Monday, October 15, 2007

Монгол Эхнэр?

Зээ, Баахан баримтгүй юм ярьж байгаадаа хүлцэл өчсү. Сайн эхнэрийн 9 шинжид 1. Үйлэнд уран 2.Үгэнд мэргэн 3. Хоол сайн хийдэг 4. Ханьдаа түшигтэй, халамжтай,5. Үр хүүхдээ сайн өсгөдөг ..... гэх мэтчилэн ч билүү хэдэн шинж уншиж байснаа саналаа. Муу нь бодуул эсрэг нь юм байгааз. Бяд нөхөд чинь Азийн бусад орны бүсгүйчүүлийн азгүй тавилангүйг гайхасхийж, Со кино үзэв үү хөлийн угааж байгаа биз, эн тэр гэж хоорондоо шивэр авир хийж, ээж минь намайг япон явхад япон хүнтэй сууж болкү шүү. Ээжийнх нь найзын охин нь япон залуутай суугаад хадамдаа дарамтлуулдаг тухай, эр нөхөр нь хүүхдээ ч тэврэх ёсгүй байдаг тухай хэлж байсан /би тгд суугаагүй л дээ, тгд ч суух хүн байхгү байсан юм чинь, хадуурав./Саяхан нэг шум сонсов, үнэн эсэхийг эзэд нөхөд өөрсдөө мэдэх биз, Асашёру, Батбаяр нарын эхнэрүүд салаад нэг нь Америк яваад, нөгөө нь экс нөхрийн менежертэй суугаад Японы сонин хэвлэлүүд Монгол бүсгүйчүүдийн ханьдаа хайргүй, ханьдаа халамжгүйг шүүмжилж байгаа тухай. Батбаяр эхнэрээ эргээд ирвэл 2 хүүхдээ бодоод уучилнаа гэж хэлсэн тухай уншлаа. Тгд бодов, өнөө үед гэр бүлийн салалт элбэг байгаа, Балжинням, Дашням нартай өдрүүдэд хурим хийлээ л гэж сонсогддог. Хэдэн сарын дараа тэдгээр хуримлагчдын тэн хагас орчим /бас баримтгүй / хүнд үеэ давж чадалгүй аятайхан нь бие бие рүүгээ хатуу үг чулуудсаар , аягүй алж хядалцах шахаж, эсвэл алалцаад салж сарнидаг гэж сонсож байсан. Зарим нь ч нүд аман дээр ил байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс энэ асуудлыг хэлэлцэхдээ бүсгүйчүүд нь Монгол эрчүүд архичин, арчаагүйг нь дуудаж, эрчүүд нь янхан эн тэрээр нь дуудалцаад эв найрамдалгүй,асуудлыг шийдэх цэгт хүрэлгүй яаж илүү гарах вэ гэж муйхраар бодсоор таардаг. Хүмүүс 2 янз байдаг, мэдээж, эр эмээр хослон амьдрах хувь зохиолтой, үүн дотроо өрхийн тэргүүлэгч нь удирдаад явдаг , эм хүн нь эм хүнийхээ үүргийг гүйцэтгэдэг гэр бүл, эсвэл эхнэр нь нөхрөө зөв залж чиглүүлээд өөрөө хажуунаас нь муугаар хэлбэл холгоод, сайнаар хэлбэл хатгаад /хахаха/ жам ёсоороо амьдардаг гэр бүлүүд байдаг гэж бодож байна. Эр хүмүүс төрөлхөөсөө эм хүмүүсээс заавал илүү байдаг гэсэн онолыг би хүлээн зөвшөөрдөг. Хэдийгээр эрх тэгш, адилхан ямар ч ялгаа байхгүй гээд аль ч талбар дээр хүч үзэн эмэгтэйчүүд илүү гарлаа хүлээн зөвшөөрлөө ч ядаж л булчин нь илүү хатуу байгаам даа. /Ямар ч холбоогүй зүйсийг харьцуулсан шү./ Жишээ нь: Монгол улсад эмэгтэй хүний ажил гэж үздэг , үсчин, тогооч гэх мэт мэргэжлийг эрчүүд маш зүй ёсоор нь эзэмшсэн байдгийг өөрийн үстэй толгой, өөдөсхөн/хохо/ ходоодоороо мэдэрсэн. Эмэгтэйчүүд ерөнхийидөө 2-3 дээд сургууль өглөө үдэшгүй суралцаад явдаг хэдий ч гүйцэтгэлийн тал дээр массаараа ажилдаг. Үүнийг УИХ-ын 71 эр гишүүд болоод, албан газар пүүс компаниудын эр захирлуудын хүйс батлах байх. Эхнэр гэснээ юу бичээд унаваа. Аа гэхдээ ээжийн сургаалиар бичлэгээ дуусгая. Эр хүнийг эмэгтэй хүн л өөрөө ухаанаараа дэмжиж, залж явдаг юм шүү дээ гэж .

No comments: