Thursday, December 14, 2006

НЭРЭЛТ

Өнөөдөржингөө ч юмуу өчигдөржингөө ч юм уу баахан нэрлээ. гэж. Юу нэрсэн бэ гэвэл Монгол архи биш, Орос тамхи биш гэсэн. За өчигдрөөс эхлэе.Хятад-Америкын эрлийз Адэлине гэдэг зохиолчын Хятадын Үнсгэлжин гэдэг номыг 5 цагийн дотор уншиж дуусгалаа. Гэхдээ энэ бас л нэрэлт биш л дээ. Нэг сумаар 2 туулай буудсан үйл явдал миний амьдралд болсон . 1-рт Англи хэл дээр анх удаа ийм хурдан хугацаанд ном уншиж дууслаа. Харин нөгөөх н бас англи хэл дээр ном уншаад асгартал уйлсан. Ямар өрөвдөлтэй амьдрал байсан бэ? Зохиогч нь зөвшөөрвөл Монгол хэл рүү буулганаа. Аль хэдийн захиа бичээд амжсан шүү. зохиолчид нь. Одоо толгой өвдөж байхыг бодход овоо жинтэй уйлсан болтой юм. Бас нэг нэрэлт тохиолдлоо, даяармонгол дээрх Уранзулын ээждээ бичсэн захидалыг уншлаа. хаягыг нь копидоод тавичиэ. орж болох байх . компьютрийн наад захийн мэдлэггүй хүн болхоор ядаргаатай юм зүгээр.http://www.dayarmongol.com/Уранзулын бичлэгтэй холбогдуулан өөрийн бодлоо бичмээр санагдлаа. Диваажингын тухай төсөөлөл ямар байдаг талаар... Диваажин дэлхийтэй юугаараа адилхан бас юугаараа ялгаатай юм бол? Тэнд олон өөр улс үндэстэн байдаг уу?Тэнд хүмүүс нэг хэлээр ярьдаг уу? Эсвэл бид нар шиг хэл сурах гэж гадаадын диваажинд очих үгүй бол, амидралынхаа хэсэг хугацааг номон дээрээс гадаад хэл сурах гэж өнгөрөөдөг үү? Тэд нар дайралдаад мэндэлдэг болов уу? Яг бидэн шиг халит зус узсэн хун байвал мэндэлчихээд, дараа н за байз энэ чинь хэн билээ? гэж боддог болов уу? тэнд хүмуус нэг нэгнээ муулдаг болов уу?Хамгийн сонирхолтой нь Дэлхий дээр таньдаг байсан хүмүүсээ таньдаг хэвээрээ л байдаг уу? Би диваажинд байгаа аавтайгаа уулзаж чадах уу? Атаархал, узэн ядалт, уур хилэн, хорсол эсрэгээр хайр дурлал, сэтгэл хөдлөл тэнд биадаг болов уу ? Мэдээж муу юм үгүй учир ДИВААЖИН байх ёстой биз.Хэрвээ диваажин дэлхийгээс зувхун муу муухайгүй орчин гэдгээрээ ялгаатай бол тэнд байгаа улсууд дахин дэлхийд ирэхийг хусдэг болоү уу? Хун ам нь хэд вэ? Диваажингын Яасан иргэн дэлхий рүү очихоор шийтгэгддэг вэ? Карма тэнд уйлчилдэг үү? гэх мэт олон асуулт хэн нэгнээс асуумаар байна. Ийм олон юм бодож кайфтай нэрээгүй удсийн байна. за за жаахан бусдын бодол санааг уншиж тархиа амраая.

No comments: