Хайрлах хайрлуулахын тухай
Саяхныг хүртэл бараг, өчигдрийг хүртэл миний улиг домог болсон хайрын тухай ойлголт маань шал түүхий явсан байна гэдгийг олж мэдлээ. Яасан бэ гэтэл миний ойлголт, төсөөлөл болохоор хайр дурлал гэдэг далавчтай жаал биш юмаа гэхэд ямар нэгэн хүч нөлөөлж хүн хүнд харангуутаа ч юмуу эсвэл харсаар байгаад ч юм уу дурладаг. Тэр хүч нь тэгээд л бөхөхгүй асаалттай байдаг гэсэн ойлголттой явлаа. Үнэнийг хэлэхэд ичмээр ч гэсэн би хүнийг хайрлаж байна гэж бодохдоо нэг иймэрхүү л маягаар ханддаг байсан, байсан ч гэж угаасаа ингэж ойлгосон хүн ингэхээс өөр яахав дээ. Гэтэл шинэ мэдлэг маань урьдны миний ойлголтыг эрс няцаасан бөгөөд хайрлах дурлах гэдэг асуудал ер нь эхний хэсэгт бараг байх боломжгүй бололтой. /Эхний хэсэг гэдэг нь үерхлийн эхний хугацаанд- энэ хугацаа нь таалагдах буюу дурлах үе шат юм./Тэгээд яахав дээ ер нь бол удаан хугацаа шаардлагатай байдаг юм байна гэж ойлгов. Ангилж хуваарьлавал- Хараад, танилцаад ч юм уу таалагдах үе шат- Таалагдсаны дараа дурладаг юм уу даа/энэ үед нөгөө жаал маал, далдын хүч хэрэгтэй байх/- Тэгээд Хамт байгаад ирэхээрээ бүүр их таалагдвал хайр болдог үгүй бол салдаг юм шиг байна. Эмэгтэй хүн дасаж дурладаг эн тэр гэсэн үгийг бишгүй сонсож байсан ч яг утгаар нь ойлгоогүй бололтой. Мэргэн хүмст мэдээжийн санагдах байх даа. ккк
1 comment:
Za daa yum chne oln taltai dur zuragtai gej baigaa. Zarim hairt gans much, zarimd ni olon jil shaardagddag yum shig. Hair geechiig medehguie taliigaach bolchihguie bhsan gej ... Teheer nadad ali ni tohioldoo be gdg l bhda. kkk. Gehdee hairt neg niitleg tal bdyn gsn. Hairtai hunee ih l uruvddugyn gsn...
Post a Comment