Saturday, September 25, 2010

Миний дуртай шүлэг

Харахаас ялдам хонгор бүсгүй ээ,
Хайрын тухай битгий дуулаач!
Наалинхай хонгор аашаа дэлгэж
Надад битгий нүүр үзүүлээч!

Дэнлүү хоёр нүдэнд чинь
Дэнгийн эрвээхэй шиг шатчих гээд байна.
Дэвүүр хоёр сормосонд чинь би
Дэнжийн ногоо шиг ганхаад байна.

Харахаас ялдам хонгор бүсгүй ээ,
Хайрын тухай битгий дуулаач.
Хайран залуу насандаа би
Халих жигүүрээ шатаах хөөрхий!

Наалинхай хонгор аашаа дэлгэж
Надад битгий нүүр үзүүлээч
Насан идэр залуудаа би.
Намрын ногоо шиг гандах хөөрхий!

Дэнлүү хоёр харцтай чинь би
Дэндүү эрт тулгарч дээ хөөрхий!
Дээж найргаа гүйцээсэн сэн бол ч
Дэнгийн эрвээхэй шиг шатсан ч яамай!

Дэвүүр хоёр сормосонд чинь би
Дэндүү эрт сэвүүлж дээ хөөрхий!
Дэлгэр амьдралд ханасансан бол ч
Дэнжийн ногоо шиг гандсан ч яамай!

Б.Явуухулан 1960 он

Миний үзсэн Монгол кинонууд

Өнөөдөр 2 найзтайгаа Намрын Синдром гэдэг кино үзлээ. 3 хан хүний тоглосон бас ч хэд хэдэн хэсэгт нь инээгээд авсан хөөрхий. Нэг тийм царай муутнуудын цуглуулга ч гэмээр юм уу санагдав. Мисс мистер шалгаруулах гэж байгаа биш царай хамаагүй гэх байх л даа. Юу нь намрын синдром болчихов бөө мэд. Туслах дүрүүд нь авьяаслаг. Утга жанцан муутай үйл явдал нь явцуу кино байна. Жижиг жижиг онигоо гэмээр үзэгдлүүдээр үзэгчдийг инээлгэхийг зорьсон кино юм уу даа.Харин ганцхан хэсэг дээр л нэг юм овоо кино үзээд сууж байгаа хүн шиг яаанаа одоо яах бол гэж бодов. Тэр нь Баяраа гэдэг Аюуш-ийн хайртай залууд Бухын доозоор хээлтүүлгийн үед хэрэглэдэг бэлдмэл өгөхөд бэлдмэл нь үйлчилж буй хэсэг. Үнэн хөгжилтэй бас үнэмшилтэй. Жүжигчид нь харин туршлагатай хүмүүс тоглосын гэсэндээ өмнөөс нь ичээд бөгс улайгаад байх үзэгдэл байхгүй гоё байлаа. Бас өөр таалагдсан зүйл нь киноны дуу. Хөөрхөн үгтэй гоё дуу байна лээ. Энэ кинонд тоглосон драмын театрын жүжигчин Эрхэмбаярыг би их мундаг чадварлаг жүжигчин болно/одоо ч мөн адил гэж боддог. Бас эмэгтэйгээс Драмын театрын жүжигчин өөө нэр нь орж ирдэггүй Пүрэвсүрэнгийн нөгөөдөх нь хэхэ. Ямар нэг цэцэгтэй нэр л байсан санагдахын тэр хүүхэн их авьяаслаг сайн жүжигчин болохоор юм шиг санагддаг. Эсмэралдод тоглодог.

Дараагийн кино зун хэдэн сард үзлээ дээ. Эзэнгүй бөгж гэдэг кино. Нээх гого хэсэг санаанд ордоггүйээ. Өмнөөс нь ичсээр байгаад таарсан Шинээр гарч буй Долгор гэдэг жүжигчин хүүхэн тогложээ. Их царайлаг хүүхэн юм гэхдээ жүжиглэлт нь нэг тийм ядсан ядмаг үнэмшилгүй уйлахдаа хүртэл нүүрээ үрчийлгэхгүйгээр яааж уйлья даа гэсэн байртай. Зохиол утга санаа эд нар бол үнэн хөгжилтэй одооны 10 настай хүүхэд л арай өөр үйлдэл хийнэ дээ гэж бодмоор. Найз залуу нь покер тоглоод удсаны төлөө бөөн уур болж хаяж явах за энэ байэ болно гэж үзэхэд найз залуу нөгөө явдлаас хойш ирэхгүй алга болжээ хөөрхий. Тэгсэн чинь хүүхэн хайж байгаа ч юм байхгүй худлаа царай гаргаад л уйлаад ч байлуу яалаа. Тэгсэн нөгөө залуу нь нэг үл бүтэх аваарт ороод царай муутай болсон гэдэг шалтгаанаар найз хүүхэнтэйгээ уулзахгүй тойрч зугатаагаад сүнс шиг энд тэндээс айлгаастай. хахаха. Аминдаа нууцаар дагаж яваад зарим нэг юм хумнаас авраад байгаа бололтой. Тэгээд сүүлд нь болохоорнайз залуу нь аваарт орчоод хөдөөгийн нэг өвөөгөөр авруулаад хөдөө л байсан бололтой гарна. Хэдийдээ ч хотод ирээд найз хүүхнээ сүнс сүг шиг айлгаад дээрэмчин тонуулчнаас авраад байсын бүү мэд. Муу зохиол, муу найруулга гэдэг хичнээн сайхан хүмүүсийг онигоо болгох юм даа.

За дараагийннх нь 4 сард үзсэн Ах дүүс гэдэг бас шүүмжлэхээр зүйл байсан чгэсэн. Эдгээр үзсэн кинонуудаас хамгийн их инээсэн нь. За дараа үргэлжлүүлие.

өнөөдөр л нэг юм бичмээр бодогдов

Өөртөө нэг хямрал гэдэг үг бодож олчихоод үүрэг хариуцлагаасаа зугатааж хичнээн удаваа. Үүрэг хариуцлага ч гэж дээ хөөрхий. Надад л үүрэг хариуцлагаюм даа гэж.

Ашгүй нэг юм миний дотор байдаг би тайвширч цаашаа явах эрч хүчийг олох шиг боллоо.

Нэг блог уншиж өөрийгөө Сохор номин хэв шинжит амьдралаар амьдарч яваагаа ухаарч бажгадав. Тахиа ч болтугай болохоос доо гээл байж байна.

Одооноос эхэлж төлөвлөгөөтэй амьдарч сурахаар зүтгэхээр шийдлээ. Ганц олдох амьдрал гээл байдаг мөртлөө би гэж хүн нэг л их амьдралаас залхсан хүн хэхэхэ. Зүгээрээ болно доо. Хичээнээ.

Thursday, January 21, 2010

Залбирал

Би Д.Батбаяр, Чинагын Галсан нарын зохиолыг унших дуртай. Нэг тийм өнгөц биш гэдэг нь мэдрэгдээд байдаг юм. Зарим зохиолууд хурууны үзүүрээр би блог бичиж буй аятай л санагддаг гэтэл тэднийг бол тийм биш. Ч.Галсангийн "Аянгат цагийн тууж" гэж нэг тууж байдаг. Яг л гол дүрийн баатартай хамт ууланд бүгээд хайртай хүүхнийхээ гар дээр амиа алдаж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрдгийн. Харамсалтай нь түүний зохиол бүтээл нь ихэвчлэн Герман хэл дээр байдаг юм билээ. Соц үеийн хавчин гадуурхалтад өртсөн тэрбээр Герман улсад цагаачилж олон зохиол бүтээлээ туурвиж, бас шагнал урамшуулал ч нилээд авсан байдаг юм билээ. Монгол хэл рүү зохиол бүтээлээ орчуулж байгаа гэж байсан тэр нь хурдан дуусч би уншхийнсан. Харин Д.Батбаяр гуайн тухайд бол өөр хэрэг шүү. Мань эр Монгол хэл дээрээ зохиолоо туурвихаас гадна, бас маш өвөрмөц өөрийн гэсэн үг хэллэгтэй бичдэг санадсан. Монгол хэлний дүрмээр гээгдэх ёстой эгшгийг гээдэггүй ч гэх юм уу. Би ч нээх дүрмэндээ сайн биш л дээ. Эгшиг 7, заримдаг 9 эн тэр гэсэн юм л толгойд байх шиг байна. Хар аяндаа юм хум уншдгийн хирээр дуурайлгаад зөв бичиж сурсан юм шиг байна. Дарамын Батбаяр гуайн нилээд олон зохиол бүтээлүүд эмэгтэй хүний сэтгэлийн нандин зүйлийг илэрхийлж гаргасан байх шиг санагддаг. "Цахилж яваа гөрөөс" зохиол дээр хаягдаж байгаа эхнэрийн ад, шинээр гэрлэх гэж буй эхнэрийн яарал, айдас зэргийг маш уран тод гаргаж өгсөн байдаг. Яахав, би уг зохиолыг уншаад ийм л байдаг байх даа л гэж бодсоноос биш яг гэрлэх гэж яаран, алдчих вий гэсэн айдастай байж үзээгүй л дээ. /гэрлэх тухайд/. Харин түүний 2006 оны шилдэг уран зохиолын жагсаалтын 6-д орсон "Мементо-г бүтээхүй " гэж зохиол байдаг. Түүнийг унших үед яаж, яаж ингэж мэдэрч бичиж чадваа гээд бүүр өөрийн ойлгоогү явсан асуултын хариуг ч олсон шиг санагддаг. Нэгэн эмэгтэйн гэр бүлийн ядаргаатай амьдрал түүний дараах учралын тухай өгүүлсэн байдаг. Хүн бүрт өөр өөр санагдах нь мэдээж л дээ. Гэхдээ бараг надад маш их тайвшрал авчирч чадсан агуу зохиол байгаа юм. Бас нэг Залбирал гээд өгүүллэг байдгийн одоо санагдаж байгаа агуулга нь нэг эмэгтэй эхнэртэй залууд дурлаад өөрөөсөө өөр хүний тухай бодолгүй явж байхад нь залуугийн эхнэр нь ирээд та миний нөхөртэй битгий уулзаач, хариуд нь би таны төлөө залбирч байя гэдэг. тэгээд хүүхэн итгээд нөхөртэй нь огт уулзахгүй, харин хариуд нь нөгөө бүсгүй түүний төлөө залбирч байгааг мэдэрч байдаг тухай. Тэгээд өөрөө ч санаандгүй сүүлдээ эхнэр, нөхөр 2-ын төлөө залбирч эхэлдэг тухай гардаг. Уншхаар өөрийн эрхгүй нулимс гардаг. заримдаа тэр их гүн ухаанлаг юм бичнээ. Хайр ямар байдаг тухай, аз жаргал гэгч чухам аль болохыг. Аз жаргалын тухай. Алтан хараацай гэдэг өгүүллэг дээр бичсэн байдаг. Заримдаа би тэр гүн ухаанлаг өгүүлэгүүдийг нь ойлгодог , заримдаа огт ойлгодоггүй. Сэтгэл санаа хир байгаагаас л болдог байх. Амьдралын тухайд тунг нь л тааруулах ёстой гэдгийг маш олон удаа дурьдсан байдаг. Тэгш хэм гэдэг байхаа юм тэгш хэмтэй бол үзэсгэлэнтэй байдаг, хэрэв хүн 2 нүдгүй байсан бол ямар харагдах байсан бол гэж ирээд л....Түүнийг миний хувьд эмэгтэй хүний сэтгэл зүйч, Монголын Стефан Цвейг/танихгүй эмэгтэй захидлыг бичсэн, сэтгэл судлаач/ гэсэн ч болно. би Өлзийтөгсийн шүлгүүдэд дуртай. Харин Дарма Батбаяр гуай түүний багш юм билээ.

Thursday, January 14, 2010

Элдэв

Амиа хорлож байгаа хүмүүст заримдаа битгий л дээ гэмээр санагдахын. жилд хэдэн хүн ч гэлээ сайн дураараа өөрийгөө алдаг гэж уншсан тоог нь мартчиж. Уул нь өөртөө амьдраад сурчихвал амьдрал чинь их гоё шүү дээ. Амиа хорлогсод ихэвчлэн залуу хүмүүс байгаа нь ажиглагддаг. залуу хүмүүс ялангуяа өсьөр насны хүүхдүүд амьдралыг сайн мэддэггүй. Ө/х өөрснөө зүтгэж байж олоог?й болохоор ч юмуу, Ер нь мэдлэггүй дээ харалган бодох нь их байдаг байх. Харин хүн нас ахих тусмаа амьдралд улам хоргодоод байдаг гэж байгаа.
Ойрд Аватар, 2012 нарыг угсруулаад үзчихсэн чинь амьдралд бас их хайртай болж байна ш?ү. Гэхдээ би угийн л хайртай л даа. Бүүр бага байхаасаа л амиа хорлох алхам огт хийхгүй гэж боддог байсан юм. Бусад юмны учрыг сайн ойлгоогүй хирнээ амиа хорлох их буруу гэдгийг ойлгосон байсан. Тэгээд ер нь бодоод байхад амиа хорлох оролдлого хийгсэд ер нь их сулбагар, дорой хүмүүс байдаг байх гэж боддог. Харахад хүдэр чийрэг дориун юм шиг хирнээ сэтгэл нь тогтворгүй, эмзэг, өөртөө итгэлгүй ч юм уу тийм улсууд их дөвчигнөдөг байх. Эсвэл эрхээрээ хатсан хүссэн зүйлс л биелээд байдагт дасчихсан хүмүүс анхны, болоод дараа дараачийн цохилтуудыг үл даан өөрийгөө егүүтгэдэг байх.
Амьдралын тухай ярих гээд л амьдралаас сайн дураар татгалздаг хүмүүсийн талаар хэтэрхий шургаад орчихлоо. Амьдралд заавал ингэх ёстой тэгэх ёстой гэсэн теором байхгүй хэдий ч нийтлэг зүйлс, хүн бүхэн хүлээн зөвшөөрөхийг хүсдэг зүйлс бас олон байх юм.
Хүн бүр хангалуун амьдрахыг хүсдэг. Хүссэн, хор хөдөлгөөд байгаа бүхнийг өөрийн болгож эзэмшихийг хүсдэг. Бас эрүүл саруул байх, олон хэл мэддэг болох, эрх мэдэлтэй болох, алдар нэртэй болох гээд л туйлын олон хүслүүд зэрэгцэн оршдог. Би ч бас дээр дурьдсан зүйлүүдийг хүсдэг. Гэхдээ энэ хүслийнхээ хажуугаар хүмүүс бас бусдын хүслийг харгалзан үзэх, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байх чадвараа хэвээр нь хадгалах хэрэгтэй ч юм шиг.
Сүүлийн үед миний санаанд нилээд олон удаа орж ирж байгаа нэгэн бодол бол уул уурхайн салбар руу хүн бүр хэтэрхий шуналтай ороод байгаа нь юм. Энэ дэлхий дээр биднй үе л амьдраад дуусчих гэж байгаа биш болохоор хойч үеээ бодож, өнөөдөр биднийг эгдүүтэй хөөрхөн инээдээрээ жарааж байгаа үрсдээ идэх хоол үлдээмээр оргиод байдгийн. Бид тэдний нүдэнд хамаг байдаг юмаа бараад идэж ууж байгаа харагдвал, тэд биднээс сурж бас л хомхойлон зүтгэх болно. тэгээд дараа дараачийн хүмүүс аж амьдрахын бол. Яг нарийвчилсан тоог мэдэхгүй ч уул уурхайн салбар нь усыг маш их хэмжээгээр хэрэглэж, байгаль орчныг бас ихээр сүйтгэдэг гэдэг нь илэрхий зүйл. Хэдийгээр бусад салбар жишээ нь мал аж ахуй, мөн адил байгаль орчныг их хэмжээгээр с?йтгэдэг ч гэсэн.Хэдэн малчдыг бодвол уул уурхай салбарынхан илүү их мөнгөтэй боломжтой байдаг. Тиймээс нөхөн сэргээлтийг бодитой үр дүнтэй хийж байх л хэрэгтэй болов уу. Миний сонсоноор гацуурт компани л хамгийн сайн нөхөн сэргээлт хийдэг гэсэн. Бусдууд нь яадаг юм болдоо. хуурайшуулаад л хаячдаг байх. Тэгээд ч алтаар хоолоо олж идэж буй хүний нэгэн үе хангалуун явна түүнээс хойш 7 үе хувхай хоосон байдаг гэдэг үгтэй юм билээ. Зүгээр ч нэг алттай хүнд атаархаж хэлсэн үг биш л болов уу.
Магадгүй муугаар хэлэхийн бол уул уурхайд ажиллан /ай мийн боссууд/баяжиж байгаа гаруудаас болоод, гар хумхин суухаас өөр сонголтгүй , эсвэл хоногийн хоолгүй тарчигхан амь зууж яваа нөхдүүдийн толгойд үе үе ингэж амьдарч явахаар... гэж бодогддог байхыг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр хүмүүс их зөв л амьдарч сурмаар байгаа юм. Зөв амьдрах чинь сэтгэл хангалуун байхад л болчихно ш?ү дээ. Гэвч хүмүүсийн сэтгэл хангалуун амьдрах арга нь өөр өөр юм даа. Зарим нь материаллаг эд зүйлсээр сэтгэлээ цатгана, зарим нь зугаа цэнгэл ер нь юу эсийг хэлж барахав...... Харин минийх бол бүх ЭРХ ЧӨЛӨӨ.

Monday, January 04, 2010

Шинэ он гарлаа

Хэхэхэ, хүн бүр л шинэ он гарсан талаар юм бичэд байхаар нь гэнэт дуурайхаар шийдэв.
За тэгэхээр би шинэ оноо гэртээ гаргачаад гадуур гарлаа. Уул нь маш их баярлахаар гарсан боловч яаж ийж байгад намайг баахан сандраалаа энэ бурхан.

Найзуудтайгаа нэг баранд орсон боловч, боловч ч гэж уул нь зүгээр л байсан л даа эхэндээ тэгээд дунд хавьд нь гэнэт толгой өвдөж, харихийн түүс боллоо. Тэгээд гэртээ харихаар гарсан чинь 2 удаа машинууд хооронд нь мөргөлдүүлээд.4 машин юм байна шүү нийтдээ. тэгээд өвдсөн толгойтогоо хамт гэртээ ирж санаа амралаа. Зам яалт ч гүй халтиргаатай байсан л даа. Машнд мөргүүлээд үхчээгүй нь л аз боллоо. Манай нэг дүү надад -Эгээ, энэ бол танд сургамж өгсөн явдал байх гэж боджийн. ..... одоо жоохон болгоомжтой бай гэсэн үг байх гэж боджийн гэсэн. Болгоомжтой байхаас. 2010 ондоо болгоомжтой байцгаая. Хүүхдүүдээ...

Thursday, December 17, 2009

Зүүд


Миний зүүдэнд тохиолдсон тэр нэгэн явдал мартагдашгүй гунигт ая аялгуу авчирлаа
ая дуугаараа л тэр зүүдээ чамд үгүйлэхгүй бол ам тангараг гэж ч ойлгохгүй өнгөрөх буйзаа хараацай болон нисэж чамайг дуудан дуудаад хорвоо дэлхийг гайхам өнгөөр дууг чамтай цуг харья гээд даанч чи даанч чи даанч чи надтайгаа хамт нисэхгүй, чамтай цуг нэгэн зүүд зэрэг зүүдэлвээс чамайг дагуулж өндөрөөс өндөрт нисмээр байна чиний зүүд газарт байхад миний зүүд тэнгэрт байдаг хараацай болон нисэж чамайг дуулан дуулдаг хорвоо дэлхийг чамтай цуг харья гээд даанч, даанч чи даанч чи надтайгаа хамт нисэхгүй...............

Thursday, November 12, 2009

:)

Намайг нэг найз маань ажил дээр ирээд мессенжерт юм бичиж инээж байхыг хараад ингэж хэлсийн:
-Хөөх, чи ямар лаг хурдан бичдийн бэ? Яг л 10 хуруугаараа бичиж байгаам шиг 2 хуруугаараа бичхийн гэсэн.Тэхээр нь бас би
- Ягшд 3 хуруу шүү гэсэн.

Бас манай дүүгийн найзын яриа

Багадаа аав, ээжийнхээ найрлаж байгааг дуурайж тоглодог байж л дээ. Тэгээд 2 эгчтэйгээ хамт архины шилэнд ус хийж байгаа ширээ тойрч суугаад найрлаж тоглодог байжээ. Тэгээд аяны дугара барихдаа:
Хонхот хүүхэлдэй дуугаа дуулаад
2 тийшээ найган ганханаа.... гээд дуулсан чинь нэг эгч нь
-Хэзээ ийм дуу дуулжийсиймбээ.Цөмөөрөө гоё ардын дуу дуулийлдаа гэсн гэнээ.

Thursday, October 15, 2009

Хайрлах хайрлуулахын тухай


Саяхныг хүртэл бараг, өчигдрийг хүртэл миний улиг домог болсон хайрын тухай ойлголт маань шал түүхий явсан байна гэдгийг олж мэдлээ. Яасан бэ гэтэл миний ойлголт, төсөөлөл болохоор хайр дурлал гэдэг далавчтай жаал биш юмаа гэхэд ямар нэгэн хүч нөлөөлж хүн хүнд харангуутаа ч юмуу эсвэл харсаар байгаад ч юм уу дурладаг. Тэр хүч нь тэгээд л бөхөхгүй асаалттай байдаг гэсэн ойлголттой явлаа. Үнэнийг хэлэхэд ичмээр ч гэсэн би хүнийг хайрлаж байна гэж бодохдоо нэг иймэрхүү л маягаар ханддаг байсан, байсан ч гэж угаасаа ингэж ойлгосон хүн ингэхээс өөр яахав дээ. Гэтэл шинэ мэдлэг маань урьдны миний ойлголтыг эрс няцаасан бөгөөд хайрлах дурлах гэдэг асуудал ер нь эхний хэсэгт бараг байх боломжгүй бололтой. /Эхний хэсэг гэдэг нь үерхлийн эхний хугацаанд- энэ хугацаа нь таалагдах буюу дурлах үе шат юм./Тэгээд яахав дээ ер нь бол удаан хугацаа шаардлагатай байдаг юм байна гэж ойлгов. Ангилж хуваарьлавал- Хараад, танилцаад ч юм уу таалагдах үе шат- Таалагдсаны дараа дурладаг юм уу даа/энэ үед нөгөө жаал маал, далдын хүч хэрэгтэй байх/- Тэгээд Хамт байгаад ирэхээрээ бүүр их таалагдвал хайр болдог үгүй бол салдаг юм шиг байна. Эмэгтэй хүн дасаж дурладаг эн тэр гэсэн үгийг бишгүй сонсож байсан ч яг утгаар нь ойлгоогүй бололтой. Мэргэн хүмст мэдээжийн санагдах байх даа. ккк

Wednesday, September 23, 2009

чи надад огт хайргүй байсан юм уу
бэтгэртлээ ганцаардах байсан юм уу
намайг жаргааж хэлсэн
нандин хайрын үгийг би мартахгүй
би хэзээ ч мартаж чадахгүй
сэвсгэрхэн цагаан цас тэнгэрээс зөөлөн будрахдаа
дуу дуулдгийг хонгор минь чи даанч мэдэхгүй
/эээ эээ ээ/
чи надад огт хайргүй байсан юм уу
/тэр худлаа даа худлаа даа/
/наа наа нан нана на наа на- гэдэг аяаар ая оруулаад энэ дууг дуулаарай хүүхдүүдээ/

2009.09.23

Яг ингээд л бичих гэхээр сонирхол буураад байх юм. Урьд нь их хов жив бичдэг байлаа, тэрийгээ бичихээс залхаад л байнаа.

"Би чамд хайртай" -гийн 2-г үзэв. Нэг их таалагдсангүй. Өөөрөөр хийж болох ч байсан юм шиг санагдав. 25 жилийн дарааг харуулж байгаа хирнээ 25 жилийн өмнө байсан хүмүүсийн талаар бараг юу ч өгүүлсэнгүй. Хальт одоо Амьдрал нулимсанд дургуй өнгө аяс ажиглавдвуу яав. Минийхээр тэр холоос Туяахүүг тоглуулхаар урьж авчирсан бол хальт бас яаж амьдарч явааг нь дүрслээд энэ тэр өгөхгүй. Үрлээг ч тэр. Шатар идээд байсан 2 дүү нь хайцын. 1-р анги нь хэт гоё юм байна л даа.За за ярих ч юм алга. надад лав нэг их биш ерөөсөө л таалагдаагүй юм байна. Күе бас тэр шинэ жилийн өвлийн өвгөн аав болдог хэсгийг нь ямар уялдаа холбоогүй давтдаг нь яавдаа. Би зохиолыг нь бичүл энэ кино шиг сэтгэж чадахгүй л байсан байж болно л доо, гэхдээ надаар хянуулчихгүй гсн гэгэгэ.

Хувийн амьдралд ярих ч юм алга, улам егзрийгөөд л байна. За юун ч муухай үг биччив дээ буцааж авахааас. Одоо хэдхэн ердөө одоогийн насалснаас минь ч бага нас үлдэж байхад нэг жил ч болтугай нээх сайхан ааштай байж үзхийнсан гэсэн ерөөл тавьж энэхүү бичлэгээ дуусгамой.

Sunday, September 20, 2009

hehehe eneny umnu bichsen baisan balai zuilee arilgaj sanaa amrav. oird би их азтай байгаа шүү. 2 ч удаа юм хожсонь бас таралаагийн блог дээр байсан нэг номг амжилттай татсан. гадуур гарч их зугаалсан.

Sunday, August 23, 2009

Зөндөө их ажил маш бага хугацаанд хийлээ. Амьдралдаа ийм байдалд орж үзсэнгүй. бөөн туршлага бөөн ачаалал. азийн архитекторуудын их хурлыг монголд анх удаа хийлээ. амжилттай бас алдаатай хийлээ. гэвч алдахгүйгээр онохгүй шд. тэ.

Thursday, May 21, 2009

Төгс төгөлдөр

харцаараа намайг дүүргээч
уйтгар гунигаа надад шингээгээч
аз жаргалдаа намайг багтаагаач
төгс төгөлдөр оршихуй
инээдээрээ намайг дүүргээч
нулимсаа надад шингээ
зүүдэндээ намайг багтаагаач
төгс төгөлдөр оршихуй
ахиад нэг удаа оддоос би асууя
нүдээ нээхэд минь туслаарай
эцэс төгсгөлгүй далайн хөвөөнд би
гарцгүй манан дундаас авраарай

Wednesday, May 20, 2009

Avator

mini ene zyrgyg bi neg blogchny blogoos asvyn Callilyli geed, tuunii blogt nevtreh erh bsngue. tgd zyrag n taalagdaad avchlaa. ene zyrgyg yu bn gsn bsn. ene zyrag emegtei hun ble, miniiheer. hehe. nadad tegj bodogdson tgd end avatoroo bolgochloo shu, Callilyli.

setgel hudlul buyu uuriiguu tanih ni

hehehe auylyn garchig ugluu. setgel hudlul ihtei hun uu gevel bi hamgiin amarhan uilj bas uursaj chadah hun bgan. bi hamgiin iheer bayartaigaar setgel hudlusnuu dursval Tuvshinbayaryn altan medal avsan ueiig heleh bhaa. Bi chin bas geriihantaigaa uzej tarj userj naalddag hunii huvid uur uruund gantsaraa nuugdaad uzej bgam, tegsen bdguiee. uilaad usreed, manai geriinhen odoo yaridiin ug helj chadahgu eher tataad uilaad bsn gesen. nulims togtohgui bayarlaad bsn.

Minii amidrald tegj bayarlah uchral tohioldoj bgaagui l bh. hehe. gehdee eneny daraa bi uuriiguu neg l uitgar gunig shuglesen bodol uburtulj yavdag hun gj bodohoo bolisiin. bayarlah uedee bayarlaj chaddiin bn, geh met bodol huvurj en ter.

Yamarch bsn bi hetsyy ue tohioldohod gutarhaas iluuteigeer saihan zuild bayarlaj chaddiiin ble.

Kiss 2

bi Kiss gj zuudiiig heleed bgaan.

Zarim neg humuusyg bodul medrenj tuguldur tursunduu jaal bayarlahyn. kk. /zuude sanadag/

unuu ugluu neg zuud zuudlev, bi neg syrgyylid syrj bhyn. ter n nileed deg juramtai bagsh nar n changa boltoi yum. eregtei emegtei tysda syrdag boltoi yum. haaya neg tsyglaan jagsaalaar er, em taaraldhyn. hehe. bi yadjiital ter syrgyylid od n boltoi yum. /hun muruuduh erhte te kk/ tend eregtei suragchidtai hamt zogsoh toolond nadad neg zaluu ih handarj, tyslah yum zuudend lab 3 udaa nadad tysalsan. Serehyn umnu eregtegteichudtei tsyglasan chini nuguuh maani haragdadgui bi lag dotroo ter mini haachib geed ih l haij bn gj zuudlev.

Sereed neg bodlyn goy zuud duusaad hyamsgar bsn ch gesen setgel oeg serdeg bn shd.

Goy zuud zuudluulsen burhandaa bayarlalaa.

p.s. zuud neeree mani metiig zarimda uruvddug bhaa kk.

Wednesday, May 13, 2009

хольмог шөл

Хольмог хуурга гээд нэг хүн гарчиг өгсөн байсан. Би бас нэг хольмог хуургадуу юм бичмээр санагдаад байна. Ойрд хийж гавьсан юм алга л байна. Ажил гэж нэг юм байдгүйсэн бол цаг яаж өнгөрөөх хүн байсын байгаан ккк. Саяхан нэг их сургуулийн найзтайгаа уулзаад бөөн хов жив ярьсан чинь, миний эчнээ мэдэх нэг их сургуулийн багш хүүхэн байдаг юм. Хичээлээ сайн заадаг гэж л хүнээс сонссоноос тэр хүүхний талаар өөр юм мэдэхгүй. Тэгсэн тэр хүүхэн ноднин боловсролын яамнаас шагнал авсан гэнээв Тэр нь 2 сая төгрөгийн шагнал байсан юм байх. Тэрэнд нь хамт ажиллаж байсан хүн нь атаархаад, үхвэл таарна гэсэн мэйл хаяг нээгээд мэйл бичиж дарамталдаг гэж байна шүү цаана чинь. Мань мэтийн туйлын хорон санаа гаргаж чадахгүй улсад бол санаанд багтамгүй л хэрэг. Гэвч бас нөгөө Монголын тамын тогооны үлгэр гээд яриад байдаг нь хэвээрээ л байгаа юм шиг билээ. Хүнд дандаа муу яваагаа ярьж байх ёстой юм уу даа гэж ойлгосон. Хэхэ, сайн сайхан юм тохиолдоод нөгөөхөө хүнд ярьвал хүний хор хөдөлгөх юм шиг байгаан. Ёстой нөгөө юу бодож байгааг чинь хэн ч харахгүй, жаргалтай, зовлонтойг чинь хэн ч мэдэхгүй, гэхдээ ганц унгахад бүгд харна гэдэг шиг л. Эргэн тойронд минь тиймэрхүү хүмүүс байдаггүйд л баярлах юм.Парис, би чамд хайртай гэдэг киногоо татсан. Урьд шөнө үзэх гэснээ өнөөдөр будаа болох байх гэж бодоод үзээгүй. Бас янзан бүрийн шоу, цэнгээн , зугаа цэнгэл хэтэрсэн юм шиг байна. Ерөөсөө гадагшаа гарах сонирхолгүй болчиж. Ялангуяа пиво, алкогольтой холбоотой зүйлд сонирхол багасчжээ. Путин ах Монголд 6 цагийн айлчлал хийж байгаан гэнээ. Тоож хонохгүйн байна л даа. Гэхдээ хурдан л явбал зам бөглөрөхгүй ашигтай л юм байгаан.Гоо сайхны мэс засал хийлгэж байгаа хүмүүсийг ойлгохгүй их зож байнаа. Бүгд л адилхан царайтай болоод байна. Акуа фитнесийн хэн, Пүрэвсүрэнтэй хамт тоглоод байдаг хэн, бас Галагийн Ану гээд ялгахын аргагүй адилхан хүүхнүүд л яваад байхын. Нэг стандартны болох тийм л гоё байдгын байх даа. Бас топ Одгэрэлийн тухай хов жив сонссон чинь нэг хүнээс бензин колонк бэлгэнд авсан, бас нэг нь юу өгсөн ч гэнэв. Гадаадад явахдаа харснаа л авдаг гэнэ шүү. Хамт явсан баян бизнесмений авгай тэгж хэлсэн гэнээ. Өөрийгөө бас гайгүй юм хэрэглэчдэг, үнэтэй хэрэглээтэй гэж бодож явдаг хүүхний нүдийг нь орой дээр нь гартал шоппоинг хийсэн гэнэ. Надад ойрд тэр стьюардесс хийдэг Туяацэцэг гэдэг модел их таалагдаад байгаа. Үнэн гоё хүүхэн юмаа. Энэ залуучууд хаагуур юу хийж явдаг байнаа. Тийм хүүхнийг сингл явуулаад хэхэхэ. /25-ын шар мэдээнд мэдээ бэлтгэж өгч, хэд гурван юм тоншдийн билүү дээ./

Monday, May 11, 2009

(So of course, you were supposed to call me tonight.)
You were supposed to call me tonight,
We'd have gone to the cinema,
And afterwards the restaurant,
The one you like in your street,
We'd have slept together,
Had a nice breakfast together,
And a walk in the park together,
How beautiful it'd been,
You would have said "I love you,
"In the cutest place on earth,
Where some lulubies are dancing with the fairies,
I would have waited like a week or two,
But you never tried to reach me, no,
You never called me back,
You were dating that bleached blonde girl,
And if I find her, I swear, I swear,
I'll kill her, I'll kill her,
She stole my future, she broke my dream,
I'll kill her, I'll kill her,
She stole my future when she took you away,
I would have met your friends,
We would have had a drink or two,
They would have liked me cause
Sometimes i'm funny,
I would have met your dad,
I would have met your mum,
she'd have said,"Please, can't you make some beautiful babies,"
So we would have had a boy called Tom, and a girl called Susan,
Born in Japan,
I thought it was a love story,
But you don't want to get involvedI thought it was a love story,
But you're not ready for that,
Me neither. I'll kill her,
She stole my future,
she broke my dream,I'll kill her, I'll kill her,
She stole my future when she took you away,
She's a bitch you know,
all she's got is blondeness,Not even tenderness,
yeah she's clever-less,
She'll dump your ass for a model called Brendan,
He will pay for a beautiful surgery, because he's full of money,
I would have waited like a week or two,
But you never tried to reach me, no, no,
You never called me back,
You were dating that bleached blonde girl,
And if I find her, I swear, I swear,
(x2) I'll kill her, I'll kill her,
She stole my future, she broke my dream,
I'll kill her, I'll kill her,
She stole my future when she took you away,

(YouTube video version: man I told you... you know,
if I find her,i really , i'll kill her for real.
I'll just find something, anything... a gun if I can.
Anything.And I'm strong enough, so I'll do it. I'll kill her.)

Monday, March 30, 2009

Messenger Mendchilgee

Залуу сайхан насаа мөнхийн болтол инээ Зүүд нойрондоо зул гэрэлттэл инээ Зүрх сэтгэлдээ хайр амилтал инээ Тас тас инээ, татаж унатлаа инээ Нүд дүүрэн инээж Нүүр дүүрэн баясаж Зүрх дүүрэн мишээж Дэлхий дүүрэн жаргалаар бялхаж яваарай ineedemiin bayariin mend hurgieeeee