Sunday, February 04, 2007

Өнөөдөр намайг нэг залуу эргүүлэв.

Өнөөдөр энд Монголчууд ирэв. Манай ажлынхнаас хүмүүс ирсэн тул би тосч уулзаж гадуур баахан хамт явж, буусан буудлаар нь өдөржингөө л эргэлдлээ. Таньдаг царай, Монгол царайнууд харж баахан баяслаа. Тэдний дунд нэгэн залуу байна, залуу байна ч юу байхав өөрөө л залуу хүн залуу хүн гэж үглээд байгаагүй болч би том гүзээнээс нь болоод дунд насны хүн гэж бодох шахлаа. Намайг дэлгүүр хамт хэсье мэсье гээд хань татаад байхаар нь учиргүй хамт хэсдэг баатар өрөөнд нь яваад очсон юу байгаагаараа дайлна барина гээд дайлж байнаа би ч яахав болсон идээнээс амсаж бай гэж сургасан учир амсав. Ахиад цааш нь даварч Монголоос ирсэн юм задлая залуу хүмүүс байна даа энэ чинь гэнээ, гэсэн чинь эгчийн сэтгэл хөөрч эд нар нээрээ л энэ ирсэн улсын дотор залуу нь юм даа, ойрд шоу цэнгээн эргүүлсэн биш татвалч татья бодогдоод суулаа. Тэгээд юм хум ярьж байтал мань хүн өөрөө л татаад байсан л даа, би нэг спрайт, бийртэй хольж уугаад хааяа нэг гашуун юмнаасаа амсаад сууж байсан чинь манай хүн согтож байх шиг байнаа. Дэлгүүр хэзээ орох вэ гэсэн чинь нөгөө л залуу хүмүүс байнадаа гээд байх юм бодвол залуу хүн юм чинь архиа ууяа л гэх гээд байгаа болтой. Англид мастерийн зэрэг хамгаалсан гэж байна. Мастерийн зэрэг хамгаалах гэдэг бол юмыг олон талаас шинжилдэг чадварыг бий болгох ганц гол агуулгатай эд нар гээд л баахан юм ярьж байна. Өө нээрээ мартах гэж байна, нэг дарга гэсэн шүү хурган ч юм уу тугалан ч юм уу дарга гэсэн. Яриаг нь сонсоод сууж байхад нэг их ухаалаг хүн шиг санагдсангүй миний хүний ухаан үнэлнэ гэж юу ч байхав, магадгүй мань хүн Элбэгээ ах шиг "хошгируулж" сураагүй ч байж болно ш дээ. Мэдэхгүй гэхдээ их "жижиг" хүн санагдлаа. Хүнийг тэгэхгүй байна, ингэхгүй байна гэж нэг бухимдсан маягийн яриатай. Өөрөө бол бас л юм хийвэл хийхээр местен дээр л байгаа хүн шиг байна лээ. Ёстой нөгөө сонин.мн дээр нэг нийгмийн эмзэг асуудлыг хөндсөн нийтлэл гарангуут хүмүүс комэнт бичихдээ баахан дээрээ хэдэн мал суулгачаад эд нар ч гээд байдаг билүү, надад тэр бол инээдтэй санагддаг, дээр нь сууж байгаа дарга нар хүн болгоны хөл гарыг нь юм хийхээс хойш татаад хүлчихээд байгаа ч юм шиг сэтгэгдэл төрүүлдэг.Тэгсэн нөгөө залуу гэнэт сууж байснаа сандлан дээрээсээ босож ирснээ намайг барьж авдаг байна шд, үнсэж мүнсэх гээд байгаа юм уу хаашаа юм. Би хөөе юу болж байна, яаж байна энээ тэрээ гэсэн чинь залуу хүн мүн гээд бараг л нөгөө нэг "зүгээр, зүгээр, зүгээр" гэдэг шиг үглээд байх юм , тэгээд би за за явлаа гээд гарсан чинь хойноос "сүртэй ш дээ" гэж авдийн.Танилцсан өдрөө, тэгээд дээрээс нь миний нэрийг бараг мэдэж байгаа юм уу үгүй юм уу бүү мэд. Оршил моршил юу ч байхгүй, сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр эд нар гээд ярьж байснаа гэнэт босож ирээд... гүэ нээрээ ямар 2 сармагчин нэгнийхээ толгой дээр бөөс байхыг гэнэт хараад түүх гэж ухасхийж байгаа биш дээ.Миний толгойн дээр бөөс байсийн болуу ч гэхшиг төөрөөд байвал яасийн. Мань хүн аягүй бол дотроо "за за энэ охиныг нам уяраачихлаа. Одоо хангалттай" гэж бодсон байх л даа. Намайг ч нэг иймэрхүү л эргүүлэх юм даа хүмүүс. хэхэ...Шаал инээд хүрээд, бодсон чинь йимэрхүү зүйл нилээд тохиолддог ч юм шиг санагдав.Гүэ нээрээ манай экс бойфрэнд хүртэл шаал сонирхолгүй зүгээр найзан дундаа байснаа эртнээс хардаг мардаг байсан, найзлая майзлая гэж авсан байх юм.Эгч тэрийг нь зайлуул балчир, өлчир насандаа романтик үг гэж ойлгож явж. Тэрнээс болж нийх сайхан романтик үг сонсож үзэхсэн гэдэг мөрөөдөлд автваа, ямар азтай хүмүүс нь Надаас чамд Навчнаас цэцгэнд гэдэг захиа аваад, Уулын цэцэг олон боловч улаан цэцэг ховор шүү.Өөр чинь ямар үг байдаг билээ. аа тийм би тал зүрх байгаа юм чи нөгөө тал нь болоод өгөөч гэх мэт үгс сонсож суудаг байнаа.Гэтэл надад Тэнгэрт гялалзах өнгөт од минь чи билээ милээ ч гэхээ байг гэхэд үгүй ядахнаа Хонгилийн үзүүр дэх гэрэл мэрэл гээд хошгоруулчих хүн олдохгүй маа нээрээ. Амандаа сайхан үгтэй хүн гэдэг чинь чулуу шүү дээ чулуу энэ цагт чинь.Аятай сайхан үг сонсохгүй байсаар сэтгэлгүй болж гүйцлээ. За яахав интернэтээс гоё үг олоод уншчинаа.

17 comments:

Эрхэмээ said...

Хэхэ... Сорри шүү.. Юуны өмнө Гарчиг буруу байх шиг санагдав. Эргүүлэв гэхээр аягүй сонирхол төрсөн чинь биш юмаа.. Өнөөдөр нэг довтолгоонд өртөв ч гэдиймүү. хэхэ.
Миний бодлоор асуудал анхнаасаа ойлгомжтой л байсан юм шиг. Хэрвээ чамайг үнэхээр эргүүлэх ч юм уу, чамайг татах гэсэн хүн бол чамайг их яриулж, алкохолоор ч эхлээд байхгүй л дээ. Тэр "залуу" ч гэсэн хэрвээ "тийм" зорилготой байсан юм бол буруу газарт, буруу эхлэж, буруу хүнээр буруу оролдож дээ..
"Англид мастер хамгаалж ирсэн" "том дарга" "залуу" ингэж "бүтэлгүйтэх" ч гэж өмнөөс нь ичив.

За тэгээд иймэрхүү "жоохон" дотортой баагий нараас холхон явж, "зай"-наас харьцаж байх нь довтолгоонд өртөхгүй байх гол арга болох байх даа гэж боджийно.

Victory said...
This comment has been removed by the author.
Victory said...
This comment has been removed by the author.
Victory said...

hi yunii omno my blogoor zochilsond tnx gexdee mani xvn jooxon ongiroo, zaxirangvi bairiin xvn vv vgvi yu? my blog deer bichsen "krilleer bichij suraachee" bolon bichiltiig chini unshaad tiim setegegdel toroo doo xo krilleer bichixiig xvssen bolowch boldoggvi ee xen negnii xorwvvlegchiig ashiglaxgvigeer ooriin x deeree xorwvvlegch suulgamaar l bna xaramsalltai ni chaddaggvi ee zowloxiig xvswel zowlogoo bicheerei

Doorx mortvvdiig chamd zoriulaw

Tengert tvgex 1000 1000-n odod
Zowxon chamaig bvvweileg
Tengerleg xairiin burxad
Zowxon chamaig adislag
Zvrxendee xairlax xairt chini
Zowxon chamaig zvvdleg

A.Амарсайхан said...

Ээ дээ энэ сэтгэлийн хөөрөл үү. Чааваас...
Аян замын сэтгэл хөөрөл дээр аятайхан бүсгүй харсны сэтгэл хөөрлийг нэмэхээр ийм юм болчихоо биз ээ, хөөрхий.
/Лаг ойлгодог байна ш дээ, ха ха/

За за ах нь марзаганачих шиг боллоо.

Хүний газар нэрээ боддоггүй, яадаг муу дурак вэ? Ёстой л хурган дарга байна даа.
Зоотехникч гуайд хэлж хөнгөлүүлбэл таарна.

Зэлмэ said...

aldgiim baina.

Зэлмэ said...

chi uuruu hand ugsun baina sh dee. anhnaasaa uruund ni oroj arhi uudag buruu baina

Anonymous said...

Эргүүлсэн биш, шууд хүчиндэхийг оролдсон байна ш дээ. Овоо муу гар вэ

Nana said...

hehe, Khishgeegees sursan gants saikhan ugee dahial ng helchhees, ALDGIIN BAINA.
Erguulev gedeg ug end zohijiishdee,hehe,erkhemee, baraa ednar eregteim bolohooroo erchuudiin neriig hamgaalaad erguuleegui,ingesen tegsen bna gesiim bailgui, erchuud yer ni tiimerhuu handlaga ihtei sanagddiin.


KHishgee neeree dahiad googoo ugnuudiig ooptoor ni nemj zaaj uguuch,end tend ene gants jijuuriin ugee bichseer baital ene ugeer tumen d tanil bolj magadgui bna gsn.

Anonymous said...

Чиний бичсэнийг уншиж байхад дараах бодол төрлөө

- Чи өөрөө дуртай л байсан юм байна шдээ.
- Цаад гар чинь хэт их уугаад байхад чи өөрөө болиулахгүй яасын. Тэгсэн бол эрүүл хүн чиний хүсээд байсан тэр гоё үгийг чинь хэлэх ч байсан юм бил үү.
- Гар согтчихоод чамайг уяраачихлаа гэж бодоод чичирчихэж л дээ хэхэ. Согтуу хүн тэгж л бодно ш дээ

- Би чиний ийм тэнэг түүхийг уншиж байдаг ямар тэнэг хүн бэ

Anonymous said...

Ойрд инээгээгүйгээр инээлээ. Хүн ямар ч боловсролтой байж болно, тун "жижигхэн" загнах нь зоо паркад буй сармагчин адил болгодог юмаа даа. Хөөрхий Миний Монголын "зарим" өлөн эрчүүд гэж...

Chariote said...

Нөхдүүдийн санал гомдолд талархажийнаа. Гэхдээ би ч ямар далдыг хардаг далай лам биш, хүний сайхан санааг урдаас яаж таамагланам зээ, Тэнэгийн тухайд их зөв бичсэн байна. Үнэнийг хэлхэд би ч сээтэгнэж тал өгсөн нь үнэн байна шүү. ер нь тийм байна хэхэ. Гэхдээ би ч ер нь боломжинд их нээлттэй ханддаг хүн л дээ.Аз болоод нөгөө залуу их мундаг сайн хүн байсан бол би тал өгөөгүйгээрээ харамсах ч байсан юм билүү бүү мэд шд. дашрамд хэлхэд дараа өдрөөс нь их дипломат харилцсан болно. Виктори саныг их гомдоосонд уучлаарай. Би өөрөө криллээр бичиж чаддаг учраас чамд онгирсон байна.мөн дээр нь хэлхэд маш их гялайлаа. Романтик үгээр пологтов.

Badka said...

Чиний блогийг анх удаа уншжийн өөрөө ер нь хошгируулчдаг ам фигүртэй хүмүүст дуртай юмада хэхэ

Anonymous said...

Hezee ch bilee negen tsagt bi yag cham shig hairiin balaar dutaj yavsan. Udaan huleeh tusam, udaan haih tusam saihan hair irdeg yum bilee. SAIHAN HAIR BAIDAG, OLVOL ALDAH BOLOHGUI ...

Anonymous said...

Master aa england- hamgaalsan. Tgeed Chinii yarianaas Philipen d sayhan ochison yum shig bainaa daa. Tegeheer ene nuhuriig hen gedegiig ni medej avaad sonin ed nar deer hevlene ene ter gej baigaad joohon business hiij boloh l yum ....

Chariote said...

Nergui naizaa-
hehe.huurhii ter hun sonind bichne ed nar gesen ch oilgohgui dunkuureed unguruh bh daa.

Nuugii said...

Би нээрээ гарчигаа буруу өгжээ. өөрийг чинь явж байсан чинь гэнэт нэг сайхан залуу гарч ирээд л тэгээл кинон дээр гардаг шиг л танилцсийн байх ухааний юм бодсон чинь бараг муугаар хэлвэл "хүчиндүүлэх" төхсөн байнашд...