Хувцас
Түмний нэг болж яваадаа их баярлахым. Яваа биш төрсөндөө хэх. Жаахан байхдаа тэгдэг байсан, баавгайн чих тоглодог байсан. Эсгүү бол дүүгээ хараал ээж, аавынхаа авч өгсөн хувцсыг голох шилэхээ ч мэдэлгүй өмсдөг байсан, ээжийгээ би тандаа хайртай гээд тэвэрч аваад үнсэж чаддагүй тийм хүмүүжлээр хүмүүжсэн гэх зэргээр ярихад нь би бас ийм л явсиймаа гэж яруу төгөлдлөөр бодох. /Шүлгийн мөрнөөс зээлдэв./
Хувцас гэснээс хэзээ хувцасны хоббитой болсноо санахгүй байна. Уг үндсээр яривал эмэгтэй хүн болж төрснөөс авхуулсан байх л даа. Засс тэгээд ээж аавын авсан өлгийд бааж, шээж байсан би гэдэг жижиг эмэгтэй ямрымаа мэдхын. Тэрнээс хойш чинь гэвэл өөрийн өндөр мэдрэмжээс эс шалгаалан, эгчид хувцас авч өгвөл барьцаж, уурлаж, ухнатаж байж адилхан хувцас авхуулдаг болсон. Гэхдээ өсвөр насандаа өмдөн дээр формоо өмсчөөд, даарахгүй бол яадийн гэж 5 алхмийн зайд байх сургууль руугаа паараг паараг алхдаг байв. Намайг хэн харж нохойг хэн саахав гэдгийн амьд тод жишээ болж номон дотор амьдардаг, үлгэрийн эсвэл уран зохиолын гол баатар эмэгтэй торго, дурдан өмсвөл өөрөө өмссөн мэт хөөрч, сайхан залуугаар хайрлуулчихбал, дуусгахгүй бол санаа амар унтаж чадахггүй дуусгах гэж мэрийдэг байсын. Тэгээд дараа нь... Тохиролцооны дэлгүүр нэрээ өөрчилж ямар нэртэй боллоо доо. Тэндээс миний омог бардам он жилүүд эхэллээ,худлаа худлаа , түмэн янзийн эд бараа бөс даавуун дотор байх нэгэн хувцас нүдэнд минь өөрийн эрхгүй торойн тормойж, нөгөөхөө өдөржин шөнөжин бодож зүүдэлж байж, дахиад тэдэн жил тийм юм авхуулкү гэж ам хамраа өгж байж хувцас эгэлдэргэлдэг байв. Нөгөөхөө тэгээд тэдэн жилдээ яг өмссөн эсэхээ санахгүй. Энд дэн.. өөрөө цалинтай болж торойн тормойсон эд бараагаа хүний нүдний хор орчоод дараа очвол байхгүй болчихсон байна гэдэг нэрийдлээр гялс манас аваад нөгөөхө бас болоогүй салахгүй шинжтэй өмссөөр байгаад бөөсрүүлж, хуурслуулах нь халаг салдаг байв. Одоо амар болж дээ, бөөсрүүлхийн зовлонгүй хувцас өөрөө томдож момдоол.би ч өөрөө олны дунд шуудай углацан яваагаа харуулкүйг хичээсний үндсэн дээр бариу хуцас авхийг хчиээх болж бас ч гэж интернэт меттэй нөхөрлөсний үндсэн дээр гого дрэснүүдийг нүдэндээ тогтоож, адилдуу хэлбэртэй юм байвал шүүрч авч углаал, байхгүй бол мөрөөдөж явсааар оёдолчин эгчээс эндээ ийм кирматай тэндээ тийм оёотой гэж оедол эсгүүрийн анхан шатны мэдлэггүй шахуу хэрнээ тэрүүхэндээ дизайнар болох шахаж хийлгэж өмсдгын заримдаа. Гэхдээ яаж оригнол моригноолыг гүйцхын оёдол утас энд тэндээ сэмэрч тасрасаар мөн л хог дээр гардаг юм. Энд Кан Тэ Бүн, У нарыг дурдахгүй өнгөрч боломгүй гого зөвлөгөөнүүд өгжысын. Би ч дагажысын.
Багын вкус сайтай би /хаха хальт мульт онгиров/ энд тэнд ганц нэгхэн байгаа зүйлийг шүүр ч авах чадвараа тээсээр яваа билээ.
No comments:
Post a Comment