Wednesday, February 07, 2007

Күүл залуу

Өмнөх сэдэв дээр бага зэрэг күүл бус юм бичээд та нарын сэтгэлийг хөдөлгөсөнд сорри. Би одоо бас л нөгөө групийн хүмүүсийн нэгний тухай бичих гэж байна. Күүл залуу гээд нэрэлчихье. Насыг нь мэдэхгүй байна, 35 орчим л болов уу. Оршил болгоод хэлчихэд тийм күүл залуу байдаг гэж түүнтэй танилцахаас өмнө бодсонгүй явлаа. Үнэхээр намайг алмайруулсан л даа. Амьдралын амтыг мэдэрвэл ч мэдэрчхье гэдэг ах байна лээ. Юм мэддэг, хийж чаддаг, уншдаг, сэтгэдэг, хөдөлдөг, үзэл бодлоо илэрхийлж сурсан, өөртөө итгэлтэй тийм хүн. Үнэндээ КЗ-тай танилцаад сайндаа л 2 хонож байгаа байх гэтэл би аль хэдийнэ миний нүүр тулан уулзаж байсан хүмүүсээс үнэхээр өөр юм байна гэдгийг нь мэдцэн байна. Өх,үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, манай шинэ цагийн залуусын төлөөлөл болсон хүн байна. бага зэрэг яриаг нь сонсоод олж мэдсэн зүйлээсээ , яагаад надад их таалагдсан тухай нь бичие. Ах нэгэн санхүүгийн сургууль төгсөөд нэг газар ажиллаж байгаад Унгар улсад хувийн зардлаар дахин сурсан гэнэ. Бодвол мастер байх. (Remember.Өмнөх бичлэгийн залуу улсын зардлаар сурж ирчихээд өөрийг нь хүн ажилд авахгүй байна гээд гомдоллоод байсан.Дээр нь хэлхэд улсын зардлаар сурсан хүмүүсийн зарим нь үлдэж харладаг. )Ирээд маружингийн үйлдвэр байгуулсан одоо гэхдээ манай урдаа барьдаг зах зээлийн нэг салбарыг амжилттай удирдаж яваа хүн ажээ. Уншдаг гэж түрүүнд хэлсэн, уншдаг бол сэтгэдэг гэдэг бол тэр хүн дээр үнэн биеллээ олсон байна дөө. Би ч бас өөрөө уншдаг л хүний нэг дээ, гэхдээ сэтгэх нь жаахан хоцрооский болоод байх шиг байна. Уншдаг сэдэв, талбар нь юу болох талаар мэдэхгүй байна.. КЗ нэг зүйлийг иш татан бидний хэдэн хүмүүст хальт мульт лекц уншив. Групийн гишүүд Филиппины ард түмний онцлог ч юм уу, хаана л бол хаана үйлчилгээ нь сайн байгаа талаар ярилцаад гол учрыг нь 400 жил Испаны дарлалд байсан тул хүн бүр хүний өмнө бөхөлзөөд сурсан байна гэдэг дүгнэлт хийгээд өөрснөө өлсөж үзээгүй, дарлуулж үзээгүй гэж нэг баахан ярьдаг сэдвээ яриад яриагаа дуусгах гэсэн чинь КЗ үйлчилгээний салбарт манай монголчуудын дутагдалтай байгаа чанарыг захын нэгэн байгууллагын ресепшн хүн орж ирхэд зэхэлзээд эсвэл сонин уншаад компьютер тоглож суугаад юм асуухаар толгойгоороо тэр зүг рүү нэг хандуулсан болоод байдаг талаар дурьдаад үйлчилгээний хүмүүс текний ард ер өдөржингөө зогсоогоороо ажиллах нь зөв гэж ярив. Тэгээд хэрвээ нэг хүн орж ирээд юм асуувал өөдөөс нь сайхан инээгээд та ямар хэргээр явна яаж туслах вэ гэж асуугаад өрөө рүү нь дагуулж хүргэж өгдөг бол зүгээр гэж ярьлаа. Ялангуяа Монголд нэг байгууллагад хүн орчихоод өрөө болгоны үүд онголзуулаад байдаг шүү дээ гэсэн. Хэрвээ энэ бичлэгийг ресепшн уншиж байвал миний бичлэгийн санааг ажилдаа хэрэгжүүлнэ үү. Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэнэ гэдэг гоё шүү дээ. Күүл залуугийн бас нэг их таалагдсан хандлага нь их сониуч, юм болгоныг үзэх мэдрэх учрыг нь олох хүсэл эрмэлзлэлтэй хүн байна лээ. Тэгээд өмнөхөөс ч чухал нэгэн чанар нь хийж байгаа зүйлээ 100 хувь хийж чаддаг хүн шиг санагдав. Зүгээр ажигласан хүнд тэгж санагдаж байгааг бодход жинхэнэ дээрээ илүү байгаа. Энд бичсэн зүйл тэр хүний тухай ойлголтыг нэг их төрүүлэхгүй байж болох ч би Монгол улсад маань ийм хүн байдгийг мэдээд үнэхээр их баярласан. Бүх залуусаа, хүүхнүүдээ ялангуяа өөрийгөө тэр хүн шиг байгаасай гэж хүссэн. Та нарыг бас күүл залуус гэдэгт итгэлтэй байна. Амьдрах сайхан байнаа. Ийм сайхан хүмүүсийн дунд.

11 comments:

Anonymous said...

Hi, uul ni bi chinii blog-iig unshaad er ni bol setgel hanamj avaad yavdag baisan yum. Getel cool zalugiin talaarkh baidal neg tiimkhen. Hen ch yarikh engiin l zuil yarisan bna shu dee ter cool zaluu. Tiimd neg ikh bakharkhaad baikh ni yu ch yum. Tegeed ch erkh bish neg salbar terguuldeg, ulsiin munguur gadaadad hural murald yavj baigaa bol ene dainii yumnii talaar 5 ug holbood yarikh bailgue dee.

A.Амарсайхан said...

Ахын дүү хөшигний араар болсон нэгэн зүйлээ ч юм уу, эсвэл сэтгэл алдарснаа энд дурдаагүй болохоор хүнд ойлгомжгүй бичлэг болсон юм шиг.
Дурласан бол түүнийгээ их гоё дурласан хүн шиг сэтгэл хөдлөлтэйгөөр илэрхийлж бич.
Тэгвэл Төгсөөд таалагдах болов уу.

Chariote said...

Амараа ахад- Хэхэ, харин ч сэтгэл алдарснаа бичсэн юм бишүү.Хөшигний ард юм болох шинж байсан бол би тэр хүнийг үнэлэхгүй л дээ. Бусад шиг л гэж бодох байх.
Төгсөөд-Би КЗ-ийн тухайд өөрийнхөө байгаа байдалтай харьцуулж надаас юугаараа илүү хүн бэ гэдгийг нь хархыг оролдож харьцуулан бичсэн юмаа. Тэрнээс мэдээж зарим хүнд жишээ нь өөрт чинь миний ийм юм бодож байгаа миа санагдаж болно ш дээ.Тэр хүн тийм учраас байгууллага толгойлоод явж байгаа гэж бодож байна. Эсрэгээрээ байгууллага толгойлдог учраас тйим юм ярьдаг биш.

Badka said...

Өөрөөсөө залуухан дүү бүсгүйчүүдэд гайгүйхэн шиг харагдах гэж хэлбэрддэг гарууд байдаг шд, тэгээд нас нь яваад намба суусан бол хэлбэрдэлт нь бүр гоё харагдааг, тийм гар юм биш оо гэж үү

Chariote said...

Badralaa hugshuun nadad neg hun taalagdaj boloh bh l gej bodoj bn shdee hu.ene bichleg deer bi ih huviin shinj chanar oruulan bichsen bn. Uul ni amindaa iim hun baidagt ih bayarlasnaa ilerhiileh sanaatai bsan yum.

Badka said...

Aan zov zov bi uxaandaa ter zalyyg todorxoilox gej uzsen sanaatai :)

Anonymous said...

Hehehe.. Bi ooroo eregtei, gehdee hunchtei, changa zaluuchuudiig dotroo hundelj yavdag shu. Chamd uneheer taalagdsan bol KZ-n tsaashdiin plan yu bna da.

Болороо said...

Нилээн хэдэн жилийн өмнө ч юмуу хэн нэгэн ингэж ярьсан бол күүл гэх л байсан байх.

Anonymous said...

Za xenii tuxai yariad baigaag barag taachlaa. Xalit tanina. Ix goyo yaria xuuruutei dajgui ax xuu baidiin. Workshop deer ni xalit suuj baisiin.

Anonymous said...

Күүл байна гэдэг 2 зүйлийн хослол гэж бодож байна.

Энгийн өдөр тутмын амьдралын хувцаслалтын хувьд сүүлийн үеийн загварын хувцаслалт болон уламжлалт загварын дундаж хүнийг их гоё харагдуулдаг.

Яг энэ байдал шиг ажлаа хийх чадвар, ярих чадвар нь зөв хосолсон байвал КЗ гэж хэлж болох байхдаа.

Заримдаа надад зарим өвөө эмээ нар их шинэлээ сэтгэлгээтэй санагддаг. Тэр хүмүүс огтхон ч хуучраагүй харин туршлагаа шинэ үеийн зүйлсээр төгөлдөршүүлсэн байдаг.

Ямар ч аугаа зүйл энгийн жижиг зүйлээс бүрддэг. Сансрын пуужин эрэг шурагнаас бүрддэгшдээ. Хэл яриа авианаас, бичиг цаас үсэгнээс гээл....

Anonymous said...

odoo chn 18 tai zaluu iim um yariaad l yavj bgashd. hiij l amgaagui bga bolohoos :d