Sunday, January 06, 2008

Хотын амар амгалан

Өчдөр, уржигдар хот маань амар амгалан байлаа. Кафе, баар, дэлгүүрт архи, согтууруулах ундаа зарахгүй.Гудамжаар машин тэрэг, хөл хөдөлгөөн багатай, хүн болгон бараг ажлаа тараад гэртээ хариад байгаа муу хаашаа юм. Эсвэл шинэ жилийн өмнөх их хөл хөдөлгөөнтэй харицуулхад хүмүүс бага байснаас надад тэгж санагдав уу? Ямар ч гэсэн Монголын уртаашаа ганц "Тэнгис" кино театрийн үзвэрийн билет олдохгүй алаан болж байна гэсэн. Тэгээд дээрээс нь цагдаа нар бараг амьдралдаа шахуу 2-хон өдөр ажлын цагаар амарч үзжийн гэж яриад байна лээ. Эрүүлжүүлэх, гэмтлийн хүлээн авах энэ тэр гээд шөнөдөө хүмүүсийн очиж үйлчлүүлэх дуртай байдаг нилээд хэдэн газрууд хүн амьтангүй шахам байсан мэдээ үзэв. Гэхдээ дандаа тийм байвал чөлөөт цаг өнгөрөөх газар нилээд нэмж нээх хэрэгтэй, ер нь энэ баарнуудыг хаагаад оронд нь өөр газрууд нээчхэж болдгүйн байхдаа, нэг ингэж аймшгийн киноны гол дүрд тоглож байгаа дээрээ. ББС-ийн мэдээн дээр Монголчуудын нилээд их хэрэглэдэг архи нь хортойн улмаас тэдэн хүн үхэв гээ бичсэн байлээ. Нилээд их хэрэглэдэг ч байх даа яахав дээ.. Уул нь гэхдээ саяны шинэ жилээр үхэл осол эндэгдлээс хамгаалах гээд талбай дээр болдог "Мөнгөн шөнө" гэдэг ёслолыг хийгээгүй, салютыг буудахыг хориглосон гэнэ лээ. За яадаг ч байсан тэгж машин тэрэг бөглөрөхгүй, бааранд утаа манан бага шиг татаж, хүн амьтан хашгичиж, гуаглахгүй байвал дажгүй л санагдсан. Их хотын секс /Sex in the city/ шиг Их хотын амар амгалан дандаа байгаасай.

No comments: