Обой
Саяхан ажлаас 6 настай хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зарласан юм. Бүтээлүүдийг нь хүлээж аваад, 3 хана бүтэн скочоор наалаа. Ямар гоё обой болов оо ккк. Гэртээ ийм обойтой болвол зүгээр ч юм уу гэж бодов. Эсвэл ханын цаас хийдэг Компаниуд энэ санааг хулгайлвал ч бас зүгээр л юм.
Би ер нь үрэлгэн талдаа таалагдсан юм аа бараг л өөр өөр өнгө, үнэртэйгээр нь хэд хэдийг авах шахна. Өнөөдөр өөртөө Дарма Батбаяр гуайн 3 номыг авлаа. "Чамд амжилт хүсье" богино өгүүллэгүүд, "Мөнхөөр савласан Мөнх бус" философи шинжлэл, "Ийнгаа миний хээр тал" бодрол тууж, бараг 3-уулаа саяхан хэвлэгдсэн юм байна. Энэ номнуудааас нь зарим хэсгийг өмнө нь уншиж байсан л даа. Гэхдээ ихэнхидээ онлайнаар уншиж байсан байх. Тиймээс цаасаар уншихаар төрдөг мэдрэмж нь илүү санагдаад авчихлаа. Дарма Батбаяр гуайн бичлэгийн Монгол хэлний үг зүй нь их өвөрмөц юм. Миний зөв гэж боддогоос өөрөөр бичнэ. Жишээ нь: Бүлэг-Бөлөг, Өүлэн-Өөлүүн,эцгийнх -эцэгийнх нь гэх зэргээр . Гэхдээ миний зөв гэж боддог нь буруу ч байж мэднэ л дээ. 10 жилд Тэр Монгол хэлний зүйнүүдтэй хичээлүүдэд тааруухан байсым чинь. Нөхцөл, залгавар эн тэр гээд үнэн ядаргаатай.
3 comments:
mongol helnii durem ch bas yagggui shuu. bi bas baga bhdaa oligtoi suraaguigeenhee zovlong odoo uurch bga :P
chamd az jargal husii ni aytaihan um bilee kekeke...
iingaag heden nastai gej boddog ve?
http://galbaatar.blogspot.com/2009/07/blog-post.html
Post a Comment