Tuesday, February 13, 2007

Өөрийгөө ялья Тунгаа

ӨӨрийгөө ялж, биеэ дайчлах нь

Эрин М.Тулгат

Өөрийгөө одоо хир ялж чадаагүй хүн энэ сэдвээр удиртгал бэлдэнэ гэдэг зохисгүй хэрэг байх. Гэвч өөрийгөө төгс ялсан нэгнийг хүлээгээд суувал энэ чухал сэдэв хөндөгдөхгүй удах биз ээ. Иймд ядаж ярианы сэжүүр гаргахын тулд өөртөө ялагдсаар ирсэн миний бие үзэг хүргэхээр шийдлээ. Их хүний нийтлэг шинж Амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар түүхээс сонирхцгооё. Тэд янз бүр. Зарим нь нийтэч, зарим нь зожиг. Ааш араншин, гарал үүсэл, гаднах төрх нь гээд тоочвол есөн шид. Харин тэдний дунд цор ганц нийтлэг чанар ажиглагддаг. Тэр бол гагцхүү өөрийгөө ялах чадвар билээ. Авъяас билгээрээ алдрын оргилд хүрэх хүн байдаг л даа. Гэвч авъяастай төрсөн хирнээ зуурдын цэнгэл, архи дарсанд шунаж арчаагаа алдаад адаг сүүлд нь амьдралын ёроолд живсэн хүн бас олон. Авъяас 1 хувь, хөдөлмөр 99 хувь ч гэж ярьдаг. Хүн шиг амьдарч, хүссэнээ бүтээж чадах нь өөрийгөө хэдий чинээ ялахтай холбоотой бололтой. Өөрийгөө бүрэн ялна гэж байхгүй, харин ялахын төлөөх тэмцэл өөрөө утга учиртай амьдралыг авчирдаг байнам. Английн найрагч Теннисон: “Өөрийгөө хүндэлж, өөрийгөө мэдэж, өөрийгөө захирахуй, Өндөр их суудал өөд залж өгөгч нь гагцхүү энэ гурав билээ.” (Self-reverence, self-knowledge, self-control,— These three alone lead life to sovereign power.) гэж шүлэглэсэн байдаг. Бүх хүн суу алдартан болох албагүй, бас боломжгүй. Гэвч бүх хүнд сайн сайхныг хүсэх хүсэл нуугдан байдаг учраас өөрт нь энэ сэдэв хамаагүй гэх хүн үгүй бизээ.
“Уруу татах хүч” Би багадаа “өөрийгөө ялах л хамгийн хэцүү” гэх юмуу, “өөрийгөө ялвал тэр чинь хамгийн том ялалт болно” гэх мэт үгийг бишгүй сонсдог байлаа. Тухайн үед “тийм л байх” гэж бодоод өнгөрдөг байсан ч, одоо эргээд санахад яг нарийн утга учрыг нь тунгааж мэдрээгүй явжээ. Харин Японд ирээд байхдаа нэг удаа сургуулийнхаа эрхлэгчийн яриаг сонссоноос хойш энэ талаар нухацтай бодох болсон юм. “Ихэнх хүний залуугийн мөрөөдөл талаар болдог нь тэд “Уруу Татах Хүч”-нд ялагдсанаас болдог” гэж тэрээр хэлээд “зугаа цэнгэл, биеийн амрыг харах сонирхол гэх мэтийн уруу татах хүчийг ялж чадсан үед хүн амжилтанд хүрч чадна” гэж хэлж билээ. Түүнээс хойш “за яадгийм”, “дараа болъё” гэж бодох бүрд энэ “уруу татах хүч”-ний тухай яриа тархинд минь зурсхийдэг болсон юм. “Уруу татах хүч” энэ үнэхээр ер бусын хүчтэй эд аж. Аминдаа үүнтэй тэмцэж янз бүрээр үзэж тарж ирлээ. Ялж, бас ялагдсаар энэ тэмцэл дундаас зарим нэг “байлдах урлаг” хүртэл төрж гарсан юм. Арга барилаа олохгүйгээр энэ дайсантай тэмцвэл их хүнд бэрхийг туулах бололтой. Нэг сайхан ном уншаад, сайхан яриа сонсоод, эсвэл ямар нэг хүчтэй өдүүлэлт аваад хүн нэг хэсэгтээ биеэ дайчлах нь бий. “Эрч хүч”-ээр жигүүрлээд “уруу татах хүч”-рүү сүр жавхлантайгаар довтолдог. Гэвч хэсэг хугацаа өнгөрөхөд энэ бүхэн сарнин одох ба хүн нөгөө л бахь байдаг руугаа буцсан байдаг. “Эрч хүч” унтарч, “уруу татах хүч” ноёрхлоо. Yнэндээ энэ “эрч хүч” гэдэг юм сэлбэж байхгүй л бол амархан унтарчихдаг богинохон амьтай эд ажээ. Гэтэл “уруу татах хүч” бол үргэлж хүчтэй, хаа ч явсан сүүдэр мэт дагана. Иймд бид “эрч хүчийг” үргэлж ноцоож байхын тулд янз бүрээр оролдож үзэх хэрэгтэй болно. Жишээ нь, ухаалаг сайхан хүнтэй ярихад хүн маш их цэнэг, эрч хүч авдаг. Гэтэл тийм завшаан тэр бүр тохиогоод байхгүй. Харин маш үр дүнтэй нэг арга бол сэтгэл сэргээж, хийж бүтээх хүсэл төрүүлэх ном унших арга юм. Номыг мэдээж хүн бичнэ, иймд ном унших нь бичсэн тэр агуу хүний яриаг сонсч, хүч энергийг нь хүртэн авахтай адил хэрэг болно. Цаг мөч бүрийг мэдрэх Цэнэг авсан үедээ бид жишээ нь “өнөөдрөөс эхлээд өдөрт 2 цаг англи хэл үзнэ” гэх ч юмуу өөртөө амладаг. Гурав хоног, за сайндаа долоо хоног үргэлжилнэ. Яг тэгж байтал ар гэрийн ч юмуу, яаралтай чухал нэг ажил гарах ба нөгөө хуваарь маань саатахаас өөр аргагүйд хүрдэг. Хүний амьдралд юу ч тохиолдож болох учир иймэрхүү саатал гарцаагүй гарна, харин түүний дараа шууд горимондоо буцан орж үргэлжлүүлэх нь чухал. Гэтэл бид тэгдэггүй ба хоног өдрүүд хүүе хайя гэхийн зуургүй урсан одож нэг л мэдэхэд нэг, хоёр сар өнгөрчихсөн байдаг. Бүтэн жилүүд, тэр ч бүү хэл залуу нас тэрчигтээ өнгөрнө. Ихэнх хүн дахиад залуу болох юмсан гэдэг шүү дээ. Би лав эргээд нэгдүгээр курсын оюутан болвол ингэх байсан, тэгэх байсан гэж одоо харуусан боддог юм. “Жар хүрч ухаан суугаад жаран нэг хүрч нас барав” . Энэ бүхэн юуг хэлээд байна аа? Зорилгоо тавьсан, хийх ажил тодорхой болсон бол өөрийнхөө өдөр бүр, цаг нэг бүрийг мэдэрч, хянаж, тольдож байх шаардлагатайг хэлээд байгаа юм. Өөрийгөө ялах тэмцэл өөрийгөө хянаж, мэдрэхээс эхэлнэ. Хянах хүснэгт Магистрт орох шалгалтанд бэлдэж байх үедээ би өдөр бүрээ хянахын тулд тэмдэглэл хөтөлж эхэлсэн юм. Энэ нь өдрийн тэмдэглэлээс ялгаатай ба уг тэмдэглэлд зөвхөн тэр өдөр ямар хичээл хийснээ бичих юм. Гол зарчим бол олигтой юм хийгээгүй байлаа ч гэсэн түүнийгээ бичих. Эхний гурван өдөр юу ч хийгээгүй байхад л өнгөрчихөв. Тухай бүрд нь: “4 сарын 2. Юу ч хийсэнгүй.” “4 сарын 3. Юу ч хийгээгүй” гэх мэтээр бичээд байлаа. Гэтэл энэ нь ядаж харахад үзэмжгүй учир 4 дэх өдрөөс нь аргагүй хичээлээ барьж авч билээ. Энэ арга барил өөрт минь үр дүнтэй санагдсан тул хэсэг хугацааны дараа илүү боловсронгуй болгож долоо хоногт хэдэн цаг англи хэл хийсэн, хэдэн цаг онолын хичээл хийсэн гэх мэтийг нарийвчлан гаргадаг хүснэгт болгосон юм. Өдөр бүрээ “мэдрэх” болсноор өдөр бүрийн хийх ёстой ажлууд маань илүү бодитой харагдах болсон билээ. Яваандаа энэ хүснэгтэнд хичээлээс гадуур хийх ёстой ажлуудыг ч тусгав. Нэг өдөрт заавал гүйцэтгэх ажлуудыг дугаарлаж, өдөр бүрийн биелэлтийг тэмдэглэдэг болсон. Жишээ нь би орой шүдээ угаахаас залхуурдаг байлаа. Гэтэл ажиглаад байхад цэвэрч бус байдал гэдэг хүнд залхуурлыг авчирдаг ажээ. Протестант шашинтнууд цэвэрч байхыг эрхэмлэх ба их хөдөлмөрчөөрөө алдартай. Япончууд ч адилхан цэвэрч бөгөөд шоргоолж мэт хөдөлмөрч улс билээ. Өөрийгөө ялах өчүүхэн мөртлөө маш чухал алхам бол цэвэрч байдлыг сахих явдал юм байна гэдэгт би бат итгэв. Заваанаас залхуу, залхуугаас арчаагүй үүснэ. Ард түмэн маань “Бага залхуугаас их залхуу” гэж сургасан нь юутай үнэн. Хөл маань амархан шивэртдэг тул орой болгон хөлөө угаах гэх мэтийг ч тусгав. Эхний хэд хоног гайгүй хийгээд байлаа, гэтэл үүнийг бүтэн сар үргэлжлүүлээд ирэхэд залхаж, яршигтай санагдаж ирдэг юм байна. Харин дахиад жаахан тэсээд байж байтал яваандаа нэг их төвөгтэй зүйл биш болж, ердийн нэг зуршил болж ирсэн юм. Тэвчээр Ингээд бодоод үзэхэд өөрийгөө ялахад хамгийн чухал нь “байнга үргэлжлүүлэх” өөрөөр хэлбэл тэвчээр болж таарч байгаа юм. Дээр бичсэн, бид нэг хэсэгтээ цэнэг аваад хичээдэг боловч тун удалгүй зогсдог. Yргэлжлүүлж чаддаггүй. Байнга үргэлжлүүлнэ гэдэг хамгийн хүнд, гэхдээ хамгийн шийдвэрлэх хүчин зүйл билээ. Тэвчсэний эцэст хүний бие шинэ дадалд дасдаг. Хэсэг хугацаанд амраад ирсэн хүн хичээлийн ширээнд удаан сууж чаддаггүйг оюутнууд анзаардаг байх. Ийм тохиолдолд дасах хүртлээ өөрийгөө албадаж, хүчлэхээс аргагүй. Түүнээс гадна ямарваа нэг ажил үйлийг эхлүүлээд явж байхад заавал тохиолддог саад бол сэтгэл санааны хэлбэлзэл юм. Хүний сэтгэл санаа зогсолтгүй өгсөж, уруудаж байдгийг бид мэднэ. Дэврүүн хөгжүүн үедээ урам зоригтойгоор эхлүүлсэн ажил, сэтгэл гундах үед унтардаг. Эсвэл бусдад атаархаад, “үзүүлээд өгье” гэж бодож эхэлсэн эрч хүч, сэтгэл тайтгарч, гуниг үргэсэн үед хамтдаа үгүй болох нь бий. Харин тэсвэр тэвчээрээр энэ сэтгэлийн хэлбэлзэлд автахгүй байж болно. Английн их зохиолч Самьюэл Жонсон: “Агуу үйлсүүд нь хүч чадлаар бус, цөхрөлтгүй оролдлогоор биелэлээ олдог” (Great works are performed, not by strength, but perseүerence) гэж хэлжээ. Бас билгүүн шүлэгч Чойномын: “...зовж үзлээ, багаасаа ядарч, дутаж, гутаж үзлээ. Харин гунихарч үзсэнгүй, хаа ч очиж сэтгэлээр унаж няцаж явсангүй. Харсан, зорьсон, итгэсэн чигээсээ Хазайж ухарч байсангүй...” гэж өөрийнхөө тухай тэрлэсэн ганган мөрүүд байдаг. Мөрөөдөл Уруу татах хүч биднийг байнга заналхийлдэг ч түүнийг бутцохих хүчтэй ялгуусан арми бидэнд бас бий. Ямар ч хүнд үед тэвчээр болж, ямар ч боломжгүй үед хүч чадлыг дууддаг зүйл бол “мөрөөдөл” билээ. “Тэнэгүүд л хоосон мөрөөддөг” гэж хэлэх хүн байдаг. Харин дээр дурьдсан ёсоор ихэнх хүн өөрийгөө ялж чаддаггүй учраас л хоосон мөрөөдөлтэй хоцордог аж. Уруу татах хүчинд дийлдчихээд эцэст нь бүх бурууг хувь заяанд тохдог байна. Том том юм ярьж мөрөөдсөн хир нь хийх ёстой наад захын ажлаа хийдэггүй хүн байдаг. Эсвэл бодол санаа нь шавьжны ертөнц мэт өчүүхэн бөгөөд гагцхүү амиа аврахын тулд нүдэнд харагдах зүйлийг үхэн хатан хийх хүн байна. Тэгвэл хүн ямар байвал зохистой вэ? Өргөн хүрээгээр сэтгэж, мөрөөдөх хэрэгтэй, харин урдаа байгаа жижиг зүйлээс хийж эхлэх шаардлагатай. Зорьсон үйлийнхээ төлөө элсний ширхэг зөөх мэт уйгагүй хөдөлмөрлөн, цаг мөч бүрд бүх боломжийг хайсан хүн заавал ид шидтэй учирна гэдэгт би итгэдэг. Наполеон Бонапартын “Боломжгүй гэдэг үг зөвхөн тэнэгүүдийн үгийн санд байдаг” (Impossibility: a word only to be found in the dictionary of fools) гэсэн алдартай үгийг та бүхэн сонсч байсан байх. Агаарт хөвөх мэт биднийг тойрон байгаа мянга мянган боломжуудаас гагцхүү чихээ байнга сортойлгож, нүдээ байнга бүлтийлгэн өөрийгөө дайчилсан хүн л олж шүүрч чадна. Хүсэл эрмэлзэл ба дур хүсэл “Хүчтэй эрмэлзэл байсан цагт, хүрэх зам аяндаа тодорно” гэсэн үг бас бий. Энд “хүсэл эрмэлзэл”-ийг “дур хүсэл”-ээс ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Хүсэл эрмэлзэл бол хийж бүтээх, сайн сайхныг цогцлон байгуулах чин эрмэлзэл бөгөөд, дур хүсэл бол хувь хүний аминч хүсэл юм. Хувь хүний аминч хүсэл бол муу муухай зүйл бишээ. Жишээ нь ирээдүйд өөрийн гэсэн том байшинтай болох юмсан гэж мөрөөдөж болох ба энэ нь хүнд амьдралынхаа төлөө тэмцэх эрч хүчийг өгдөг. Харин иймэрхүү дур хүслийг амьдралын үнэт зүйл мэтээр огоорвол гутамшиг болох бөгөөд ийм хүн хорхой мэт өчүүхэн чигээрээ үлддэг. Гэтэл одоо монголд мөнгө, эрх мэдэл зэргийг амьдралын утга учир мэт санаж, түүнийг сохроор шүтэх залуус олширчээ. Хүний аминч хүсэлд хязгаар байхгүй ба, энэ нь өөрийгөө ялахаас илүү, бусдыг ялахад чиглэгдсэн байдаг. Сайн үйл, зөв шударгын төлөө хатуу зогсч, сайн сайхан зүйлийг мөрөөдөж яваа хүнд явах зам олдох болно. “Жинхэнэ хүч чадал гэдэг бол тэвчээр юм Жинхэнэ зориг гэдэг бол зөв үйлийг хийх явдал юм” гэж Японы соён гэгээрүүлэгч Нитобэ Иназоо хэлсэн байдаг. Монголчууд бид ч гэсэн “Санаа сайтын заяа сайн” хэмээн хүсэл зоригийн ариуныг дээдэлж ирсэн ард түмэн билээ. Санаа зүгшил Хүсэл мөрөөдөлтэй байхад түүний дор бидэнд тодорхой зорилтууд тавигддаг. Гэтэл бид өөрийнхөө зорилтыг мэдсээр байж зуун хувь биеэ дайчилж чаддаггүй. Яаж ийм байдлаас гарах вэ? Миний хувьд өөр дээрээ туршиж байгаа нь “санаа зүгшил” гэж өөрөө нэрлэсэн нэг арга юм. Гол санаа нь өөрийнхөө хүсэл мөрөөдөл ба яг ойрын зорилт, хийх ёстой ажлуудыг өглөө бүр өөртөө сануулж байхад оршино. Эзэн Чингис Хаан “Тангуд улс мөхөөгүйг өглөө бүр надад сануулж бай” гэж тушаасан байдгаас санаа авсан юм. Өглөө бүр өөртөө сануулдаг хамгийн эхний маань үг “Өөртөө хатуу бай” гэдгээр эхэлдэг. Өөртөө хатуу байна гэдэг хэлэхэд амар боловч, хэрэгжүүлэхэд туйлын хэцүү даалгавар. Гэхдээ өглөө бүр бодоод байхад аяндаа өөрийн мэдэлгүй хөтлөгдөж ирэх болов уу гэж би найддаг. Жишээ нь турахыг хүсдэг эмэгтэй бол “өнөөдөр ч гэсэн бага идэх” гэж өөртөө сануулж байж болох юм. Бас шалгалтанд бэлдэж байгаа бол “би биеэ хангалттай дайчилж байна уу?” гэсэн асуултыг өглөө бүр өөртөө тавьж болно. Харин үүнийг өглөө бүр хийж байтал сүүлдээ улиг болоод, санаа зүгшил маань хэлбэр төдий болж болох юм. Ингэж хэлбэр төдий болгохгүй байхын тулд түүнийг шинэ шинэ агуулгаар баяжуулан, үр дүнтэй байлгахын тулд үргэлж эрэл хайгуул хийх хэрэгтэй. Хүсэл мөрөөдлөө өөртөө сануулахын чухлыг тамирчдын хийдэг имиж-дасгалаас (image training) харж болно. Хөлбөмбөгч бол яг гоол хийх мөчийг санаандаа ургуулан, боксчин бол шийдвэрлэх цохилт хийж байгаа дүр зургийг дотроо төсөөлнө. Хүсэл мөрөөдлөө нүдэнд харагдтал бодох хэрэгтэй. Гэхдээ хэтрүүлэлгүй, тогтсон богинохон хугацаанд. Дайснаа нөхөр болгох нь Уруу татах хүчтэй тэмцэх явцад хүн маш их ядардаг ба хэрэв зогсолтгүй ингээд явбал нэг өдөр л ядаргаанд орж, юу ч хийх чадваргүй болно. Уруу татах хүчийг өөрийнхөө нөхөр болгон ашиглах боломж бас байгаа юм. Би өдөрт тодорхой цаг хичээл хийж байж дараа өдөр нь өөрийнхөө дур сонирхолтой ажлыг хийх дүрэм тогтоосон. Уруу татах хүчийг “шагнал” болгох аргын тухай ярьж байна. Ингэвэл уруу татах хүчийг харин ч өөрийн талын хүч болгон ашиглах боломжтой болж байгаа юм. Маргааш нь дуртай зүйлээ хийхийн тулд хүн хичээнгүйлэн ширээний ард суух бөлгөө. Мөн ингэж “их үнээр” олдсон баяр баясгалан нь хүнд их амралт болдог шиг санагддаг. Харвард гэх мэт нэгдүгээр зэрэглэлийн сургуулиудад оюутнууд нь суух үедээ суусан шиг сууж, амрах үедээ амарсан шиг амардаг гэлцдэг юм билээ. Ер нь ямар ч сонирхолгүй, чадалгүй болж ядарсан үедээ бол урд байгаа ажлаа хэсэг хаяж, өөрийгөө амраасан нь дээр. Хүн төгс байх албагүй ба гол нь төгс байхын төлөө тэмүүлж байвал болох нь тэр. Өөртөө хатуу, өрөөлд эелдүү Зарим хүн маш хатуу, зарчимч байх ба бусад хүн түүнээс дөлнө. Ийм хүмүүс ихэвчлэн өөртөө ч хатуу байдаг. Зарим хүн зөөлөн зантай ба уужуу сэтгэлээр амьдарна. Гэтэл энэ нь өөртөө ч уужуу загнаж, өөрийгөө өөгшүүлэхэд хүргэх нь бий. Харин маш цөөхөн хүн өөртөө ган мэт хатуу, бусдад боорцог мэт зөөлөн байдаг байна. Энэ бол гайхамшигтай чанар бөгөөд амьдрал дээр хэрэгжихэд хамгийн хүнд нь юм. Эцсийн нэг хувилбар бол бусдад ширүүн дориун хирнээ өөртөө зөөлөн, өөрийгөө бөөцийлдөг хүн байх бөгөөд ийм хүн бол адгийн шаар гэсэн үг. Өөрийнхөө муу явааг өөрөөсөө биш, бусдаас хайдаг, гадаад орчинтой холбодог хүн бидний дунд их байдаг. Бизнес эрхэлж байгаа хүн ажил урагшгүй байгаагийн учрыг “арай илүү хөрөнгө оруулалт орсон бол”, “гадныхантай холбоотой ажилламаар байна, даанч холбоо тогтоох боломж алга” гэх ч юмуу гомдоллоно. Гэтэл өөрөө үд болтол унтах ба гадны компанитай хамтарна гэчихээд гадаад хэл үзэхэд шамдахгүй байх жишээтэй. Мэйжигийн эхэн үед Японд уригдан багшилж байсан Америкийн сурган хүмүүжүүлэгч Капитан Жейнс “Япончууд та нар гадны аюул биднийг заналхийлж байна, гадаадуудаас болж байна гээд байдаг, үнэндээ танай оронд нүүрлээд байгаа хамгийн том аюул бол өөрсдийн тань харанхуй бүдүүлэг байдал болоод байна шүү дээ” гэж сургаж байсан гэдэг. Түүн шиг монголчууд бид ч гэсэн энэ ч орон манай ноолуурын үйлдвэрүүдийг унагаах бодлого явуулж байна, тэр ч орон бидний газарт санаархаж байна гэж улиглацгаадаг. Хэрвээ бид өөрсдөө соёлжиж, өөрсдөө биеэ дааж чадахгүй бол хүссэн хүсээгүй даяарчлагдаж байгаа ертөнцийн төвөргөөнд няц даруулах болно. Хувь хүний амьдрал ч бай, улс орны хувь заяа ч бай, гагцхүү өөрөө өөрийгөө ялж, өөрөө өөрөөсөө бүтэхээс хамаарна билээ. Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг ажгуу.
2004 он 01 сар 05

8 comments:

A.Амарсайхан said...

Яасан урт хайрхан бэ. Өөрийгөө ялж байгаад уншаад дуусгачихлаа.
Энэ ч бас том ялалт шүү.
Нээрээ би өчигдөр юу хийлээ дээ?
Уржигдар бас олигтой юм бүтээгээгүй юм шиг.
Ялна аа өөрийгөө.
Ялъя аа, Тунгаа.

A.Амарсайхан said...

Эртүүдээс хойш бодоод, төлөвлөөд байсан нэг ажлаа өнөөдөр эхэлнэ ээ.

Chariote said...

Harin tiimee bi bas hiisen ajilaa bichij l bgaa ichij amidrahad tustai yum bn .

mgljin said...

Ene bichlegiig yrid ni ynshaad uurtuu dvgnelt hiij bsan ch saya ynshsan chini dahiad l,,, ene 7 honogt hiih geed tuluvlusun uym nileen bsan ch hiisen ni tsuuhun bgaa,zalhyyralgvi yragshaa gsn,,,

Anonymous said...

ha ha ha amarsaihan gedeg nuhriin commentiig unshaad bur ineed hurchlee, bi ch uuriiguu ylj chadsanguie

Anonymous said...

өөрийгөө ялах
өмнө нь их олон удаа сонсож байсан ч бодит хэрэгжилтийн зааварчилгаа авч байсангүй . Олон сайхан үгс байна жишээ нь Бусдад боорцог шиг харин өөртөө ган мэт бай гэж
Үнэхээр бодож үзүүштэй бодохгүй байхын нь ч арга алга ..
Одоо бодоод байхад нэг зүйлийг тууштай хийсэн удаа бий билэвүү хэрвээ тийм бол тэндээсээ урам авхсан .
Энэ бичлэгээс би нэгл зүйлийг ойлголоо тэр юу вэ гэхлээр аливаа зорисон чигэлсэндээ тууштай хандах хйигээд л бай хийгээд л бай хэзээ Дейль Карнэегийн хэлсэнчилэн үйл хөдлөлөөрөө ухамсараа удирдах боломжтой , хамгийн гол нь хийж үзэх бүх зүйл надаас миний уйггүй оролдлогоос ..
Өөрийнхөө цаг хугцаа болгонд , үйлдэл болгонд дүн шинжилгээ хийснээр (хийхийг оролдсоноор) ядаж л амьдрал намайг биш би түүнийг хянадаг болох байх тиймүү
?
ямар ч байсан оролдоод үзий үр дүн гарвал ачийг тань мартахгүй ээ

Anonymous said...

[b]Пришли Вовочка с Маринкой домой: разделись, легли на кровать, и только
начали заниматься любовью - заходят мама с хахалем. Вовочка и Маринка
спрятались под кроватью. А мама с хахалем - на ту же кровать.
Hу, в общем трахаются они, трахаются, вдруг х$й маминого хахаля
пролазит между решеткой кровати.
Маринка:
- Вовочка!!!!!!! Что это такое???
Вовочка (залазит в глубокий карман своих штанов, достает огромную гайку
и закручивает ее на достоинстве хахаля):
- Папа придет, разберется!!!! [/b]
Сословие Мегаполис Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила предположим это "[url=http://soki.tv/go/ruserotik.php]Секс втроем уже становится обыденностью [/url]" - Канечно вы можете встретить и для себя много интерестного
Ну а впрочем лучшее лекарство от скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/photos/medium/322af4a020acdd067c4549b2fbb328d7.jpg[/IMG][/url]

Anonymous said...

Хотела бы познакомить вас с caйтом знакомств . В данный момент самое просматриваемое эро-видео Спасение утят Безусловно лучшее онлайн видео! Без рекламы, без тормозов, без смс! ГОСТ-494З114Б Именно на здоровье. Ведь в себе держать сексуальную энергию не вкоем случае нельзя. Даже если вы живете не одни (одна) это хороший повод узнать что то новое и попробовать самим. А если вы одна (одни) в этом случае вашей фонтазии нет предела!
[url=http://www.pi7.ru/go/znakom.php]Плохо я спрятался... [/url]
[url=http://www.pi7.ru/go/znakom.php][IMG]http://v7em.com/images/photos/medium/29d054b0213391fc9979e184fc61ca4b.jpg[/IMG][/url]