Brand Mono - YOU
Хувцасны брэнд энэ тэр гэж л мэдхээс толь бичиг мичгээс брэнд нэрийн утгыг тогтоогоогүй билээ би. Саяхан ажлын ойролцоо байх, “Найра” кафенд орж тамхиа нэрээд л сууж байтал, “Бизнес вик” сэтгүүлийн саяхны дугаар байв. Гоё зураг байж магад гээд эргүүлж байтал ”Брэнд Юү” гээд гарчигтай Майкл Дугласын дүү хүүхний бичсэн нийтлэл өгүүлэл ч юм уу нэг тиймэрхүү юм байв. Зохиогчийн эх сурвалжийг дурьдсан тул хууль зөрчөөгүй гэдэгтээ бат нот итгэж байна. Утга нь нэг иймрэхүү, чи бол өөрөө нэг брэнд шүү. Би ч энэ үгийг умшаад, өөрөөрөө аягүй бахархав. Би нээрээ брэнд юм байхдаа БТ гэдэг брэнд гого гого гэж сэтгэл дотроо мангуурав. Тэгээл за за тэгвэл байнш дээ тэ, би заримдаа хүний үгнээс зөрж, өөрийнхөөрөө зүтгэж бусдыг шантаажилдийн. Тэр мэрийг дараа нь бодохдоо их л харамсдаг байсан бөгөөд брэнд ю-г умшаад яадийн яадийн болдгүй муу, болдог л юм байшд гэж онгиров. Би брэнд юм чинь. Хэхэ.
Брэнд Ю-гээ хөгжүүлэх дараахи хэд хэдэн зөвлөгөө байна.
Develop saying- Гоё ярьж сур: Ярих чадвараа хөгжүүлэх талаар тайлбар хэрэггүй байх. Өөрийн гэсэн с энд ай-тай ярьж сурах
Write a book- Өөрөө эсвэл хүнээр өөрийнхөө тухай ном бичүүл.
Hone a distinctive look-Иймийжаа хөгжүүл, Дональд Трампын матрынх шиг үсийг хүн бүр хараад түүнийг таньдаг.
Get a cause- Юманд туйлширалгүй, break авч сурах , Анжелина Жоли Африкт очиж хүүхдүүд асардаг гэх мэт.
Encourage nicknames - Өөртөө күүл ник сонгох, хүмүүст түүгээрээ танигддаг байх гэсэн утгатай байсан байх.
Link up with better brands – Тэд заавал чиний найз байх албагүй зүгээр үгийг нь сонсох боломжтой орчныг бүрдүүлхийг хичээ.
Мimic a popular brand – Энд нэгэнт алдаршсан брэндүүдийг дуурайх. Тайра Банкс өөрийгөө некст Опра гэж хүмүүс хэлэх хүртэл түүнийг дуурйадаг. Өөр Хятадын Дональд Трамп гэгддэг нэг нөхөр гэх мэт жишээ бичсэн байсан.
Блогдох, Hi5, самбардах зэрэг насандаа хүн бүр өөрийгөө брэнд гэдгийг маш сайн мэдэрдэг гэж онцолсон байв.
1 comment:
Sonirholtoi sanaa bn shuu. Ymar ch ajil mergejiltei bsan bair suuria olohiin umnu uuriiguu humuust zuvuur taniulah ni bas ih chuhal ym shig sanagddag
Post a Comment