Wednesday, May 13, 2009

хольмог шөл

Хольмог хуурга гээд нэг хүн гарчиг өгсөн байсан. Би бас нэг хольмог хуургадуу юм бичмээр санагдаад байна. Ойрд хийж гавьсан юм алга л байна. Ажил гэж нэг юм байдгүйсэн бол цаг яаж өнгөрөөх хүн байсын байгаан ккк. Саяхан нэг их сургуулийн найзтайгаа уулзаад бөөн хов жив ярьсан чинь, миний эчнээ мэдэх нэг их сургуулийн багш хүүхэн байдаг юм. Хичээлээ сайн заадаг гэж л хүнээс сонссоноос тэр хүүхний талаар өөр юм мэдэхгүй. Тэгсэн тэр хүүхэн ноднин боловсролын яамнаас шагнал авсан гэнээв Тэр нь 2 сая төгрөгийн шагнал байсан юм байх. Тэрэнд нь хамт ажиллаж байсан хүн нь атаархаад, үхвэл таарна гэсэн мэйл хаяг нээгээд мэйл бичиж дарамталдаг гэж байна шүү цаана чинь. Мань мэтийн туйлын хорон санаа гаргаж чадахгүй улсад бол санаанд багтамгүй л хэрэг. Гэвч бас нөгөө Монголын тамын тогооны үлгэр гээд яриад байдаг нь хэвээрээ л байгаа юм шиг билээ. Хүнд дандаа муу яваагаа ярьж байх ёстой юм уу даа гэж ойлгосон. Хэхэ, сайн сайхан юм тохиолдоод нөгөөхөө хүнд ярьвал хүний хор хөдөлгөх юм шиг байгаан. Ёстой нөгөө юу бодож байгааг чинь хэн ч харахгүй, жаргалтай, зовлонтойг чинь хэн ч мэдэхгүй, гэхдээ ганц унгахад бүгд харна гэдэг шиг л. Эргэн тойронд минь тиймэрхүү хүмүүс байдаггүйд л баярлах юм.Парис, би чамд хайртай гэдэг киногоо татсан. Урьд шөнө үзэх гэснээ өнөөдөр будаа болох байх гэж бодоод үзээгүй. Бас янзан бүрийн шоу, цэнгээн , зугаа цэнгэл хэтэрсэн юм шиг байна. Ерөөсөө гадагшаа гарах сонирхолгүй болчиж. Ялангуяа пиво, алкогольтой холбоотой зүйлд сонирхол багасчжээ. Путин ах Монголд 6 цагийн айлчлал хийж байгаан гэнээ. Тоож хонохгүйн байна л даа. Гэхдээ хурдан л явбал зам бөглөрөхгүй ашигтай л юм байгаан.Гоо сайхны мэс засал хийлгэж байгаа хүмүүсийг ойлгохгүй их зож байнаа. Бүгд л адилхан царайтай болоод байна. Акуа фитнесийн хэн, Пүрэвсүрэнтэй хамт тоглоод байдаг хэн, бас Галагийн Ану гээд ялгахын аргагүй адилхан хүүхнүүд л яваад байхын. Нэг стандартны болох тийм л гоё байдгын байх даа. Бас топ Одгэрэлийн тухай хов жив сонссон чинь нэг хүнээс бензин колонк бэлгэнд авсан, бас нэг нь юу өгсөн ч гэнэв. Гадаадад явахдаа харснаа л авдаг гэнэ шүү. Хамт явсан баян бизнесмений авгай тэгж хэлсэн гэнээ. Өөрийгөө бас гайгүй юм хэрэглэчдэг, үнэтэй хэрэглээтэй гэж бодож явдаг хүүхний нүдийг нь орой дээр нь гартал шоппоинг хийсэн гэнэ. Надад ойрд тэр стьюардесс хийдэг Туяацэцэг гэдэг модел их таалагдаад байгаа. Үнэн гоё хүүхэн юмаа. Энэ залуучууд хаагуур юу хийж явдаг байнаа. Тийм хүүхнийг сингл явуулаад хэхэхэ. /25-ын шар мэдээнд мэдээ бэлтгэж өгч, хэд гурван юм тоншдийн билүү дээ./

4 comments:

Friska said...

хэхэ баахан хүүхнүүдээр шөл хийсан байх шив дээ. нээрээ бодоод байсан чинь тэр 3 чинь төстэйм байна шүү. за бусад болоод явжаагаа хүүхнүүдийн талаар гэвэл чаджаагаа юманд арга байхгүй, юугаараа чадна тэр хүний хувийн асуудал биз ээ.

атаархуу зан хүн бүрт байдым шиг байгаан, хэмжээ бас илрэх хэлбэрийн хувьд л өөр өөр гэхээс биш кк.

SE said...

saihan shul bna shuu

xvv said...
This comment has been removed by the author.
xvv said...

Дайлсанд баярлалаа. :)

Угаасаа атаархал гэдэг чинь сайн зүйл гэж боддын. Харин атаархалдаа хариу үйлдэл үзүүлж байгаа нь тухайн хүний тархины багтаамжаас хамаардаг байх (haha би лав том багтаамжтай шүү :p )