Thursday, January 14, 2010

Элдэв

Амиа хорлож байгаа хүмүүст заримдаа битгий л дээ гэмээр санагдахын. жилд хэдэн хүн ч гэлээ сайн дураараа өөрийгөө алдаг гэж уншсан тоог нь мартчиж. Уул нь өөртөө амьдраад сурчихвал амьдрал чинь их гоё шүү дээ. Амиа хорлогсод ихэвчлэн залуу хүмүүс байгаа нь ажиглагддаг. залуу хүмүүс ялангуяа өсьөр насны хүүхдүүд амьдралыг сайн мэддэггүй. Ө/х өөрснөө зүтгэж байж олоог?й болохоор ч юмуу, Ер нь мэдлэггүй дээ харалган бодох нь их байдаг байх. Харин хүн нас ахих тусмаа амьдралд улам хоргодоод байдаг гэж байгаа.
Ойрд Аватар, 2012 нарыг угсруулаад үзчихсэн чинь амьдралд бас их хайртай болж байна ш?ү. Гэхдээ би угийн л хайртай л даа. Бүүр бага байхаасаа л амиа хорлох алхам огт хийхгүй гэж боддог байсан юм. Бусад юмны учрыг сайн ойлгоогүй хирнээ амиа хорлох их буруу гэдгийг ойлгосон байсан. Тэгээд ер нь бодоод байхад амиа хорлох оролдлого хийгсэд ер нь их сулбагар, дорой хүмүүс байдаг байх гэж боддог. Харахад хүдэр чийрэг дориун юм шиг хирнээ сэтгэл нь тогтворгүй, эмзэг, өөртөө итгэлгүй ч юм уу тийм улсууд их дөвчигнөдөг байх. Эсвэл эрхээрээ хатсан хүссэн зүйлс л биелээд байдагт дасчихсан хүмүүс анхны, болоод дараа дараачийн цохилтуудыг үл даан өөрийгөө егүүтгэдэг байх.
Амьдралын тухай ярих гээд л амьдралаас сайн дураар татгалздаг хүмүүсийн талаар хэтэрхий шургаад орчихлоо. Амьдралд заавал ингэх ёстой тэгэх ёстой гэсэн теором байхгүй хэдий ч нийтлэг зүйлс, хүн бүхэн хүлээн зөвшөөрөхийг хүсдэг зүйлс бас олон байх юм.
Хүн бүр хангалуун амьдрахыг хүсдэг. Хүссэн, хор хөдөлгөөд байгаа бүхнийг өөрийн болгож эзэмшихийг хүсдэг. Бас эрүүл саруул байх, олон хэл мэддэг болох, эрх мэдэлтэй болох, алдар нэртэй болох гээд л туйлын олон хүслүүд зэрэгцэн оршдог. Би ч бас дээр дурьдсан зүйлүүдийг хүсдэг. Гэхдээ энэ хүслийнхээ хажуугаар хүмүүс бас бусдын хүслийг харгалзан үзэх, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байх чадвараа хэвээр нь хадгалах хэрэгтэй ч юм шиг.
Сүүлийн үед миний санаанд нилээд олон удаа орж ирж байгаа нэгэн бодол бол уул уурхайн салбар руу хүн бүр хэтэрхий шуналтай ороод байгаа нь юм. Энэ дэлхий дээр биднй үе л амьдраад дуусчих гэж байгаа биш болохоор хойч үеээ бодож, өнөөдөр биднийг эгдүүтэй хөөрхөн инээдээрээ жарааж байгаа үрсдээ идэх хоол үлдээмээр оргиод байдгийн. Бид тэдний нүдэнд хамаг байдаг юмаа бараад идэж ууж байгаа харагдвал, тэд биднээс сурж бас л хомхойлон зүтгэх болно. тэгээд дараа дараачийн хүмүүс аж амьдрахын бол. Яг нарийвчилсан тоог мэдэхгүй ч уул уурхайн салбар нь усыг маш их хэмжээгээр хэрэглэж, байгаль орчныг бас ихээр сүйтгэдэг гэдэг нь илэрхий зүйл. Хэдийгээр бусад салбар жишээ нь мал аж ахуй, мөн адил байгаль орчныг их хэмжээгээр с?йтгэдэг ч гэсэн.Хэдэн малчдыг бодвол уул уурхай салбарынхан илүү их мөнгөтэй боломжтой байдаг. Тиймээс нөхөн сэргээлтийг бодитой үр дүнтэй хийж байх л хэрэгтэй болов уу. Миний сонсоноор гацуурт компани л хамгийн сайн нөхөн сэргээлт хийдэг гэсэн. Бусдууд нь яадаг юм болдоо. хуурайшуулаад л хаячдаг байх. Тэгээд ч алтаар хоолоо олж идэж буй хүний нэгэн үе хангалуун явна түүнээс хойш 7 үе хувхай хоосон байдаг гэдэг үгтэй юм билээ. Зүгээр ч нэг алттай хүнд атаархаж хэлсэн үг биш л болов уу.
Магадгүй муугаар хэлэхийн бол уул уурхайд ажиллан /ай мийн боссууд/баяжиж байгаа гаруудаас болоод, гар хумхин суухаас өөр сонголтгүй , эсвэл хоногийн хоолгүй тарчигхан амь зууж яваа нөхдүүдийн толгойд үе үе ингэж амьдарч явахаар... гэж бодогддог байхыг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр хүмүүс их зөв л амьдарч сурмаар байгаа юм. Зөв амьдрах чинь сэтгэл хангалуун байхад л болчихно ш?ү дээ. Гэвч хүмүүсийн сэтгэл хангалуун амьдрах арга нь өөр өөр юм даа. Зарим нь материаллаг эд зүйлсээр сэтгэлээ цатгана, зарим нь зугаа цэнгэл ер нь юу эсийг хэлж барахав...... Харин минийх бол бүх ЭРХ ЧӨЛӨӨ.

2 comments:

A.Амарсайхан said...

Уу-л уур-хай

уу- /Идэж уухын уу ч юм шиг/

уур- /Их л уур бухимдал дагуулдаг юм болов уу даа. Хоёр тал болоод л хэрэлдээд байх юм/

Sunny said...

үнэн шүү. Сүүлийн үед хүн болгон л уул уурхай гээд л. Залуучууд нь ч гэсэн түүгээрээ реклам хийж шоуддаг болж. Уул уурхайтай холбоотой гэхээр залуус өнгөлөг харагддаг юм байх, харин хүүхнүүд тэрэнд нь намирах юм байхоо...