонож байгаад дахиад өөр нэг 3 хороололд байдаг "Green" нэртэй үсчинд ороод үсээ янзлуултал харин ч гоё болгосон тул ихэд талархав. Миний үс нилээд урт ургасан байсан тулдаа 2 үсчингийн гарын аяийг дааж би хүн төрхтэй харагдав бололтой. Үр дүн но дороо мэдэгддэг үйлчилгээний ажил дээр нийтээрээ ийм байгаа юм чинь хэдэн жилийн дараа үр шимийг нь хүртэх ажил бол тэгээд хэн хариуцсан бүү мэд болоод замхарах нь ч аргагүй юм даа зайлуул.Хүн хүн өөрийн ажлаа яс хийгээд байвал болоо юм байгаа ш дээ.

Monday, February 26, 2007

Хай майя фрэнд блог

Ойрд би нээрээ блог млогоо ч тоохгүй тэнэгтэж өгч байнаа. Тэгээл юм бичихгүй байж баахан блогоо нээж харна. хэхэ. Тэгээд л ганц өгүүлбэр бичхээрээ драфт хийж хадгалаад. Тэгсэн мөртлөө блог дээрэ юм бичих гэж их бодлого боловсруулнаа. Хүний урманд ойрд гое гое юм болсонгүйээ. . Нээрээ валентины өдрийн тухай сонингоо бичнээ. Манай найз намайг ухаантай залуутай танилцуулав. Хамт ажиллаж байсан гэсэн би ч яахав тэгээд угийн сээтгэнүүр юм болхоор тэгие танилцая Энэ Гэгээн Валентины өдөр хүн дэлхий хүртэл дагуултай байхад би яагаад ганцаараа гэж гэж өөрийгөө өөхшүүлж бодоод ажлын газрын ойролцоох кафенд уулүана гэж тохиров. Би яахуу мэсэнжэр дээр нэрийг нь харж байгаад оффлайн болохгүй байхаар нь нөгөөхийг болзоонд ирэхгүй байна гэж бодоод гүрийж суусаар 6.30 өнгөрөөлөө. Тэгээд гарч очоод хартал харин нөгөө кафены урд зогсож байна. Тгд тэнд ороод жаахан танилцаад юм мум захиалаад мөстэй цай , бялуу гэх мэт тансаг нэртэй зүйлүүд захиалав. Гэтэл бялуу маань чулуу байж, цай маань яахав цай байлаа. Ингээд бидний болзоо хар цай ууж, хатсан боорцог мэрсэн болзоо болж өндөрлөсөн. Юу ч бараг яриагүйээ, тэр ч дуу муутай юм зайлуул, би ч хөөрхөн даруухан юм /гээд худлаа яриад яахав/30 минут болоод дууссан. Манай найз дараа мессэж бичих тоолондоо за яасан таалагдсан уу л гэх юм би дундыг баримталж зүгээр дажгүй залуу байна лээ гэнгүүт эр хүнийхээ хувьд таалагдсан уу л гэх юм би хариуд нь тэрийг хэлэхийн тулд нилээд нарийн харилцаа шаардлагатай ш дээ л гэхийн .Би хэдий мундаг ч /хэхэ/ 30 минутанд үг дуу цөөтэй хүн таних болоогүй байна. гэж хэлж амжаагүй байгаан байна. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж над мэтийн гарууд бас байна шүү дотроо бодчихоод хэлсэн болж зүтгээд байдаг.

Monday, February 19, 2007

Сар шинэдээ сайхан шинэлэв үү

Онд мэнд тарган тавтай сайхан орж сайхан өвөлжиж байна уу. Цагаан сараар айл их хэсж алт мөнгө их хураалаа. Энэ жилийн цагаан сар сайхан болж байна. Гахай жил гарч ашгүй жил орсон байсан нохой жил маань шувтарч санаа амраав. Нохой жил сүүлээ шарвадаг гэсэн чинь нээрээ л шарваж гэртээ нүдний шилээ зүүж яваад унагаж өрөөсөн гарыг нь битүүний орой хугалав. Ер нь тэгээд дүгнээд хэлхэд 25 ны жил минь сайхан ороод гарлаа. Ноднингийн наадмаар цүнхээ хулгайд алдаж, сая Фил-с ирэхдээ ачаагаа ихдүүлж баахан мөнгө илүү төлснийг эс тооцвол сайхан амьдарлаа. Еоое над шиг хөгширч байж сайхан байна гээд сууж байдаг хүн байдгийн болвуу. Айлд орж бэлгээ хүлээх гэж нэг лайтай юм байнаа. Бэлэг бариад явж байхаар нь л надад өгөх гэж байгаан болов уу гэж баахан горьдох юм.Гахай жилд амжаад ганц хүүхэд гаргачие гэсэн чинь амжихгүй нь шиг байнөө, Дараагийн гахай жилийг хүлээхээр хөгширчих гээд байдаг яадийн билээ. хэхэ. Нээрээ энэ гахай жилийн буянаар энэ жил манай монгол бага зэрэг илүү төрөлттэй байх байх шүү. За тэгээд удахгүй Мартын 8 баяр маань болж гялайлгах байх даа.За тэгээд цагаан сарын сонин гэвэл Баянхошуунд байдаг манай ээжийн дүүгийн хадам аав ээж дээр ээж дүү бид 3 очиж золголоо. хөөрхий хөл муутай эмээ тэнд ч тийм юм байх ёстой энд ч ийм юм байх ёстой гээд л бөгтөгнөж баахан юм хайв. Дүү бид 2 нэг нэгнийгээ шоолж идэж ууж сууж байтал айлын эмээ манай ээжийг дуудаад /өвөө эмээ 2 гэрт амьдардаг/- Наашаа гараад ирээ, юм ярья гээд л дуудаж байна. Манай ээж гараад очсон чинь би дотроо өвөөгөөсөө юм нуугаад байгаан байх даа гэсэн шүү юм бодоод сууж байсан ээж гадаа инээж инээж - за би бодьё гэсээр орж ирснээ дүү бид 2 луу хараад Тунгаагаа бэр буулгачаад ирлээ гэнээ.Дүү бид 2 бие биен лүүгээ харж баахан инээв. Би дотроо лаг тэгж бэр буулгаснаар нь хүнтэй суучдаг юм шиг ямар хүнд бэр буулгасын бол гээд хэл ам хүзүү толгой загтнаадл зүгээр сууж чададгүйээ. Ашгүй эмээгийнхээс гараад явж байсан чинь ээжээс за та намайг ямар хүнд бэр буулгачив гэсэн чинь ээж харьж байгаад болье гэж байна. Өвөө эмээгийн дараа 3 айл хэссэн тул би 3 айлын туршид хальт хальт ямар хүн юм бол гээд бодоод их л смайлдаж явав. Тэгээд арайх гэж айлаа дуусгаад гэртээ орж ирсэнээ ээжээс за ямар хүн гэнээ гэсэн чинь ээж - аа мэдэхгүй охиныхоо хүүтэй суулгая гэнээ, Сургууль соёл ч төгсөөгүй таксины жолооч гэсэн гэнээ. Тэгэнгүүт нь ямар азаар богтлогдож суудаг ёс өнгөрөө вэ гэж бодлоо шүү. Хүнтэй суухгүй яваад байхаар тийм хүний нүдэнд илүү харагдаад байдгийн байхдаа. Харсан хүн болгон л одоо суу барь гэх юм. Одооны амьдрал маань таалагдаж л байхад. Ер нь манай ээжид хүмүүс их танай Тунгаатай хүн танилцуулье гэж хэлнээ Тэгээд ядаж байхад манай ээж надаас илүү хүн голомтгой ажлынхаа газрын нэг найз нь хүүтэйгээ суулгана эд нар гээд ярьсан чинь аан хүү нь гэж нэг нурмайсан юм байдгийн гээд байсан. Арай л нусаа гоожуулсан гээгүй байх. хэхэ, Бас нэг найз нь дүүтэйгээ танилцуулья гэж байна гэсэн л явж байсан. Ээж аягүй бол шаал худлаа мундаг охинтой хүн болж магтаж явдаг байхаа тэгээд ээжийн ам фигурнээс болж хүмүүс хошгироод танилцая барья гэж явдаг байх. Манай ээж бас их инээдтэй би нэг 9-р ангид байхдаа за байз 15 тай байсан юм уу хаашаа юм нэг зуслан яваад харц гэдэг тэмцээнд ороод нэг тулгаа гэдэг хүүтэй бие биенээ сонгоод 1-р байранд орж түрүүлвээ. Тэгээд хосын тэмцээнд ороод түрүүлсэн 2 ямар зүгээр салаад явчилтай биш үерхэнэ биддээ. Тэгээд хотод ирээд сар орчим оройд гарч гадаа баахан алхаж яваад орж ирнээ. Тэгээд нэг өдөр нөгөө танилцсан зуслангийн сүүлийн ээлжээр найүуудтай нь хамт явья гээд ээжээс асуусан чинь -юу яриад солиороод байгаан гэнээ. Тэгээд манай анхны бойфрэнд ганцаараа яваад бидний зам салаад манай ээж - Ингээд хүнтэй суухгүй удахыг нь мэдсэн бол тэр жоохон байхад нь суулгадаг байж гээд л үглэдэг юм. Би бол фрийдомтой яваадаа баяртай байдаг.Тэгээд ч миний энэ жилийн зурхай дээр гоонь ганц бие яваачууд тэр хэвээрээ энэ жилийг дуусганаа л гэсэн байна билээ.

Tuesday, February 13, 2007

Өөрийгөө ялья Тунгаа

ӨӨрийгөө ялж, биеэ дайчлах нь

Эрин М.Тулгат

Өөрийгөө одоо хир ялж чадаагүй хүн энэ сэдвээр удиртгал бэлдэнэ гэдэг зохисгүй хэрэг байх. Гэвч өөрийгөө төгс ялсан нэгнийг хүлээгээд суувал энэ чухал сэдэв хөндөгдөхгүй удах биз ээ. Иймд ядаж ярианы сэжүүр гаргахын тулд өөртөө ялагдсаар ирсэн миний бие үзэг хүргэхээр шийдлээ. Их хүний нийтлэг шинж Амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар түүхээс сонирхцгооё. Тэд янз бүр. Зарим нь нийтэч, зарим нь зожиг. Ааш араншин, гарал үүсэл, гаднах төрх нь гээд тоочвол есөн шид. Харин тэдний дунд цор ганц нийтлэг чанар ажиглагддаг. Тэр бол гагцхүү өөрийгөө ялах чадвар билээ. Авъяас билгээрээ алдрын оргилд хүрэх хүн байдаг л даа. Гэвч авъяастай төрсөн хирнээ зуурдын цэнгэл, архи дарсанд шунаж арчаагаа алдаад адаг сүүлд нь амьдралын ёроолд живсэн хүн бас олон. Авъяас 1 хувь, хөдөлмөр 99 хувь ч гэж ярьдаг. Хүн шиг амьдарч, хүссэнээ бүтээж чадах нь өөрийгөө хэдий чинээ ялахтай холбоотой бололтой. Өөрийгөө бүрэн ялна гэж байхгүй, харин ялахын төлөөх тэмцэл өөрөө утга учиртай амьдралыг авчирдаг байнам. Английн найрагч Теннисон: “Өөрийгөө хүндэлж, өөрийгөө мэдэж, өөрийгөө захирахуй, Өндөр их суудал өөд залж өгөгч нь гагцхүү энэ гурав билээ.” (Self-reverence, self-knowledge, self-control,— These three alone lead life to sovereign power.) гэж шүлэглэсэн байдаг. Бүх хүн суу алдартан болох албагүй, бас боломжгүй. Гэвч бүх хүнд сайн сайхныг хүсэх хүсэл нуугдан байдаг учраас өөрт нь энэ сэдэв хамаагүй гэх хүн үгүй бизээ.
“Уруу татах хүч” Би багадаа “өөрийгөө ялах л хамгийн хэцүү” гэх юмуу, “өөрийгөө ялвал тэр чинь хамгийн том ялалт болно” гэх мэт үгийг бишгүй сонсдог байлаа. Тухайн үед “тийм л байх” гэж бодоод өнгөрдөг байсан ч, одоо эргээд санахад яг нарийн утга учрыг нь тунгааж мэдрээгүй явжээ. Харин Японд ирээд байхдаа нэг удаа сургуулийнхаа эрхлэгчийн яриаг сонссоноос хойш энэ талаар нухацтай бодох болсон юм. “Ихэнх хүний залуугийн мөрөөдөл талаар болдог нь тэд “Уруу Татах Хүч”-нд ялагдсанаас болдог” гэж тэрээр хэлээд “зугаа цэнгэл, биеийн амрыг харах сонирхол гэх мэтийн уруу татах хүчийг ялж чадсан үед хүн амжилтанд хүрч чадна” гэж хэлж билээ. Түүнээс хойш “за яадгийм”, “дараа болъё” гэж бодох бүрд энэ “уруу татах хүч”-ний тухай яриа тархинд минь зурсхийдэг болсон юм. “Уруу татах хүч” энэ үнэхээр ер бусын хүчтэй эд аж. Аминдаа үүнтэй тэмцэж янз бүрээр үзэж тарж ирлээ. Ялж, бас ялагдсаар энэ тэмцэл дундаас зарим нэг “байлдах урлаг” хүртэл төрж гарсан юм. Арга барилаа олохгүйгээр энэ дайсантай тэмцвэл их хүнд бэрхийг туулах бололтой. Нэг сайхан ном уншаад, сайхан яриа сонсоод, эсвэл ямар нэг хүчтэй өдүүлэлт аваад хүн нэг хэсэгтээ биеэ дайчлах нь бий. “Эрч хүч”-ээр жигүүрлээд “уруу татах хүч”-рүү сүр жавхлантайгаар довтолдог. Гэвч хэсэг хугацаа өнгөрөхөд энэ бүхэн сарнин одох ба хүн нөгөө л бахь байдаг руугаа буцсан байдаг. “Эрч хүч” унтарч, “уруу татах хүч” ноёрхлоо. Yнэндээ энэ “эрч хүч” гэдэг юм сэлбэж байхгүй л бол амархан унтарчихдаг богинохон амьтай эд ажээ. Гэтэл “уруу татах хүч” бол үргэлж хүчтэй, хаа ч явсан сүүдэр мэт дагана. Иймд бид “эрч хүчийг” үргэлж ноцоож байхын тулд янз бүрээр оролдож үзэх хэрэгтэй болно. Жишээ нь, ухаалаг сайхан хүнтэй ярихад хүн маш их цэнэг, эрч хүч авдаг. Гэтэл тийм завшаан тэр бүр тохиогоод байхгүй. Харин маш үр дүнтэй нэг арга бол сэтгэл сэргээж, хийж бүтээх хүсэл төрүүлэх ном унших арга юм. Номыг мэдээж хүн бичнэ, иймд ном унших нь бичсэн тэр агуу хүний яриаг сонсч, хүч энергийг нь хүртэн авахтай адил хэрэг болно. Цаг мөч бүрийг мэдрэх Цэнэг авсан үедээ бид жишээ нь “өнөөдрөөс эхлээд өдөрт 2 цаг англи хэл үзнэ” гэх ч юмуу өөртөө амладаг. Гурав хоног, за сайндаа долоо хоног үргэлжилнэ. Яг тэгж байтал ар гэрийн ч юмуу, яаралтай чухал нэг ажил гарах ба нөгөө хуваарь маань саатахаас өөр аргагүйд хүрдэг. Хүний амьдралд юу ч тохиолдож болох учир иймэрхүү саатал гарцаагүй гарна, харин түүний дараа шууд горимондоо буцан орж үргэлжлүүлэх нь чухал. Гэтэл бид тэгдэггүй ба хоног өдрүүд хүүе хайя гэхийн зуургүй урсан одож нэг л мэдэхэд нэг, хоёр сар өнгөрчихсөн байдаг. Бүтэн жилүүд, тэр ч бүү хэл залуу нас тэрчигтээ өнгөрнө. Ихэнх хүн дахиад залуу болох юмсан гэдэг шүү дээ. Би лав эргээд нэгдүгээр курсын оюутан болвол ингэх байсан, тэгэх байсан гэж одоо харуусан боддог юм. “Жар хүрч ухаан суугаад жаран нэг хүрч нас барав” . Энэ бүхэн юуг хэлээд байна аа? Зорилгоо тавьсан, хийх ажил тодорхой болсон бол өөрийнхөө өдөр бүр, цаг нэг бүрийг мэдэрч, хянаж, тольдож байх шаардлагатайг хэлээд байгаа юм. Өөрийгөө ялах тэмцэл өөрийгөө хянаж, мэдрэхээс эхэлнэ. Хянах хүснэгт Магистрт орох шалгалтанд бэлдэж байх үедээ би өдөр бүрээ хянахын тулд тэмдэглэл хөтөлж эхэлсэн юм. Энэ нь өдрийн тэмдэглэлээс ялгаатай ба уг тэмдэглэлд зөвхөн тэр өдөр ямар хичээл хийснээ бичих юм. Гол зарчим бол олигтой юм хийгээгүй байлаа ч гэсэн түүнийгээ бичих. Эхний гурван өдөр юу ч хийгээгүй байхад л өнгөрчихөв. Тухай бүрд нь: “4 сарын 2. Юу ч хийсэнгүй.” “4 сарын 3. Юу ч хийгээгүй” гэх мэтээр бичээд байлаа. Гэтэл энэ нь ядаж харахад үзэмжгүй учир 4 дэх өдрөөс нь аргагүй хичээлээ барьж авч билээ. Энэ арга барил өөрт минь үр дүнтэй санагдсан тул хэсэг хугацааны дараа илүү боловсронгуй болгож долоо хоногт хэдэн цаг англи хэл хийсэн, хэдэн цаг онолын хичээл хийсэн гэх мэтийг нарийвчлан гаргадаг хүснэгт болгосон юм. Өдөр бүрээ “мэдрэх” болсноор өдөр бүрийн хийх ёстой ажлууд маань илүү бодитой харагдах болсон билээ. Яваандаа энэ хүснэгтэнд хичээлээс гадуур хийх ёстой ажлуудыг ч тусгав. Нэг өдөрт заавал гүйцэтгэх ажлуудыг дугаарлаж, өдөр бүрийн биелэлтийг тэмдэглэдэг болсон. Жишээ нь би орой шүдээ угаахаас залхуурдаг байлаа. Гэтэл ажиглаад байхад цэвэрч бус байдал гэдэг хүнд залхуурлыг авчирдаг ажээ. Протестант шашинтнууд цэвэрч байхыг эрхэмлэх ба их хөдөлмөрчөөрөө алдартай. Япончууд ч адилхан цэвэрч бөгөөд шоргоолж мэт хөдөлмөрч улс билээ. Өөрийгөө ялах өчүүхэн мөртлөө маш чухал алхам бол цэвэрч байдлыг сахих явдал юм байна гэдэгт би бат итгэв. Заваанаас залхуу, залхуугаас арчаагүй үүснэ. Ард түмэн маань “Бага залхуугаас их залхуу” гэж сургасан нь юутай үнэн. Хөл маань амархан шивэртдэг тул орой болгон хөлөө угаах гэх мэтийг ч тусгав. Эхний хэд хоног гайгүй хийгээд байлаа, гэтэл үүнийг бүтэн сар үргэлжлүүлээд ирэхэд залхаж, яршигтай санагдаж ирдэг юм байна. Харин дахиад жаахан тэсээд байж байтал яваандаа нэг их төвөгтэй зүйл биш болж, ердийн нэг зуршил болж ирсэн юм. Тэвчээр Ингээд бодоод үзэхэд өөрийгөө ялахад хамгийн чухал нь “байнга үргэлжлүүлэх” өөрөөр хэлбэл тэвчээр болж таарч байгаа юм. Дээр бичсэн, бид нэг хэсэгтээ цэнэг аваад хичээдэг боловч тун удалгүй зогсдог. Yргэлжлүүлж чаддаггүй. Байнга үргэлжлүүлнэ гэдэг хамгийн хүнд, гэхдээ хамгийн шийдвэрлэх хүчин зүйл билээ. Тэвчсэний эцэст хүний бие шинэ дадалд дасдаг. Хэсэг хугацаанд амраад ирсэн хүн хичээлийн ширээнд удаан сууж чаддаггүйг оюутнууд анзаардаг байх. Ийм тохиолдолд дасах хүртлээ өөрийгөө албадаж, хүчлэхээс аргагүй. Түүнээс гадна ямарваа нэг ажил үйлийг эхлүүлээд явж байхад заавал тохиолддог саад бол сэтгэл санааны хэлбэлзэл юм. Хүний сэтгэл санаа зогсолтгүй өгсөж, уруудаж байдгийг бид мэднэ. Дэврүүн хөгжүүн үедээ урам зоригтойгоор эхлүүлсэн ажил, сэтгэл гундах үед унтардаг. Эсвэл бусдад атаархаад, “үзүүлээд өгье” гэж бодож эхэлсэн эрч хүч, сэтгэл тайтгарч, гуниг үргэсэн үед хамтдаа үгүй болох нь бий. Харин тэсвэр тэвчээрээр энэ сэтгэлийн хэлбэлзэлд автахгүй байж болно. Английн их зохиолч Самьюэл Жонсон: “Агуу үйлсүүд нь хүч чадлаар бус, цөхрөлтгүй оролдлогоор биелэлээ олдог” (Great works are performed, not by strength, but perseүerence) гэж хэлжээ. Бас билгүүн шүлэгч Чойномын: “...зовж үзлээ, багаасаа ядарч, дутаж, гутаж үзлээ. Харин гунихарч үзсэнгүй, хаа ч очиж сэтгэлээр унаж няцаж явсангүй. Харсан, зорьсон, итгэсэн чигээсээ Хазайж ухарч байсангүй...” гэж өөрийнхөө тухай тэрлэсэн ганган мөрүүд байдаг. Мөрөөдөл Уруу татах хүч биднийг байнга заналхийлдэг ч түүнийг бутцохих хүчтэй ялгуусан арми бидэнд бас бий. Ямар ч хүнд үед тэвчээр болж, ямар ч боломжгүй үед хүч чадлыг дууддаг зүйл бол “мөрөөдөл” билээ. “Тэнэгүүд л хоосон мөрөөддөг” гэж хэлэх хүн байдаг. Харин дээр дурьдсан ёсоор ихэнх хүн өөрийгөө ялж чаддаггүй учраас л хоосон мөрөөдөлтэй хоцордог аж. Уруу татах хүчинд дийлдчихээд эцэст нь бүх бурууг хувь заяанд тохдог байна. Том том юм ярьж мөрөөдсөн хир нь хийх ёстой наад захын ажлаа хийдэггүй хүн байдаг. Эсвэл бодол санаа нь шавьжны ертөнц мэт өчүүхэн бөгөөд гагцхүү амиа аврахын тулд нүдэнд харагдах зүйлийг үхэн хатан хийх хүн байна. Тэгвэл хүн ямар байвал зохистой вэ? Өргөн хүрээгээр сэтгэж, мөрөөдөх хэрэгтэй, харин урдаа байгаа жижиг зүйлээс хийж эхлэх шаардлагатай. Зорьсон үйлийнхээ төлөө элсний ширхэг зөөх мэт уйгагүй хөдөлмөрлөн, цаг мөч бүрд бүх боломжийг хайсан хүн заавал ид шидтэй учирна гэдэгт би итгэдэг. Наполеон Бонапартын “Боломжгүй гэдэг үг зөвхөн тэнэгүүдийн үгийн санд байдаг” (Impossibility: a word only to be found in the dictionary of fools) гэсэн алдартай үгийг та бүхэн сонсч байсан байх. Агаарт хөвөх мэт биднийг тойрон байгаа мянга мянган боломжуудаас гагцхүү чихээ байнга сортойлгож, нүдээ байнга бүлтийлгэн өөрийгөө дайчилсан хүн л олж шүүрч чадна. Хүсэл эрмэлзэл ба дур хүсэл “Хүчтэй эрмэлзэл байсан цагт, хүрэх зам аяндаа тодорно” гэсэн үг бас бий. Энд “хүсэл эрмэлзэл”-ийг “дур хүсэл”-ээс ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Хүсэл эрмэлзэл бол хийж бүтээх, сайн сайхныг цогцлон байгуулах чин эрмэлзэл бөгөөд, дур хүсэл бол хувь хүний аминч хүсэл юм. Хувь хүний аминч хүсэл бол муу муухай зүйл бишээ. Жишээ нь ирээдүйд өөрийн гэсэн том байшинтай болох юмсан гэж мөрөөдөж болох ба энэ нь хүнд амьдралынхаа төлөө тэмцэх эрч хүчийг өгдөг. Харин иймэрхүү дур хүслийг амьдралын үнэт зүйл мэтээр огоорвол гутамшиг болох бөгөөд ийм хүн хорхой мэт өчүүхэн чигээрээ үлддэг. Гэтэл одоо монголд мөнгө, эрх мэдэл зэргийг амьдралын утга учир мэт санаж, түүнийг сохроор шүтэх залуус олширчээ. Хүний аминч хүсэлд хязгаар байхгүй ба, энэ нь өөрийгөө ялахаас илүү, бусдыг ялахад чиглэгдсэн байдаг. Сайн үйл, зөв шударгын төлөө хатуу зогсч, сайн сайхан зүйлийг мөрөөдөж яваа хүнд явах зам олдох болно. “Жинхэнэ хүч чадал гэдэг бол тэвчээр юм Жинхэнэ зориг гэдэг бол зөв үйлийг хийх явдал юм” гэж Японы соён гэгээрүүлэгч Нитобэ Иназоо хэлсэн байдаг. Монголчууд бид ч гэсэн “Санаа сайтын заяа сайн” хэмээн хүсэл зоригийн ариуныг дээдэлж ирсэн ард түмэн билээ. Санаа зүгшил Хүсэл мөрөөдөлтэй байхад түүний дор бидэнд тодорхой зорилтууд тавигддаг. Гэтэл бид өөрийнхөө зорилтыг мэдсээр байж зуун хувь биеэ дайчилж чаддаггүй. Яаж ийм байдлаас гарах вэ? Миний хувьд өөр дээрээ туршиж байгаа нь “санаа зүгшил” гэж өөрөө нэрлэсэн нэг арга юм. Гол санаа нь өөрийнхөө хүсэл мөрөөдөл ба яг ойрын зорилт, хийх ёстой ажлуудыг өглөө бүр өөртөө сануулж байхад оршино. Эзэн Чингис Хаан “Тангуд улс мөхөөгүйг өглөө бүр надад сануулж бай” гэж тушаасан байдгаас санаа авсан юм. Өглөө бүр өөртөө сануулдаг хамгийн эхний маань үг “Өөртөө хатуу бай” гэдгээр эхэлдэг. Өөртөө хатуу байна гэдэг хэлэхэд амар боловч, хэрэгжүүлэхэд туйлын хэцүү даалгавар. Гэхдээ өглөө бүр бодоод байхад аяндаа өөрийн мэдэлгүй хөтлөгдөж ирэх болов уу гэж би найддаг. Жишээ нь турахыг хүсдэг эмэгтэй бол “өнөөдөр ч гэсэн бага идэх” гэж өөртөө сануулж байж болох юм. Бас шалгалтанд бэлдэж байгаа бол “би биеэ хангалттай дайчилж байна уу?” гэсэн асуултыг өглөө бүр өөртөө тавьж болно. Харин үүнийг өглөө бүр хийж байтал сүүлдээ улиг болоод, санаа зүгшил маань хэлбэр төдий болж болох юм. Ингэж хэлбэр төдий болгохгүй байхын тулд түүнийг шинэ шинэ агуулгаар баяжуулан, үр дүнтэй байлгахын тулд үргэлж эрэл хайгуул хийх хэрэгтэй. Хүсэл мөрөөдлөө өөртөө сануулахын чухлыг тамирчдын хийдэг имиж-дасгалаас (image training) харж болно. Хөлбөмбөгч бол яг гоол хийх мөчийг санаандаа ургуулан, боксчин бол шийдвэрлэх цохилт хийж байгаа дүр зургийг дотроо төсөөлнө. Хүсэл мөрөөдлөө нүдэнд харагдтал бодох хэрэгтэй. Гэхдээ хэтрүүлэлгүй, тогтсон богинохон хугацаанд. Дайснаа нөхөр болгох нь Уруу татах хүчтэй тэмцэх явцад хүн маш их ядардаг ба хэрэв зогсолтгүй ингээд явбал нэг өдөр л ядаргаанд орж, юу ч хийх чадваргүй болно. Уруу татах хүчийг өөрийнхөө нөхөр болгон ашиглах боломж бас байгаа юм. Би өдөрт тодорхой цаг хичээл хийж байж дараа өдөр нь өөрийнхөө дур сонирхолтой ажлыг хийх дүрэм тогтоосон. Уруу татах хүчийг “шагнал” болгох аргын тухай ярьж байна. Ингэвэл уруу татах хүчийг харин ч өөрийн талын хүч болгон ашиглах боломжтой болж байгаа юм. Маргааш нь дуртай зүйлээ хийхийн тулд хүн хичээнгүйлэн ширээний ард суух бөлгөө. Мөн ингэж “их үнээр” олдсон баяр баясгалан нь хүнд их амралт болдог шиг санагддаг. Харвард гэх мэт нэгдүгээр зэрэглэлийн сургуулиудад оюутнууд нь суух үедээ суусан шиг сууж, амрах үедээ амарсан шиг амардаг гэлцдэг юм билээ. Ер нь ямар ч сонирхолгүй, чадалгүй болж ядарсан үедээ бол урд байгаа ажлаа хэсэг хаяж, өөрийгөө амраасан нь дээр. Хүн төгс байх албагүй ба гол нь төгс байхын төлөө тэмүүлж байвал болох нь тэр. Өөртөө хатуу, өрөөлд эелдүү Зарим хүн маш хатуу, зарчимч байх ба бусад хүн түүнээс дөлнө. Ийм хүмүүс ихэвчлэн өөртөө ч хатуу байдаг. Зарим хүн зөөлөн зантай ба уужуу сэтгэлээр амьдарна. Гэтэл энэ нь өөртөө ч уужуу загнаж, өөрийгөө өөгшүүлэхэд хүргэх нь бий. Харин маш цөөхөн хүн өөртөө ган мэт хатуу, бусдад боорцог мэт зөөлөн байдаг байна. Энэ бол гайхамшигтай чанар бөгөөд амьдрал дээр хэрэгжихэд хамгийн хүнд нь юм. Эцсийн нэг хувилбар бол бусдад ширүүн дориун хирнээ өөртөө зөөлөн, өөрийгөө бөөцийлдөг хүн байх бөгөөд ийм хүн бол адгийн шаар гэсэн үг. Өөрийнхөө муу явааг өөрөөсөө биш, бусдаас хайдаг, гадаад орчинтой холбодог хүн бидний дунд их байдаг. Бизнес эрхэлж байгаа хүн ажил урагшгүй байгаагийн учрыг “арай илүү хөрөнгө оруулалт орсон бол”, “гадныхантай холбоотой ажилламаар байна, даанч холбоо тогтоох боломж алга” гэх ч юмуу гомдоллоно. Гэтэл өөрөө үд болтол унтах ба гадны компанитай хамтарна гэчихээд гадаад хэл үзэхэд шамдахгүй байх жишээтэй. Мэйжигийн эхэн үед Японд уригдан багшилж байсан Америкийн сурган хүмүүжүүлэгч Капитан Жейнс “Япончууд та нар гадны аюул биднийг заналхийлж байна, гадаадуудаас болж байна гээд байдаг, үнэндээ танай оронд нүүрлээд байгаа хамгийн том аюул бол өөрсдийн тань харанхуй бүдүүлэг байдал болоод байна шүү дээ” гэж сургаж байсан гэдэг. Түүн шиг монголчууд бид ч гэсэн энэ ч орон манай ноолуурын үйлдвэрүүдийг унагаах бодлого явуулж байна, тэр ч орон бидний газарт санаархаж байна гэж улиглацгаадаг. Хэрвээ бид өөрсдөө соёлжиж, өөрсдөө биеэ дааж чадахгүй бол хүссэн хүсээгүй даяарчлагдаж байгаа ертөнцийн төвөргөөнд няц даруулах болно. Хувь хүний амьдрал ч бай, улс орны хувь заяа ч бай, гагцхүү өөрөө өөрийгөө ялж, өөрөө өөрөөсөө бүтэхээс хамаарна билээ. Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг ажгуу.
2004 он 01 сар 05

Sunday, February 11, 2007

Сургамжит өгүүллэгүүд 1

4. Ухаан

Эрт урдьын цагт Энэтхэгийн нэг ус тугээгч хувинтай дамнуургаарус зєєдєг байжээ. Харин 2 хувингийн нэг нь цоорхой бєгєєд усных нь тал асгархад хурдэг байв. Энэ байдлаасаа цоорхой хувин их ичэд ичиж, харин бvтэн хувин нь єєрєєрєє бахархдаг байв. Иймэрхvv байдлаараа бvтэн 2 жил vргэлжилж, эцэст нь цоорхой хувин тэсч чадалгvй: -Эзэнтэн минь би єєрєєсєє ихэд ичиж байна. Мєн танаасаа уучлалт гуйхыг хvсч байна гэжээ. - Яагаад? гэж усчин асуухад: - Яагаад гэвэл би авч ирэх ёстой усныхаа дєнгєж талыг нь авчирдаг. Тэгээд та миний ийм байдлаас болж авах ёстой мєнгєє бvгдийг нь авч чаддаггvй шvv дээ гэхэд усчин хариуд нь: -Чи буцах замдаа замын хажуу талын цэцгvvдийг хараарай гэв. Цєєрхєй хувин буцахдаа замаа хартал vнэхээр сайхан цэцгvvд ургсан байлаа. Гэсэн хэдий ч хурэх газраа ирэхэд бас л тал устай байсан тул усчнаас дахин уучлал гуйв. Тэгэхэд усчин цоорхой хувингаасаа: " Замын хажууд зєвхєн чиний талд л цэцгvvд ургасан, харин нєгєє хувингын талд цэцэг ургаагvй байгааг ажиглав уу? гэж асуугаад: - Yvнйи учир нь чамайг цоорхой болохоор замын хажуугаар цэцгийн vр суулгасан юм. Ус аваад буцах замдаа чи тэднийг усалж сайхан цэцгvvд ургуулсан. 2 жилийн турш би энэхvv цэцгvvдийг тvvж эзнийхээ гэрт тавьдаг байсан. Хэрвээ энэ сайхан цэцгvvд байгаагvй бол тvvний гэрт аз жаргал авч ирэхгvй байсан шvv дээ, хэмээн єгvvлжээ.

5.Эхийн хайр

"Би хvvхдээ харж болох уу?" гэж дєнгєж нярайлсан эх асуулаа. Тvvнд єлгийтэй хvvхдийг єгєхєд баярлаж хєєрсєн эх сайтар харахын тулд єлгийг н задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгvй. Эх vрийг харж байсан эмч нvvр буруулан, цонхоор харан зогслоо. Хvvхдийн чих байхгvй байлаа. Хvvхэд vзлэг хийхэг сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байгхvй гэж оношилжээ. Тvvнээс хойш он жил урссаар хvv нь том болж сургуульд оров. Нэгэн єдєр сургуулиасаа хар хурдаараа гvйж ирээд ээждээ наалдан гомдолтой нь аргагvй уйлж байлаа... Энэ бол амьдралдаа анх удаа гомдсон хэрэг бєгєєд "Нэг том хvvхэд намайг эрэмдэг" гэсэн гэх нь тэр... Хvv ийм доромжлолыг амссаар єсчээ. Хэдийгээр найз нєхєд нь тvvнд сайн, єєрєє сурлага сайтай байсан ч тэдэнтэй нийлдэггvй байв. Тvvнд ээж нь цаг vргэлж "Бусаддтай нєхєрлє" гэх боловч єрєвдєн хайрласан байдал илт илэрдэг байлаа. Залуу хvvгийн аав эмчтэй уулзан "Одоо ямар ч арга байхгvй ю?" гэж асуухад нь "Хос чих олдвол шилжvvлэн сууулгаж болно" гэжээ. Тиймээс хvvгийнх нь тєлєє хоёр чихээ єгєх хvнийг эрж хайж эхлэв. хоёр жил єнгєрсний хойно нэгэн єдєр аав нь "Хvv минь чамд чихээ єгєх хvнийг аав ээж 2 нь оллоо. Харин хэн чихээ єгснийг бvv асуу" гэж хэллээ. Мэс засал маш амжилттай болов. Шинэ тєрхтэй болсон залуу хvv нийгмийн амьдралд идэвхтэй болж амжилтанд хvрчээ. Тун удалгvй гэрлэж, гадаад харилцааны ажилтан болсон бай на. Олон жил єнгєрсний хойно хvv аав дээрээ оч оод "Надад ийм их тус бол сон хvнийг хэлж єгєєч. Би єдий хvртэл тэр хvний тєлєє юу ч хийсэнгvй..." гэж гуйв. "Чи тэр хvний тєлєє юу ч хийж чадагхvй. Одоохондоо чамд хэлэхгvй" гэж аав нь хариуллаа. Энэ нууцыг олон жилийн турш тайлж чадсангvй. Гэтэл хvvгийн амьдралд гунигт явдал тохиолдов... Ээжийнхээ шарилын дэргэд аавынхаа хамт зогсож байв. Аав нь гараа аажмаар явуулан ээжийнх нь хурэн улаан vсийг ярахад тvvний 2 чих байсангvй. "Ээж нь vсээ тайруулах шаардлагагvй болсон учраас баяртай байсан юм. Тэгээд ч тvvнийг муухай гэж хэн ч хэлээгvй, тийм биз дээ?" гэж аяархан шивнэлээ. Хvний амьдралд гоо узэсгэлэн гэдэг гаднах тєрх байдалд биш, харин дотоод зvрх сэтгэлд байдаг юм.

6. ТОГЛООМ

Энэ дэлхий дээр хvн тєрєлхтєн vvсч бий болохоос ємнє хvний сайн, муу зан чанарууд юу хийхээ мэдэгхvй дэмий сэлгvvцдэг байлаа. Нэгэн єдєр хэн нэг нь нуугдаж тоглох санал гаргасанд бvгд зєвшєєрсєн байна. Гэтэл СОЛИOТ модонд нvvрээ наан тоолж, Хамгийн тvрvvнд САНДРАЛ паниканд орж хамгийн тvрvvнд таарсан газраа нуугдав. БАЯРЛАХ СЭТГЭЛ цэцэгт хурээлэн дундуур гvж, УЙТГАР ГУНИГ амьдралын хатуу жєтvvг бодон уйлан асгаруулав. АТААРХАЛ болохоор СЭТГЭЛИЙН ХЄЄРЄЛЄЄС зуурсаар єндєр хаданд гарчихав. ГЭНЭН зан модны ард, ЗОРИГ хамгийн єндєр одонд, ХАЙР тэнгисийн мандалд, ШУДАРГА кактусын талбайд нуугдахад, ХУДАЛ ХУУРМАГ чулууны ард нуугдана гэчихээд нэг уулын ард нуугджээ... СOЛИOТ 86-87-88-89... гээд тоолсоор байв. Гэтэл ДУРЛАЛ ганцаархнаа нуугдаагvй vлджээ. 91-92-93... ДУРЛАЛ сандран гvсээр сарнай цэцгийн талбайд нуугджээ. ...98-99-100 СОЛИOТ тоолж дуусаад эргэж хараад хамийн тvрvvнд ХЭРЭГ ДУРЛАМТГАЙГ олов. Тэрбээр хамгийн тvрvvнд хэнийг олох болоо гэж толгойгоо шовоолгосоор байгаад баригдав. ЗАЛХУУ занг олов Тэр модны доор унтаж хоцорсон байлаа. Дараа нь ШУДАРГЫГ кактусын талбайгаас, модны араас ГЭНЭН занг, харин ЭРГЭЛЗЭЭГ хашаан дээрээс олов. Тэр хашааны аль талд нь нуугдах вэ, гэж бодсоор зогсож байв. ДУРЛАЛААС бусад бvгдийг нь олов. Дурлалыг олоогvйдээ галзууртлаа уурлаж, бvх газрыг нэгжсэн боловч тvvнийг олсонгvй. АТААЦХ зан ДУРЛАЛД атаархан сарнай цэцгийн талбайд нуугдсан гэж СОЛИЄТ чихэнд сэмхэн шивэгнэжээ. СОЛИЄТ гартаа жад бариад тийш гvйж ДУРЛАЛЫГ хармагц уурлан тvvн рvv шидтэл нvдийг н оночихов. Тэгээд vнэхээр харамсаж "Би юу хийхих нь энэ вэ?, ях вэ?" гэж асуухад нь ДУРЛАЛ, "нэгэнт чи миний нvдийг эргvvлж єгч чадахгvйгээс хойш амьдралын минь туршид хєтєч минь бол" гэжээ... ТЭР цАГААС ХОЙШ ДУРЛАСАН ХУН СОХОР ЮМ ШИГ БОЛЖ, юу ч ХИЙХЭЭС БУц АХГYЙ СОЛИOТOЙ БОЛДОГ БОЛЖЭЭ

Saturday, February 10, 2007

Сургамжит өгүүллэгүүд

Асуулт ком дээр энэ номыг тавсан байсныг хуулж хадгалсан юм. Уншвал сонин байх болов уу. Цувралаар таьж байя.

1. Жолооний vнэмлэх

Нэгэн жолооний курсийн эзэн багын сайн найздаа жолооний vнэмлэх єгчээ. Тэгээд бvр шалгалтийг нь єгєх байтугай хичээлд нь ч суулгалгvйгээр шvv. Шинэхэн жолоочид vнэмлэхээ очиж авах ч хэрэг гарсангvй. Сайн найз нь тvvнрvv шуудангаар илгээчихэв. Сайхь эр найзынхаа буянаар нэг ч минутийн зарлагагvй жолооч болчихсондоо баярлана. Тэгээд нэгэн єдєр сайн найздаа баярласнаа илэрхийлж ачыг нь хариулахаар замд гараваа. Шинэхэн жолооч салхи татулан сvнгэнэж явтал зам хєндлєн гарч явсан нэгэн жаалыг яaх аргагуй мєргєчихєв. Жаал ч удаан тэссэнгvй. Энэ явдал мань жолоочид том сургамж болсон нь мэдээж. Харин нєгєє эрх мэдлээрээ найздаа vнэмлэх бэлэглэчихдэг, осолд єртсєн хєвгvvний аав болох жолооны курсын эзэнд бvр ч хатуу сургамж болоо биз.

2.Агаарын бємбєлєг

Бяцхан жаал агаарын бємбєлєг заран зогсоо залуу эрийг ихэд шохоорхон харах зуураа, ямар олон бємбєлєг вэ, надад нэг байдаг ч болоосой гэж бодно. Залуу тvvнийг анзаараад жаал руу дєхєхєд жаал хvv зоригоо чангалан, - Ахаа нанад нэгийг єгєєч гэж гуйлаа. Бємбєлєг худалдагч тvvнийг нэг сонжин хараад, - Чамд мєнгє байхгvй юм уу гэж тоомжиргvйхэн асуучихаад яваад єгєв. Бяцхан хvvгийн урам хугаран эргээд ярж байтал єнєєх бємбєлєгнvvд залуу эрийн гараас мултран хєєрч орхив. Тэгээд замын хажууд ургасан нэгэн том хєгшин модонд орооцолдоод тогтчихлоо. Хvv бємбєлєгнvvдийг ажиж зогсоход, нєгєє бємбєлєг худалдагч, Хvvе жаалаа гэж дуудаад, чи энэ бємбєлєгнvvдйиг модноос авч чадвал нэгийг нь аваарай гэв. Жаалхуу баярлан гуйж очоод модонд авирлаа. Тэгээд ойрхон байсан нэлээд хэсгийг нь авав. Харин тэр дээр нарийхан мєчир дээр тогтсон нэг бємбєлєгт хvрч чадсангуй. Хvv, залууд бємбєлєгнvvдийг єгєєд, -Аль нь минийх вэ, та нэгийг аваарай гэсэн шvv дээ гэв. Залуу доогтой хараад, -Чинийх модон дээр vлдчихлээ жаал минь гэлээ. Хvv санаа алдан модон дээрх бємбєлєг рvv нэг хараад, за яахав модон дээр байгаа ч гэсэн нэг бємбєлєгтэй боллоо гэж бодон санаа алдав.

3.Бялуу

Би єдрийнхєє талхийг авахаар мухлагт ирэхэд талх арай гарч амжаагvй байв. Талхчин: Та жаахан хулээж байхгvй юу, талх 2-3 минутын дараа гарна гэв. Намайг хvлээж байх зуур нэгэн настайвтар, энгэртээ одон мeдаль зvvсэн, бага зэрэг доголон эр орж ирээд талхчинтай мэндлэн тороо єглєє. Талхчин тvvнд єчигдрийн болов уу гэмээр хуучирсан талх 2-ыг гаргаж ирээд торонд нь хийж єгєв. Би талхчингаас яагаад шинийг єгєєгvйг асуухад талхчин: Єєрєє хусдэг юмаа, их ядуу болохоороо надаас тал vнээр нь авдаг юм гэлээ. Би "Энэ хэн юм бэ?" гэж асуухад, талхчин: Ахмад дайчин, хvv бэр хоёроо автомашины ослоор алдчихаад 2 нялх ихрийг нь харж хоцорсон. Тэгээд тэднийгээ багахан цалингаараа єдий хvртэл тэтгэж яваа хун дээ гэв. Тvvний яриаг сонсоод надад єрєвдєх сэтгэл тєрж, бага ч гэсэн тус болох юм сан гэж бодов. Тэгээд, зєрvvг нь би тєлчихьэ, нэг ч гэсэн удаа шинэхэн талх идэг гэхэд талхчин зєвшєєрєн толгой дохиод талхыг шинээр сольж єгєєд, ах гуай та ч азтай хvн юмаа, єнєєдєр таны ихрvvд шив шинэхэн бялуу шиг талх идэх болно гэв. Євгєн баярлан талхаа авах зуураа, бурхан чамайг ивээг хуу минь, єнєєдєр тэдний тєрсєн єдєр болохыг та яж мэдээ вэ? гэв.

Wednesday, February 07, 2007

Күүл залуу

Өмнөх сэдэв дээр бага зэрэг күүл бус юм бичээд та нарын сэтгэлийг хөдөлгөсөнд сорри. Би одоо бас л нөгөө групийн хүмүүсийн нэгний тухай бичих гэж байна. Күүл залуу гээд нэрэлчихье. Насыг нь мэдэхгүй байна, 35 орчим л болов уу. Оршил болгоод хэлчихэд тийм күүл залуу байдаг гэж түүнтэй танилцахаас өмнө бодсонгүй явлаа. Үнэхээр намайг алмайруулсан л даа. Амьдралын амтыг мэдэрвэл ч мэдэрчхье гэдэг ах байна лээ. Юм мэддэг, хийж чаддаг, уншдаг, сэтгэдэг, хөдөлдөг, үзэл бодлоо илэрхийлж сурсан, өөртөө итгэлтэй тийм хүн. Үнэндээ КЗ-тай танилцаад сайндаа л 2 хонож байгаа байх гэтэл би аль хэдийнэ миний нүүр тулан уулзаж байсан хүмүүсээс үнэхээр өөр юм байна гэдгийг нь мэдцэн байна. Өх,үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, манай шинэ цагийн залуусын төлөөлөл болсон хүн байна. бага зэрэг яриаг нь сонсоод олж мэдсэн зүйлээсээ , яагаад надад их таалагдсан тухай нь бичие. Ах нэгэн санхүүгийн сургууль төгсөөд нэг газар ажиллаж байгаад Унгар улсад хувийн зардлаар дахин сурсан гэнэ. Бодвол мастер байх. (Remember.Өмнөх бичлэгийн залуу улсын зардлаар сурж ирчихээд өөрийг нь хүн ажилд авахгүй байна гээд гомдоллоод байсан.Дээр нь хэлхэд улсын зардлаар сурсан хүмүүсийн зарим нь үлдэж харладаг. )Ирээд маружингийн үйлдвэр байгуулсан одоо гэхдээ манай урдаа барьдаг зах зээлийн нэг салбарыг амжилттай удирдаж яваа хүн ажээ. Уншдаг гэж түрүүнд хэлсэн, уншдаг бол сэтгэдэг гэдэг бол тэр хүн дээр үнэн биеллээ олсон байна дөө. Би ч бас өөрөө уншдаг л хүний нэг дээ, гэхдээ сэтгэх нь жаахан хоцрооский болоод байх шиг байна. Уншдаг сэдэв, талбар нь юу болох талаар мэдэхгүй байна.. КЗ нэг зүйлийг иш татан бидний хэдэн хүмүүст хальт мульт лекц уншив. Групийн гишүүд Филиппины ард түмний онцлог ч юм уу, хаана л бол хаана үйлчилгээ нь сайн байгаа талаар ярилцаад гол учрыг нь 400 жил Испаны дарлалд байсан тул хүн бүр хүний өмнө бөхөлзөөд сурсан байна гэдэг дүгнэлт хийгээд өөрснөө өлсөж үзээгүй, дарлуулж үзээгүй гэж нэг баахан ярьдаг сэдвээ яриад яриагаа дуусгах гэсэн чинь КЗ үйлчилгээний салбарт манай монголчуудын дутагдалтай байгаа чанарыг захын нэгэн байгууллагын ресепшн хүн орж ирхэд зэхэлзээд эсвэл сонин уншаад компьютер тоглож суугаад юм асуухаар толгойгоороо тэр зүг рүү нэг хандуулсан болоод байдаг талаар дурьдаад үйлчилгээний хүмүүс текний ард ер өдөржингөө зогсоогоороо ажиллах нь зөв гэж ярив. Тэгээд хэрвээ нэг хүн орж ирээд юм асуувал өөдөөс нь сайхан инээгээд та ямар хэргээр явна яаж туслах вэ гэж асуугаад өрөө рүү нь дагуулж хүргэж өгдөг бол зүгээр гэж ярьлаа. Ялангуяа Монголд нэг байгууллагад хүн орчихоод өрөө болгоны үүд онголзуулаад байдаг шүү дээ гэсэн. Хэрвээ энэ бичлэгийг ресепшн уншиж байвал миний бичлэгийн санааг ажилдаа хэрэгжүүлнэ үү. Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэнэ гэдэг гоё шүү дээ. Күүл залуугийн бас нэг их таалагдсан хандлага нь их сониуч, юм болгоныг үзэх мэдрэх учрыг нь олох хүсэл эрмэлзлэлтэй хүн байна лээ. Тэгээд өмнөхөөс ч чухал нэгэн чанар нь хийж байгаа зүйлээ 100 хувь хийж чаддаг хүн шиг санагдав. Зүгээр ажигласан хүнд тэгж санагдаж байгааг бодход жинхэнэ дээрээ илүү байгаа. Энд бичсэн зүйл тэр хүний тухай ойлголтыг нэг их төрүүлэхгүй байж болох ч би Монгол улсад маань ийм хүн байдгийг мэдээд үнэхээр их баярласан. Бүх залуусаа, хүүхнүүдээ ялангуяа өөрийгөө тэр хүн шиг байгаасай гэж хүссэн. Та нарыг бас күүл залуус гэдэгт итгэлтэй байна. Амьдрах сайхан байнаа. Ийм сайхан хүмүүсийн дунд.

Sunday, February 04, 2007

Өнөөдөр намайг нэг залуу эргүүлэв.

Өнөөдөр энд Монголчууд ирэв. Манай ажлынхнаас хүмүүс ирсэн тул би тосч уулзаж гадуур баахан хамт явж, буусан буудлаар нь өдөржингөө л эргэлдлээ. Таньдаг царай, Монгол царайнууд харж баахан баяслаа. Тэдний дунд нэгэн залуу байна, залуу байна ч юу байхав өөрөө л залуу хүн залуу хүн гэж үглээд байгаагүй болч би том гүзээнээс нь болоод дунд насны хүн гэж бодох шахлаа. Намайг дэлгүүр хамт хэсье мэсье гээд хань татаад байхаар нь учиргүй хамт хэсдэг баатар өрөөнд нь яваад очсон юу байгаагаараа дайлна барина гээд дайлж байнаа би ч яахав болсон идээнээс амсаж бай гэж сургасан учир амсав. Ахиад цааш нь даварч Монголоос ирсэн юм задлая залуу хүмүүс байна даа энэ чинь гэнээ, гэсэн чинь эгчийн сэтгэл хөөрч эд нар нээрээ л энэ ирсэн улсын дотор залуу нь юм даа, ойрд шоу цэнгээн эргүүлсэн биш татвалч татья бодогдоод суулаа. Тэгээд юм хум ярьж байтал мань хүн өөрөө л татаад байсан л даа, би нэг спрайт, бийртэй хольж уугаад хааяа нэг гашуун юмнаасаа амсаад сууж байсан чинь манай хүн согтож байх шиг байнаа. Дэлгүүр хэзээ орох вэ гэсэн чинь нөгөө л залуу хүмүүс байнадаа гээд байх юм бодвол залуу хүн юм чинь архиа ууяа л гэх гээд байгаа болтой. Англид мастерийн зэрэг хамгаалсан гэж байна. Мастерийн зэрэг хамгаалах гэдэг бол юмыг олон талаас шинжилдэг чадварыг бий болгох ганц гол агуулгатай эд нар гээд л баахан юм ярьж байна. Өө нээрээ мартах гэж байна, нэг дарга гэсэн шүү хурган ч юм уу тугалан ч юм уу дарга гэсэн. Яриаг нь сонсоод сууж байхад нэг их ухаалаг хүн шиг санагдсангүй миний хүний ухаан үнэлнэ гэж юу ч байхав, магадгүй мань хүн Элбэгээ ах шиг "хошгируулж" сураагүй ч байж болно ш дээ. Мэдэхгүй гэхдээ их "жижиг" хүн санагдлаа. Хүнийг тэгэхгүй байна, ингэхгүй байна гэж нэг бухимдсан маягийн яриатай. Өөрөө бол бас л юм хийвэл хийхээр местен дээр л байгаа хүн шиг байна лээ. Ёстой нөгөө сонин.мн дээр нэг нийгмийн эмзэг асуудлыг хөндсөн нийтлэл гарангуут хүмүүс комэнт бичихдээ баахан дээрээ хэдэн мал суулгачаад эд нар ч гээд байдаг билүү, надад тэр бол инээдтэй санагддаг, дээр нь сууж байгаа дарга нар хүн болгоны хөл гарыг нь юм хийхээс хойш татаад хүлчихээд байгаа ч юм шиг сэтгэгдэл төрүүлдэг.Тэгсэн нөгөө залуу гэнэт сууж байснаа сандлан дээрээсээ босож ирснээ намайг барьж авдаг байна шд, үнсэж мүнсэх гээд байгаа юм уу хаашаа юм. Би хөөе юу болж байна, яаж байна энээ тэрээ гэсэн чинь залуу хүн мүн гээд бараг л нөгөө нэг "зүгээр, зүгээр, зүгээр" гэдэг шиг үглээд байх юм , тэгээд би за за явлаа гээд гарсан чинь хойноос "сүртэй ш дээ" гэж авдийн.Танилцсан өдрөө, тэгээд дээрээс нь миний нэрийг бараг мэдэж байгаа юм уу үгүй юм уу бүү мэд. Оршил моршил юу ч байхгүй, сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр эд нар гээд ярьж байснаа гэнэт босож ирээд... гүэ нээрээ ямар 2 сармагчин нэгнийхээ толгой дээр бөөс байхыг гэнэт хараад түүх гэж ухасхийж байгаа биш дээ.Миний толгойн дээр бөөс байсийн болуу ч гэхшиг төөрөөд байвал яасийн. Мань хүн аягүй бол дотроо "за за энэ охиныг нам уяраачихлаа. Одоо хангалттай" гэж бодсон байх л даа. Намайг ч нэг иймэрхүү л эргүүлэх юм даа хүмүүс. хэхэ...Шаал инээд хүрээд, бодсон чинь йимэрхүү зүйл нилээд тохиолддог ч юм шиг санагдав.Гүэ нээрээ манай экс бойфрэнд хүртэл шаал сонирхолгүй зүгээр найзан дундаа байснаа эртнээс хардаг мардаг байсан, найзлая майзлая гэж авсан байх юм.Эгч тэрийг нь зайлуул балчир, өлчир насандаа романтик үг гэж ойлгож явж. Тэрнээс болж нийх сайхан романтик үг сонсож үзэхсэн гэдэг мөрөөдөлд автваа, ямар азтай хүмүүс нь Надаас чамд Навчнаас цэцгэнд гэдэг захиа аваад, Уулын цэцэг олон боловч улаан цэцэг ховор шүү.Өөр чинь ямар үг байдаг билээ. аа тийм би тал зүрх байгаа юм чи нөгөө тал нь болоод өгөөч гэх мэт үгс сонсож суудаг байнаа.Гэтэл надад Тэнгэрт гялалзах өнгөт од минь чи билээ милээ ч гэхээ байг гэхэд үгүй ядахнаа Хонгилийн үзүүр дэх гэрэл мэрэл гээд хошгоруулчих хүн олдохгүй маа нээрээ. Амандаа сайхан үгтэй хүн гэдэг чинь чулуу шүү дээ чулуу энэ цагт чинь.Аятай сайхан үг сонсохгүй байсаар сэтгэлгүй болж гүйцлээ. За яахав интернэтээс гоё үг олоод уншчинаа.

Friday, February 02, 2007

Борхүүгийн Амархүү 2

"Народний артист"-д шагналт байранд орно гэдэг чинь бас хэрийн хүний амжилт биш. Амжилт .Амжилт.Амжилт

Борхүүгийн Амархүү

Сайхан дуулдаг хүү байна. Манай залуучууд чадалтай.Цаашид олон жил биднийгээ баярлуулж, бахархуулж, дуулж яваарай.Тоглолтыг чинь үзнээ. Акробат эргэдэг юм байна лээ. Тээ.

Thursday, February 01, 2007

Марикина хот

Өнөөдөр олон төрлийн зам тээврийн хэрэгсэл дамжин, хэрсээр Марикина хотод очиж үзлээ. Газарчилж байсан хүн маань надад Гутлын музей үзүүлэх санаа байсан боловч миний эз таараад 6 цагийн үед очтол 5 цагт хаалгаа барьдаг байсийн байжээ. Нэгэнт очсонийх ойр орчмынх нь зүйлийг үзхээр сэтгэл шулуудав. Энэ хот нь Филиппины Гутлын нийслэл гэгддэг хот юм байна. Музейн үүдэнд байсан бяцхан хөшөөн дээрээс харвал эдний гутлын үйлдвэрлэлийн түүх 1630 оноос эхтэй юм байна. Тус хотын анхны гутал хийгдсэн гэгдэх Капитан Мой гэдэг хүний амьдарч байсан нэгэн эртний түүхтэй сайхан байшинд орлоо, 2 дахь гутлын музей уул нь тэнд байрлаж байсан юм байна гэхдээ ресторан оронд нь нээсэн гэнээ. Гиннесийн номонд бичигдсэн дэлхийн хамгийн том хос арьсан гутлын хажууд зургаа авхуулав. Үнэхээр сайн хийсэн гутал байх шиг байна лээ. За тэгээд гутлын нийслэл гэж нэрлэгдсэн газар болхоор ч тэр байх энд тэндгүй л том жижиг гуталны хөшөөнүүд байна лээ. Би ч яахав жаахан алхаж байгаа одоо энэ гутлын хажууд, тэр гутлын хажууд гээд баахан л зураг даруулав. Гутлын хот гэж нэршсэн түүх ч яахав тодорхой гутал үйлдвэрлэдэг учраас харин Марикина гэдэг нэрний тухай өөр зүйл сонслоо. Эрт дээр цагт Марикит-на гэдэг нэртэй туйлын үзэсгэлэн төгөлдөр лусын дагина далайн ёроолоос гарч ирж амьдарсан гэнээ. Яах гэж гарч ирсийн бол бүү мэд бодвол газар дээр амьдармаар санагдсан байхаа. манай найз надад хэлж өгсөнгүй. тэгээд тэрний нэрээр нэрлэгдсэн гэж байна. дээр дурьдсан эртний байшинд эрэгтэй эмэгтэй 2 хүний зураг байна. Чухал царайтай албаны хүмүүс нэг соёмбо тэмдэгний өмнө инээмсэглэн зургаа авхуулдаг шүү дээ. Тэрэн шиг л инээд алдсан идэр насны хүмүүсийн зураг байна. Хэн юм болдоо гэсэн авгай нөхөр 2, авгай нь марикина хотын захирагч гэнээ. Нөхөр нь Метро Манила хотын удирдан зөвлөлийн дарга гэнэ. Метро Манила гэдэг нь Манила хотыг тойрон хүрээлж байралсан нийт 14 хотыг бүхэлд нь нэрлэх бөгөөд хот тус бүр хотын захирагчтай, нийтэд нь нөхөр хариуцдаг юм байна. Баяани Фэрнандэс "нөхөр" нь эхнэрийнхээ урьд 3 удаа улиран сонгогдоод Метро Манилагийн дарга болох үест хотын иргэд эхнэрийг нь хотын даргаар сонгосон гэнэ. Эхнэр нөхөр хоёрын 16 жилийн удирдлагын хүчээр тус хот маш сайхан болж хувирч байгаа ажээ. Би ч зарим газрыг үзэх завшаан тохиодлоо. Урьд нь голын эргийн дагуу ургасан байсан ой модны нэг эргийн хэсгийн бүхэлд аваад засч янзалж соёл амралтын хүрээлэн болгосон байна. Байгуулхаас өмнө гэмт хэрэгтнүүдийн хүн алдаг ой гэж нэрлэдэг байсан гэсэн. ..... Манай Туулын шугуйг юу гээд нэрлээд байгаа билээ дээ. Энэ хэвлэл мэдээллийнхэн. Тэнд бас л баахан гутал харлаа. Уул нь ноднин нэг сард болж өнгөрсөн тайфунаар олон "гутал" урсаагүй бол би өнөөдөр зөндөө л том гуталнууд харах ёстой байж. За тэгээд мань 2-ын хийж бүтээснийг би ганц өдөрт үзэж харч барахгүй юм байна лээ. Тэнд ч тийм худалдааны төв энд ч ийм эрвээхэйний хүрээлэн, тэнд ч тийм театр гээд их зүйл хийсэн байна лээ. Манай Улаанбаатарт тэр орны гудамж энэ орны гудамж гэж хүмүүсээр баахан юм бариулаад байдгаас өөр юм нэмэгддэг билүү дээ.Хотын захиргааны хүчээр. .Манай хот тэлхэд бас хэцүү л байх лдаа Угаасаа 4 уулын дунд баригдсан юм чинь. Айлын хотын дарга нар гоё гоё юм хийдэг л юм байна. Филиппины нийгмийн нэг онцлог нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийгэмдээ асар хүчтэй нөлөөлдөг. Тийм ч болхоор дарга цэрэг нарынх нь нилээдгүй хэсгийг жүжигчид эзэлдэг гэнээ. Еэ еэ бөө вөө. Зурагтаар харж дассан царайгаа сонгочоод дараа нь хойлогтоод байхаар нь бас манайхан шиг баахан үгээр иддэг гэсэн. Америкт нэг, манайд байхгүй байхад чинь. хэхэ. Бид нар ч ер нь УИХ-даа бөх сонгочлоо гээд нервтэх шаардлагагүй юм байна дөө. Тэр байтугай одоогийн ерөнхийлөгчийн урьд байсан бас нэгэн эмэгтэй экс ерөнхийлөгч жүжигчин мэргэжилтэй байсан гэсэн шүү. За за сайхан өөр улсын муу сайнд дурлалаа.

Tuesday, January 30, 2007

"Өөхөнд хулдсан егөө" А.Амарсайхан

"Өөхөнд хулдсан егөө" А.Амарсайхан гэдэг номоор шагнуулахаар болчихжээ. Эхэндээ нүдэндээ итгэсэнгүй нилээд сайн уншиж байж ойлгов. Урдах юмаа хийхээс залхуу хүрээд байсан чинь баярт мэдээ уншингуут гялс мялс хийгээд дуусгачмаар бодогдож байна. Тэгээд юуны өмнө нэг талархлын хэдэн үг теоромлоодхий,... гээд байвал яасийн. Зээ хө Эмэгтэй хүнд амьдралынх нь туршид 4 амьтан хэрэгтэй байдаг. Нэгд: мөрөн дээр нэг булга, хоёрт: гарааш дотор нэг ягуар, гуравт: орон дотор нэг бар, дөрөвт: энэ бүхний үнийг төлөх нэг илжиг...гэдэг теором маань уралдаанд түрүүлжээ...хэдийгээр дээрхи теоромоо өөрөө зохиогоогүй боловч дурьдсан шагналыг авах эрхтэй болов уу гэж найдаж байна. 2 сард харихдаа Амараа ах руу яринаа. Ийм сайхан уралдаан тэмцээн зарласан Амарсайхан ахдаа болон тэр дундаа миний бичсэн теоромыг түрүүлүүлхэд хувь нэмрээ оруулсан хамт олонд нь хязгааргүй баярласнаа илэрхийлье. Мөн уралдаанд хамтран оролцсон эрхэм нөхдөд гүн талархал өргөн барьяа. Надад үнэхээр их урам хайрлалаа шүү Та нөхөд минь.

п.с.Би чинь харин нэг шагнал аваад баймаар нөхөр байна. Сайхан сайхан үг аманд багтахгүй гарч ирээд байх чинь.

Sunday, January 28, 2007

Сэрчмаа - Чиний бодолд би байгаасай

Би ер нь дууг эм гэж боддог юм. Үг нь биш ая нь эм юм шиг санагддаг тийм дээ ч миний сонсдог дуунуудад үгийг нь огт мэдэхгүй харь хэлний дуунууд их байдаг. Гэхдээ Ричард Клайдерман мэтийн хөгжимчдийн тоглосон аязууд их сонсож чаддаггүй юм. Гэхдээ нэг аяз байдаг Т".... ямарийн ямрийн ч билээ дээ. Монголд компьютер дээр байгаа л даа. Хараад нэрийг нь бичнээ.Би нэг үгтэй аянд дуртай нөхөр шиг байгаан.Энэ дууг гурван жил сонсож байна. Гурван жил намайг эмчилж байгаа гэсэн үг.Би ч уул нь транс мранс урсгалд дургүй ээ. Гэхдээ энэ дуу их дажгүй санагдаад байдаг юм.Дашрамд дурьдахад кпипд нь тоглож буй залууг Амартүвшин гэдэг юм. Манай нөгөө ангийн залуу, рок попийнхний клипүүдэд нилээн тоглосон харагддаг. Монголын сайхан залуучуудын нэг хэв шинж болхоор тэр байх аа. Гэхдээ надад бол нөгөө ангийн залуу л харагддаг...

Saturday, January 27, 2007

Аз жаргалын тухай миний бодол

Нэгэн блогчин анд Аз жаргалын тухай бичжээ. Тэгээд би бас бичхээр сэтгэл шулуудаад орж ирж байна л даа. Би бол жаргалтай хүн. жаргалтай хүн жаргалаа харж чаддаггүй эд нар ч гэдэг билүү тийм үг байдийн. Гэхдээ би бол аз жаргалтай гэдгээ мэддэг жаргалтай хүн байгаа юм. Аз жаргалыг би их энгийн үгээр тайлбарлаж чадна. Сэтгэл дүүрэн байх. Тэгээд л болоо. Харин яавал сэтгэл дүүрэн байх вэ гэвэл бас их энгийн - байгаа юмандаа сэтгэл ханах. Харин хамгийн сүүлд байгаа юм чинь чамд эсвэл надад таалагдаж байх албатай, ёстой... Бүүр хууль. Тэрнээс маш их юм шалтгаална. За тэгээд ямар хүн өөрийгөө жаргалтай гээд онгироод байгааг нэг харуулахыг оролдоё. Би ер нь өөртөө меланхолиг хүний темперамент байгаа гэдгийг саяхнаас мэдээд байгаа. Учир нь би их өөнтөгч л дөө. Хэрийн юм таалагдахгүй ээ. ёстой л нөгөө хажиг зожиг өөрөө л хийхгүй бол санаа амардаггүй гэдэг шиг.. л.. өөр хүний хийсэн хоол сонин санагдаад ч байх шиг.Гэхдээ гуанз рестароныг тооцохгүй бас гэрийнхний хоолыг тооцохгүй. Би бас их бардам золиг шиг байгаа юм, нэг сургалтын төв байдаг юм л даа өөрийгөө хөгжүүлэх өөрийнхөө имижийг бүрдүүлнэ ч билүү тийм зорилготой. Намайг манай имиж сургалтад суугаарай энэ тэр гээд урьсан чинь надад тийм сургалт хэрэггүй бараг би ер нь их имижтэй хүн энэ тэр гэсэн бодсон явжийх шиг. Үнэн хэрэг дээрээ сургалт нь хэрэггүй биш хэтэрхий үнэтэй байсанд миний бодлын эх үндэс оршино. Тэгээд яджийхад аймар мэдэмхий. Нэг хүн нэг юм яриад эхлэнгүүт л аан тийн гээд л ярианд оролцоод явчихна. энийг муулаад байх ч хэрэггүй эд л дээ. Би чинь мэдээллээс хоцордгүй хүн байгаа юм. Азаар нээрээ ном их уншаад сурчихсан. Манай аав ээж - залуудаа шинэ ном гаруут л худалдаж авдаг байсан гэсэн.Манай гэрээс уншдаг хүүхэд нь би... Ааяа. Ном ч бас гоё эд л дээ. Нөгөө төгс төгөлдрийг эрэлхийлдэг зангаараа юм сонгохдоо ёстой мундаг аа. Хувцас хунар энээ тэрээ, чанар сайтай өнгөлөг харагдах энэ тэр гээд тал бүрээс нь харж сонгоно шүү дээ. Миний сонголтонд хүмүүс заримдаа атаархаа л байдийн. Надад бас нэг айхтар чанар байгаа хүний хийж буй үйлдэл хэлж ярьж буйг дуурайхдаа их сүрхий. Их барьцамтгай л юм даа, энэ чадаж байхад гэсэн шүү юм бодоод дуурайгаад явчихна. Сайн тал руу нь хөгжүүлвэл сайн хүн болох магадлал өндөр гэсн.За тэгээд энэ зан маань надад ач тусаа ч өгч байсан хорт могойн шүлс бас өгч байсан ч гэхшиг. Адгийн наад зах нь Их сургуульд ороод найзалсан охин маань тамхи татдаг байсан чинь тамхи татаж сурж ч байх шиг. ааяа яа яа... Надад тэгэхээр сайн хүмүүсийн хүрээлэл их хэрэгтэй.... Анхаарлын тэмдэг тавив. Аа бас нэг амьдралын философоо бичхээ мартах гэж байна. Хүний амьдрал өнгөрсөнд ямар байснаар биш одоо ямар байгаа ирээдүйд ямар байхаар хэмжигдэнэ. За тэгээд баахан өөрийгөө магтсаны эцэст жаахан муулаадхая. Заримдаа өөрийнхөө муу санааг гайхдаг юм. Бараг жинхэнээсээ өмхий үнэрттэл муу санаална шүү дээ. Хүний сэтгэл санааны байдлыг огт авч хэлэлцэхгүй. Учиргүй Дашбалбар ахын
Чамайг хайрласных нь хариуд хайрла
Чамаас сайхан хүнд ч дурлаж болох шүү дээ гэдэг мөрийг тас цээжилсэн мөртлөө өөр дээрээ жишээ хүрээд ирхэд надаас бага зэрэг намхан юм чинь ухааны юм бодоод уулзах учрах холбоотой байхаас цааргалаад байгаа тэнэг гардаа. Ёстой нөгөө аавын минь хэлдэг байснаар Толгой руугаа шаах цаг ирэх вий дээ. Хүнийг танихдаа их муу... Тийм мөртлөө хүн үнэлэх дүгнэх их дуртай энэ нь ч нэг иймэрхүү гар байна ухааны бодоод шаал буруу тийш өнхрөөд явчихна. эцэст нь хэлэхэд Номыг хавтсаар нь битгий дүгнэж бай гэдэг дуу цаад караокэд чинь байна шүү дээ. Хааяа их уурланаа айлын эрх хүүхэд шиг миний хүслээр юм болохгүй бол зүрх савлаад явчихна. Ийм муухай байж болохгүй ш дээ. Тээ. .... Дутуу ч муулчих шиг за за ер нь ингэж олон юм яриад байгаагийн учир нь Би ийм нэмэх цэнэг , хасаг цэнэгийн нэгдэл бөгөөд ийм байгаадаа л жаргалтай байдаг гэдгээ хэлэх гэсэн юм.

Анхаарал тавьсан баярлалаа. Миний унтах цаг боллоо.

Marriage D'amour

Бас нэг эм оллоо. Ричард Клэйдармэнийх юм байна. Мэдээгүй байсан юм. Төгөлдөр хуур дарж сурах юмсан.

Филиппин 1

Ам нээвэл уушиг нээ гэж Филиппины тухай жаахан бичнээ ерөөсөө. 89,468,677 хүн амын тоо нь ийм. Асар хурдацтай өсөж байгаа. Хүн амын далан хувь амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орлоготой. Ядуу ө.х. Цус асар их холилдсон дөрвөн зуун жил Испанийн дарангуйлал доор байсан. Би дөрвөн цусны хольцтой гэж ирээд л ярина шүү дээ.Тоо бичиж болохгүй байхад тоо бичих яасан дуртай юм бэ дээ. Цэвэр Филиппин царайтай хар бор хүн байвал бас нэг цайвардуу арьстай төрсөн нь хальт дээрэлхэх аятай. Ер нь ч цайвар арьстай төрсөн нэгэн нь их боломж өндөртэй юу гэсэн үг вэ гэвэл од мод болох эд нарт их шалтгаалдаг гэсэн шүү. Бас европи зүгийн хольцтойгоороо. Эрлийз, хурлийз гэдгээрээ их бахархдаг. Цаг агаар их сайхан дулаахан, эквадорын бүсийн орон учраас тэр юм биз дээ. Гучин жилийн өмнөх статистикаар бол дэлхий дээрх гурав дахь том Англиар ярьдаг орон байжээ. Гэтэл одоо хүн амынх нь жаран хувь нь англиар ярьдаг гэсэн нэртэй. Яг үнэндээ хоёрдогч хэл учраас төдий л сайн ярьдаг хүн бас цөөхөн гэж бодож байна. Тэрнийг эс өгүүлэн өөр юм ярья. өөрөө Англи хэлний мэргэжил дээшлүүлэх гэж ирчихээд муулаад ч яахуу. Яг үнэнийг хэлхэд би Монголд Англи хэл сурж л байсан л даа. Тэгээд ярьж чадахгүй миараад тэгээд энд ирээд хэл сурж байгаа юм. Энд бүх ТВ, радиогийн нэвтрүүлэг нь Англи хэл дээр явагддаг учир нь хүмүүс нь ярьж чадахгүй ч Англи хэлийг бол асар ойлгоно. Хүмүүс ер нь их найзархуу, сайхан хүмүүс ч байх л юм муухай хүмүүстэй таараагүй. Аа тийм хулгай дээрэм их гарна. .Юмны үнэ бага, хүн ам нь бага орлоготой болхоор тэгдэг байх. Зах зээлийг нь Манай орны нэгэн адил Хятадын зах зээл эзэлсэн.Ер нь дэлхийн зах зээлийг эзэлсэн юм биш үү.Энэ Хятадууд. Шашин нь ихэнхи хүмүүс нь Католик шашин шүтээд байх шиг байгаан. Шашин гэснээс энэ шашин бас их сүрхий эд юмаа. Католик шашин шүтдэг бол гэрлэхийн өмнө секс хийхийг цээрлэдэг гэнэ. Надтай чацуу найз маань надаас нэг өдөр “Хүнтэй унтаж үзсэн үү?” гэж асууж байна. Би ”Аанха” л гэлээ. Гэтэл манай найз үзээгүй юм гэнээ. Тэрийг нь сонсоод үзээгүй ч гэдэг байж уу гэж бодсоноо за за яршиг яршиг ялихгүй юманд ямааны гарз гэж нэрэлхээд ч яахав л гэж бодхийн. Гэхдээ манай өөр нэг найз гэрлэхийн өмнө секс нууцаар хийж үзсэн гэнэ лээ. Бас хөөрхөн Христ бурханаа хуураад л явдаг нөхдүүд байна лээ. Тэгээд би түрүүнд нэг хэсэг бодлоо. Манай шашнаар гэрлэхийн өмнө сексийн хатуу хориглодог байсан бол зүгээр юм даа гэж бодсон чинь бас биш юмаа. Яагаад гэвэл манай хүн амын хүйсийн харьцаа их тэнцвэргүй гэж яригдаад байгаа өнөө үед секс хориглогдлоо гэхэд хэдэн хөөрхөн залуус маань авгай авья авгай авч чадахгүй, тэгээд гомо болхоос өөр аргагүй болох байх гэсэн дүгнэлтэд хүрсэн шүү. Тэр ч утгаараа Филиппинд өнөөдөр гомочууд бас нилээд хувийг эзэлж байх шиг байна. Энд тэндгүй л туялзсан юмнууд л явах юм. Нээрээ мартсанаас манай нэг багш гомо юм байна л даа. Тэрийг нь яаж мэдсэн бэ гэтэл нэг өдөр би зурагнуудаа үзүүлээд сууж байтал дан залуусыг нь заагаад энэ яасан царай муутай залуу вэ, тэр яасан хөөрхөн залуу вэ гээд асуугаад байхаар нь мэдсэн гээлүү. За за тэртэй тэргүй их азаарны айлгүй ярьдаг нөхөр байсан юм.

Үргэлжлэл дараагийн дугаарт

п.с. Нийх гоё юм бичих гэж байсан чинь гомоноос болж мартлаа. Дашрамд хэлэхэд би Монгол хүн гэдгээ дахин нэг мэдэрлээ. Яаж мэдэрвээ гэвэл хаа нэгтээгээс Дорнын хүн Бүхлээс хэсэг рүү шилжин сэтгэдэг, Өрнийн хүн хэсгээс бүхэл рүү шилжин сэтгэдэг гэсэн ишлэл олж уншсан юм. Өөрийн бичлэгээ харсан чинь Бүхлээс хэсэг рүү шилжээд ч байгаа юм шиг санагдав. Хэхэ.