Thursday, January 21, 2010

Залбирал

Би Д.Батбаяр, Чинагын Галсан нарын зохиолыг унших дуртай. Нэг тийм өнгөц биш гэдэг нь мэдрэгдээд байдаг юм. Зарим зохиолууд хурууны үзүүрээр би блог бичиж буй аятай л санагддаг гэтэл тэднийг бол тийм биш. Ч.Галсангийн "Аянгат цагийн тууж" гэж нэг тууж байдаг. Яг л гол дүрийн баатартай хамт ууланд бүгээд хайртай хүүхнийхээ гар дээр амиа алдаж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрдгийн. Харамсалтай нь түүний зохиол бүтээл нь ихэвчлэн Герман хэл дээр байдаг юм билээ. Соц үеийн хавчин гадуурхалтад өртсөн тэрбээр Герман улсад цагаачилж олон зохиол бүтээлээ туурвиж, бас шагнал урамшуулал ч нилээд авсан байдаг юм билээ. Монгол хэл рүү зохиол бүтээлээ орчуулж байгаа гэж байсан тэр нь хурдан дуусч би уншхийнсан. Харин Д.Батбаяр гуайн тухайд бол өөр хэрэг шүү. Мань эр Монгол хэл дээрээ зохиолоо туурвихаас гадна, бас маш өвөрмөц өөрийн гэсэн үг хэллэгтэй бичдэг санадсан. Монгол хэлний дүрмээр гээгдэх ёстой эгшгийг гээдэггүй ч гэх юм уу. Би ч нээх дүрмэндээ сайн биш л дээ. Эгшиг 7, заримдаг 9 эн тэр гэсэн юм л толгойд байх шиг байна. Хар аяндаа юм хум уншдгийн хирээр дуурайлгаад зөв бичиж сурсан юм шиг байна. Дарамын Батбаяр гуайн нилээд олон зохиол бүтээлүүд эмэгтэй хүний сэтгэлийн нандин зүйлийг илэрхийлж гаргасан байх шиг санагддаг. "Цахилж яваа гөрөөс" зохиол дээр хаягдаж байгаа эхнэрийн ад, шинээр гэрлэх гэж буй эхнэрийн яарал, айдас зэргийг маш уран тод гаргаж өгсөн байдаг. Яахав, би уг зохиолыг уншаад ийм л байдаг байх даа л гэж бодсоноос биш яг гэрлэх гэж яаран, алдчих вий гэсэн айдастай байж үзээгүй л дээ. /гэрлэх тухайд/. Харин түүний 2006 оны шилдэг уран зохиолын жагсаалтын 6-д орсон "Мементо-г бүтээхүй " гэж зохиол байдаг. Түүнийг унших үед яаж, яаж ингэж мэдэрч бичиж чадваа гээд бүүр өөрийн ойлгоогү явсан асуултын хариуг ч олсон шиг санагддаг. Нэгэн эмэгтэйн гэр бүлийн ядаргаатай амьдрал түүний дараах учралын тухай өгүүлсэн байдаг. Хүн бүрт өөр өөр санагдах нь мэдээж л дээ. Гэхдээ бараг надад маш их тайвшрал авчирч чадсан агуу зохиол байгаа юм. Бас нэг Залбирал гээд өгүүллэг байдгийн одоо санагдаж байгаа агуулга нь нэг эмэгтэй эхнэртэй залууд дурлаад өөрөөсөө өөр хүний тухай бодолгүй явж байхад нь залуугийн эхнэр нь ирээд та миний нөхөртэй битгий уулзаач, хариуд нь би таны төлөө залбирч байя гэдэг. тэгээд хүүхэн итгээд нөхөртэй нь огт уулзахгүй, харин хариуд нь нөгөө бүсгүй түүний төлөө залбирч байгааг мэдэрч байдаг тухай. Тэгээд өөрөө ч санаандгүй сүүлдээ эхнэр, нөхөр 2-ын төлөө залбирч эхэлдэг тухай гардаг. Уншхаар өөрийн эрхгүй нулимс гардаг. заримдаа тэр их гүн ухаанлаг юм бичнээ. Хайр ямар байдаг тухай, аз жаргал гэгч чухам аль болохыг. Аз жаргалын тухай. Алтан хараацай гэдэг өгүүллэг дээр бичсэн байдаг. Заримдаа би тэр гүн ухаанлаг өгүүлэгүүдийг нь ойлгодог , заримдаа огт ойлгодоггүй. Сэтгэл санаа хир байгаагаас л болдог байх. Амьдралын тухайд тунг нь л тааруулах ёстой гэдгийг маш олон удаа дурьдсан байдаг. Тэгш хэм гэдэг байхаа юм тэгш хэмтэй бол үзэсгэлэнтэй байдаг, хэрэв хүн 2 нүдгүй байсан бол ямар харагдах байсан бол гэж ирээд л....Түүнийг миний хувьд эмэгтэй хүний сэтгэл зүйч, Монголын Стефан Цвейг/танихгүй эмэгтэй захидлыг бичсэн, сэтгэл судлаач/ гэсэн ч болно. би Өлзийтөгсийн шүлгүүдэд дуртай. Харин Дарма Батбаяр гуай түүний багш юм билээ.

3 comments:

SL said...

энэ өгүүллэг надад ч бас их таалагдсан. өөрийн бодол, мэдрэмжийг нэгэн блогтоо буулгасын. хүсвэл үзэрэй. http://sl.blog.gogo.mn/read/entry79242

Anonymous said...

[b]Урок природоведения в первом классе. Учительница (Марь Иванна)
спрашивает:
- Дети, как разговаривают животные? Ну-ка, Маша, скажи?
- Коровка кричит "Муууууу".
- Умница Маша, садись, пять. А что ты скажешь, Миша?
- Собачки говорят "Гав-гав".
- Молодец, Миша, пять.
Вовочка тянет руку, аж со стула падает:
- Марь Иванна, Марь Иванна, а я знаю как МОРЖИ разговаривают!
- Ну и как же МОРЖИ разговаривают?
- ОЙ Б##ДЬ, а вода-то какая ХОЛОДНАЯААААААА! [/b]
Общество Мегаполис Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила например это "[url=http://soki.tv/go/ruserotik.php]CorelDRAW X5 RETAIL DVD Rip 15.0.0.486 Тихая установка (2010/RUS/ML) [/url]" - Канечно вы можете найти и для себя бездну интерестного
Ну а впрочем лучшее снадобье от скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/photos/medium/64f735e63125b1ca76589f43d1698d9a.jpg[/IMG][/url]

Bumbuulei said...

"Мементог бүтээхүй" бол зөвхөн ганц эмэгтэйн тухай ч биш, цаагуураа их олон зүйлийг харуулсан. Чаргуй... Ах лам ... Атаа... Ах лам гд л... Тэгээд ч энэ бүтээлийнхээ эхэнд зохиогч авхай. Энэ бол талыг нь уншигч өөрөө бүтээх зохиол гэж өгүүлсэн байдаг. Магадгүй таны хувьд, та эмэгтэйн хүний нүдээр харж өөрөө өөртөө энэ зохиолыг бүтээсэн байх л даа. Миний хувьд харин арай өөр.

"Залбирал" бол үнэхээр гайхалтай үгүүллэг/өөрийнх нь бичдэг шиг/. Цаагуураа буддын суртлыг бас харуулаад байгаа. Надад ч бас их таалагдсан. Алтан хараацай ч мөн адил.

"Бүтээхүйн зүй тогтол"-г та бараг уншсан байх. Их гоё. Монголд ер нь урлагын тухай урьд хожид тийнхүү бичсэн ном бараг гараагүй байхаа.

Гоё блог байна. Шинэ бичлэгийг хүлээж байя.