Thursday, November 12, 2009

:)

Намайг нэг найз маань ажил дээр ирээд мессенжерт юм бичиж инээж байхыг хараад ингэж хэлсийн:
-Хөөх, чи ямар лаг хурдан бичдийн бэ? Яг л 10 хуруугаараа бичиж байгаам шиг 2 хуруугаараа бичхийн гэсэн.Тэхээр нь бас би
- Ягшд 3 хуруу шүү гэсэн.

Бас манай дүүгийн найзын яриа

Багадаа аав, ээжийнхээ найрлаж байгааг дуурайж тоглодог байж л дээ. Тэгээд 2 эгчтэйгээ хамт архины шилэнд ус хийж байгаа ширээ тойрч суугаад найрлаж тоглодог байжээ. Тэгээд аяны дугара барихдаа:
Хонхот хүүхэлдэй дуугаа дуулаад
2 тийшээ найган ганханаа.... гээд дуулсан чинь нэг эгч нь
-Хэзээ ийм дуу дуулжийсиймбээ.Цөмөөрөө гоё ардын дуу дуулийлдаа гэсн гэнээ.

1 comment:

A.Амарсайхан said...

Манай нэг найз жаахан нусгай. Мань эр бас хоёр хуруугаараа тогшиж бичдэг. Гэхдээ заримдаа нус нь унжааж ганц нэг товч дарчихаж байгаа харагддаг юм.