Sunday, December 21, 2008

Хүслийн жагсаалт



Өчигдөр монгол ТВ-ээр гарсан "Хүслийн жагсаалт"/the bucket list/гэдэг киног үзэж баахан уйлав. Үзсэн хүмүүс нь үйл явдлыг нь мэдэж байгаа болов уу. Нэг тийм гоё сэтгэл хөдөлгөсөн уянгын кинонуудын нэг байлаа. Тэгээд өглөө ирээд нөгөө киноны талаар бичсэн нэг шүүмжийг олж уншсан чинь бас л мэргэжлийн хүмүүс өөр өнцгөөс киног үздэгийг олж мэдэв. Уг шүүмжийг уншихыг хүсвэл энд байгаа. Яг нөгөө бид нарын хоорондоо энэ клипийг хийхдээ ингэж зөндөө их ус асгаж байсан, нисэж байгааг нь харуулхын тулд доороос нь нэг хүн өргөөд өргөж байгаа хүнийг нь оруулалгүйгээр дүрсийг нь авсан, дараа нь харахад нээх гоё тансаг юм харагдаад байдаг хөшигний цаана бол шал өөр шүү дээ гэдэг шиг л шүүмжилсэн байгаа юм.
Киноны ерөнхий үйл явдал нь: - Адилхан оноштой 2 өвчтөн эмнэлгийн нэг өрөөнд хэвтэж байдаг. Тархины хорт хавдар. Нэг нь маш баян бизнесмэн Жек Николсон, нөгөөх нь 45 жил машин зассан Морган Фриман. Тэгээд 2ул 6 сар хүрэхтэй үгүйтэй нас үлдсэн гэдгээ мэдээд үлдсэн амьдралаа Жекийн хөрөнгөний тусламжтайгаар хамтдаа хөгжилтэй өнгөрөөхөөр тохиролцоно. Хийж үзээгүй, эсвэл хийхийг хүсэж явдаг зүйлсийнхээ жагсаалтыг гаргаад Хималайн нуруу, Хонгконг, Таж махал гээд аялж эхэлнэ. Хүслийн жагсаалт дуусахын хирд Морган Фриман нас барж, дараа нь Жек Николсон өнгөрөөд тэдний шарилыг Хималайн нурууны оргилд лаазалсан самрын лаазанд хийн оршуулдаг.
Шүүмж: - Асар их хөрөнгөтэй Жэк юунд өөрийн эзэмшлийн эмнэлэгт хэвтэж байж хувийн тансаг эмнэлгийн өрөөнд хэвтэлгүй өөр нэгэн өвчтөнтэй нэг өрөөг хуваалцав. Мундаг бизнесмэн хувийн өрөөнүүд захиалга ихтэй өртөг өндөр тул ашиг орлого сайтай байдаг гэдгийг мэдэхгүй байна гэж үү гэсэн байгаан. Бас нэгэн хоржоонтой санагдсан шүүмжлэл нь 6 сар хүрэхтэй үгүйтэй амьдрал үлдээд байхад хүн хүслээ гүйцээх гээд зориглох нь хэр олон бол? Ямар нэгэн арга хайгаад л гүйх биз дээ. Морган Фриман уг кинонд "Шавшанкаас оргосон нь" кинонд хэрэглэсэн шиг үйл явдлыг нь хүүрнэн өгүүлнэ. Гэтэл энд хүүрнэн өгүүлүүлчихээр мундаг дүр алга, магадгүй Жек"би баян, бусдаас өөр, найрсаг бус гэтэл энэ нэгэн сайн хүн гэнэт гарч ирээд надад хайр, энэрэл бусад агуу зүйлсийн талаар зааж өглөө" гэх байх. Гэхдээ ердөөсөө хураасан хөрөнгөө гахай шиг хаа хамаагүй тарааж байгаа Жекийн тухайд хүнээр яриулаад байх амьдрал гэж байхгүй мэт гэсэн байсан. Гэх мэтчилэн амьдралаас хол хөндий тасархай болсон тухай нь өөр олон жишээ татсан байна.
Миний бодлоор урлаг, кино гэгч нь хүний амьдралд хийж зүрхлэшгүй, эсвэл мөрөөдөж л болох зүйлсийг гаргаж харуулах боломжтой зүйл юм шиг санагддийн. Ямар ч байсан киноны шүүмжүүдийг уншиж байвал зүгээр юм байна.

1 comment:

Battur Sanchin said...

Гоё кино байна лэ шүү, нэлээд дээхэн үзсэн. Ийм кино байна гэдгийг хэн нэгний блогоос үзсэн, магадгүй өөрийн чинь блог байх.

Өөрийн үзэл бодолтой, хийх зүйлээ хийсэн шиг хийчихдэг туслах залуу нь харин их давгүй хүн санагдсан шүү.

Сүүлд аятайхан хүүхэн Морган луу явуулдаг, мань эр харин эр нөхөр, хүний хань шиг ухаалаг хандсан.

Би The Hitch, The Lake House кинонуудыг үзэх дуртай, дахин дахин үзсэн ч ер нь уйдхааргүй. Энэ кинонуудын талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?