Monday, October 15, 2007

Хайрын тухай

Өнөөдөр нэг найз маань мессенжертээ Хайр гэж юу юм бэ гэдэг статус тавьчихаж. Хайр гэдэг чинь Ойлголцол шд найзаа гэтэл чинийхээр тийм гэжүү, минийхээр хүндлэх, итгэх энэ тэр гээд баахан юм хэллээ. Манай нэг найз саяхан найз охиндоо хаягдсан, экс герлфрэнд -Хайргүй, чиний хайр гэж юу байдаг юм, шижгийн юм энэ тэр гэж хүртэл найзыг маань хэлээд хаяад явжээ. Найзыгаа сэтгэлээр өргөх гэж бид цаад охин чинь даварсан байнаа, бүх юман дээр чи буулт хийсээр байгаад бүүр давраачихаж энэ тэр гээд баахан л сургамжлав. Зөөлөн зант найз маань бүх юмыг нь хүлээн зөвшөөрсөөр байгаад нөгөөх нь толгой дээр нь гарч суучаад , өөр авирах юм алга болхоор хаяад явж л дээ. Азгүй тахиа чинь. Ойлгож чадаагүй хохь нь. 2 эрэгтэй найз маань нийлээд салсан найз охины шинэ найз залууг Арчнаа , галуун цуваагаар явуулна энэ тэр гээд дөвчигнөхөөр нь наад охиноо л галуун цуваагаар явуулахгүй ю. Тэр залуу ямар хамаатай юм, ямар чамайг мэдэх биш гэсэн чинь . Нээрээ тийм юм тэгнээ л гэж авсан. Чадахгүй л дээ , хэд хоноод гуйгаад утастаад ,дахиад л доромжлуулах байх. өчдөр гэхдээ сайн л хэлсэн юмсан.

No comments: