Sunday, February 22, 2009

Удахгүй дулаарах нь

Ашгүй цагаан сар болж удахгүй дулаархийн байна. 7 хоног орчим бизи царайлах нь, за байз сүүийн үеийн сонин гэвэл ажлаа 3 удаа солиод амжсан байна. Энэ одоо хийж байгаа ажил их таалагдаж байгаа. Их амар, хийх ажил нь сонирхолтой гэх мэт. Харьцаа сайтай хүмүүсийн дунд сайхан л байна. Бас хотын төвд юм юмтай ойрхон, Их дэлгүүр, виноны дэлгүүр энэ тэр гээд. лол.
Би мартсанаас ойрдоо их шударга бус юмтай тэмцэлдээд байгаа, хуучин ажлын дарга эгчтэй нэг муудалцаж, ээжтэй нэг гэх мэт. Шударга бусаа ч бас хатдаа, өөрийгөө өмөөрдөг төрөлхийн зан нь л хурц тодоор илрээд байгаам байна. Нэгэн тохиолдлоос болоод орйдоо их бачимхан дотортой болоод байнаа. Бас өөрийгөө хэт таниад ч байх шиг би үнэн ядаргаатай эмзэг хүн юмаа. Нэгэнт л ийм нийгэмд амьдарч байж сайхан хэнэггүй байчиж болдгүйн байхдаа. Үнсгэлжингийн нэг үргэлжлэл киног үзсэн чинь тэрэн дээр 2 муухай эгчийнх нь нэг нь талхчинд дурлаад зүрхэн хэлбэртэй цэцгийн баглаа аваачиж өгөх гээд явж байсан чинь -нөгөө талхчин бас нэгийг авцан өөрт нь өгөх гээд нэг найз хүүхэндээ ямар байна гэж асууж байхыг нь харчаад гомдоод/буруу ойлгоод уйлаад явчдаг/явчдаг. Яг тэрэн шиг л байдгийн би гэж нэг юм.
За бас нэг сонин юм гэвэл, саяхан нэг найзаас 2046 гэдэг кино аваад үзлээ. Дүрслэл энэ тэр бол их гоё, тааламжтай, нэг талаар харанхуй мэт боловч үнэн. Үнэн юм гэдэг сэтгэл их догдлуулдаг гэдгийг мэдэх хүн нь бол мэднэ дээ. Нэг тийм сэтгэл догдлуулсан жүжиглэлттэй кино юм. Зан Зиюу билүү дээ Хятад алдартай хүүхэн чинь, тэрний дүр их өрөвдөлтэй санагдав. Арай гэж нэг юм хайр дурлалтай учирна нөгөөх нь өөртэй нь бие үнэлэгчтэй харьцдаг харьцаагаар харьцана. Тэрийгаа тэсэх гээд дураар нь тавихаар бас тэвчишгүй үйлдлүүд гаргана. Нүүрний хувирлыг их сайн харуулсан санагджийн.Ер нь нэг тийм амьдралд эрчүүд зарим нэг хүүхнийг хайрлах гэж биш, зөвхөн сексийн зорилгоор танилцаад ашиглаад байдаг, тэрний л нэг тод жишээ юм уу даа. Бас киноны хөгжим их таалагдсан. Тийм дүрслэлтэй кинонд их зохицсон. Гэхдээ л миний ойлголтоор хүний амьдрал ямар өчүүхэн болохыг л дахиад нэг харав шив дээ. Зовлон гунигаар дүүрэн, өөр өөрийгөө л дахин дахин аргацаасан. Бас нэг япон хэл сураад байдаг хүүхэн, тэр бол жинхэнэ хайр дурлалтай учирчих шиг болсоон. Кимура Такуяа , гээд дурлах насын залуу хайртай залуу нь эцэст нь нэг юм аав нь Япон хүнтэй гэрлэх зөвшөөрөл өгөөд явуулдаг. Ер нь бол эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ амьралд хэт их оролцож, өөрийнхөө үгээр байлгах гэж зүтгэх нь буруу юм байгаам шүү дээ. Хүн урт удаан амьдраснаараа бүх юмыг зөв ойлгоно гэсэн үг биш шүү дээ. Бидний амьдралууд чинь шал өөр өөр байдгийм аа.

6 comments:

MW said...

Санал нэг байна. Гоё блог байнаа.

sirus said...

hmmm olov... lol...

dream said...

үзсэн ч кино юм шиг нэг л ойрхон л санагдаад явчлаа.

Chariote said...

Tnx

Особу said...

wong kar wai-iin kino, in the mood for love gedeg kinog ni olj uzeerei, 2046 bol ug kinonii urgeljlel baigaa yum, dursleliin huvid bol lagooo wong kar wai nuli avyas, bi ch big fan :) uur happy together, chunking express gej lag buteeluud bii

Chariote said...

tx osobu actualy chinii blogoos shine kinony medeelel olj abdag l da. tehde neeh olj uzej chadadgyin