Tuesday, December 19, 2006

Бэлэг бэлэг бэлэг

Уул нь хичээл давтах гэж босож ирсэн боловч нэг сэдэв эхлүүлмээр санагдаад бичээд эхлэлээ. Би бэлэгний соёлгуй хүн юм гэдгээ ойрийн өдрүүдэд их мэдэрж байна. Өнөөдөр 12 сарын 20 удахгуй Крисмасийн баяр Монголд энэ баярийг нэг их өргөн тэмдэглэдэггуй учир учир шалтгааниг н мэдээд байх ч шаардлагагуй байх л даа . Ерөнхийдөө манай цагаан сар шиг баяр юм гэр булээрээ цуглаж бие биедээ бэлэг өгдөг. Сая хэд хоног ангийнхантайгаа Крисмас Кринглэ гээчийг тоглов. Монита-рхуу л юм байна.баахан бэлэг өгөлцөж авалцав. Сайхан сайхан л бэлэг авлаа. Гэхдээ хамгийн гол нь бас бэлгэндээ биш бэлгээ яаж харагдуулж байгаа нь их чухал юм шиг байна аа. Мань мэтийн ойлголтоор бол нэг их хэрэгцээтэй бөгөөд хямдхан биш юм гол юм уу гэтэл, Хямдхан, унэтэй, хэрэгтэй, хэрэггуй ямар ч байсан их гоё сав баглаа боодолтой бэлэглэх юм. Нээрээ бэлэгний цаасан уут хийхийг сурж авсан. Эхлээд А4-н цаас аваад хөндлөнгөөр бараг дундуур нь нугална. бараг дундуур нь гэж байгаа учир нь нэг талд нь 1см орчим зай үлдээнэ. Үлдээсэн 1 см-ээ бас нугалаад скочоор наана. Хайрцагныхаа хажуу талын хэмжээг бодолцож узээд хэмжээгээр нь нугална. Ө/х цаас чинь одоо 4 өнцөгтэй болноо гэсэн үг.2 Хажуу талыг дотогш нь хийж нугалаад /цаасан торны хажуу тал шиг/ ёроолыг нь 2 хажуу талыг нь бас дотогш нь хийгээд үлдсэн 2 гурвалжин хэсгийг нь зөрүүлж дээр дээрээс нь наана. тэгээд бэлгийн цаасан уут чинь бэлэн болно. Бэлэг гэснээс өнөөдөр найзтайгаа чатлав. Бид 2 залуучуудын хүмүүжлийн тухай ярилцлаа. Хүмүүжил гэдэг нь тэрний найз залуу нь бэлэг өгөхгүй мияа байна гэнээ. Утга учиргүй л надад бэлэг өг гээд нэхэх хэцүү юм яагаад мэддэггүй юм болоо гэж байна. Энд зүгээр нэг харамч зангийн талаар яриагүй бэлэг өгөх ёстой үгүйгээ ч мэддэггүй нөхдуудын талаар яриж байгааг хүлээн авна уу. Ямар сайндаа найзтайгаа дунд сургуулын хөтөлбөрт эмэгтэй хүнтэй харицах харицаа энэ тэр гэдэг хичээл байвал оруулмаар юм гэж хүртэл ярилаа. Орос сургуул төгссөн хүмүүс тийм соёл мэддэг гэнээ. Одоо залуучууд гадаад дотоод явж гахай шувууны мах их иддэг болсон юм чинь бэлэг өгж авалцах тухай мэддэг болсон байх л даа. Хумуусийн блог уншиж байхад бэлэг мэлэг авж өгөх, даах энэ тэр гэдэг шалтгаанаар найз охинтой болохоос зайлсхийдэг нөхдууд байхыг бодход бас ч бүгдээрээ бэлэг өгөх талаар мэдлэг байхгуй биш л юм шиг байна.

2 comments:

Nana said...

xaxaxa, neeree medlegtei-ugdugui , medlegui ugduguuin coorelation yamar bh boloo gsn.

Chariote said...

ene muu teneg goojuur chini harin yah n vee