Friday, July 20, 2007

Хөвсгөл

Амралтаа авчихаад Хөвсгөл нуурын эрэгт очиж хэд хоног амраад ирлээ. Бодлогсон бол ажлаа тийш нь нүүлгэчээд тэнд л амьдраад баймаар сайхан нутаг байна лээ. Хотод ирсэн хот миа санагдаад. Уйлмаар санагдаад.Унгамаар... за арай биш байна. Үнэхээр магтах сайхан үг олдохгүй хараад харааны хүрээ гүйцэхгүй тийм нутаг. Бага зэрэг мэдээлэл өгхөд Хөвсгөл нуурын урт 137км, өргөн 42 км, гүн 262 км, цэнгэг уст нуур. Байгал далай энэ 2 гэвүү дээ. Дэлхийн цэнгэг усны нөөц газар гэнэ шүү. Далайн ус хойлойн ангинад их сайн гэнэ. Баахан хөлөө дүрж, уснаас нь уув. Сүхбаатар онгоцоор 1 цагийн аялал хийсэн, сэтгэлд хоногшсон сайхан дурсамж болжээ. Онгоцон дээр байхад аадар бороо орж , аянга цахилгаан цахисан тэр тоолонд нь хоолой мэдэн хашгирч кайф авлаа. Далай багшийнхаа сургаалийг биелүүлж очиж үзээгүй газраа нэг очоод үзчихлээ.

Дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэнэ гэгч болж хэд хоног ёстой сайхан амралаа. Хөвсгөл нутгийн нэг ах хүү манай ажлынхантай танилцаж шүлэг хэлсэн юм. Тэр ёстой холиодог ах байсан. Таны нэр хэн бэ гэвэл 5 минут шүлэг хэлнэ. Та юу хийдэг вэ гэгүүл шууд 10 минут шүлэг хэлж байгаа юм. Тэгсэн хамт явсан дүү нар нь манай ах хамгийн дээд тал нь 2,30 минут шүлэг хэлж байсан удаатай гэсэн чинь ах хүү шууд уншиж эхлэхээр зэхээд манай хэд сандран болиулсан юм. Түүний хэлсэн шүлэгнээс миний тогтоосон нь гэсэн чинь"Мэлхий мэлхий биш юмаа
Мэнгэ төөрсөн миний амраг юмаа " гэж байгаа юм. Амраг нь мэлхий юм уу, мэлхий гүнжийг хэлэх гээд ах төөрсөн үү. Бүү мэд. Би нөгөөхийг нь хүмүүст ярьж инээдэг санаатай. Тэгсэн хамт явж байсан дүү нь. Өөрийнхөө тухай ярих дуртай гэж юу гэхэв. Хотоос эвгай авсан юм гэнээ. Авгай нь загвар өмсөх хоббитой байсан гэнэ. Тэгээд авгайдаа "Чи ямар загас биш би ямар загасчин биш, битгий гулжигнаад бай " гэж хэлээд авгайгаа болгоцон гэнэм. Би цээжилсэн байхыг бодохнээ инээд их хүрсэн байх.

За гэх мэт сонинтой хот орж ирэх шив. Хот бол үнэхээр шороо тоосонд дарагдсан завгүй амьдралыг минь буцаан авчирч их таагүй угтлаа. Тэхдээ төрсөн нутаг хойно аль хэдийнэ дасчиж.

7 comments:

Anonymous said...

neeree uneheer goe gazar shuu. daanch ochson humuus aimaar muuhai setgelgui ee, hamag hog mogoo hayad hogiin baidiin.

tegsnee hamag amitan selj bgaa nuuriinhaa usnaas avad uuchdag gej bgaaa. ter uedee l lav sejig torj bgaaguimdag. uneheer saihan gazar shuu.


Lazu, :)

Anonymous said...

262км гүн нуурын ёроол нь гэж нүгэлтэй хар юм байх юм биз дээ. Машаан тэрэг хүртэл живэхдээ хэд хонож байж ёроолд нь хүрэх бололтой дог шүү гсн.
км биш м шүү. ;-)

Хөвсгөл ч нээрээ гоё газар шүү. Хатгал ороод ирэхээр л далайн ус нь үнэртээд сэтгэл сэргээд ирж байгаам чинь...

Anonymous said...

Хөөрхөн бичжээ. Өхөөрдмөөр аж.
Pravo, Maedel. weiter so...

Билгээ said...

Хөөх, чамайг энд байдгийг мэдээгүй явж...
Гоё амарчээ, би ч зөндөө очиж байсан... ээжийн төрсөн нутаг, явмаар санагдчлаа, би лав сэлжийгаал залгиал уучдаг л байсан..

Anonymous said...

goe amarchee

A.Амарсайхан said...

Шагайхгүй байгаад байсан чинь, энэ гэрт чинь эзэгтэй нь ирээд цайгаа чаначихаад явчихсан байна ш дээ. Би даанч цай хөрчихсөн хойно нь орж ирлээ. Сүүтэй цай час халуун дээрээ мөн ч гоё шүү.

ganga said...

Хөвсгөл сайхан газар шүү. Дэлгэрмөрөнд очиж байсан. Хөөрхөн бичлэг байна.