Аз жаргалын тухай миний бодол
Нэгэн блогчин анд Аз жаргалын тухай бичжээ. Тэгээд би бас бичхээр сэтгэл шулуудаад орж ирж байна л даа. Би бол жаргалтай хүн. жаргалтай хүн жаргалаа харж чаддаггүй эд нар ч гэдэг билүү тийм үг байдийн. Гэхдээ би бол аз жаргалтай гэдгээ мэддэг жаргалтай хүн байгаа юм. Аз жаргалыг би их энгийн үгээр тайлбарлаж чадна. Сэтгэл дүүрэн байх. Тэгээд л болоо. Харин яавал сэтгэл дүүрэн байх вэ гэвэл бас их энгийн - байгаа юмандаа сэтгэл ханах. Харин хамгийн сүүлд байгаа юм чинь чамд эсвэл надад таалагдаж байх албатай, ёстой... Бүүр хууль. Тэрнээс маш их юм шалтгаална. За тэгээд ямар хүн өөрийгөө жаргалтай гээд онгироод байгааг нэг харуулахыг оролдоё. Би ер нь өөртөө меланхолиг хүний темперамент байгаа гэдгийг саяхнаас мэдээд байгаа. Учир нь би их өөнтөгч л дөө. Хэрийн юм таалагдахгүй ээ. ёстой л нөгөө хажиг зожиг өөрөө л хийхгүй бол санаа амардаггүй гэдэг шиг.. л.. өөр хүний хийсэн хоол сонин санагдаад ч байх шиг.Гэхдээ гуанз рестароныг тооцохгүй бас гэрийнхний хоолыг тооцохгүй. Би бас их бардам золиг шиг байгаа юм, нэг сургалтын төв байдаг юм л даа өөрийгөө хөгжүүлэх өөрийнхөө имижийг бүрдүүлнэ ч билүү тийм зорилготой. Намайг манай имиж сургалтад суугаарай энэ тэр гээд урьсан чинь надад тийм сургалт хэрэггүй бараг би ер нь их имижтэй хүн энэ тэр гэсэн бодсон явжийх шиг. Үнэн хэрэг дээрээ сургалт нь хэрэггүй биш хэтэрхий үнэтэй байсанд миний бодлын эх үндэс оршино. Тэгээд яджийхад аймар мэдэмхий. Нэг хүн нэг юм яриад эхлэнгүүт л аан тийн гээд л ярианд оролцоод явчихна. энийг муулаад байх ч хэрэггүй эд л дээ. Би чинь мэдээллээс хоцордгүй хүн байгаа юм. Азаар нээрээ ном их уншаад сурчихсан. Манай аав ээж - залуудаа шинэ ном гаруут л худалдаж авдаг байсан гэсэн.Манай гэрээс уншдаг хүүхэд нь би... Ааяа. Ном ч бас гоё эд л дээ. Нөгөө төгс төгөлдрийг эрэлхийлдэг зангаараа юм сонгохдоо ёстой мундаг аа. Хувцас хунар энээ тэрээ, чанар сайтай өнгөлөг харагдах энэ тэр гээд тал бүрээс нь харж сонгоно шүү дээ. Миний сонголтонд хүмүүс заримдаа атаархаа л байдийн. Надад бас нэг айхтар чанар байгаа хүний хийж буй үйлдэл хэлж ярьж буйг дуурайхдаа их сүрхий. Их барьцамтгай л юм даа, энэ чадаж байхад гэсэн шүү юм бодоод дуурайгаад явчихна. Сайн тал руу нь хөгжүүлвэл сайн хүн болох магадлал өндөр гэсн.За тэгээд энэ зан маань надад ач тусаа ч өгч байсан хорт могойн шүлс бас өгч байсан ч гэхшиг. Адгийн наад зах нь Их сургуульд ороод найзалсан охин маань тамхи татдаг байсан чинь тамхи татаж сурж ч байх шиг. ааяа яа яа... Надад тэгэхээр сайн хүмүүсийн хүрээлэл их хэрэгтэй.... Анхаарлын тэмдэг тавив. Аа бас нэг амьдралын философоо бичхээ мартах гэж байна. Хүний амьдрал өнгөрсөнд ямар байснаар биш одоо ямар байгаа ирээдүйд ямар байхаар хэмжигдэнэ. За тэгээд баахан өөрийгөө магтсаны эцэст жаахан муулаадхая. Заримдаа өөрийнхөө муу санааг гайхдаг юм. Бараг жинхэнээсээ өмхий үнэрттэл муу санаална шүү дээ. Хүний сэтгэл санааны байдлыг огт авч хэлэлцэхгүй. Учиргүй Дашбалбар ахын
Чамайг хайрласных нь хариуд хайрла
Чамаас сайхан хүнд ч дурлаж болох шүү дээ гэдэг мөрийг тас цээжилсэн мөртлөө өөр дээрээ жишээ хүрээд ирхэд надаас бага зэрэг намхан юм чинь ухааны юм бодоод уулзах учрах холбоотой байхаас цааргалаад байгаа тэнэг гардаа. Ёстой нөгөө аавын минь хэлдэг байснаар Толгой руугаа шаах цаг ирэх вий дээ. Хүнийг танихдаа их муу... Тийм мөртлөө хүн үнэлэх дүгнэх их дуртай энэ нь ч нэг иймэрхүү гар байна ухааны бодоод шаал буруу тийш өнхрөөд явчихна. эцэст нь хэлэхэд Номыг хавтсаар нь битгий дүгнэж бай гэдэг дуу цаад караокэд чинь байна шүү дээ. Хааяа их уурланаа айлын эрх хүүхэд шиг миний хүслээр юм болохгүй бол зүрх савлаад явчихна. Ийм муухай байж болохгүй ш дээ. Тээ. .... Дутуу ч муулчих шиг за за ер нь ингэж олон юм яриад байгаагийн учир нь Би ийм нэмэх цэнэг , хасаг цэнэгийн нэгдэл бөгөөд ийм байгаадаа л жаргалтай байдаг гэдгээ хэлэх гэсэн юм.
Анхаарал тавьсан баярлалаа. Миний унтах цаг боллоо.
4 comments:
hihi, chariote sain uu? but avsan baishtee, huurhun sanagdchlaa, ajaa, ajaa, amjilt!!1
Эвий минь, уншихад нэгл их хөөрхөн аж...
Сэтгэл ханамжтай бол аз жаргалтай гэдэг үнэн шүү. Амьдралын утга учир аз жаргалтай байхад оршино гэж Далай Лам хэлсэн. Харин аз жаргал гэдгийг тайлбарлахдаа гадаад хүчин зүйлд биш харин бидний сэтгэлд гэж сургасан билээ. Амжилт хүсье
eebee үнэний ортой зүйл хэлж шүү. Chariot зарим талаар алдаатай зүйл бодож явдаг юм шиг санагдав. Гэхдээ "өөрийн бодол өөртөө зөв" гээд цаад караокед чинь нэг тийм бөөрөнхий үг ч бас байна гэсэн. хэхэ. Чиний бичсэн энэ сэдвээр би бас нэг юм бичихээр бодоод байгаан, чухам Хашаагийн хэлдгээр ойрд нүүр тослогтоод ухаан санаа цэгцэрч өгөхгүй л яваад байна санж
Post a Comment