Thursday, May 21, 2009

Төгс төгөлдөр

харцаараа намайг дүүргээч
уйтгар гунигаа надад шингээгээч
аз жаргалдаа намайг багтаагаач
төгс төгөлдөр оршихуй
инээдээрээ намайг дүүргээч
нулимсаа надад шингээ
зүүдэндээ намайг багтаагаач
төгс төгөлдөр оршихуй
ахиад нэг удаа оддоос би асууя
нүдээ нээхэд минь туслаарай
эцэс төгсгөлгүй далайн хөвөөнд би
гарцгүй манан дундаас авраарай

No comments: