Thursday, January 10, 2008

Унтах арга

Надад үхэх тэдэн шалтаг байна гдг шиг надад унтах хэдэн арга байна хэхэ. 1. Элдвийг бодож эргэж хөрвөөсөөр аяндаа унтах, маргааш өглөө нь нүд чин улайж, нойр ханаагүй шинж тэмдэг илэрнэ.
2. Элдвийг бодохгүйг хичээж, нүдээ анин албаар унтах. Хэсэг хугацаанд азнасны дараа нэг юм бас унтцан байна.
3. Ном уншиж байгаад унтах, өдрийн цагаар хэрэглэхэд тохиромжтой.Орой хэрэглэвэл унтахаасаа илүү номныхоо үргэлжлэлийг боддог муу талтай.
4. Бясалгал хийж байгаа юм шиг амьсгалаа зөвхөн мэдрэхийг хичээх, энэ арга даанч бүтэшгүйэ. Зовлонд нэрвэгдсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг.
5. Тоо тоолж унтах. Энэ арга нилээд үр дүнтэй бөгөөд амьсгалаа гүнзгий аваад, аажуухнаар тоолбол бүр хурдан унтана. Уржигдар 1600 гараад нам унтцан байсан өглөө нь тархи толгой амарчихсан, нүд мүд сэргэлэн байсан гэвч өчигдөр их ачаалалтай байсан тул хэрэглээд хэрэглээд нэмэргүй байсан.
6. Халуун сүү, банштай цай гэх мэтийг хэрэглээд хөөстэй баннанд ороод, биеэ хөрж амжихаас өмнө дулаан хөнжилдөө орж унтах, заримдаа тус болдийн.
7. Архины төрлийн умдаан хэрэглээд унтах, заримдаа үнэхээр тус болдог тархи амарсан байдаг. Гэхдээ ихэвчлэн тултал нь буюу тасартал ууж байж унтвал хурдан бөгөөд нам унтана. Гэвч маргааш нь шартах, энээ тэрээ гэсэн үр дагавартай.
8. Нойрны эм. Дажгүй. 2 удаа хэрэглэж байсан. 2ланд нь үд болтол унтаж үхрийн дуунаар сэрсэн.
9. Шөнө орой кино үзэж, мөрөөдмөөр санагдсан юмаа, эцэст нь тултал мөрөөдөж, эргүүтэж эргүүтэж унтах. Энэ аргын маргааш дугаар нэгийн адил нүд ам, муухай босож ирэх магадлалтай боловч босч ирэлгүйгээр өдөржингөө унтах буюу ажлаа таслаад унтах боломж бас үлджийн. Амралтын өдрүүдээр ихэвчлэн хэрэглэдэг, ажлын өдрүүдээр сэрчихвэл гэгэлзээд лайтай байдийн.
10. дах арга гээд дахиад зохиочихье.Ядарч унатлаа ямар ч хамаагүй аргаар сэрэнги байж байгаад, тэгээд эцэст нь сүхээр зохиулсан мэт унтах байж болох л юм. Хэзээ хэрэглэснээ санахгүй байгааг бодход хэрэглээгүй байж ч магад шиг байна.

Маргааш сайхан унтнаа.

5 comments:

Cаарал said...

Yaval noir bagatai boloh ve?

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Caapaлд:

http://ganaas.blogspot.com/2008/05/de-sleep.html

hayag deer asuusan asuultand ni hariulah gej uzsen um ;)

Anonymous said...

зохиулсан -> цохиулсан

:)

Anonymous said...

[b]По сообщению канала Аль-Джазира, три батальона арабских биатлонистов
начали активную подготовку к зимней Олимпиаде 2014 в Сочи. [/b]
Сословие Мегаполис Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила предположим это "[url=http://www.2nt.ru/go/teets.php]Археологи откопали древний вибратор [/url]" - Канечно вы можете найти и ради себя много интерестного
Ну а однако лучшее лекарство через скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/users/photos/medium/a60f8906f1ca292298f2a30ce89a2331.jpg[/IMG][/url]

Anonymous said...

[b]Почему олимпиаду Россия проводит в Сочи, когда есть много мест, где есть
снег? Чтобы нечего было разворовать. [/b]
Корпорация Мегаполис Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила примем это "[url=http://soki.tv/go/ruserotik.php]Верные девушки получают больше оргазмов [/url]" - Канечно вы можете найти и ради себя много интерестного
Ну а впрочем лучшее специи от скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/users/photos/medium/c41c918470b6af4c03d94c70acf9755a.jpg[/IMG][/url]