Thursday, October 25, 2007

Бас л ....

Бас л Жигжидсүрэн гуайн ярилцлагыг уншаад төрсөн бодол. Үнэхээр ухаантай сайхан хүн байна лээ, нэгийг уншаад ,нөгөөх эргэцүүлхээр үг бүр нь өөрийн гэсэн олон талтай. Би яадагч байсан маш их мөнгөтэй болох хэрэгтэй , зүгээр нэг хэрэгтэй ч бус маш их хэрэгтэй юм байна гэж бодсон. Би өөрөө хэдийгээр эрдэм шинжилгээний ажил хийгээд нэг зүйлийг улайран судлаад байж чадахгүй, эсвэл урлагын сайхан бүтээл бүтээж, яруу найраг зохиогоод, уран зураг зураад сууж чадахгүй байж магадгүй ч хэрвээ би мөнгөтэй болох юм бол чаддаг хүнд нь хийх боломж нөхцлийг олгох боломжтой болох юм шиг санагдсан. Тэдэнд талхны мөнгийг бодож нервтэлгүй, дуртай юмаа хийгээд хүнд хүртээгээд байхад нь мөнгө л хэрэгтэй. Өнөөдөр бид хичнээн сайхан зүйлийг хэрэглээний хямд төсөр эд зүйлтэй нэгэн зэрэгт үнэлж, түүгээр өөрсдийн сул дорой хүсэл, мөрөөдлөө бачимдан хэрэгжүүлхээр улайрч байцгаадаг юм бэ?Эрдэмтэн мэргэдийн судалгаа , шинжилгээний ажлууд, үрлагын үнэт бүтээлүүд, тэр дундаа сонгодог урлаг, ардын урлаг,морин хуур, кино эднийг бүгдийг нь хэрэглээтэй холбож ойлгох ямар ч арга байхгүй. Сэтгүүлчийн та юунд итгэдэг вэ? гэдэг асуултад тэрээр "Оюуны чадавхид итгэдэг.Монгол орны ирээдүйг оюуны чадавхи аварна гэдэгт итгэдэг.Нийгмийн бүх давхаргаас адил хэмжээний оюуны чадвар шаардаж болохгүй л дээ" гэж хариулсан байсан. Би заавал баяжина, тэгээд давраад би тэдгээр үнэт хүмүүсийн оюун санааны гайхамшигт бүтээлийг хийхэд нь тусалж ивээн тэтгэдэг болно. Зорилгоо ингээд тодорхойлчихмоор санагджийна. Гэхдээ л "Хүний хэлж ярьж байгаа бус хийж байгаа үйлдэл нь бодол санааны илрэл байдаг" гэсэн үг байх л юм. Үзэж тарчих юмсан.

3 comments:

ganga said...

Сайхан блог байна. Шинэ блогчин мэндчилж байна. Жигжидсүрэн гуайг хүндэлж явдаг. Одоогийн ашгийн төлөө хийгдэж буй кинонуудад Жигжидсүрэн гуай шиг хүмүүсийн мэдлэг сэтгэл хамт явдаг бол манай кино дэлхийн чихийг дэлдийлгэж байгаа даа.

Anonymous said...

Bayarlalaa amjilt husie chamd

chariote

Anonymous said...

New year surprise fashionmongolia blogspot com